Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Түүх гэдэг аюултай тоглоом: Халхчууд Хятадын хилийн харуул байсан уу?Уншсан8,766

Би олон нийтийн сүлжээн дэх түүхийн сэдэвтэй элдэв группэд ерөөс элсдэггүй. Гэвч мэргэжил нэгт найз нөхдөөс сургийг нь сонсож байсан. Тэгээд мэргэжлийн хүн тэдэнтэй хутгалдах дэмий гэж бодсон хэрэг.

МУИС-ийн Түүхийн тэнхмийн багш, түүхийн ухааны доктор, профессор Ц.Цэрэндоржийн сошиалд бичсэн нэгэн нийтлэлийг уншигчдадаа сонирхуулж байна. Түүний бичсэн зүйлс зарим асуултын хариуг олж чадахгүй яваа олон түүх сонирхогчдод хариулт нь болох биз ээ.


Би олон нийтийн сүлжээн дэх түүхийн сэдэвтэй элдэв группэд ерөөс элсдэггүй. Гэвч мэргэжил нэгт найз нөхдөөс сургийг нь сонсож байсан. Тэгээд мэргэжлийн хүн тэдэнтэй хутгалдах дэмий гэж бодсон хэрэг. За, тэр ч яахав.

Түүх сонирхогчид гэж хувийн бодлоо бодит үнэн мэт ярьж, бичиж суудаг хүмүүсийн үйлдэл зарим талаар хэрээс хэтэрснийг хэдийгээр би ФБ-ийн түүхийн группэд байдаггүй боловч, энд тэнд тааралдсан хүмүүсийн асуулт зэргээс бага сага гадарлах болсон юм. Бас тэдний нүүр номондоо хуваалцсан мэдээллээр дамжин зарим нэг арай дэндүү гэмээр худал мэдээлэл олон түмэнд тархаж байгааг мэдсээр байж дуугүй суух аргагүй болсон тул энэ удаа тэдгээрийн нэгэнд нь хариу өгье гэж “зориглов.” Мэргэжлийнхэн сонирхогчтой хутгалдах дургүй байдаг, энэ зарчмыг зөрчиж байгаа учир “зориглов” гэж бичсэн болой. Гэвч улайм цайм худал мэдээлэл түгээж байгаа учир үнэнийг нуух эрхгүй мэргэжлийнхээ зарчмыг илүүд үзсэн хэрэг шүү. Түүнээс гадна энэ сэдэв нь манай улсын хувьд маш ноцтой сэдэв учраас аргагүйн эрхэнд мэргэжлийн хүний хувьд саналаа хэлэхээр шийдэв. Бас надаас өөр ийм асуудалд дорвитой хариу өгчихөөр хүн бас ховор гэж бодсоныг минь мэргэжил нэгт нөхөд маань уучлах буй за.

1841 онд бичигдсэн Галдан туслагчийн "Эрдэнийн эрих"-д "... ХАЛХ ХЭМЭЭН ДУУДСАН НЬ БОЛБООС МОНГОЛЫН ХААНЫ ТӨРИЙГ ХЯТАДЫН ХААНАА АВТАХУЙД ХЯТАДЫН ХААН БЭЭР, МОНГОЛЫН ТОГООНТӨМӨР ХААН ЦАГИЙГ МЭДЭЖ ӨӨРӨӨ ЗАЙЛСАН ТУЛ ИХ ТӨРД ХАЛХ БОЛОН ХУУЧИН НУТАГТАА ЭРХ ЗОРИГТОО СУУТУГАЙ ХЭМЭЭН ЕРИЙН БЭЛЭГ ХҮРГҮҮЛЭН МЭДЭЭ АВАЛЦАЖ СУУСНААР ХАЛХ ХЭМЭЭН ДУУДСАН ХЭМЭЭХ ЗҮЙЛ БУЙ АМУЙ..." ("Эрдэнийн эрих хэмээх түүх болой", Эрдэм шинжилгээний удиртгал, хөрвүүлэг, тайлбар бичсэн Дуутан Ж.Гэрэлбадрах, УБ. 2010, 117-р тал) гэсэн нэг зурвас байдаг юм. Урьд нь уншаад өнгөрч байсан боловч энэ өгүүлбэр тийм том “асуудал” болно гэж бодож байсангүй. Гуйвуулахад хүрвэл жижигхээн зүйл дээр маш том тоглолт хийж болдгийг харав.

