Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Польш, Монгол, Финляндад халдан довтолсон нь (фото нийтлэл №2)Уншсан6,461

Цувралынхаа №2-оор их дайны өмнөхөн Герман болон ЗХУ хамтран Польш улсад довтолсон, мөн Ази дахь цэрэг дайны байдлын түүхийн гэрч болсон ховор зургуудыг толилуулж байна.

Манай сайтын зүгээс Дэлхийн хоёрдугаар дайны аугаа их ялалтын ойд зориулан цуврал фото нийтлэлүүдийг хүргэж байгаа билээ. Цувралынхаа №2-оор их дайны өмнөхөн Герман болон ЗХУ хамтран Польш улсад довтолсон, мөн Ази дахь цэрэг дайны байдлын түүхийн гэрч болсон ховор зургуудыг толилуулж байна.

Өмнөх нь: WWII: Их дайны өмнө Ази, Европт болсон явдлууд (фото нийтлэл №1)


 

1939 оны наймдугаар сард нацист Герман ЗХУ-тай харилцан үл довтлох тухай гэрээ байгуулсан. Үүнээс долоо хоногийн дараа л Гитлерийн дивизүүд Польшийн хилийг давж үндсэндээ Дэлхийн II дайны эхлэл тавигдсан юм.

Германы халдан түрэмгийлэл эхэлснээс хойш сарын дараа ЗХУ дорнод Польшид довтлов. Тэр өвөлдөө ЗХУ Финляндад довтолж түүхэнд "Өвлийн дайн" хэмээгдсэн хүнд ширүүн дайныг эхлүүлсэн юм. Европт тэргүүлэгч гүрнүүд ийнхүү их дайны оршлыг тавьсан 1939 оны зун нь Азийг бараг бүхэлд нь эзлээд байсан Японы арми Халх голоор БНМАУ-д халдаж ихээхэн хохирол амсаж бут ниргэгдэж байв.

 

 

Польшийн хотыг бөмбөгдөж байгаа Германы Хейнкель онгоц. 

Германы танк, хүнд их буу, нисэх онгоцоор дэмжүүлсэн моторжуулсан дивизүүдийн эсрэг Польшийн арми морин цэргээр тулалдаж байлаа. 


Ассошейтэд Пресс агентлагийн сурвалжлагч Польш улс түрэмгийлэлд өртсөнийг мэдээлж байна. 

1939 оны наймдугаар сарын 23-нд ЗХУ болон Гуравдугаар Рейхийн хооронд харилцан үл довтлолцох гэрээг байгуулав. Зураг дээр Иосиф Сталин болон ЗХУ-ын Гадаад хэргийн сайд В.Молотов, Германы Гадаад хэргийн сайд Риббентроп, ЗХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, маршал Б.Шапошников нар. 

Германы байлдааны онгоц. 1939 онд Польшийн арми 950 мянган цэргийн хүчтэйгээр халдан довтлогсдын эсрэг тулалдсан ч ердөө нэг сар 5 хоногийн дотор эзлэгдсэн юм. 

Польшид нацистын 60 дивиз, 6 бригад, 9000 их буу, 2750 танк, 2315 нисэх онгоц байлдааны ажиллагаа явуулж байсан бол дорно зүгээс оросуудын 35 дивиз, 11 бригад, 4959 их буу, 4736 танк, 3300 нисэх онгоц довтолж байлаа. 

Үндсэндээ дэлхийн I дайны үеийн зэвсэглэлтэй морин цэргээр дэмжүүлсэн Польшийн 900 мянга орчим цэргийн өөдөөс тухайн үедээ хамгийн сайн бэлтгэгдэж, орчин үеийн зэвсэглэл бүхий Германы 1.5 сая цэрэг, Оросын 500 мянган цэрэг дайрсан юм. 

Взура голыг гатлаж буй Германы танкууд 

Нацистууд 

Польшид явуулсан цэргийн ажиллагаанд Германы 16 мянган цэрэг амь үрэгдсэн бол Оросын талаас 66 мянган цэргүүд үрэгдсэн юм 

Харин Польшийн талын цэрэг, иргэдийн хохирлыг 1 сая хэмээн тооцсон 

Бууж өгч буй польш иргэд 

Их Британийн хаан VI Жорж радиогоор ард иргэддээ хандан дайны талаар үг хэлж байна 

Англи улс холбоотон Польшийн эсрэг хийж Германы түрэмгийллийг эсэргүүцэж дайнд нэгдэн орж байгаагаа зарлав 

"Варшавт бөмбөгөөр бороо орж..." 

