Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Кадыров хуримлагч хосод алтан гулууз бэлэглэж, доллараар бороо оруулжээУншсан5,095

Энэхүү хурим дээр хэн хэрхэн аягласан тухай мэдээлэл яагаад хэвлэлүүдэд гарчихав гэж та гайхаж магадгүй. Тиймээ, тэр үед Америкийн бизнесмэнүүд, Элчингийнхэн ч тэрхүү хуриманд уригдсан байсан агаад энэ нь Гажигийн америкчуудтай хамтарч газрын тосны бизнес эрхэлдэгийг илэрхийлнэ.

Оросын төдийгүй өрнөдийн хэвлэлийнхний шуугилдан бичих дуртай хэвлэлийн од, улстөрч нэгэн нөхөр Кавказад, бүр тодруулбал Чеченьд байдаг нь мэдээж Рамзан Кадыров. Нэлээн хэдэн жилийн өмнө дэлхий дахиныг шуугуулиад авсан Жулиан Ассанжийн Викиликсийн дуулианы хүртэл нэг хэсэг байлаа шүү дээ. Орос гүрэнд ислам шашинт, Чеченийг дуулгавартай болгож, гартаа атгаж байдаг гэх Кадыровын бусад улстөрчдөөс ялгарах байдал, байнга буутай явдаг, бие хамгаалагчдын бүхэл бүтэн арми, алтанд умбасан тансаглал гээд Кадыровын үлгэр домгийн мэт амьдрал нээрээ л хэвлэлийн хуудаснаас салахгүй юм.

Саяхан Кадыров Чеченийн нэгэн нэр алдартай эрхмийн хүүгийн хурим дээр  очиж, Сулейман хаан ирсэн мэт л өгөөмөр загнажээ. Тэрээр хуримлагч хосууд төдийгүй, хуримд ирсэн бүх зочдыг хүүхэд хөгшид ялгалгүй доллараар мялаасан нь Оросын хэвлэлүүдийн ээлжит нэгэн бай болжээ. Кадыровын хувьд бол энэ байдаг л хурим.

Хамгийн сүртэй, дуулиантай зочилсон хурим нь Кадыровын хувьд талийгаач агсан Гажи Махачевын хүүгий хурим гэнэ. Кавказын Бүгд найрамдах улсуудын нэг Дагестанд уулынхны заншлаар хурим хийдэг.

Барагцаагаар 2008 оны намар Дагестаны нийслэл Махачкалад Оросын Холбооны Думын гишүүн, Дагестаны газрын тосны компанийн захирал Гажи Махачевын хүү хуримлав. Гажи Махачевын хувьд Чеченийн дайны үеийн зэвсэгт бүлэглэлүүдийн удирдагчдын нэг, газрын тосны компанийн эзэн, Москва, Санкт Петербург, Парис, Сан-Диегод тансаг орд харштай болж, түүнээс гадна хүү Далгат нь сүйт бүсгүй Аидагаа гэрээс нь авах үед унаж байсан тансаг зэрэглэлийн Rolls-Royce Silver Phantom загварын машинаас авахуулаад дээд зэрэглэлийн нэлээн олон машины цуглуулгатай аж.

Нэр хүндээр ч дагестанчуудын хувьд хайртай хүү нь хэрнээ дайсан ч олонтой. Бие хамгаалагчид нь гэж бас л нүсэр юм дуулддаг. Амь насыг нь бүрэлгэх оролдлого хэдэнтээ гарч байсан тул тэрээр зөвхөн хуягласан BMW машин хөлөглөдөг бөгөөд түүнийг нь нэг юм уу заримдаа хоёр машин дүүрэн зэвсэглэсэн хамгаалагч нар дагалдан явдаг аж. Гэлээ гэхдээ нэмэр болсонгүй тэрээр  энэ хуримнаас 5 жилийн дараа Москвад Кутузовын өргөн чөлөөгөөр 140 мильтэй давхиж яваад осолд орж  амиа алдсан юм. Зарим хэвлэлээр зохион байгуулалттай осол байсан гэж ч бичиж байв.

