Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Их Монголын заргач ШихихутагУншсан1,942

Нууц товчооны 135-р зүйлд Чингис хаан Тоорил хан хоёр, цэргээ авч Ванчин Чансанд туслахаар Улз гол өөдөө явж очвол Улзын Хусуту Шитээн Нарату Шүтээн гэдэг газар Татарын Мэгүжин сүүлт тэргүүтэй Татар нар хороо бэхлэлтийг барьжээ.

1190-ээд онд Хамаг Монгол аймаг цэрэглэж Алтан улстай хүч хавсран Татаар аймгийг цохиход тэдний хүрээ буудлаас гээгдмэл нэгэн хөвүүнийг манай цэргүүд олж, Өэлүн эхэд тушаасан гэдэг. Тэр хүү Алтан ургийнхны хүрээлэлд өсөж бойжин Тэмүжиний “дээлтэй төрсөн дүү” гэгдэж, хожим нь Чингис хааны зөвлөлийн сайдын нэг болоод өргөн олонд “Татарын Шигихутаг” “төрийн заргач Шигихутаг ” хэмээн алдаршжээ. Энэ үе бол Чингис хааны эсрэг янз бүрийн хүчнүүд гарч Монголын нэгдсэн улс байгуулахыг эсэргүүцэх явдал их байсан, өөрөөр хэлбэл амь дэнсэлсэн хүнд мөчүүд байв.Түүний гол дайсан Татар аймаг Халхын гол орчимд бугшиж байсан юм. Тийм учраас Халх гол нь Монголын нэгдсэн их улс байгуулах асуудлыг шийдвэрлэх чухал цэг болж байсан юм.

 

Шигихутагийн тухай түүхийн сурвалж бичигт өгүүлснийг авч үзвэл: 1196 онд Алтан улс Бор хотоос 30 мянган цэрэг ирүүлж татартай байлдав. Уг байлдаан нь татар аймгийн тэргүүн Мэгүжин сүүлт нь, Алтан улстай тохиролцсон гэрээгээ биелүүлээгүй учраас түүний эсрэг байлдав. Тэгээд Алтан улсын цэрэг Мэгүжин сүүлтийг нэхэн хөөж Улз гол хэмээх газар ирсэн байж. Энэ тухай мэдээг Чингис хаан сонсоод, Хэрэйдийн Тоорил ханд элч илгээж, Татарууд бол манай өвөг эцгийг алсан өштөн дайсан болох юм. Одоо Татарын Мэгүжин сүүлт, Алтан улсын цэрэгт дийлэгдэн баруун тийш зугтааж, Улз гол өөд ирж байна гэнэ. Бид өшөө авах цаг болов. Тоорол хан эцэг цэрэг гарган туслана уу гэж хэлүүлжээ. Үүнийг Тоорил хан зөвшөөрч өөрийн цэргийн хамт гурван хоногийн дараа хүрч иржээ Энэ үед Татарын Мэгүжин сүүлт нь Улз голын “Хусут шүтээн” “Нарт шүтээн” гэдэг газар хороо бэхлэлт байгуулан хоригложээ. Гэтэл Чингис хаан, Тоорил хан нар Татарын тэр бэхлэлтийг эвдлэн орж, Мэгүжин сүүлтийг барьж авч тэнд нь алсан байна. Татарын бэхлэлт байгуулан хоргодож байсан “Нарт шүтээн” гэдэг газраас гээгдэн орхигдсон хүүг Чингисийн цэрэг олж аваад Чингис хаанд өгөхөд нь ээждээ авчирч өгчээ.Тэмүжин Монголын олон аймгийг нэгтгэх явцад Мэргэдийн нутгаас олж авсан Хүч, Дайчуудын Басуд овогтны нутгаас олж авсан Хөхч, Татар нутгаас олж авсан Шигихутаг, Зүрхэний нутгаас олж авсан Борхул энэ дөрвөн хөвгүүнийг Өэлүн эх өөрийн хүүхэдтэй адил үзэж, хөвгүүдийнхээ өдөр үзэх нүдэн, шөнө сонсох чих болгоё гэж өсгөн бойжуулж хөлий нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэснээр барахгүй, тэд цөмөөрөө бүх Монголыг нэгтгэх агуу их үйлсийн дунд Тэмүжиний үнэнч найдвартай анд, өрлөг баатар жанжин суут мэргэд сайд нь болсон юм.

