Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Төвдөд аялсан тэмдэглэл-5: Монгол ялна аа...Уншсан10,515

Бүр Хүннүгийн үед баруун Хүн нар хавчигдахад Төвдийн Митан жанжин Хөх нуурт цөмөрч, шар мөрний эхийг булааснаар Хан гүрэнг зогсоож, амьсгаа авах боломж өгч байсан юм.

Нийтлэлч А.Баатархуягийн "Төвдөд аялсан тэмдэглэл" аян замын цуврал тэмдэглэлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр уншигч олондоо хүргэж байгаа. Цувралын тавдугаар тэмдэглэлийг та бүхэндээ хүргэж байна. Дашрамд сонирхолтой аян замын тэмдэглэлээрээ манай уншигчдын оюуныг мялаахыг зөвшөөрсөн нийтлэлч А.Баатархуягт талархаж байна.
Өмнөхийг уншихыг хүсвэл энд дарна уу.

Удаан хүлээлгүй такси авлаа. Хятадын үйлдвэрийн хуучивтар машин байна. Ашгүй Төвд жолооч таарсан тул яриа хөөрөө давгүй нийллээ. Явсаар манай Горхийн ам шиг сонин тогтоцтой уулын аманд хүрэв. Буух цаг болж гэж бодтол мөнгө төлөөд хаалт өргүүлж улам өгсөв. Одоо бодох нь ээ, Төвдийн хийдүүд дандаа сонин тогтоцтой уулын аманд байрласан аж.

Монголын сүм хийдүүд коммунист дайрлагад өртөөд дууссан тул дэг жаяг, ёс уламжлалаар нь бүтээсэн бүрэн бүтэн хийд харах боломжгүй, үлдсэн нь ганц нэг дуган, сэргээсэн нь ганц хоёр дацан төдий шүү дээ. Гандан л сэрүүн дэнж дээрээ үлдсэн ч Төвдийн том хийдүүдтэй зүйрлэх юм биш. Гэвч энэ нь муу муухай гэсэн хэрэг биш ээ, хуучин Гандангийн дэнж тэр чигээрээ, Тасганы овоотой холбогдсон том цогцолбор байсныг бодвол их багасчээ гэсэн үг.

Бид “Тасган, Тасгийн, Тасгын овоо” гэж ярьдаг ч үнэндээ тэнд 800 лам дасга хурж, ном хаялцдаг байсан тул Дасгын овоо гэж нэрлэсэн юм билээ. Харин бурханч Пүрэвбат ламын зүтгэн босгож буй “Аглаг бүтээлийн хийд” бол яг ёс жаягаар нь босгож буй хийд юм байна гэж Төвдийн том хийдүүдийг харахад бодогдож байна. Дам сураг сонссоноор Бүтээлийн хийдийг X Богдод зориулсан байж тун болзошгүй.  

Хийдийн хэрмийн гаднах талбайд буулаа. Бэрээвэн алсаасаа бол бас л Поталархуу харагдана шүү. Бид цааш явах үүргэвчээ аваад гарсан юм. Бас болоогүй ээ, хоёулаа жижгэвтэр монголын далбаа хийсгэчихсэн.  Наадмаар Төв асарт суугчдад нээлтийн үеэр “далла” гэж өгсөн хоёр далбааг авч явсан юм. Гол дуган хүртэл сүрхий өгсөх шинжтэй тул “Үүргэвчээ яах вэ?” гэсэнд хөтөч маань “Тэр дэлгүүрт оруулаад тавьчих” гэлээ.

Таньж мэдэхгүй дэлгүүрт хэнд нь захих юм гэвэл “Зүгээр, зүгээр” гээд огт тоож байгаа юм алга. Тэгэхээр нь явж ороод үүргэвчээ цонхны тавцан дээр тавиад гарлаа. “Хулгайч энэ тэр...” гэвэл эргэл мөргөлийн газар тийм юм гэж юу байхав? гээд харин ч гайхах янзтай болоод явчихсанд санаа зовоод шуудхан алхчихлаа.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 24. 20:08
Зочин

төвд ламтай ямар хэлээр ярилцав аа??

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]