Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Музейд тавих болсон Оросын хэдэн хуучин техниктэй, хэл ам нь мэдэгдэхгүй хэдэн бор цэрэг энхийг сахиулахаар ирлээ гэж инээлдэж байв”Уншсан129,566

Хэдэн жилийн өмнө Оросын армийн генерал цэргүүдтэйгээ суниаж байгаа дүрс бичлэг цахим орчинд олныг шуугиулсан.

Хэдэн жилийн өмнө Оросын армийн генерал цэргүүдтэйгээ суниаж байгаа дүрс бичлэг цахим орчинд олныг шуугиулсан. Үүнтэй зэрэгцэн ЗХЖШ-ын дэд дарга асан, бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай нэгэн ёслолын үеэр өлхөн 100 суниаж буй дүрс бичлэг мөн л "лайкад дарагдаж" байв. Харин манай цэнхэр дуулгатнуудын хувьд, 230 удаа суниах бол юу ч биш гэнэ.

Энхийг сахиулах ажиллагаанд Монголын цэргийн багийг хамгийн олон удаа удирдсан, шилдэг офицерын нэг Б.Баярмагнай генералд, Монгол цэрэг бусад орны цэргээс ямар ялгаатай вэ гэсэн асуулт тавьсан юм. Тэрээр, "Энхийг дэмжих ажиллагаанд тамирчин цэрэг явуулдаггүй. Зөвхөн зэвсэгт хүчний офицер, ахлагч нарт тавигддаг биеийн тамирын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан, эрүүл чийрэг алба хаагчийг явуулдаг" гэдгийг тодотгоод, зөвхөн хоёр жишээг онцолсон юм.

Тухайлбал, Афганистаны Эггерс баазад, 5 км гүйж 60 удаа дүүжинд, 230 удаа гар дээр суниагаад, 16 кг ачаатайгаар ахин 5 км гүйж 60 удаа савлуурт, 230 удаа гар дээр суниагаад дараагийн 5 км-т гүйж барианд ордог хурд, хүч, авхаалж самбаа, уян хатан, тэсвэр хатуужил сорих “Hoplite Trek” тэмцээн болдог. Баг  бүр 2 хүний бүрэлдэхүүнтэй оролцдог тус тэмцээнд Монгол Улсын багууд эхний долоон байрыг, 9 дүгээр байртай нь эзэлж, зөвхөн 8 дугаар байрыг дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Тэнгисийн явган цэргийн баг авч байв.

Мөн Афганистанд 2015 оны нэгдүгээр сард 5,5 км-ийн гүйлтийн тэмцээнд зургаан орны 300 гаруй цэргийн алба хаагч тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй багтай оролцсон. Тэмцээний 1, 3-5 дугаар байрыг манай цэргийн багууд дангаар эзэлж, 2 дугаар байрыг нь дэлхийд алдартай Германы баг авсан. Хувийн дүнгээр ахлах ахлагч А.Нямгэрэл /330 анги/ тэргүүн байр, ахлагч Б.Азжаргал /065 анги/ гутгаар байр эзэлж байлаа.

Анх Иракт үүрэг гүйцэтгэхээр очиход, музейд тавих болсон Оросын хэдэн хуучин техниктэй, хөршөө давж алхаж үзээгүй, хэл ам нь мэдэгдэхгүй хэдэн бор цэрэг энхийг сахиулахаар ирлээ гэж бусад орны цэргүүд инээлдэж байв. Гэсэн ч НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдоос Монгол цэрэг цаг агаарын ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар, хатуу сахилга бат, юмхнаар юм хийж амьдрах ухаанаар онцгойрон ялгарч байсан бол, өнөөдөр биеийн хүчээр ч илүү гэдгээ нотолж байгаад бахархалтай явдаг хэмээн тэрээр ярив.

Дашрамд дуулгахад, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн, Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн цэргийн багийнхан саяхан эх орондоо ирсэн. Тэд үүрэг гүйцэтгэх хугацаандаа гадаадын цэргийн алба хаагчдын дунд болдог “Данкон" маршийн тэмцээнд 20 гаруй орны 300 гаруй цэргийн алба хаагчаас мөн л тасархай түрүүлжээ. Тэмцээний эхний 40 байрыг манай энхийг сахиулагчид дангаар эзэлсэн сайхан мэдээ байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 2 сар 22. 16:34
Зочин

ийм ард түмнийг ийм арчаагүй хэдэн псда нар удирдаж байгаа болохоор бид арчаагүй байгаан, олигтойхон аавын хүү удирдаж байсан бол бид дэлхийд гялалзах байлаа. Арчаагүй төрийн эмгэнэл гэж, МАНАН бүлэглэл 30 жил монголыг жинхэнэ утгаар нь самарлаа

2022, 2 сар 11. 4:30
балдууш

би бол америкийг германыг францыг японыг хятадыг илүү эх орончид гэж бодож бна. тэд эх орноо ирээдүйгээ харж хөгжүүлжээ... тэд дэлхийж лааж бна. харин бид... худлаа биенээ хөөргөөд хэдэн цэрэг суниах гүйх юунд хэрэгтэй юм.. айн. юунд .... оюуны чадвараар дэлхийд гайхуулж бна гээл шаагаад бдаг... тэр чадвар нь юунд хэрэгтэй юм айн юунд....

