Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хятадын цэргүүд Сирид байлдааны ажиллагаанд оролцож эхэлжээУншсан6,090

Оросын хэвлэлд бичиж байгаагаар бол Хятадууд Сирид цэргээ оруулах бэлтгэлээ эртнээс эхэлж сүүлийн 3 сар орчмын хугацаанд Оросын цэргийн баазад тулгуурлан тагнуулын нислэг үйлдэж, орчны шинжилгээний ажиллагаа явуулж байсан гэнэ

Манай урд хөрш Хятад улс 5000 элит цэргээ Сири рүү илгээж байгаа тухай олон улс даяар хэвлэлүүд мэдээлсэн. Эхлээд албаны эх сурвалжууд энэ мэдээллийг үгүйсгэж байсан боловч эцэст нь Сирийн Засгийн газраас хүлээн зөвшөөрснөөр “Исламын улс” бүлэглэлийн эсрэг цэрэг дайны ажиллагаанд Хятад улс татагдан орсон нь тодорхой болсон. Улмаар Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээвэрлэгч “Ляонин” хөлөг онгоц Улаан тэнгисээр дамжин Газрын дундад тэнгист очсон нь баттай болсон.

 

“The European Union Times”  мэдээлснээр 12 градусын налуутай хөөрөх тавцангаар тоноглогдсон хөлөг онгоц тээгч нь одоогоор Тартусын боомтод 3000 орчим цэргийн албан хаагч, танк, хуягтууд, нисэх онгоц тээж авчирсан гэнэ. Хятадын Шинжааны цэргийн тойргийн “Сибирийн барс” болон Ланчжоу цэргийн тойргийн “Шөнийн барс” хэмээх хоёр элит ангийг цэргийн бүлэглэл болгон зохион байгуулж  Мусашарим хэмээх хотын чиглэлд байлдааны ажиллагаагаа хэдийнэ эхэлсэн аж.

Олон улсад мэдээлэгдсэнээр бол Шинжаан-Уйгурын салан тусгаарлагч зэвсэгт бүлэглэлүүдийн сайн дурын отрядууд нийт 5000 орчим зэвсэгт дайчид Сирид “Исламын улс” болон бусад бүлэглэлүүдийн талд тулалдаж байгаа гэх мэдээлэл байдаг. Тэгэхээр Хятад улс тэр орчим тооны элит цэргийн албан хаагчдаа Сирид аваачиж “Исламын улс” бүлэглэл болон Шинжаан Уйгурын дайчдыг голчлон устгах даалгавартайгаар тулаанд орж эхэлсэн байна.

Оросын хэвлэлд бичиж байгаагаар бол Хятадууд Сирид цэргээ оруулах бэлтгэлээ эртнээс эхэлж сүүлийн 3 сар орчмын хугацаанд Оросын цэргийн баазад тулгуурлан тагнуулын нислэг үйлдэж, орчны шинжилгээний ажиллагаа явуулж байсан гэнэ. Ингээд цаг нь боллоо гэж үзэн элит цэргийн ангиудаа Сирид хаясан ба үүнтэй зэрэгцэн өнгөрсөн долоо хоногт Шинжаан-Уйгурын тойрогт салан тусгаарлагчдын эсрэг томоохон цэргийн ажиллагаа явуулсан байна.

Хятадууд ийнхүү арга хэмжээ авах болсон гол шалтгаан нь уйгарууд. Гэхдээ үүнээс гадна өөр хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа гэдэгт олон улсын шинжээчид санал нэгдэж байгаа аж. Тухайлбал цэрэг дайны хэт их гүрэн болж хувираад байгаа Хятад улс орчин үеийн дайны ажиллагаанд цэргийн албан хаагчдаа сургаж, боловсруулах,дадлага туршлагажуулах зорилготой.

Мөн Уйгуруудаар шалтаглан цэргийн амбицаа олон улсад харуулах, Ойрхи Дорнод болон Африк дахь нөлөөний бүсүүдээ нэмэгдүүлэх зэрэг давхар зорилгууд агуулж байгаа нь тодорхой гэнэ.

