Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын эзэнт гүрний доторхи дөрвөн хүчирхэг улсын нэг. Перст төвлөрч, өнөөгийн Иран, Ирак, Афганистан, Туркменстан, Армен, Азербайжан, Гүрж, Турк, баруун Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байлаа.

Монголчууд уулын өвгөдийг няц дарсан ньУншсан48,197

Монголчууд цайзыг өвч бүсэлж байгаад бүслэлтээ шахаж, дайсны гол хүчийг хэдэн хэсэг тасдах арга хэрэглэжээ. Ассасинууд үнэхээр эрэлхэг тулалдаж Монгол цэргүүдэд хохирол үзүүлсээр байв.

Уулын өвгөдийн түүх бүр 11-р зуунаас эхэлнэ. Персийн Медрест буюу нийгэм-шашны сургуульд сурч байсан ухаалаг, авьяаслаг 3 хөвгүүний үерхэлээс үүдэлтэй аж. Бүх хичээлдээ сайн сурч, дотно найзалж байсан Абу Али Хасан, Омар Ибн Аль Хайям, Хассан Ибн Саббах нар хэзээ нэгэн цагт алдартай хүмүүс болно гэдэгтээ баттай итгэдэг байжээ. Тиймээс хэн нь түрүүлж амжилт олсон нь бусаддаа туслахаар болжээ. Нэг л өдөр Абу Али Хассан Селжүкийн султан Меликийн дотны хүн болж, Низам аль Мулык буюу “Улсын эмх журмыг үндэслэгч” гэж нэрлэгдэн тэргүүн сайд болсон байв. Низам гэх нэртэй болсон Абу Али Хассан найзууддаа амласнаа мартсангүй, хайсаар олж уулзан хааны ордонд өндөр алба хаах санал тавив.

 

Тэгэхэд 2 нөхдийнх нь нэг нь болох, өдгөө бүх дэлхий Омар Хайям нэрээр нь мэдэх гүн ухаантан, их найрагч маань эелдгээр татгалзжээ. Харин Хасан Ибн Саббах найзынхаа саналыг дуртайяа хүлээн авчээ. Тэрээр сайдын сэнтийд суусан байна. Сайд болоод удалгүй Саббах өөрийн найз Низамыг унагаж, өөрөө албыг нь авах гэж улайрах болов. Улмаар нөхрийн эсрэг хуйвалдаан сэтгэж эхлэв. Ордны хов жив, дотоод амьдралыг гаргууд мэдэх болсон Низам өөрийнх нь эсрэг хуйвалдааныг тэр дор нь илрүүлсэн тул Мелик шах Хасан Ибн Саббахыг шившиглэн эзэнт улсаасаа хөөн явуулжээ.

Гутарч, доромжлогдсон Саббах хэсэг зуур Ойрхи Дорнодын улсуудаар хэсүүчлэн явсаар сайд байсан түүхээ гашуунаар дурсан явахдаа өшөөгөө авах хүсэлдээ шатсан байна. Тэгээд төлөвлөгөө боловсруулж эхлэв. “Надад хоёр л үнэнч хүн байхад муу турк тариачинг унагахдаа л унагана” хэмээж байсан гэдэг. Хасан тун удалгүй Каирт очиж лалын шийт урсгалд орж, ухуулан сэнхрүүлэх, илтгэх чадварынхаа ачаар нэр хүндтэй болж чаджээ. Удалгүй Хассаны цаад санааг бүрэн ойлгоогүй олон тооны дагалдагчидтай болов.

Өшөөгөө авах таатай мөч ирсэн тул Хассан Каираас гэнэт явж, Каспийн тэнгистэй ойрхон Аламут цайзыг 3000 алтан динараар худалдан авчээ. Цайзын эзэн болсон Хассан Саббах улам бүр өөртөө итгэлтэй болж, өөрийгөө зөнч мэргэнээр зарлан тунхаглаж, цэрэг дайчдаа бэлдэх болсон байна. Саббахын итгэлт туслахууд хүдэр чийрэг залуусыг урхидан чанга хатуу бие бялдрын дасгал хийлгэн, зэвсэг эзэмшүүлэх болов. Хассан Саббах “Уулын өвгөн” хэмээн өөрийгөө өргөмжилж, оюун санааны чухлыг ойлгон бүх анхаарлаа үүнд хандуулж байв.