2022, 2 сар 12. 17:23
Зочин

чам шиг нуснууд л юм болгоныг үгүйсгэх мөртлөө өөрөө юу ч мэдэхгүй, юу ч чадахүй арчаагүй новшнууд байдаг юм даа

2022, 8 сар 28. 19:07
Зочин

НААД ТЭНЭГ НОВШОО ОЛЖ АВЧРААД НАДАД ТУШААЧИХ БИ НААД ЦЭЦЭРХЭГЧИЙН ЧИНЬ ХОШНОГ ЦАРАЙ ХОЁРЫГ ИЖИЛХЭН БОЛГООД ТАВЬЧИХНА

2022, 2 сар 8. 16:25
Зочин

mnlchuudiin neg ontslog hurvuh chadvar haana ch ochson arga evee olood yavaad bdag hool undand ni zohitsood ,mnl-s garlaa bol soeltoi ajilsag humuus shuu dee neg ugeer helehed

2022, 2 сар 8. 14:09
ЗочинЗүч

Яг ийм байгалын тэвчээртэй хэрнээ гадны нарийн санхүү, сэтгэл зүйг удирдах бодлого энэ тэрт амархан ороод өөрсдийгөө баллаад суух юм. Хамгийн залжин, шуналтай нэгнийгээ өргөмжлөөд дарга болоод залаад суугаад, баярлаад баярын бичиг авсан шиг инээдмийн ч юм шиг хачин гэнэн ч юм шиг, өөрсдийн хүүхдүүдийнхээ ирээдүйг үгүй хийгээд нас ахиад хэвийн боовоор хууртагдаад амрыг хараад суух юм. Улс төрчдөд ямар ч амархан итгэх сүрэг билээ дээ ? Бүр Лам нартайгаа нийлж байгаад хэдэн төмөр зүүх, цол хүртэх бол бүүр өвчин мэт сэтгэцийн хэмжээнд нь устгаад байгааг олж харах дургүй юм. Бодит байдал хүнд таалагдах учиргүй юмсан. Гол нь сэтгэхийн тэвчээр яг ийм байж чадаж байна уу ?

2022, 8 сар 28. 19:16
Зочин

ГАВЪЯАТ ЦОЛГҮЙ ХҮН ОЛ ГЭВЭЛ АРХЕОЛОГЧИЙГ УРИХ АЖИЛ ГАРАХ ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ БҮГД ДУГАРИГ ШАР ТӨМӨР ЗҮҮЧИХЖЭЭ. МАНАН ГЭЖ ЯАЖ НЭР НЬ ХҮРТЭЛ ТААРАХДАА ЯАХАВДЭЭ. ГАЙХАЛТАЙ МУЛГУУ АРД ТҮМЭН БОЛЖ ХРАГДАХ ГЭЭД УРАМ ХУГАРААД БҮР ИЧЭЭД ҮХМЭЭР АРЧААГҮЙ ХАМТ ОЛОН БИД БОЛООД БАЙНА ШҮҮДЭЭ АН УГААС ГУЙЛГАЧИД БАЙСАН ХӨРӨНГӨРҮҮ УЛАЙРУУ ЗҮТГЭДЭГ "ГИЕНА" ЧОНО ШИГ ИДЭЖ ЗАВШИХЫН ДОН ШҮГЛЭСЭН НОВШНУУД БАЙСАН МАН НЬ БАС Л ЯЛГАА АЛГАДАА. ЯМАР ГЭЭЧ ХУВЬ ТАВИЛАН БЭ

2021, 8 сар 4. 18:22
Зочин

Монголчууд нэг үгээр хэлбэл хаа ч хөрвөх чадалтай валют гэсэн үг.Эцэг өвгөдийх нь цусанд байдаг дайчин чанар ямар ч цаг агаарт дасан зохицдог бие организм аюулын өөдөөс нүд цавчихгүй сөрдөг тэсвэр тэвчээрийн гайхамшгийг үзүүлдэг. Надтай мөр зэрэгцэн энхийг сахиулсан АНУ Герман зэрэг топ орны цэргүүд Чингис хааныг одоо л ойлгож эхэлж байна ийм дайчин чадварлаг монгол цэргүүд байхад дэлхийг эзлэх амархан байжээ гээд л инээлддэг байлаа.Энхийг сахиулагчдын дунд байлдааны тактик буудлага болон маршийн тэмцэээн болоход монголын хэдэн хөөрхөн бор цэргүүд дандаа түрүүлж бусад орны цэргүүдийн хайр хүндэтгэлийг хүлээдэг байлаа.Одоо энхийг сахиулахад оролцсон бусад орны цэргүүд ялангуяа том тушаалын офицерууд монголчууд гэхээр хүндэтгэлтэй ханддаг болсон шүү.Сахилга батаар монгол цэргүүд л онцгойрно их богд Чингис хааны минь сүнс ивээх болтугай хоржийлоо

2021, 8 сар 3. 9:07
бб

Бахархалтай

2021, 7 сар 19. 13:12
жижгээ

монгол эрчүүдээрээ, эх орнч хөвгүүдээрээ бахархаж байна. мэлхийн хүндэтгэе.

2021, 7 сар 21. 23:34
Бодоо

Бахархаж байна аа,Монгол эрчүүдээрээ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]