Одоогоор ихэнх гишүүд нь уйгуруудаас бүрдсэн “Дорнод Туркестаны исламист хөдөлгөөн” хэмээх террорист байгууллагын тулалдаж байгаа чиглэл болох Мусашариф хотын орчим хятадууд байлдаад эхэлжээ.

Сирийн армийн командлал Идлиб мужийг лалын хэт даврагч бүлэглэлүүдээс чөлөөлөхөөр тулалдаж байгаа. Энэ байлдааны ажиллагааны нэг хэсэг нь Мусашариф хот бөгөөд үүнийг хятадууд дааж авсанбололтой. Одоогоор Сирийн “Каламуны бамбай” тусгай бригад (4000 хүн), 5-р легион ( тус корпус нь 12000 хүнтэй), ардын сайн дурын 10,000 орчим дайчидтай хятадууд мөр зэрэгцэн тулалдаад эхэлсэн гэнэ.

Харин агаараас давшилтыг Орос-Сирийн нисэх бүлэг дэмжиж ажиллаж байгаа аж.

Toimch.com

Сэтгэгдэл 12ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 18. 20:55
зочин

уйгарт хужаагийн 43 бөөнөөр хорих лагерь байдаг ба тэнд 1 сая уйгар. казах. киргиз хүмүүс хоригдон тамлуулж байдаг гэж америкийн сонинд бичсэн байдаг.

7 сар 30. 15:54
Зочин

Hyatad tserguud Afrikt guerilla daichid shono dairahad bairlalaa hayaj zugtaad UN, bolon hyatadiin officer emegteichuud huchinduulj aluulsan hereg garsan. oorsdoo bol manevr hiisen gesen goyo ner ogood onigoo bolson uls daa. dersen shaahaitnuud baildaj surah boloogui ee. yamaan omogtoi yumnuud hunii olnoor aagalbal yu yum gehees.

2017, 12 сар 20. 19:36
Зочин-

ДЭРСЭН ШААХАЙТУУД ДЭЛХИЙГ ЭЗЭГНЭХ ЭХНИЙ ҮЕ ШАТАА ЯВУУЛЖ ЭХЛЭХ НЬ ЭНЭ ДЭЭ. МЭДЭЭЖ УЙГУУРУУД ТУСГААР ТОГТНОЛЫХОО ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ Л ТААРНА, ГЭХДЭЭ ХЯТАД УЛС ЦЭРГЭЭ ЭНД ТЭНД ЦАЦАЖ БАЙГАА БОЛ БУТАРХЫН ЦОНДОНДОО

2018, 4 сар 13. 16:32
ОросЗочин

Цэргээ жинхэнэ байлдааны орчинд сургаж туршлагажуулж байгаа юм

2017, 12 сар 20. 12:51
АХЗочин

СИБИРЬ ХУЖААД ЯМАР ХАМАА БАЙНАА. НЭРТЭЙГЭЭР НЬ ЧИНГИСИЙН ЦЭРГҮҮД ГЭЧЭЭЧ

2017, 12 сар 24. 18:59
Зочин

Harin tiim ee. Teneg hujaanuudad Sibir ogthon ch hurteelgui.

2017, 12 сар 20. 13:20
Зочин

Saixan malcnin bn daa//

2017, 12 сар 20. 13:06
Зочин

Чи дэбил байхаа. Хаана сибирь гэж байна? Сири сибирь хоёроо ялгаач малаа. Тэгээд ч хятад цэргээ сири-д оруулах шалтагийг нь хангалттай дурьдсан бн.

10 сар 18. 20:51
зочин

чи юмийг эхлээд сайтар унш. дараа нь олон юм ярьж байна. чамайг орк гэдгийг олон хүн мэдээд байна шүү

2017, 12 сар 20. 14:12
Зочин

сибирийн барс тусгай анги гэж байна даа дебиль биш гуай

2018, 3 сар 28. 20:35
Зочин

xoosh debil ee sibiriin bars tusgai buleg gd bga ym bisg v

2017, 12 сар 20. 14:19
Зочин

Estoi l debil gar bna daa esvel sanaatai ingej toglood baigaa yum uu

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]