Нууц товчооны 135-р зүйлд Татарын хоргодож байсан Улз гольм Нарату Шүтээний нутаг дээр нэгэн өчүүхэн хүүхэд орхигдсоныг бидний цэргүүд олзолжээ. Үзвэл Дөртай Алтан ээмэг зүүсэн ба булгаар доторлосон: даж торгон элгэвч (хантааз) өмссөн байв. Тэр хүүхдийг Чингис хаан авчирч, Өэлүн эхэд бэлэг гэж өгөв. Өэлүн эх өгүүлрүүн: “Сайн хүний хөвгүүн биз. Язгуур сайт хүний ураг биз. Таван хөвүүний дараах зургадугаар хөвүүн болгоё” гээд Шигихутаг гэдэг нэр өгч асрав гэжээ.

Нууц товчооны 135-р зүйлд Чингис хаан Тоорил хан хоёр, цэргээ авч Ванчин Чансанд туслахаар Улз гол өөдөө явж очвол Улзын Хусуту Шитээн Нарату Шүтээн гэдэг газар Татарын Мэгүжин сүүлт тэргүүтэй Татар нар хороо бэхлэлтийг барьжээ. Чингис хаан Тоорил хан хоёр тэр хот Мэгүжин Сүүлт нарыг бэхлэлтээс нь барьж тэнд нь алаад мөнгөн өлгим батана эрдэнийн чимэгт хөнжлийг нь Чингис хаан олзлон авав. Улз гол нь Халхын язгуур нутаг бөгөөд Сэцэнхан аймгийн баруун гарын зүүн хошууны газар гэж 1920-иод оны Хятадын зурагт тэмдэглэлд “Хусуту шүтээн” “Наранд шүтээн” гэж “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэлд”-д дурджээ.

Чингис хаан их хуралдай дээр есөн өрлөгүүд тэргүүлэн хүчнээ өгөгсдөд нармай их Монгол улсын төрийг засахын тулд зүтгэсэн хүнд Гүн их цол, их ямба тушаал хүртээж, их өглөгийг хүнд хөнгөн зэргээр соёрхож, наян найман гавьяатан, ерэн таван мянганы ноёдыг нэгд нэгэнгүй нэр заан шагнажээ. Түүний дотор Шигихутагт “Чи миний 6-р дүү биш үү Өргөмөл дүү чамд өөрййн дүү нарын адилаар өмч хуваан олгоё. Бас чиний ач тусын хариуд есөн удаагийн алдал осолыг хэлтрүүлье” гэж зарлиг буулгасан бөгөөд “Мөнх тэнгэрийн ивээлээр гур улсыг зүглүүлж бүхийд, чи үзэх нүдэн, сонсох чих болж яв. Чинии тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно.” гэж зарлиг болгожээ. Ингээд Шигихутагийг Түр” (бүх) улсын доторхи хулгайг цээрлүүлж хуулийг мохоож, ухуулах ёстойг ухуулж, яллах ёстойг яллаж бай” гэж бүх улсын дээд зарлиг болгов. Шийтгэсэн хэргийг хөх дэвтэрт бичиж дэвтэрлэгтүн хэмээжээ.

Дорнод аймгийн хураангуй түүх- номоос

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 12 сар 24. 13:14
Зочин

Сүүл хэсэгт "хуулийг мохоож" биш "худлыг мохоож" гэх гэсэн байлгүй.

1 сар 21. 0:41
Зочин

ttim baina

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]