Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Улаан-Үд хот 1953 онд эзлэгдсэн ньУншсан67,424

Нэгэн шоронд анх удаа гэмт хэрэг хийсэн нэг залууг явуулын шүүхээр (ийм практик тэр үед байж) шүүх болж. Шоронгийн улаан буланд болох шүүх хуралд өнөө залууг оруулж ирэх үед ойр хавьд байсан хоригдлууд гүйлдэн ирж шинэхэн хоригдлын хамаг өнгөтэй өөдтэй зүйлийг нь бүгдийг нь мулзлан авч, дараа нь хоорондоо булаацалдан зодоон нүдээн хийсэн ба шүүх хурлыг аюулгүй явуулах үүрэгтэй хуяг хамгаалагч нар нь юу ч хэлэхгүй чив чимээгүй байсан гэдэг.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1953 онд И.В.Сталин нас барснаас хойш гуравхан долоо хоногийн дараа Бериягийн бэлтгэсэн, Ворошиловын гарын үсэг зурсан нэгэн зарлиг гарсан нь тухайн үеийн ЗХУ-ын олон хотын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн түүхтэй. Саяар тоологдох хоригдлуудыг өршөөсөн тэр зарлиг бидний элэг нэгт буриад зон олны маань аж төрөн суудаг Улаан-Үд хотод хар дарсан муухай зүүд шиг дурсамж болон үлдсэн билээ.

1953 оны зун болсон явдлыг ярихын өмнө тухайн үеийн Зөвлөлт улсын шорон гяндангийн амьдрал ямархуу байсан талаар товчхон сонирхуулъя.

Тэр үед ЗХУ-ын янз бүрийн шоронгуудад (ГУЛАГ) бараг 2,4 сая хүн хоригдож байсан гэдэг. Одоогийн зарим түүхчдийн ярьдаг “Сталины дарангуйлал дор, шоронд хоригдон байсан 100 сая хүн” гэсэн солиотой гэхэд ч багадах тоотой харьцуулахад энэ нь тун бага тоо мэт боловч тухайн үеийн улс орны эдийн засаг, ажиллах хүч, ёс суртахуунд маш ихээр нөлөөлөх хэмжээнд хүрч ирсэн өндөр тоо байлаа. Нэг ёсондоо дайны дараах хоосролоос гарах гэж ядаж байгаа, ажиллах хүч дутуу улсад энэ нь хэтэрхий томдсон тоо байжээ. Ташрамд хэлэхэд өнөөгийн АНУ-д 2,1 сая хүн шоронд бий.

Ийм их хүн хоригдох болсон шалтгаан нь ч бас их энгийн ойлгомжтой. 1947 оноос цаазаар авах ялыг үгүй болгосноор олон зуун алу урчид, дээрэмчид 25 жилийн ял авах болсон ба (1949 онд цаазын я л ы г сэргээсэн боловч зөвхөн улс орноос урвасан болон тагнуул туршуул хийсэн хэрэгт л оноох болж) нэгэнт ийм я л авсан хүмүүст ямар ч айх аюул гэж үгүй болж шорон дотор ёстой юу хүссэнээ хийдэг байжээ. Тэд уйдсан үедээ өөр бусад хоригдлыг хө нөөдөг, үүнийхээ төлөө ямар ч я л нэмж авахгүй хойно.

Мөн дайны дараа эхэлсэн их өлсгөлөнгийн үед энгийн номхон ардын сүүлчийн талхыг хулгай хийсэн нөхдүүдэд буюу жижиг хулгайн хэрэгт маш хатуу чанга я л өгдөг (зарим тохиолдолд 20 жил) болсон ба тэрхүү нөхдүүд үнэндээ бол бүр ч илүү их өлсөж ядарсан энгийн номхон ард байжээ. Ийм хэргээр насанд хүрсэн, хүрээгүй, эр эм хамаагүй өч төчнөөн хүн шоронд орж байсан нь хоригдлуудын тоог хэт ихээр нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Бас шоронд байхдаа ажилласан хоног болгоныг хоёр өдөрт тооцдог зэрэг янз бүрийн урамшуулал зэргийг алга болгосноор шоронд шинээр хүн нэмж ороод байхаас гардаг нь маш цөөхөн болсон хэрэг.

Тэрхүү хүн багтаж шингэх аргагүй болсон тухайн үеийн шорон, ГУЛАГ-ын дотор ямар амьдрал өрнөж байсныг харуулах ганц жишээ сонирхуулъя.