Хассан Ибн Саббах цайздаа диваажин мэт цэцэрлэгийг цогцлоон байгуулж, өөрийн талын залуусыг хашишаар мансууруулан аваачин, жаргааж байгаад өөртөө татдаг байв. Алуурчид нь ихэвчлэн гуйлгачин, худалдаачин, мөргөлчийн дүрд хувилан эзнийхээ заасан хүнийг тонилгоход бэлэн болдог байв.

Асар чанга дэг журам тогтоож түүнийг зөрчсөн хэнийг ч ялгаагүй хатуу чангаар шийтгэн цээрлүүлдэг байв. Хоёр жилийн дараа Саббах цэргүүдээ сельжукүүдэд цохилт өгөх чадалтай болсон гэж үзээд найз асан Низамаас эхлэхээр шийджээ. Даалгаврыг биелүүлэхээр явсан дайчдаас нэг нь тэргүүн сайдын өргөөнд нэвтэрч чаджээ. Улмаар нуугдан отож, тааламжит мөчийг хүлээв. Тэргүүн сайд Низам цэцэрлэгт гарч агаар амьсгалах гэж явахдаа алуурчинтай таарч хор түрхсэн хутганд өртөн амиа алджээ. Сайдын бие хамгаалагч нар алуурчныг газар дээр нь хэдэн хэсэг тасдаж хаясан боловч даалгавар биелэгдлээ.

Удалгүй Аламут цайзын хаалган дээр хоёр хүний нэр бичсэн байна. Нэг нь алуурчны нэр байсан бол нөгөө нь Низамын нэр байлаа. Үүнээс эхлэн “Уулын өвгөн” олны дунд айдас хүйдэс түгээж эхлэв. Хоёр сарын дараа Султан Мелик шах учир битүүлгээр алагджээ. Олон ч сайд, вангууд Исмайлитийн алуурчдын золиос болж эхлэв. Мелик шахын залгамжлагч Аламут цайзыг авах гээд дийлсэнгүй. Аламутын цайзын бас нэг өөр нэр нь “Бүргэдийн үүр” юм. Исмайлитүүд хөгжлийнхөө оргил үед 360 гаруй том жижиг бэхлэлтийг Кавказын нуруу, Каспийн тэнгисийн эрэг, Сири, Ирак, Ираны нутагт байгуулжээ.

Аламут цайзын уулын өвгөдийг тогтоож чадсан ганцхан улс байсан нь Монголчууд байв. Аламут цайзын алуурчдыг ассасин гэх ба энэ нь хашашин буюу мансуурагчид гэсэн утгатай үгнээс гаралтай. Хашиш гэдэг нь Энэтхэгээс гаралтай нэгэн зүйлийн ургамал бөгөөд мансууруулах чадвараараа алдартай. Уулын өвгөд тэдэнд итгэл үнэмшил үзүүлээд зогсохгүй, тухайн аллагад тохирох этгээдийг 50-200 нэр дэвшигчдээс сонгон авч хурц зэвсгийн эрдэм, тэсвэр хатуужилд сурган, даалгавраа биелүүлэх арга зам, хэрэгцээт мэдээллээр ханган илгээдэг байв. Тэд чичлүүр хутганаас өөр зэвсэггүй байх бөгөөд зорьсон хэргээ бүтээгээд өөрөө үхэх ёстой байв.

“Уулын өвгөд” Аламут буюу Бүргэдийн үүр цайзаасаа бараг гарахгүй. Зөвхөн хамгийн хамгийн шадар хүмүүстээ л үзэгдэж, лалын ертөнцийн бүхий л хөл хөдөлгөөн, үйл явдлыг чанд ажиглаж, дураар засаглаж, нууц сүлжээгээ өргөтгөн Европын ихэс дээдсүүдэд хүртэл урт гараа хүргэх болжээ.

Ассасинуудын гарт зөвхөн лалын ертөнцийн шах, ихэс дээдсүүд өртөж байсангүй. Баварийн герцог 1-р Людовик, Иерусалимын захирагч Конрад Монферрадский зэрэг цуутай язгууртнууд өртөж амиа алдаж байжээ. “Уулын өвгөд” Хорезмын шах, Ромын пап, тэр ч байтугай Чингис хааныг хүртэл сүрдүүлэх гэж оролдож байв.