Махачевын үхлийг энэ удаад орхиж хуримын зочин Кадыров хэрхэн аашилсан тухай үргэлжлүүлье.

Уулын Кавзазад Гажи Махачевын хүүгийн хурим нижгэр болохгүй бол өөр хэнийх нижгэр болох вэ. Эртний авар үндэс угсаатай Гажи хуриманд Кавказын бүгд найрамдах улсуудын бүхий л томчууд багтсаны дотор хамгийн хүндтэй суудалд мэдээж хэрэг Рамзан Кадыров заларсан аж.

Гажи тэнд хүрэлцэн ирсэн зочдод хандан баярын үеэр хэн нэгэн буу хэрэглэхийг хатуу хориглож, анхааруулж байсан юм. Зочид энэхүү шаардлагыг бүхий л хуримын туршид хатуу чанд сахиж байлаа.

 

Салют буудуулсны дараа хөгжимчид бүжгийн ая тоглож эхэлмэгц тэнд бүжиглэж байсан зургаа, долоон настай хүүхдүүд дээр Гажиг нэгдэн очмогц дараа нь Рамзан түүн дээр ирж бүжиглэж гарав. Энэ үеэр түүний жийнсний арын халаасанд алтадсан буу нь санжигнаж байлаа. Энэ үеэр Гажи болон Рамзан нар тэнд бүжиглэж байсан хүүхдүүдийг 100 долларын дэвсгэртүүдээр ёстой л нэг булж гарав. Бүжигчин хүүхдүүд шалан дээрээс доод тал нь 5 мянган доллар лав түүсэн байх. Хожим нь Гажи бидэнд “Рамзан хуримын бэлэг болгож аз жаргалтай залуу хосуудад таван килограмм цул алт авчирч бэлэглэсэн” гэв. Бүжиг дуусмагц эдлэн газрыг үтэр түргэн үзэж харсан болоод Рамзан өөрийн армийн хамт эргээд Чечень рүү явж одсон. Түүнийг шөнө дүл болсон хойно Махачкалад яагаад хонохоор үлдээгүй юм бол гэж асуухад “Рамзан гэр орноосоо өөр хаана ч хоноглодоггүй”гэсэн хариу өгсөн юм. Р.Кадыровын энэхүү хуриманд айлчилсан явдал нь хүндлэл үзүүлж буйн нэгэн илэрхийлэл юм. Түүнээс гадна Гажи Рамзаны эцэгтэй урьд өмнө нь тун чиг дотно хувийн харилцаатай байсан нь ийнхүү нөлөөлсөн аж.

Энэхүү хурим дээр хэн хэрхэн аягласан тухай мэдээлэл яагаад хэвлэлүүдэд гарчихав гэж та гайхаж магадгүй. Тиймээ, тэр үед Америкийн бизнесмэнүүд, Элчингийнхэн ч тэрхүү хуриманд уригдсан байсан агаад  энэ нь Гажигийн америкчуудтай хамтарч газрын тосны бизнес эрхэлдэгийг илэрхийлнэ. Харин тэрхүү америкчуудын дунд Рассел хэмээх мэдээлэгч байсан агаад, Москва  дахь Элчин сайдын яаманд "кавказ  маягийн хурим" гэсэн энгийн тодорхойлолттой мэдээлэл өгсөн нь ТТГ-т дамжуулагджээ.

Тэгвэл энэ мэдээллийг америкчууд дэлхийн олон улсын дипломат албаныхныг тагнаж чагнадаг гэдгийг ил гаргаж тавьсан Жулиан Ассанжийн Викилийкст байрлуулсан юм. Ингээд л Кадыров хаа явсан газраа алтан буу зүүж явдаг, 5 кг цул алт бэлэглэдэг, 100-тын ногооныг бүжгийн талбайд цацдаг гэх мэдээлэл түгсэн юм даа.

Л.Ванчиг

 

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 17. 16:47
Зочин

Мөнгөнд худалдагдсан арчаагүй урвагч

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]