Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

1966 оны үер: Сэргийлэгч нар үертэй тулсан ньУншсан30,279

Энэ удаа өмнөх зууны нэгэн түүхэн үйл явдал, 1966 оны үерийн үеэр цагдан сэргийлэгч нар хэрхэн ажиллаж байсан тухай Ж.Авхиа гуайн дурдатгалаас сэргээн хүргэж байна.

Өнгөрсөн жил 2020 онд Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиосон. Харин энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаатай зэрэгцэн хувьсгалтай он чацуу Монголын цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой мөн тохиож байгаа билээ. Манай History.mn (Tolgoilogch.mn) сайтын редакцаас ахмад үеийн хуульчид, цагдан сэргийлэх байгууллагын ажилтан албан хаагчдын дурсамж, намтраас  уншигчдадаа сэргээн хүргэж тэднийхээ алдар гавьяаг нэхэн сануулсаар ирсэн. Энэ удаа өмнөх зууны нэгэн түүхэн үйл явдал, 1966 оны үерийн үеэр цагдан сэргийлэгч нар хэрхэн ажиллаж байсан тухай Ж.Авхиа гуайн дурдатгалаас сэргээн хүргэж байна.

Өмнөх нийтлэл: 1966 оны үер, Танкийн батальон ба Аюуш хурандаа

1966 оны үер. Нийслэлийн түүхэнд гурван удаагийн үерийн гамшиг тохиолдсон нь 1962, 1966, 1982 онуудад. Эдгээрээс орчин үеийн суурин хотын зэрэгт дөнгөж хүрч явсан Улаанбаатар хот, түүний оршин суугчдын өмнө тулгарсан хамгийн томоохон сорилт, байгалийн гамшиг бол 1966 оны долдугаар сард болсон үер билээ. Тухайн үед Туул гол үерлэж, хотын төв болон голын хоорондох бүх хөндийгөөр ус бялхаж, Үйлдвэр комбинат, 120 мянгатаас авахуулаад Толгойт, Сонсголон хүртэл нэлэнхүйдээ усанд автаж байсан түүхтэй билээ. Улсад үлэмж их хэмжээний хохирол учирч, эрдэнэт хүний амь нас алдагдсан.

Долдугаар сарын 9-нөөс эхэлсэн бороо тасрахгүй байсаар 11-ний өдөр үерийн байдалд хүрч Туул голын дээд эх рүү Хар усан тохой, Улиастай, Баянзүрхийн гүүр орчим аюул хамгийн түрүүнд учирч хурандаа Аюуш тэргүүтэй цэрэг армийнхан ард олныг аврахаар амь тэмцэлдэж байхаас хэдхэн мөчийн дараа голын доод бие, Комбинат, 120 мянгат, Яармаг орчимд цагдан сэргийлэх байгуулахынхан Ж.Авхиа нарын дарга нарынхаа удирдлагаар мөн л цаг мөчөөр хэмжүүлэн, аюул осол, ү х э л т э й нүүр тулж байв.

Тухайн үед Нийгмийг аюулаас хамгаалах яамны Нэгдүгээр орлогч сайд, Улсын цагдан сэргийлэх Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ж.Авхиа гуйн дурдатгалаас

...1966 оны Улсын наадмын үеэр Хэнтийн өндөр уулс, Туул, Тэрэлж голын эхээр хэдэн хоног зүсэр бороо орсон учир Туул гол үерлэн Гацууртаас дооших далан эвдэрч, Их тэнгэрийн амны гүүр хойт талаасаа сэтэрч байгаа тухай мэдээг Төв цагдан сэргийлэхийн жижүүр намайг Төв цэнгэлдэх хүрээлэн дээр байхад авчирч өгөв. Би машинтайгаа явж, Их тэнгэрийн амны гүүр дээр очиход, гүүр хойт хэсгээрээ дугуйран нурж байв.

Төв цэнгэлдэхэд буцаж давхин ирэхэд дарга нарын байранд Лувсан гуай, Дүгэрсүрэн гуай хоёр л байв. Тэдэнд би наадмыг тараах санал хэлж, Улаанбаатар хотод үерийн аюул тулгарсан тул хотыг бэлэн байдалд оруулах, иргэдэд амь нас, өмч хөрөнгөө үерийн аюулаас хамгаалах тухай мэдээлэл төв холбооноос радиогоор зарлуулахыг Лувсан даргаар зөвшөөрүүлэв. Тэр даруй Цэнгэлдэх хүрээлэнгийн радиогоор наадмыг тараахыг мэдэгдэж, үймсэн олон тал тал тийш тарж, ихэнх нь Энхтайваны гүүр рүү зүтгэж эхэлсэн.

Дүгэрсүрэн гуай намайг Их тэнгэрийн гүүрэн дээр хүргээд өг гэж хүслээ. Биднийг ирэхэд гүүр нурж байсан ч харин Дүгэрсүрэн гуайг амжиж гаргасан юм. Тэгээд эргээд Цэнгэлдэх хүрээлэн дээр ирэхэд, Туулаас Цэнгэлдэх хүртэл хальж орж ирсэн усны түвшин нэг метрээс дээш гарч 50 мянгатын нэг давхраас хоёр дахь давхарт гарч байв. Энхтайваны гүүрээр 69 машинаар гарахад авч явчих гээд байлаа. Комбинатын бүх гудамжууд, Дунд гол, Сэлбэ усаар дүүрчээ. Комбинатаас Толгойт хүртлэх бүх байшин барилгуудыг усанд автуулж, үйлдвэр, байгууллага, хувь хүмүүсийн эд юмс Сонгины булан хүртэл үерт урсаж, газар сайгүй бөндгөр, бөндгөр юмнууд хөвж явна.

