Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Улсын Их Хурлын гишүүнд горилогч таны хувийн бэлтгэл, нэр төрУншсан286

ЖАРГАЛАН ХАЯАТ, ПРОФЕССОР, ЧОЙ  БААТАР

Цуврал 2                 

Төр түшилцэх эрхэм гишүүн, төрийн өндөр албан тушаалтнуудын үйл ажиллагаа, мөн удахгүй болох сонгуулийн талаар өөрийн үзэл бодлоо тусгасан нийтлэл бичсэн нь  хэвлэл мэдээлэл, цахим орчинд  хүмүүсийн анхаарлыг багагүй татлаа. Цаг үеийн тулгамдаж байгаа асуудлыг хөндлөө хэмээн мэргэжил, боловсрол, насны ялгаваргүйгээр уншигчид маань холбогдож, уулзаж урам хайрлахын зэрэгцээ  санал сэтгэгдэлээ  хуваалцаж, үргэлжлэл цуврал гаргахыг дэмжсэн  билээ Энэ удаад  УИХ- ын гишүүнд горлигчид хийгээд, эрхэм  гишүүн гэж ямархуу хэмжээний зангарагтай бас мэдрэмжтэй хүн байх вэ? хэрэв  тэрээр нэр дэвшихээр шийдвэрлэсэн бол хувийн бэлтгэлээ хэрхэн хангах, мөрийн хөтөлбөртөө юуг анхаарах талаар санал, үзэл бодлоо хуваалцахаар  шийдлээ. 

Ер нь ардчилсан тогтолцоог сонгуулиас эхтэй гэж үздэг, тэгээд ч өмнөх  сонгуулийг хэрхэн явуулсаныг   өнөөгийн манай улсын парламентийн бодит амьдралаас харж болох юм.  Үүнтэй холбогдуулж Францын нэртэй сэтгэгч, Алексис де Токвиль “Хүмүүс өчүүхэн жаахан нэр олох, эсвэл хувийн үйл хэрэгтээ амжилт олж чадахгүйгээ мэдрэнгүйт төрийн хувь заяаг шийдэхийн төлөө зориг шулуудан ордог. Энэ шалтгаанаар болон ардчилалын нэрийн дор хийгдсэн муу сонголтоор төрийн албан тушаалд бэртэгчин нар суух нь олонтоо” гэжээ. УИХ-ын гишүүн гэж зөвхөн нэр дэвшсэн тойрогтоо л танигдсан байх гэдэг ойлголт бол дэндүү ташаа, тэрээр улс эх  орныхоо эрх ашгийн төлөө шийдвэр гаргах түвшинд ажиллах учир нийт ард түмэндээ сайн нэр төр, сайхан үйлсээрээ танигдсан, хэлсэн үг хийж байгаа ажил нь бүхний нүдэн дээр ил тод байх учиртай ажаамуу.   Монгол улсын их хурлын тухай хуулийн 6,1 д “Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэжээ”.  УИХ-д нэр дэвшигчидэд   өөрөө өөртөө үнэлэлт, дүгнэлт хийж чухам юунаас эхлэж биеээ бэлдэх вэ? гэдэг тал дээр  товчхон ярилцая.  Энд сонгуулийн хууль хийгээд бусад холбогдох баримт бичгүүдээс дурьдхаас аль болдохоос  зайлсхийж, юуны өмнө  хүн байх талаасаа тэр тусмаа Монгол хүн гэж  өвөг дээдсээсээ өвлөгдөн “Мөнх Хөх Тэнгэр” – ийг  бүх зүйлийн анхдагч үндэс, байгаль эх дэлхийг хүний амьдалыг тэтгэгч  булаг хэмээн үзэж, уул ус газар шороо, үндэс угсаа хүн ардаа хүндлэн дээдэлдэг энэрэнгүй ариун ёс журмыг баримтлан ирсэн талаар товч сануулаад, энэхүү Монгол хүний унаган үзэл нь бүр Анук-мончуудын үед үүсэж, Сүмбэр-мончууд /шүмерчүүд/, уранчууд, урагчууд,  хүнчүүдийн үед улам төгсжин боловсронгуй болж, олон зууны туршид өвлөгдөн өнөөдрийг хүрчээ.  Монгол хүний зан төлөвшил, хүмүүжил, эх орноо хайрлах, энэрэнгүй үзэл, өвөг дээдсийнхээ гал голомтыг сахин хамгаалахад амь биеэ  үл хайрлах  тийм  хүч чадал надад байна уу би юу хийх ёстой, юуг хийлгэхгүй байх, юуны төлөө бие сэтгэлээ зориулах гэж байгаагаа сайтар эргэцүүлж,  олон талаас шинжин өөртөө бодитой  дүгнэлт өгөх ёстой ажээ. Нөгөө талаас Монгол хүний эрхэмлэн ямагт бодож санаж явах зүйл бол аугаа их , эх түүхээ мэддэг, түүгээрээ омогшиж бахархдаг тиймээс ч би энэ түүхийг бүтээгч үргэлжлэл нь мөн үү, үүнд мэдлэг боловсрол, нэр төр хүрч чадах уу гэдэгтээ бас л тунгааж үздээ. Энэ бүхэнд  хамгийн их ач холбогдол өгөх зүйл бол хүний  гарал үүсэл, удам угсаа, нэр төр хэмээх эрхэм нандин ухагдахуун юм. 

