Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Үзэгчдийн тэсэн ядан хүлээж буй Netflix-ийн шинэ кинонуудУншсан3,083

Netflix кино үйлдвэрлэлдээ их мөнгө зарцуулдаг. Зөвхөн 2019 онд л гэхэд тус компани Netflix Originals төсөлдөө ойролцоогоор 15 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байна.

Дараах кинонуудыг та үзэхийг хүсэх нь эргэлзээгүй

Netflix кино үйлдвэрлэлдээ их мөнгө зарцуулдаг. Зөвхөн 2019 онд л гэхэд тус компани Netflix Originals төсөлдөө ойролцоогоор 15 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байна. Энэ мөнгө нь Райан Мерфи, Шонда Раймс, тэр бүү хэл Обамагийнхан зэрэг нэр хүндтэй зохиогч нарыг хөлслөхөд төсөвлөгддөг ажээ. 

Яагаад ч юм энэ мөнгө “Tuca & Bertie” цувралын хоёрдугаар улирлыг хийхэд зарцуулагдахгүй. Гэхдээ яахав хэзээ нэгэн өдөр үүнийх нь төлөө би Netfliх-ийг уучилж магадгүй л юм. 

2019 оны эцэс гэхэд уг кино санд Роберт Де Ниро, Мэрил Стрип зэрэг нэгдүгээр эрэмбийн жүжигчдийн дүр бүтээсэн цөөн тооны үнэтэй кинонууд нээлтээ хийх гэж байна. Заавал цохон тэмдэглүүштэй хэд хэдэн маш үнэтэй кинонууд энэ оны сүүл гэхэд Netflix-ийн кино санд нэгдэх гэж байна. Эдгээрийн зарим нь Оскарт ч өрсөлдөх магадлалтай байгаа юм. Мөн заримыг нь бүтээхийн тулд хагас тэрбум доллар зарцуулагджээ. Ингээд та бүхэнд танилцуулъя. 

“Ирланд эр”

Тайлбар: Энэ бол Мартин Скорсезегийн энэ жил Netflix-тэй хамтран хийж буй хоёр дахь уран бүтээл (эхнийх нь “Rolling Thunder Revue”) юм. Уг киноны зохиолыг Зүүн хойд хэсэгт зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэж байсан төдийгүй өөрийн хамтран зүтгэгч Жимми Хоффа нууцлагаар алга болоход тодорхой үүрэг гүйцэтгэсэн байж магадгүй гэгддэг үйлдвэрчний эвлэлийн удирдагч Фрэнк Шиеханы бодит амьдралаас сэдэвлэсэн.

Нээлт хийх өдөр: есдүгээр сарын 27

Дүрүүдэд: Бобби Каннавале, Роберт Де Ниро, Харви Кэйтель, Аль Пачино, Анна Пакуин, Жо Песчи, Жесси Племонс нар / найруулагч Мартин Скорсезе

Өртөг: Уолл Стрит Сэтгүүлд нийтэлснээр уг киноны төсөв 200 сая доллар даваад байгаа аж.

“Угаалгын газар”

Тайлбар: Энэ нь жилийн дотор Стивен Содербергийн Netflix-тэй хамтран ажилласан хоёр дахь кино бөгөөд (эхнийх нь “Өндөрт нисэх шувуу”) Мерил Стрипийн тоглосон амралтаа авсан үедээ дэлхийн хуйвалдаанд санамсаргүй орооцолдсон бүсгүйн дүрийг ихээхэн онцолдог.

Нээлт хийх өдөр: 8-р сард Венецийн Кино Наадамд, дараа нь 2019 оны сүүлээр Netflix-ийн кино санд

Дүрүүдэд: Антонио Бандерас, Жеймс Кромвелл, Уилл Форте, Гэри Олдман, Дэвид Швиммер, Шарон Стоун, Мэрил Стрип, Жеффри Райт нар /найруулагч Стивен Содерберг

Өртөг: Тодорхойгүй. Гэвч Fast компани үүнийг “өндөр төсөвтэй уран бүтээл” гэж нэрлэсэн. Та эдгээр бүх нэгдүгээр эрэмбийн уран бүтээлчдийг хэзээ ч хямд үнээр үзэхгүй шүү дээ.