Комбинатын байшин барилгуудын дээвэр дээр хүмүүс гарч бөөгнөрөн “амь авар” гэж хашгиралдана. Налайхаас Баянзүрхийн гүүрээр гараад явж байсан 60 гаруй хүнтэй автобус замын хажуугийн далан нурснаас голын усанд урсаж дотор нь явсан хүмүүс цөм өнгөрсөн сураг дуулдав. Туул голын гүүрүүдээс ганцхан Яармагийн гүүр л зарим үед гарч болж байв. Бусад нь цөм эвдэрсэн.

Үертэй тэмцэх ажлыг УЦСЕГ-ын дарга миний бие, түүний орлогчид, газар, хэлтсийн дарга нараас бүрдсэн хэсэг удирдаж байв. СнЗ-ийн орлогч дарга Дүгэрсүрэнгээр удирдуулсан групп гишүүд, Холбооны яамны сайд Готов, Тээврийн яамны орлогч сайд, Хотын захиргааны дарга нарын бүрэлдхүүнтэй комисс ч гарсан боловч биеэ дааж ажиллаж чадахгүй байсан тул цагдан сэргийлэхийн хэсэгтэй нэгдсэн юм. Батлан хамгаалах яамны жижүүр цагдаагийн удирдлагатай шуурхай холбоотой ажиллаж байв.

Гол нь Дунд гол, Сэлбэ, Комбинат, төв замаар урсаж байсан хүмүүсийг аврах ажил хамгийн түрүүнд тулж байсан юм. Дунд гол мэтийн голуудаар хөвдөг тэргээр явахад голын маш хүчтэй урсгал онхолдуулчих гээд тун хэцүү байлаа. Үертэй тэмцэлдсээр наадмын гурав дахь өдөр Төмөр замын депогийн урд талд, НАХЯ-ны гараашийн дээвэр дээр арав гаруй хүн амь авар гэж х а ш г и р а л д а ж байгаа мэдээ авав. БХЯ-ны жижүүртэй ярилцаад нэг хөвдөг тэрэг аваад тэдгээр хүмүүсийг очиж авахад, хүчтэй урсгалд далбилзаад явж болохооргүй байлаа.

Ямар ч байлаа хоёр жолооч чадварлаг ажиллагаагаараа хөвдөг тэргийг хөмрүүлэхгүй, гойд чадмаг жолоодон арав гаруй хүний амь насыг аварсан юм. Голын захад арай ядан амь аврагдсан тэдгээр хүмүүс баярлалдан хөвдөг тэрэгний хоёр механикийг барьж аваад, дээш нь шидэж байсан. Хэрэв ийм бороо дахин хоёр, гурван хоног үргэлжлэн орсон бол нөхөж баршгүй их гарз хохирол гарч болох байв. Ийм үер усны хүнд аюултай нөхцөлд цагдан сэргийлэх байгууллагын ажилтнууд халуун амиа үл хайрлан улс, олон нийт, хувь хүмүүсийн амь, бие, эд хөрөнгийг хамгаалж байсан даа.

Цагдаагийн ажилтнууд өргөсөн тангарагтаа үнэнч байж ард түмнийхээ энхийн манаанд зогсч чаддагийг энэ түүхэн үйл явдал хөдлөшгүй баримтуудаар баталсан юм. Энэ үерийн аюулд 100 гаруй хүний а м ь ү р э г д с э н бөгөөд энэ бол хамгийн бага гарз хохирол байв. Хэрэв цагдаагийн ажилтнууд амь хайргүй, золбоотой ажиллаагүй бол энэ хохирол хэд дахин их болох байсныг үгүйсгэх аргагүй. Зуу гаруй хохирогчийн ц о г ц с ы г н ү ц г э н биеэрээ үүрч, зөөж, Гандангийн дэнж дээр о р ш у у л г а хийсэн хүмүүс бол мөн л цагдаагийнхан. Рэнцэнхорлоо, Шагдар, дэд хурандаа Шийрэвдорж, дэд хурандаа Жамбадагва даргатай Толгойтын ангийн ажилтнууд, мөн эрүүгийн эрэн сурвалжлах ангийн Дорж, Чулуунбат, Цоолой, дэд хурандаа Балгансүрэн, хошууч Дүгэржав гээд олон хүнийг энд дурдахад сэтгэл таатай байна. Муу хүн чөлөөнөөр, чоно борооноор гэдэг ардын үг байдаг.

Улаанбаатар хотод болсон үерийн үеэр аж үйлдвэрийн комбинатаас Сонгины бургас хүртэл усанд урсаж цацагдсан улсын ба иргэдийн хогшил хөрөнгийг хэсэг бүлэг хулгайч авч завших гэж байсныг мөн л цагдаа нар аврах их ажлын хажуугаар илрүүлэн баривчилж, хүмүүсийн өмч хөрөнгийг хамгаалалтад авсан билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]