Нэгэн шоронд анх удаа гэмт хэрэг хийсэн залууг явуулын шүүхээр (ийм практик тэр үед байж) шүүх болж. Шоронгийн улаан буланд болох шүүх хуралд өнөө залууг оруулж ирэх үед ойр хавьд байсан хоригдлууд гүйлдэн ирж шинэхэн хоригдлын хамаг өнгөтэй өөдтэй зүйлийг бүгдийг мулзлан авч, дараа нь хоорондоо булаацалдан з о д о о н н ү д э э н хийсэн ба шүүх хурлыг аюулгүй явуулах үүрэгтэй хуяг хамгаалагч нар юу ч хэлэхгүй чив чимээгүй байв. Элдэв юм хэлбэл өөрийнх нь а м ь д явах хоногийн тоо дуусах эрсдэлтэй... Шүүх хурлын танхимд, шүүх хурлын үеэр шүү.

Зөвлөлтийн шорон гэж тэр үед ийм л байдаг байж. Шорон дотор өч төчнөөн хүн ү х э ж л байдаг, тэр нь өвчнөөр юм уу, а л а г д с а н юм уу, осол юм уу тэр болгоныг тогтоох боломж байхгүй ба шоронгийн хашаан дотор ямар ч Зөвлөлт засаг, эрхзүй үйлчлэхгүй, зөвхөн шоронгийн овгоруудын хууль л хэрэгжинэ. Тэд тэндээ хаан.

Засаг төр шоронгоос оргох гэсэн хүнийг шууд б у у д а н а л а х эрхтэй, тэрийгээ ч хэрэгжүүлдэг байсны хүчинд тэр олон хоригдлыг алдчихгүй шиг бөөнөөр байлгаж чаддагаас өөрөөр хоригдлуудыг хянадаг захирдаг гэх юмаар тун маруухан байжээ. Ийм газар орсон хүн амьд үлдэхийн тулд мөн л адгийн шаар болохоос өөр аргагүй. Харин ийм адгийн шааруудыг нэгэн зэрэг эрх чөлөөтэй болговол...

ЗХУ-ын удирдлагууд улс орных нь өмнө тулгарсан нэг том бэрхшээл болох бөөн бөөнөөрөө шоронд хоригдон суугаа хүмүүсийн зарим нэгийг суллахаар шийдсэн ба маш богино хугацаанд хийсэн судалгааны дараа 5 жилээс доош ялтай, насанд хүрээгүй, 55-аас дээш настай, жирэмсэн, нялх хүүхэдтэй, хүнд өвчтэй гэх зэрэг олон шалгуураар хянаад 1 сая гаруй хүнийг өршөөлөө.

Цаасан дээр бүх юм сайхан байсан боловч бодит амьдрал дээр...

Шоронгоос олон зуун мянган улангассан а луур чид, дээрэмчид, хүчир хийлэгч нар гарсан ба тэд бүгд өршөөлийн хуульд багтаж байжээ. Хүн хө нөөсөн ч нотлох баримт бүрдүүлж чадаагүй учир ялих шалихгүй танхай дээрмийн хэргээр шоронд явуулж санаа амардаг байсан ба ийм хүмүүс ч ялгалгүй бүгд өршөөлд багтана. Эсвэл баригдах дээрээ тулахаар өөр хот сууринд очиж жижиг хэрэг үйлдэж, хэргээ хүлээгээд цөөхөн жилийн ял авч шоронд суусан а луурчид гэх мэт. Дээр нь хүнд өвчтэй хоригдол гэсэн тодорхойлолтод жинхэнэ өвчтэйгөөс гадна “хиймэл өвчин” туссан жинхэнэ мэргэжлийн луйварчид бас багтана. Зарим нэг нь санаатайгаар гар хуруугаа огт лох замаар энэ тоонд ордог байсан гээд шоронгийн тэр олон арга залийн алийг гэхэв.

Ингээд өршөөлийн хууль гарч хоригдлууд суллагдаж эхлэх үед засаг төр нь тэдгээр хүмүүсийг хэрхэн гэр оронд нь хүргэх, ажлын байраар хангах тал дээр бэлтгэлгүй байсан нь илэрлээ. Зөвхөн Буриад-Монголын АССР-ийн (тэр үеийн нэр) нутагт 8 колони, 5 шорон байснаас олон мянган хүн суллагдсан ба хамгийн ойрхон Улаан-Үд хот төмөр замын том зангилаа хот байлаа.