Доктор Ш.Сүхбаатарын өгүүлсэнээр “Нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ юм гэжээ. Нэгэнт олж авсан нэр алдрыг сэвтүүлэхгүй байх нь хувь хүн талаасаа ямагт эрхэмлэн бодож, санаж, зөв сайн үйлсийн төлөө бие сэтгэлээ зориулах аваас сайн сайхан нэр төр ямагт таныг дагаж явах болно. Эртний  нэгэн сургаалд  ”Нэр алдар хэмээх ахуй төр адил, эрхэм нэр, төр хоёроо аминаас илүү дээдэл гэж сургаж байжээ. Сайн  нэр төр, алдар гавъаны эхлэл гэж ярьдаг. Нэр төр, алдар гавъяат үйлсээрээ дэлхийд алдаршсан 1000- ны суут хүн Чингис хаанаа бид бэлхэнээ мэдэх бөгөөд  улсынхаа  төдийгүй дэлхийн хэмжээнд мөнхөрсөн бас нэг эрхэм бол АНУ- ын ерөнхийлөгчөөр дөрвөнтөө сонгогдсон Франклин Рүзвелт тэрээр бусдыг араасаа дагуулж чаддаг, нэр төр өндөртэй   байсанаараа, дэлхийн хамгийн алдартай ерөнхийлөгч гэж  одоо ч дурсагдсаар л байна. Тэр бас Монголын тусгаар тогтнолын төлөө өөрийн хувь нэмрээ оруулсан гавъяатан гэдгийг бид мартаж болохгүй. Алдар цол албан тушаалд шунан дурлагсад  өөрийгөө боддогүй юмаа гэхэд,  нутаг ус, өвөг дээдсийнхээ  ясыг өндөлзүүлэхгүй байх, эцэг, эх гэж таны өмнөөс нойр хоолоо хугаслан суугаа эгэлгүй хайрын бурхад, гэр бүл үр хүүхэд,  ахан  дүүс, анд найз нөхөд,  таньдаг бүхэн, таны хийсэн сайн, муу юмны төлөө баярлаж бас шаналж суугаа гэдгийг санах хэрэгтэй. Өвөгдийн маань алтан сургаал “Нэр хугарахаар яс хугар” бас “Хүн нэрээ, тогс өдөө” юутай үнэн үг вэ. Энэ асуудалд яагаад ингэж анхаарах болов гэдэгт одоогийн эрхэм гишүүдийн үйл ажиллагаанаас  ирээдүйд горлигчид сургамж авч мордохын хазгай гэгч болохгүйн тулд бүр анхнаасаа л нэр цэвэр, нутаг орны болоод  эцэг өвгөдийн гал голомтыг сэвтүүлэхгүй  нэр сүрийг өндөрт өргөж явахыг сануулж буй хэрэг билээ. Удирдагч, манлайлагч  хүнд зайлшгүй байх ёстой хоорондоо салшгүй холбоотой эрхэм зүйл бол Ухаан, боловсрол, чадвар тэр дундаа ухаан нь хүний оюуны зэвсэг мөн гэж суут хүмүүс хэлсэн байдаг.