Энэ мэдээг өнөөгийн Монгол улсын гол цөм болсон Халхчууд бол өнөөгийн Өвөр Монголын нутаг Инчан фу хавиас, бүр нарийвчилбал Урианхайн гурван харуул хавиас нүүж ирсэн хүмүүс гэдгийг, өөрөөр хэлбэл халхчууд бол уугуул бус, суугуул гэдгийг батлах “нотолгоо” болгосон бололтой юм. Энэ саналыг гаргасан хүний гаргалгаа нь:

Нэгдүгээрт, Тогоонтөмөр хаан 1368 онд Дайду (өнөөгийн Бээжин)-гаас хөөгдөж өнөөгийн Өвөр Монголын нутаг болох Шанду, улмаар тэндээсээ дахин Инчан (фу) руу зугтаж, тэндээ нас барсан, Инчан фуд нутаглаж байсан Монгол аймгууд Мин улсын цэргийн довтолгоонд байнга өртөж байсны улсаас 1389 онд Мин улсад дагаар орж, тэр нутагт мөн онд Доян, Тайнин, Фүюй гэсэн Урианхайн 3 харуул гэгчийг байгуулсан.

Хоёрдугаарт, Тиймээс Тогоонтөмөр хааныг дагалдаж, түүний нас барсан Инчанд байсан Монголчуудыг Мин улсын хаан Халх гэж нэрлэсэн. Учир иймийн тул Халх нь Урианхайн 3 харуулаас гаралтай гэсэншүү маягийн гаргалгааг хийсэн бололтой.

Гуравдугаарт, Тиймээс халхчууд бол Мин улсын хилийн харуул байсан “урвагч” нарын удам болж байгаа юм уу даа. Тэрхүү саналын талаар миний гарт өөр мэдээлэл байхгүй тул нэг иймэрхүү байдлаар багцалж хэлэхээс өөр аргагүй байна.

ОДОО ҮҮНД ТОДОРХОЙ ХАРИУЛТ ӨГӨХИЙГ ХИЧЭЭЕ.

 НЭГДҮГЭЭРТ:

 Тогоонтөмөр хаан Инчан фу-д түр нутаглаж байсан нь үнэн. Гэвч энэ нь хожим Мин улсын байгуулсан Урианхайн 3 харуулын нутгаас баруун өмнө тийш хэдэн зуун км-ийн зайтай, Юань улсын үеийн засаг захиргааны хуваариар ч өөр чөлгөө буюу замд багтдаг юм.

Мин улсаас Урианхайн 3 харуулыг байгуулсан газар нутаг нь Дундад улсын нутгаас Мин улсын цэрэгт зугтан гарсан хүмүүсийн оршин байсан газар бус, угаасаа Юань улсын үед ч тэнд Чингис хааны дүү нарын харьяат Монголчууд нутаглаж байсан агаад Мин улс тэднийг эрхэндээ оруулаад Урианхайн 3 харуул гэгчийг байгуулсан юм.

Урианхайн 3 харуул гэгч нь Доён (朶顔), Фүюй (福餘), Тайнин (泰寧) гэсэн 3 харуулыг хэлнэ. Энэ харуулуудын нутаг нь Юань улсын үеийн Кайюань чөлгө (англиар Kai-yuan lu)-гийн нутаг юм. Тэдний угсаа гарал, нутаглах газрыг доор нарийвчлан тодорхойлов. Үүнд:

-Доён харуулын Монголчууд Юань улсын үеийн “Доён өндөрийн урианхай” гэгчээс гаралтай, голдуу Монголын урианхай аймгийн хүмүүсээс бүрдэж байв. Тиймээс түүгээр төлөөлүүлэн тус гурван харуулыг “Урианхайн 3 харуул” хэмээн нэрлэх болсон. Тус харуул анхандаа Тоорын голын сав нутагт нутаглаж байсан. Доян харуулыг Чингис хааны дүү Хачиуны угсааны Тогочар ноён захирсан.

-Фүюй харуул голчлон Үжээд аймгийн хүмүүсээс бүрдэж байв. Үжээд нар анхандаа Нон мөрөн (өнөөгийн Хэйлунцзян буюу Хармөрөн мужийн нутаг), Үер гол (烏裕爾河, өнөөгийн Хэйлунцзян буюу Хармөрөн мужийн баруун хэсэг)-ын савд нутаглаж байв. Харин XV зууны дунд үеэр өмнө тийш нүүдэллэн одоогийн Мүгдэн, Телин, Кайюань хавьд нутаглах болсон.