1939 оны есдүгээр сард Их Британийн "Courageous" хөлөг онгоцыг фашистын шумбагч онгоц 20 минутын дотор хоёр торпед харваж живүүлэв. 

Польшийн хуягт галт тэрэг германчуудад олзлогджээ 

Олзлогдсон польш цэргүүдийг ихэнхдээ үхэл хүлээж байв 

Польшийг бүрэн эзэлж дууссаны дараа Гитлер Варшавт хүрэлцэн ирж ялалтын баярын парадад оролцов. Зураг дээр Адольф Гитлер болон фельдмаршал Кейтель нар. 

Эзлэгдсэн Хятадад газардсан Японы эзэн хааны армийн цэргүүд Монголыг чиглэлээ 

1939 оны зургадугаар сар, Японы танкууд. Халх голд ЗХУ болон БНМАУ-ын хамтарсан хүчтэй тулгарсан эзэн хааны дивизүүд хэдэн сарын турш ширүүн тулаан хийсний эцэст бүрэн ялагдаж бутцохигдсоноор найрамдлын гэрээ хийсэн юм. 

Зүүн болон Өмнөд Азийг ялагдалгүй эзэлсэн Квантуны арми Халхголд бутниргэгдсэн билээ. 

1939 оны арваннэгдүгээр сарын 30-нд Улаан армийн анги нэгтгэлүүд Финляндын хилийг давжээ. Ингэж зөвлөлт-Финляндын дайн эхэлсэн ба тэр нь түүхэнд "Өвлийн дайн" хэмээн тэмдэглэгдэн үлдсэн юм. Тулалдаанд ихээхэн хэмжээний хүчийг хаясан байна. Ленинградын тойргийн ангиуд, Балтийн, Хойд усан цэргийн хүчин, Ладог нуурын цэргийн анги гэх мэт. Тойргийн дөрвөн армийн бүрэлдэхүүнд 240 мянган хүн, 1915 их буу, 1131 танк ба 967 онгоц байсан юм. Энэхүү дайнд нийт 1 сая орчим зөвлөлтийн цэрэг оролцсон байна. 

ЗХУ-тай хийсэн дайнд Финлянд улс бүх л боломжоо ашиглаж тулалдсан бөгөөд дайны эхэнд 337 мянган цэрэг, 500 их буу, 60 танк, 115 онгоц болон 29 байлдааны усан онгоц зэрэг финийн армид багтаж байв.

Финляндын цэргүүд Улаан армийн бөмбөгдөлтөд өртөж байна 

Эх орноо хамгаалан тулалдсан финнчүүд хэдийгээр хүн хүч, зэвсэг техникээр илт дутуу байсан ч газар нутгийн онцлогоо зөв ашиглан цас мөсөн дунд байлдааны өндөр чадварыг харуулан тулалдаж Улаан армид асар их хохирол учруулсан юм. 

12-р сараас байлдааны гол ажиллагаа хойд зүгт буюу хүнд нөхцөл бүхий, бараг хүн амьдардаггүй,өтгөн ой, нуур, намаг ихтэй газар руу шилжжээ. 

Шведийн сайн дурын корпус Финляндын цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж байв. 

АНУ-ын Массачусетст амьдардаг чех рестораны эзэн герман хүмүүст үйлчлэхгүй хэмээн гаднаа зар бичиж тавьсан нь 

Францын армийн агаарын довтолгооноос сэргийлэх баг 

Английн цэргүүд эх газрыг зорьж байна 

Гитлер Польшийг эзэлж авмагцаа Дани, Норвеги, Бельги, Голланд, Люксембургийг эзлэх төлөвлөгөөгөө боловсруулж 1940 онд эдгээр орнууд дээр Францыг нэмж эзэлсэн билээ. 

Фото нийтлэлийн үргэлжлэл: WWII: Дюнкиркийн сүйрэл, Францын уналт (фото нийтлэл №3)

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]