Аливаа юмыг зохион байгуулж удирдаж байгаа хүн бусдаас мэдлэг чадвар, арга барилаараа толгой илүү байж олонхийг араасаа дагуулна гэдгийг  ямагт санах хэрэгтэй Гүн ухаантан  Г.Гегель “Хүн өмнөө аугаа их зорилго тавьж байж л бусдыг араасаа дагуулах их хүний чанрыг өөртөө төлөвшүүлдэг” гэжээ. Төр түшилцэх хүний  мэдлэгийн түвшинд юуны түрүүнд Хууль эрх зүйн болоод Эдийн засгийн өндөр мэдлэг, улс ардын аж ахуйг хөгжүүлэхэд түүнд хуримтлагдсан ажлын туршлага, хөгжлийг хурдасгахад гадаад харилцаа хамтын ажиллагааны суурь мэдлэг, мэдээж удирдан зохион байгуулах, хүнтэй ажиллах арга барил, асуудлыг бодиттойгоор зөв ярьж хүмүүст ойлгуулах чадвар зэргийг  гарцаагүй   сайтар эзэмшсэн байвал зохистой.  Энд их зохиолч М.Горькийн хэлснийг иш татахад  “Мэдлэгээс өөр хүчтэй зэвсэг гэж үгүй, Бяр чадалтай байх сайхан, ухаантай байх бүүр ч сайхан” гэжээ. 

Улс төрч болж төр нийгмийнхээ төлөө тууштай ажиллана гэдэг хүссэн хүн бүхний хийгээд байдаг ажил биш, тэрээр асар өндөр  хариуцлагатай эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх тангарагтаа үнэнчээр биелүүлэх явдал юм. Нэр дэвшигч төдийгүй сонгогчидийн боловсролын түвшингээс хамаарч олны танил, нэр төртэй,  спорт, урлаг соёлын эсвэл бизнесийн магнагт эрхэмүүдийг бүхнийг мэдэгчийн зиндаанд тавьж дэмждэг нь бас өрөөсгөл үзэл,  тэд ч бас нутаг нуга, танил тал хамт олны дэмжлэгээр  сонгогдох магдалал өндөр байдаг. Тэдгээр эрхэмүүд  тухайн салбартаа од, бүр домог болсон байхыг үгүйсгэхгүй ээ  Товчхондоо улс төрөөр оролдоно гэдэг таны бусдаас бүр илүүтэй гаргууд сайн хийж чаддаг тэр зүйлээс чинь огт өөр мэдлэг, боловсрол, чадвар, чадавх, дадлага, туршлага шаардсан өвөрмөц адармаатай  ертөнц гэдгийг сануулахад илүүдэхгүй л болов уу. Харин  юм үзэж нүд тайлсан зангарагтай одоо бидний дунд эгэл жирийн алхаж яваа ухаалаг,  боловсролтой  гэгээлэг, сэтгэл зүрх хоёроо эх орон ард түмнийхээ төлөө зориулах чадвартай тулхтай сайхан ахмадуудыг тухайлбал Ж.Гомбожав, Г.Жамъян, Ж.Амарсанаа, С.Нарангэрэл, Ч.Хурц, Ц.Гомбосүрэн гээд цөөнгүй хүмүүс УИХ- д ороод ирвэл наандаж туршлага, шударга чин үнэний дуу хоолой болохоос гадна тэд хэзээ ч ард түмэндээ хоосон амлалт өгөхгүй, бас өгч авалцах хөрөнгө мөнгө байхгүй, харин ч хоёргүй сэтгэлээр төр түмнийхээ төлөө зүтгэх хүмүүжлийг аль эрт муу хэлэгдээд байдаг социализмийн үед авч, өвч хатаагдсан болд шиг болсон , шунал тачаалаас  ангижирсан,  үлдэж буй насаа эх орныхоо төлөө сэтгэл харамгүй зориулах  эрхэмүүд гэдгийг бид бэлхэнээ мэдэх билээ.