- Тайнин харуулын нэр угтаа Юань улсын Тайнин чөлгө-гийн нэрээс үүсчээ. Чингис хааны дүү Тэмүгэ Отчигины угсааны Ляо ван Ажашир тус харуулыг захирсан. Тэд анхандаа Тоорын гол орчим (өнөөгийн Гирин мужийн Таонань хотын хавь) нутаглаж байгаад XV зууны дунд үеэр өмнө тийш нүүдэллэн Жиньжоу болон Ляохэ голын хооронд нутаглажээ. Тайнин харуул нь голчлон Оннигуд аймгийн хүмүүсээс бүрдэж байв.Хавсралт болгож барууны эрдэмтдийн бичсэн “The Cambridge history of China (Cambridge University Press, 1994, pages 438-439)” номд орсон Юань улсын газрын зургийг орууллаа. Зургаас үзэхэд өнөөгийн ӨМӨЗО-ы Хишигтэн хошууны нутагт орших Инчан хот нь Инчан чөлгөө (хятадаар “Ying-chang lu”)-гийн төв хот бөгөөд тус чөлгөөгийн баруун өмнөд хэсэгт оршиж байжээ. Гэтэл Урианхайн 3 харуулын нутаг, тэр дундаа түүний нэг болох Үжээдийн нутаг Инчан фу хотоос зүүн хойш хэдэн зуун км-ийн зайд орших Тайнин чөлгөө (Tai-ning lu)-д багтаж байжээ. Урианхайн 3 харуулын Монголчууд өмнө тийш шилжин нутагласан нь XV зууны дунд үеийн явдал юм. Ялангуяа Фуюй харуулын Үжээд нар Өвөр Халхад орж, Өвөр Халхын 5 отгийн нэг болсон нь бүр XVI зууны үеийн хэрэг билээ. Үжээд нар зөвхөн Өвөр Халхад биш, Цахар, Хорчинд ч багтсан. Тиймээс түүнийг бүр анхнаасаа л Халхын бүрэлдэхүүнд байсан гэх нь ямар ч үндэсгүй зүйл болно. Ар Өвөр Халхын талаар, Өвөр Халх Үжээд аймагтай ямар холбоотой талаар гадаад, дотоодын эрдэмтдийн судалгаа зөндөө бий. Монголын эзэнт гүрний дараа Урианхайн 3 харуул гэдэг чинь Монголыг бүрдүүлэгч нэг хэсэг байсан болохоос бус, Зүүн Монголтой, тэр дундаа Ар Халхтай шууд холбогдсон зүйл байхгүй.

ХОЁРДУГААРТ:

Мин улсын хаан Монголын Тогоонтөмөр хааныг “цагийг мэдэж өөрөө зайлсан” гэж Шуньди (“Эевэргүү, эетэй хуанди” гэсэн хятад үг бөгөөд Мин улсыг эсэргүүцэлгүйгээр, цагийн байдлыг мэдэж Монгол нутагтаа буцсан гэж Мин улсын хаан үзээд энэ цолыг нэхэн олгосон байдаг) хэмээх нэхэн өргөмжилсөн цол өгсөн нь түүнийг нас барсны дараа буюу 1370 оны хэрэг бөгөөд энэ үед нэгэнт Тогоонтөмөр нас барсан учир түүнийг дагалдаж явсан хүмүүсийн зарим нь Мин улсын цэрэгт олзлогдож, харин зарим нь хунтайж Аюушридарыг дагаж Монголын хуучин нийслэл Хархорумын зүг одож, Мин улсыг эсэргүүцэх болсон билээ. Тиймээс “Эрдэнийн эрхи”-д гарч буй “хуучин нутагтаа эрх зоригтоо суутугай” гэсэн нь Тогоонтөмөрийг биш, Аюушридараг хэлж байх магадлал илүү өндөр учир Галдан туслагчийн өгүүлсэн “хуучин нутаг” гэдэг нь өнөөгийн Монгол улсын нутаг болно.

ГУРАВДУГААРТ:

Галдан туслагч "... Халх хэмээн дуудсан нь болбоос ... (товчлов) Халх хэмээн дуудсан хэмээх зүйл буй амуй..." гэж бичсэн нь “дуудсан хэмээх зүйл буй амуй” буюу өөрөөр хэлбэл, энэ бол Халх хэмээх нэрийн талаар тухайн үед байсан олон саналын нэг гэдгийг хэлснээс бус, эцсийн цорын ганц санал, үзэл гэсэн юм огт алга. Монгол хэл сайн мэддэг хүн үүнийг эрхбиш ойлгох байх аа.