Уулын өвгөд нь зөвхөн өөрсдийнхөө өрсөлдөгчдийг замаасаа зайлуулахаас гадна тэдэн дээр өрсөлдөгчөө алуулах гэсэн, хэн нэгнийг замаасаа зайлуулах гэсэн хүмүүс хүртэл ирж, хамсаатан болж байв. Өөрөөр хэлбэл “Уулын өвгөд”-ийн ассасинуудыг өрсөлдөгчөө замаасаа зайлуулах гэсэн ноёдууд бас хөлсөлдөг байв. Загалмайтны аян дайны дараа Ойрхи Дорнодод бий болсон христийн улсуудын хоорондын тэмцлийг ашиглан “Уулын өвгөд” ассасинуудыг илгээж, ноёд захирагчдын амь насыг нь хороож, улмаар хүчийг нь тарамдуулан хожим лалынханд шахагдан арчигдахад хүргэсэн юм. Ассасинууд ямар ч аюултай зүйлээс шантарч буцах нь үгүй тул эрх мэдэлтэн, хүчирхэг эзэн хаан ч гэсэн амь нас нь баталгаагүй байжээ.

Исмайлитуудыг нийтдээ 8 уулын өвгөн залгамжлан удирдсаны хамгийн сүүлийнх нь Али Аддин Мухамед байжээ. Их замын тонуулчид хүртэл “Уулын өвгөн”-ий ивээлд багтаж, дураараа дургиж байв.

Дундад Азийн нэрт дээрэмчин Орбасийг Хорезм шахын цэргүүд баривчлан авч Самаркандын зээлд цаазлан хороох болоход “Уулын өвгөн” шах руу захиа илгээж, заналхийлэн суллуулжээ. Ассасинуудын эзэн хэдий залуу хүн байсан ч гэсэн “Уулын өвгөн” гэсэн нэрийг авна. Хамгийн сүүлчийн “Уулын өвгөн” Чингис хааны үед 20 гаруйхан настай байжээ. Харин Хүлэг хаан Перс рүү аян дайн хийхэд тэрээр 60 гаруй настай байв.

Монголчууд лалын ертөнцөд цохилт өгснөөр хүчний харьцаанд өөрчлөлт оров. Зарим нэг лалын томоохон шахууд Уулын өвгөнийг ашиглан Монголчуудтай тэмцэхийг оролдож байсан бол нөгөө нэг хэсэг нь Монголчуудыг ашиглан “Уулын өвгөд”-ийг дарахыг хичээх болов.

“Уулын өвгөд”-ийн хорлонт ажиллагааг Чингис  хаан Хорезмд байлдаж байхдаа олж сонсжээ. Тэр ч байтугай Чингис хааныг сүрдүүлэхийг оролдсон баримт бий. Өгөдэй хааны үед Исмайлитуудын эсрэг дайн хийсэн боловч амжилт ололгүй асар их хохирол амсаад Монгол цэргүүд ухарчээ.

Харин Мөнх хаан өөрийн дүү Хүлэг хааныг Персэд илгээхдээ хоёр чухал үүрэг өгсний нэг нь Исмайлитуудыг ямар ч үнээр хамаагүй дарах байв. Монголчууд хэдийгээр хүч чадал ид үедээ байсан ч гэсэн Улын өвгөнийг дарах амаргүй байв. Тиймээс Хүлэг хаан Ираны захирагч нарыг эрх сүрээр далайлган хамсаатнаа болгон авчээ.

“Уулын өвгөд”-ийн цайз руу Монголчууд довтлох үед Исмайлийтүүдийн хооронд хагарал гарчээ. Нэг хэсэг нь Монголчуудтай хамтрах хэрэгтэй гэж байсан бол нөгөө хэсэг нь Монголчуудтай тэмцэлдэж, хуучны дэг жаягаа хадгалах байр суурьтай байжээ. Уулын өвгөн Ала-ад Дин Монголчуудтай, өөрөөр хэлбэл Хүлэг хаантай тэмцэж, исмайлитийн хуучин жаягийг хадгалан үлдэх талыг барьж, хэрэг дээрээ феодалуудын эсрэг өргөн хүрээний алан хядах ажиллагааг зохион байгуулав. Ала-ад Диныг 1255 оны 12-р сарын 31-нд алжээ. Энэхүү аллагыг захиалагч нь Ала ад Дины хүү Хуршах байсан нь ойлгомжтой. Эцгийнхээ оронд эзэн суусан Хуршах аллагыг гардан үйлдсэн зарцаа цаазалсан байна.