Даанч тэдэнд тийм боломж алга. Харин надад өөр нэг санал байгаа юм, тэр өвөг дээдсийн минь үед  ач тустай удирдалгын сонгодог арга хэлбэр, Их хуралдайн дэргэд ажиллаж байсан  “цэцдийн зөвлөл” – ийг байгуулж дээрхи  ланжигарууд хийгээд бусад нэр нөлөө бүхий хүмүүсийг багтаасан,  Улсын их хурал, төр, засгийн газарт зөвлөмж гаргах, зөвлөх эрхтэй  цомхон байгуулага бий болговоос  гаргаж буй шийдвэр тогтоол, журмууд эрх биш цэгцрэх, эргэж буцаад байхгүй төр түмэнтэй ашигтай хувилбар байж болох юм.  Тэгээд ч хал үзэж халуун чулуу долоосон ажил амьдрлын баялаг туршлага, оюун ухааны гэгээрэл сэтгэлгээ тэлсэн буянтангууд хүн ардынхаа сайн  сайхан аж амьдралд өөрийн итгэл үнэмшил, бие сэтгэлээ  золиослоход бэлэн хүмүүс ээ. Эзэн богд Чингис хаан “Өвгөдийн үгийг үндэс болгож тэдний хураасан зузаан туршлагыг шүтэн биширч байнга суралцаж байхыг ятган ухуулж сануулж“ байв. Залуучуудад хандаж хэлэхэд тэтгэвэр чөлөөнд гарсан хэн бүхнийг ад шоо үзэх биш харин ч тэднийхээ мэдлэг чадвар, оюун ухаанаас өвлөн авах асар их зүйл байдгийг санах хэрэгтэй. Мэргэн ард түмэн маань, “Ахмадын сургаал алт” гэж зүгээр нэг хоосон үг хэлээгүй байлтай. Өнөөдөр гэхэд барууны хөгжилтэй орнуудын парламент хийгээд Конгрес, төр түшилцэх албанд 60- аас дээш насныхан 20-30 хувийг эзэлдэг бол олон сая хүнтэй Индонезийн гүйцэтгэх засаглалийн тэргүүн 90 нас давсан хүн байгааг нэг эргэцүүлэн бодоод үзэхэд,  “Туршлага бол амьдралын мөнхийн багш мөн” гэсэн нэгэн гүн ухаантны сургаал санаанд бууж байх юмаа. Парламентийн олон жилийн  туршлагатай улс орнуудын үйл ажиллагаанаас харахад улс төрч, хуульч, эдийн засагч, улс ардын аж ахуйн чиглэлээр мэргэжсэн хүмүүс суудлын 80-90 гаруй хувийг эзэлдэг ажээ. Гэхдээ аль ч  салбарын байсан ч  өөрийгөө төр түшилцэх  хэмжээнд бэлтгэсэн, түүнийг нь сонгогч  олонхи хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг од болон гялалзан сууж байхыг үгүйсгэхгүй ээ.

ОДОО НЭР ДЭВШИГЧИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ АНХААРЛАА ХАНДУУЛАЯ: 

Та нэр дэвшихээр шийдвэр гаргаж нам эвсэлээс шалгарч  чадсан бол одоо сонгогчидоос  авах дэмжлэг л үлдэж,  тэр нь таны гаргасан мөрийн хөтөлбөр, биелэгдэх үндэслэлтэй,   үүндээ хэрхэн  сэтгэл гаргаж, шудрагаар  ажиллахаас хамаарна.  Хуучин шигээ сонгогчид гоомой хандахгүй,  дэвшүүлсэн хөтөлбөрөөс чинь таны ирээдүй амжилт хамаарах бөгөөд сонгогчидийнхоо гүнд орж хир бодитой судалгаа хийсэн, хийж бүтээх ажлууд чинь тэдний сэтгэлд хүрч байгаа эсэх нь санал авахад нөлөөлнө. Одоо Монголчууд сонгууль өгөх туршлагатай болсон тул элдэв бусын эрэн мяраанд хууртагдах нь юу л болдоо.