ДӨРӨВДҮГЭЭРТ:

Галдан туслагчийн бичсэнийг нарийн ухаарч ойлгох юм бол, Мин улсын хаан Монголын Тогоонтөмөр хааныг Дундад улсын хаан байхаа болиод, Дундад улсын хойт талын нэг улсын эзэн болж явагтун гэж доромж утгаар хэлсэн нь тодорхой байна. Харин Галдан туслагч Тогоонтөмөрийн Монгол улс бол Мин улс буюу Дундад улсын хаанаас хүлээн зөвшөөрөгдсөн том улс байсан, тэр улс нь “хуучин нутагтаа эрх зоригтоо сууж, [Мин улстай] ерийн бэлэг хүргүүлэн мэдээ авалцаж суусан”, тэр улсыг Халх гэдэг байсан мэтээр хожмын Халхыг дөвийлгөн харуулах зорилгоор ингэж бичсэн бололтой. Гэтэл Галдан туслагчийн бичсэн зүйл Тогоонтөмөрийн хамт умар тийш дутаасан нийт Монголчуудад хамаарах нь тодорхой байна.

Тухайн үед Халх Манж Чин улсын дарлалд байсан тул өөрсдийгөө Дундад улсаар хүлээн зөвшөөрөгдсөн (Галдан туслагчийн үед Дундад улс нь хэдүйн Манж болоод байсан тул түүнтэй эрх тэгш гэх утгаар) эртний сүр хүчит том улс байсан гэж дөвийлгөхийг оролдсон нь түүний буруу огт биш. Үнэндээ Тогоонтөмөр хааны үед Халх гэдэг түмний нэр гараа ч үгүй байсан билээ. Тиймээс Галдан туслагчийн зохиолдоо дурдсан “Халх хэмээн дуудсан хэмээх зүйл буй амуй..." гэсэн Халх нэрийн үүслийн талаарх нэгэн санал нь огт ул үндэсгүй юм.

ТАВДУГААРТ:

Галдан туслагч хэдийгээр Түшээт ханы угсааны тайж хүн мөн боловч, тэр хүний бичсэн бүх зүйл ямар ч алдаагүй, туйлын үнэн зүйл гэж үзэх боломжгүй юм. Өнөөгийн бидэнтэй адил хүн л юм болохоор алдаа гаргаж л таарна. “Эрдэнийн эрхи”-д өч төчнөөн алдаа ташаарал байгааг эрдэмтэн судлаачид олж илрүүлсэн, засаж залруулсан зүйл ч бий. Тус зохиолын ихээхэн хэсэг нь Манжийн албан түүх буюу тухайн цагт түүний гарын доор байсан сурвалжуудаас ашигласан, зарим хэсгийг нь шууд хуулан оруулсан байдаг. Сурвалжийн шинж чанарын хувьд компиляци буюу энд тэндээс “нийлүүлэн хуулсан” зүйл их бий. Харин тэдгээрийг авч оруулахдаа хэр зэрэг шүүн тунгаасан нь тодорхой бус. Түүхийн ухаанд аль нэгэн сурвалжид шууд итгэх бус, бусад сурвалж, баримттай харьцуулан түүхэн үнэнийг тогтоодог аргазүй оршдог гэдгийг сануулахад илүүдэхгүй биз.За, нэг ийм хариуг цаг заваа үрэн байж бичлээ. Түүх сонирхогчдод хандаж хэлэхэд, эх түүхээ сонирхож, элдэв шинэ санаа гаргаж байгаа нь сайшаалтай хэрэг. Ямар ч шинэ санаа гаргаж болно, гаргах ч эрхтэй. Гэхдээ тэр нь дэлхий дахины биш юм гэхэд, ядаж Монголынхоо эрдэмтэн судлаачдаар хүлээн зөвшөөрөгдөж байж хүчинтэй болдог хуультай юм.