“Хаан”

Тайлбар: Тимотей Чаламетын дүр бүтээсэн залуухан хунтайж өөрийн эцгийн үхлийн дараа хаан суудал залгах ёстой. Хунтайж 5-р Генри Хаан болж, 1400-аад оны эхэн үеийн Английн эзэнт гүрнийг удирддаг. Киног бүх цаг үеийн турш хаан-төвт түүхүүдэд байсаар ирсэн “Хаан” гэх үгээр нэрлэсэн нь болхи мэт санагдав ч энэ нь магадгүй зөв ч байж болзошгүй.

Нээлт хийх өдөр: 8-р сард Венецийн Кино Наадамд, дараа нь 2019 оны сүүлээр Netflix-ийн кино санд

Дүрүүдэд: Тимотей Чаламет, Лили-Роуз Депп, Жоэл Эдгертон, Бен Мендельсон, Роберт Паттинсон

Өртөг: Тодорхойгүй. Гэхдээ кино жүжигчид, тулаантай зураг авалтууд болон киноны драм шинж чанараас үзэхэд Netflix багагүй мөнгө зарцуулсан нь ойлгомжтой. 

“Нууц Ажиллагаа 6”

Тайлбар: Нэг төрлийн “Batman” хэв маягтай зургаан тэрбумтан залуус гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэхийн тулд хуурамчаар үхдэг. Эд баялгаа зэвсэг болгон ашиглаж байгаа тэрбумтнуудын тухай киног Майкл Бэй найруулсан нь хэдэн тонн дэлбэрэлт болохтой адил биш гэж үү?

Нээлт хийх өдөр: 2019 оны сүүлээр

Дүрүүдэд: Мелани Лоран, Дэйв Франко / найруулагч Майкл Бэй

Өртөг: 150 сая доллар орчим

“Клаус”

Тайлбар: Энэ бол Netflix-ийн анхны бүрэн хэмжээний анимейшн кино бөгөөд компани уг бүтээлээрээ Оскарын шагнал хүртэхийг зорьж байгаа юм байна. Уг зохиолд алслагдсан, мөсөн хотод шуудангийн газар байгуулах даалгавартай эрийн талаар өгүүлдэг. Хотын оршин суугчдыг захиа бичиж, илгээхийг олон удаа ятгаж, чадаагүйн улмаас шуудангийн ажилтан Клаус нэртэй тоглоом бүтээгч дээр очдог.

Нээлт хийх өдөр: 2019 оны сүүлээр (Зул сарын баярын өмнө)

Дүрүүдэд: Жоан Кусак, Рашида Жонс, Жейсон Шварцман, Ж.К. Симмонс / найруулагч Серхио Паблос ("Сарыг Хулгайлах Төлөвлөгөө")

Өртөг: IMDb 40 сая долларын үнэлгээтэй байгаа боловч баталгаатай биш юм. 

Бонус: “Улаан Сануулга”

Тайлбар: Хэдийгээр нээлтээ хийх болоогүй ч Netflix-ийн зүгээс уг киног нэлээдгүй үнэтэй бүтээгдсэн адал явдалт кино төдийгүй хэд хэдэн нэгдүгээр эрэмбийн жүжигчдийг тоглуулсан гэдгийг мэдэгдээд байна. Киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл тун хомс байгаа ч гэсэн Deadline үүнийг “бүх дэлхийг хамарсан адал явдалт, гэмт хэрэг, триллер кино” гэж тайлбарласан.

Нээлт хийх өдөр: Магадгүй 2020 он

Дүрүүд: Гал Гадот, Двейн Жонсон ба Райан Рейнолд

Өртөг: 200 сая орчим доллар

Ц.Лхагвадулам

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]