Та мөрийн хөтөлбөрөө гаргахдаа:

Нэгдүгээрт: Тойрогтоо бие дааж хийж гүйцэтгэх ажил

Хоёрдугаарт:  Сонгогчидтойгоо хамтарч хийх зүйлүүд Гуравдугаарт: Төр засгийн дэмжлэгээр,  улсын төсөвт хөрөнгө оруулалтаар хийх ажил,  Дөрөвдүгээрт:  Хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, өндөр настан тэтгэвэр чөлөөнд гарсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалахад таны гүйцэтгэх үүрэг Тавдугаарт: Амар тайван амьдрал, тохижолт, бусад тулгамдсан асуудлуудыг цаг хугацаанд нь шийдвэрлэж байх талаар тусгасан санал сэдлүүд байвал илүү зохимжтой. Өнөөгийн парламентийн эрхэм гишүүд сонгуульт хугацаандаа хөтөлбөр, амлалтаа 80-90 хувийг биелүүлсэн, биелэгдээгүй зүйл бол надаас үл шалтгаална, Засгийн газар, эсвэл байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй холбох, өөр хэн нэгнийг буруутан болгохоо   аль хэдий тооцоолж , өөртөө  хир үл халдаана. Мөн ээлжит сонгууль болоход тойргоо сольдог, бүр архагшиж мэргэжсэн нүүдлийн шувуу шиг аялаж,  хошгоруулж байгаа нь түүний нэр хүнд, нэр төр  өмнөхдөө ямархуу үнэлгээтэй байсан нь тодорхой бусуу. Үүнийг л мэргэн сонгогчид сайхан үг, хоосон амлалтанд хуурталгүй  ялгаж  салгах хэрэгтэй. Нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө гаргах явцад сонгуулийн бэлтгэл ажлынхаа хүрээнд    зардлын урьдчилсан тооцоог гаргахад илүүдэхгүй. Цаг хугацааны хүчин зүйл нь сонгуулийн бэлтгэл ажлын зардал болон ялалт байгуулах магадлалд шууд нөлөөлөх маш чухал эх үүсвэр юм.

Би энд ОХУ-д нийтлэг хэрэглэгдэж байсан зардал тооцох аргачилалыг танилцуулхад: Сз= Ст х Си х Як х Сн.   Сз- сонгуулийн зардал,  Ст- сонгогчидын тоо. /жагсаалтын дагуу/, Си-сонгуулийн ирц, Як-ялалтын коэффициент, Сн- нэр дэвшигчийн төлөөх нэг сонгогчийн саналын зардал. Иймд хэрэгтэй гэж үзвэл дээрхи томъёог ашиглаж сонгуулийн зардлаа урьдчилан тооцож болох юм.  Гэхдээ цаг үеийн шаардлага, тойргийн сонгогчидийн онцлогоос хамаарч нэмэгдэл зардал үүсч болзошгүйг  давхар нэмж тооцох хэрэгтэй.   Монголын төр түшилцэх их хувь заяанд  бичигдэнэ гэдэг үр удам хийгээд нутаг орны нэр хүндэд ч хамааралтай, хэдэн  үеээр тоологдох түүхийн шаралсан хуудсанд үлдэж буй тул сайн нэр төр сайхан үйлсээрээ мөнхрөх нь таны шудрага зан чанар, хөдөлмөр,  хичээл зүтгэлээс хамаарах болно. Одоогийн парламентаас харахад тэд сонгогчиддоо харилцан адилгүй үнэлэгдэж байна.