Гэвч та бүхний аливаа шинэ санаа, “нээлт” Монгол үндэстний эрх ашигт харшлахгүй байх ёстой. Манайх улс зарим улс оронтой түүхийн талаар маш ноцтой “маргаантай” байдгийг та бүхэн мэдэх биз. Тиймээс бидний хэлсэн үг, бичсэн үг өгүүлбэр бүр баталгаа нотолгоотой байх учиртай. Санаанд орсноо бичих, түүнийгээ туйлын үнэн мэтээр ярьж сурталчлан эх түүхээрээ хамаагүй оролдох нь гаднынханд ашиглагдах, тэдний санал бодлогыг өөгшүүлэн дэвэргэх аюултай гэдгийг сануулъя. Монголын түүхийн судалгаанд засаж залруулах, урьд өмнө буруу ташаа ойлгож байсан зүйл бийг үгүйсгэхгүй. Засаж залруулах нь ч Монголчуудын үүрэг мөн. Гэвч “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ыг үлгэрийг үзүүлж болохгүй.Жич: Хангалттай хариулт болсон гэж үзээд дахиж энэ талаар сошиалд мэдээлэл оруулахгүй. Харин үүнийг цааш түгээвэл баярлана.

Сэтгэгдэл 18ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 19. 19:36
Зочин

Би түүхийн талаар сайн мэдэхгүй. Гэхдээ өөрийн бодолоо бичлээ. Халх гэдэг үг нь эртний үг бөгөөд өмнөд гэж тайлбарласан байдаг. тэхээр тухайн үед хилийн харуулыг ингэж нэрлэсэн байх. Тэр үед олон үндэстэн ястангууд хоорондох харилцан ярих аялгуу нь өөр боловч өнөөгийн халх хэл үүссэн гэж бодож байна. Мөн олон ястангууд
хоорондоо сууж өөр өөрийн онцлогтой хувцастай шинээр нэгэн яс үндэстэн бүрэлдэн бий болсон. 16 зууны үе гэхэд халх дөрвөн хушууг бий болгосон байна

5 сар 19. 11:30
Зочин

Жингэр нохой хуцаж л байг Жингийн цуваа явж л байх болно. Дүрвэдүүд яагаад ийм юм яриад байдаг юм бүү мэд. Бүү тоо. 2 сая халх монголчууд нэг дургүй нь хүрээд ширвэвэл дөрвөдүүд бөөс мэт тал тал тийш үсрээд түүхийн давцанаас арчигдах болно.

5 сар 18. 21:17
Зочин

Халхчууд Хятадын хилийн харуул байсан

5 сар 18. 12:57
БАЯР

БИТГИЙ, БУТАРГАХ ЗҮЙЛ БИЧ, ТА МОНГОЛ ХҮН, ХАЛХ, ДӨРВӨД БҮГД МОНГОЛ БОЛСОН,

5 сар 18. 10:34
Зочин

Өөрсдөө газар нутаггүй болчихоод хэний газар хэзээ ирчихээд газар нутгаа авч үлдэж чадсан хүмүүсийг харааж зүхээд шүлсээ үсэргээд, хагалж бутаргаад байгаа эх орончид юм болдоо көркөс.... хажуудахаа хүндлээд эвтэй нартай амьдар солиорч байх чинь дайсанд л ашигтай .....

5 сар 18. 8:05
Зочин

Одгоо хумуус мэдээллийг гарчгаар нь гуйлгэдэг болсон цагт нийтлэлийнхээ нэрийг бодолтой огохгуй бол эсрэг ойлголт авцгааж мэдэх юм шуу дээ

5 сар 17. 20:24
Зочин

Hujaanuud mongolchuudiigdotroos n hagalah zorilgoor mongoliin zarim erdemted nertei novshnuudad butarhai mungu shig medeelel hayaj ugdug tuuniig n ene hed n olzuurhan shuureed ner tur huutsulduud alga boldog. Tobchhondoo hujaanuud n oguulberiin dotroos neg holboo ug tudii medeelel hayadag.Mongolchuud ter oguulberiin utgiig medehgui, medehiig ch husehgui hirnee hayaj ugsun holboo ugiig uur uuriinhooruu oilgood hooloo oloh geed dairchihdag l garuud shuudee.Face iin od boloh gesen hujaagiin mungunii booluud ard tumnii dund yas hayahaa boli.Urdaa ochij manjin mantuu 2 oo tsusal

5 сар 17. 17:23
Зочин

ХЯНГАНД МИНГИЙН ХАРУУЛ ХИЙЖ БАЙСАН УРИАНХАЙН 3 ХАРУУЛЫН НЭГ ХЭСЭГ НЬ ОДООГИЙН ХАЛХЧУУДЫН ЦӨМ БОЛСОН НЬ ТУЙЛЫН ҮНЭН ЮМ, ҮНЭНЭЭС БУЛТАХ АРГА БАЙХГҮЙ. МУУСАЙН УРВАГЧИД ТА НАР ХЯТАДТАЙ ЯАЖ СҮҮЛЭРЧ ЯВСАНАА МАРТАА ЮУ