Зуны нэг өглөө Улаан-Үдийн вокзал дээр ойр хавийн том шоронгуудаас суллагдсан олон зуун хоригдлууд ирж, талаар нэг тарж эхэлсэн ба араас нь хоригдлууд тасралтгүй цуван ирж нэмэгдсээр. Хотын жирийн амьдрал ч тэр хэрээр замбараагаа алдаж эхлэх ба хууль ном үйлчлэхгүй болох тусам хоригдлуудын хувьд улам бүр аятай тухтай нутаг болж хувирлаа. Хаа сайгүй хулгай дээрэм гардаг болж, удалгүй хүний а м ь  н а с хохирсон хэрэг өдөрт хэд хэдээр гарч, төр засгийн байгууллагууд ч халдлагад өртөж эхэлсэн байна. Бүр сэргийлэх болон бусад төрийн байгууллагууд дайны цаг шиг нэг давхрын цонхоо шуудайтай шороо, төмөр тороор хамгаалж, бүрэн бэхлэлт байгуулсан (пулемёт хүртэл зоосон гэдэг нь байдал ямар байсныг харуулж байгаа биз ээ) бөгөөд хотын гудамжаар сэргийлэхийн (цагдаагийн) хувцастай явах боломжгүй болжээ. Бүх дэлгүүр, хоол хүнсний газар дээрэмчдийн гарт орсон тухайд яриад ч яахав.

 Жирийн иргэдийн хувьд байдал бүр ч хүнд. Хэн ч хэзээ ч давхин орж ирж хоол хүнс, үнэт зүйлийг дээрэмдэж, а л ж магадгүй ба үүнийг хэлж, хамгаалуулах засаг төр гэж байхгүй болж. Тэр ч битгий хэл нэхмэлийн болон оёдлын үйлдвэр зэрэг олон зуун залуу охид ажилладаг газарт бөөн хоригдлууд давхин ирж ажлын байран дээр нь бөөн бөөнөөр нь хүч ирхийлэх, х ө н ө ө х явдал ч гарч байлаа. Цагаандаа гарах гэдэг л энэ байх.

Там гэдэг нь чухамдаа Улаан-Үд (Казань, Мурманск зэрэг хотод бас иймэрхүү юм болсон гэнэ) хот болон хувирлаа.

Засаг төр ард иргэдээ хамгаалах байтугай өөрсдийгөө дийлэхгүй болсон учир төвөөс тусламж гуйж хавь ойрын өөр бусад газраас зэвсэгт арми орж ирэх гэсээр байх хооронд сар гаруй хугацаа өнгөрч. Энэ хооронд хэчнээн хүн эрсдэж, дээрэмдүүлсэн тухай тооцоо баримт гэж байхгүй, байгаа бол одоо хүртэл нууцаас гараагүй бололтой.

Цэрэг арми хотод орж ирээд бүрэн хяналтаа тогтоохын тулд бас их ажил болно. Сталины үеийн нэгэн зарлигаар цэрэг армийнхныг энхийн цагт, энгийн оршин суугч бүхий хотод буу хэрэглэхийг хорьсон байсан боловч яг тэр үед энэ тушаалыг “санаандгүй мартахаас” өөр аргагүй болсон гэдэг. Хөл хорьсон цагаар яваа хэнийг ч болов буудаж эхэлсэн ба өглөө болгон л хотын энд тэндээс баахан цог цос олно. Дээрэмчин үү, эсвэл дээрэмчдэд өртсөн жирийн иргэн үү бүү мэд.

Ийм байдлаар олон өдөр хоног өнгөрсний дараа, олон хүний а м ь хохирсны дараа л хотод хэвийн амьдрал эргэн ирсэн билээ. Тэрхүү аймшигт хөл хорионы үеэр хэчнээн шоронгийнхон нөгөө ертөнцөд тонилсон тухай тоо байхгүй нь нэг талаар дээр дурдсан Сталины тушаалтай холбоотой ба нөгөө талаар дээрэмчид болон энгийн хүнийг ялгах аргагүй болсон тийм цаг үе байсантай хамаатай юм. Энгийн хүн ард энэ аймшигт хөл хорионы үед, шөнө орой гарахаас өөр аргагүй тохиолдол гарч байсан нь мэдээж бөгөөд олон хүн дээрэмчдийн гарт а м ь ү рэгдсэнээс гадна бас цөөнгүй хүн цэргийнхний суманд өртсөн байх магадлал өндөр юм.

Ийм аймшигтай үр дагавар дагуулсан тэр зарлигийг удалгүй өөрчилж, янз бүрийн хязгаарлалтууд тогтоосон боловч Улаан-Үд зэрэг хотод “1953 оны зунаас өмнө, хойно” хэмээн ярьдаг болох дээрээ тулсан тийм аймшигт зүйл нэгэнт болоод өнгөрсөн байжээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 18. 13:20
Зочин

53 оны хүйтэн зун гээд ЗХУ-ын кино байдаг одоо бас олон ангит кинон дээрээ бас гаргадаг болсон бйана лээ энэ үеийн үйл явдлыг

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]