Тухайлбал: Завханчууд З.Нарантуяа гишүүнийг ажлын хоёрхон байртай, тэр нь УИХ-ын танхим, нөгөө нь сонгогдсон тойрог, мөрийн хөтөлбөр нь бидний хийж чадахгүй, хүсэж байсан, тэр бүхнийг тусгасанаараа онцлогтой, түүнийгээ биелүүлэхийн төлөө ёстой нойр хоолгүй зүтгэж яваа эмэгтэй , түүнд  амрах зугаалах зав цаг байдаг юмуу хэмээн ярилцдаг нь яалтач үгүй үнэн ажээ. Сонгино хайрханчууд мөн л Н.Учрал гишүүнд талтай, сонгогдсоны дараа энэ залуу ер нь юу л хийх бол гэж ам амандаа шуугиж байжээ. Тэрээр сонгуульт хугацаандаа хөтөлбөрөө хангалттай биелүүлсэн төдийгүй бүхний нүдэнд харагдах, бусаддаа үлгэр жишээ болохоор олон  шинэ зүйлийг санаачилаж бүтээсэнд сонгогчид, бүр хүүхэд, залуучууд түүнд ам сайтай байдаг ажээ.  Мөрийн хөтөлбөрт анхаарал тавьж амалсанаа цаг хугацаанд нь биелүүлхийн төлөө идвэхи чармайлттай ажилдаг цөөнгүй тооны гишүүд тухайлбал Л.Оюун-Эрдэнэ, Б.Пүрэвдорж,  Ж.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд,  Н.Энхболд, Т.Аюурсайхан М. Оюунчимэг нарт сонгогчид нь ам сайтай байдаг ажээ.  Нас сүүдэр ажил алба, хөрөнгө чинээ, албан тушаал  харгалзалгүй хэний ч үгийг хүлээцтэй  сонсож, илэн далангүй, харилцаж, тусламж  дэмжлэгийг  эзнийг нь олж хүртээдэг, хэн ч байлаа гэсэн сэтгэлд нь хүрхүйц  өр зөөлөн хандаж, сайхан харьцдаг хийх гэсэн зүйлээ цаг хугацаанд нь хэрэгжүүлж чадах аваас танд нэр алдар аяндаа ирэх болно. Нэгэн  ухаантны хэлсэнээр “Сайхан сэтгэл бол хэлгүй хүний ярьж чаддаг, дүлий хүний сонсож чаддаг”  хэл билээ гэсэн нь бас сургамжтай, хүний зүрх сэтгэлд хадгалагдаж, бодогдож байхад илүүдэхгүй ээ. Хар зам татуулаж, ам ажил тань зөрсөн тохиолдолд яав ч сайн нэр дагуулахгүй  элдэв нэр, хоч, зүүж  бараан сүүдэртэй нэгэн болох агаад, аль аль нь түүхийн хуудас, түмэн олондоо үеийн үед яригдаж, дурсагдаж үлдэнэ. Энэхүү бичиж буй материал хэн бүхэнд таалагдах албагүй, гахцхүү өөрийн бодол, үзэл санаагаа сонгогч олонтойгоо хуваалцаж  байгаа бөгөөд шүүн тунгааж санал бодлоо  хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр илэрхийлэхийг хүсэхийн ялдамд , нэр дэвшигч чухам хэн байвал зохистой мөн сурталчилгааг хэрхэн  явуулах, түүний штабын үйл ажиллагааг тусад нь авч үзэх болно. Энэхүү нийтлэл  нь шинээр нэр дэвшигч хийгээд бие даагч нарт бага ч болов тус дэм болох болов уу. Өнөөдөр Монголчууд бидэнд цаг зуурын урсгалд хөвж, “улс төрч” хэмээн өөрийгөө дөвийлгөж явдаг попорчид, эсвэл нам, эвсэлүүдийнхээ  тугийг  барьж, хий хоосон сүржигнэж, хошгоруулдаг,  хөөрцөглөгчид  биш, улс эх орныхоо төлөө, Монгол төрийн залгамж халааг тууштай хэрэгжүүлж чадах алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж  ямагт ургаш тэмүүлэх   улс төрийн зүтгэлтэн” хүн л дутагдаж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]