Хүлэг хаан 1256 онд Хуршахад элч илгээж, түүнийг бууж өгөхийг шаардав. Хуршах харин 1 жилийн хугацаа өгөөч гэж гуйжээ. Эвээр үзээд болохгүйг ойлгосон Хүлэг хаан өөрөө цэргээ аван хөдөлсөн гэдэг.

Хүчээ сэлбэсэн Монгол арми 3 жилийн хугацаанд Исмайлитуудын цайзыг дараа дараалан эзэлж, Аламут буюу “Бүргэдийн үүр”-т тулж ирэв. Монголын 2500 шилмэл цэргүүд Аламутад ирэв. Байгалийн саад, хүчтэй хэрэм бэхлэлтээр өвч тоноглогдсон уг цайзыг 500 ассасин, 200 цэрэг хамгаалж байсан боловч газар газар дайн хийсэн Монгол цэргүүд цайзад нэвтэрч ассасинуудтай гардан тулалдаанд оржээ. Монголчууд цайзыг өвч бүсэлж байгаад бүслэлтээ шахаж, дайсны гол хүчийг хэдэн хэсэг тасдах арга хэрэглэжээ. Ассасинууд үнэхээр эрэлхэг тулалдаж Монгол цэргүүдэд хохирол үзүүлсээр байв.

Монголчууд цайзад үлдсэн хэсэг хүнийг олзлоод тэдний дотроос “Уулын өвгөн”-ийг олж гарган иржээ. Яг үнэндээ тэр өөрийгөө илчилсэн юм. “Уулын өвгөн”-ийг амьдаар нь олзолсон Монголчууд эмс охидыг ялган аваад, бусдыг нь хүйс тэмтэрчээ. Олзлогдсон Хуршах буюу “Уулын өвгөн”-ийг Хүлэг хааны тушаалаар 1257 оны 3-р сард Мөнх хаанд хүргээхээр илгээсэн боловч замдаа амь үрэгдсэн байна. Харгалзан хүргэж явсан Монгол цэргийг ховсдох гэж оролдоод сэлмээр цавчуулж үхсэн гэх яриа бас бий.

Хүлэг хааны цэрэг Ираны хойд хэсэгт 175 жилийн хугацаанд оршин тогтносон Исмайлитуудын улсыг эзлэн авч, анхны томоохон зорилгоо биелүүлжээ.

Zaluu.com

Эх сурвалж: 1. Н.Дугарсүрэн, Д. Гүн-Үйлс “Монгол хаад-түүхэн шаштир, 7-р боть, Хөлөг хаан”
2. Ш.Насанбат “Монголчуудын түүхэнд үлдээсэн 33 цуут тулалдаан: Монголчууд лалын нууцлаг эзэнт улсыг мөхөөсөн түүх”

Сэтгэгдэл 8ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 12 сар 25. 15:54
Зочинgj

nuguu neg aihtar aimaar agyy tvvhtei gj duvchgundug solongoschyydad ynshyylmaar bn

2022, 4 сар 10. 21:53
Зочин

Бас америкчуудад бас уншуулмаар юм

2019, 9 сар 2. 11:16
Зочин

Тооноор гялалзах сүүлт од гээд номд энэ тухай гардаг

2022, 1 сар 17. 7:34
Зочин

Заа үлээгээд байгаарай, мэргэдийн үлдэгдэлийг л устгадаг тухай гардаг шүү

2022, 4 сар 10. 21:54
Зочин

Бүргэдийн үүрийг устгасан тухай байгаа

2018, 11 сар 6. 6:44
guulin

Neg ch daind yalj uzeegui solongos yamar aguu tuuhtei gej xa xa xa

2018, 2 сар 23. 11:41
Зочин

яг тийм

2018, 1 сар 15. 21:00
Зочин

yag tiim

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]