5 сар 18. 8:08
Халх

Тэгээд одоо яана гэж.
Өөрөө ч төрөөгүй мэдэхгүй зүйлийн төлөө бархирах ямар шаардлага байгаан. Та халх биш гээд яахынхэхэ

5 сар 17. 23:43
Зочин

Тэртээ хэдэн зууны өмнөх монгол хэл яриа бичгийн хэлийг мэдэхгүй байж үгийн утгыг одоогийн хэлээр засаж залруулна гэдэг худлаа шүү Уйгаржин бичгээ зөв ойлгохгүй байгаа шүү дээ эрхэм эрдэмтэнгуай минь

5 сар 17. 23:32
Зочин

Өчигдөр өнөөдөрөө мэдэхгүй байж Түүхийг засаж залруулдаг хэн бэ

5 сар 17. 23:26
Зочин

Энэ новш өөрийн ээж ааваас өөр мэдэх байж юу догосч сууна вэ.Энэ ойд төөрсөн сармагчин болой

5 сар 17. 23:14
Зочин

Одоогийн Монгол улсыг муулж харийнхны боол байсан гэж баярлах улс олон юм. Хэдий тийм боловч Зүүн гарын хаант улсаа манжтай нийлж хядсан дүрвэдүүд бөөнөөрөө халхын нутагт орж ирээд Манжийн хаанд эрхэлж тариалан эрхлэхэд тохиромжтой газар гэж эрсээр Увс нуур хавьд суурьшаад 150 жил л болж байгааг бүү март. Цэдэнбал монголын түүхийг өөрчилж дүрвэд л эх оронч байсан гэж домог зохиож түүнд нь олон хүн итгээд байх юм. Саарал жанжин нь анх урваж гараад араас нь Дүрвэдүүд бөөнөөр урваж Зүүн гараа мөхөөсөн нь яалт ч үгүй баримтат үнэн билээ. Цэдэнбалын муулдаг эфү Цэнгүнжав Зүүн гарын алдарт жанжнуудыг 2 удаа бут цохиж өнөөгийн халх монголыг аварсан гавьяатай бас тэр манжид урвасан Саарал жанжныг нэхсэн ойрдын цэргийг цохилгүй зүгээр явуулснаас зэрэг буурч байсан нь монголын төлөө гэсэн сэтгэлийг харуулдаг. Оростой хилийн хэлцээр хийж газар нутгаа авч үлдээсэн зэрэг гавьяатай хүн тул ойрдууд хамгийн их үзэн яддаг юм. Өөрийн улсаас урваж мөхөөсөн дүрвэдүүд үүнд их хорсдог бололтой

5 сар 24. 19:07
МОНГОЛ болой

ЁСТОЙ ЯГ ҮНЭН.

5 сар 17. 23:35
Зочхүнин

Шаа лалараа

5 сар 17. 19:17
Зочин

jijig yastanguudiig hoorond ni hagaralduulj mongoliin huchiig sulruulah gesen oroldloguud ert deer uees ulbaatai hursh zergeldee ulsuud mongolchuudad ezlegdsen ezlegdeegui buh l gadna dotoodiin daisnuudiin yavuulga tiim bolohoor iimerhuu yam yarij humuusiig hoorond ni evdreltsuuleh gesen heniigch bolov barij mash hatuu shiruuneer shuuh heregtei ted bol jinhene urvagchid shuud tsaazlah estoi zaaval haij olood tsaazlah estoi shuu bid tusgaar uls l yam bol uuniig zaaval hiih heregtei

4 сар 23. 17:23
Зочин

Olon yum nurshij baihaar Ar Halh gedeg nerniihee utgiig l avaad uz l dee. Ar taliig halhlah gesen mongol utgatai ug bishuu? Urvagch Huvilaid ah ni hujaad gazar nutag ogson ooroo ch tend ochnoon jil suurishij baigaad ternii zalgamj Togoontomoriin ur ach nar hoogdohdoo albatuudaa daguulan Ogeedei haanii niisleld zugataj irj suurishsan ni onoogiin ar halh huudiin ovog deedes bish yum uu? Hun itgeheer yum bichvel?

5 сар 17. 17:22
Зочинm

elebg manaj baisiin

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]