Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Өвөрмонголчууд "Богдын шар цэрэг ирж чөлөөлсөн" хэмээн ярьдаг.Уншсан25,851

Оросууд харин манж нарын хэрэглэж байсан Монголын газрын зургийг тэр даруйд нь орос хэл рүү орчуулан хэрэглэж эхэлсэн нь энэ.

Нэгэн газрын зураг үлджээ. 1840-өөд онд Хар тамхины дайн гэж Хятадад болов. Өрнө дахины найман улс Манж Чин улстай наймаа арилжаа хийхийн тулд хийсэн дайн. Тэдний дунд бидний мөнхийн хөрш Оросууд ч байлаа. Эцэж туйлдсан Бээжингээс тэд хүссэн бүхнээ авав.

 

Оросууд харин манж нарын хэрэглэж байсан Монголын газрын зургийг тэр даруйд нь орос хэл рүү орчуулан хэрэглэж эхэлсэн нь энэ. Орос Хятадын завсар орших Халх улс. Бүхий л өртөө, зам, худаг, аян жингийн зам.

Манж нар ч газрын зураг бүтээх ухаанаараа европчуудаас дутуугүй байсан төдийгүй бидний нэрийг нь хааяа нэг цухасхан дурддаг Цахарын Хөвөөт цагаан хошууны алдарт математикч Ш.Мянгат энэхүү газрын зургийг хийх ажлыг удирдан хийсэн байдаг.

Үнэндээ энэхүү газрын зургийг 1845 онд Орос хэл рүү орчуулж байх үед Өвөр Монгол гэсэн нэр томъёо байсангүй. Цагаан хэрмээр Хятадтай хиллэж, Байгаль нуурт тулсан энэ газар нутгийн хэмжээ багцаагаар 2.7 сая хавтгай дөрвөлжин км нутаг шүү. Өнөөгийн Монгол Улсын 1.5 сая кв км нутгийг хасвал мөн өнөөгийн ӨМӨЗО-ы 1.2 сая хавтгай дөрвөлжин км нутаг үлдэнэ.

Ингээд энэхүү газрын зураг бүтээгдснээс 66 жилийн дараа Халхын Богд Жавзандамба хутагт 640 жилийн дараа дэлхийн газрын зураг дээр Богд хаант Монгол Улсыг тунхаглан зарлах нь тэр. 1911 оны 12-р сарын 29-ий өдөр морин цагт бүх Монголчууд Их хүрээний зүг Амьд бурхан Богд Жавзандамба хутагтын эдүгээ музей болсон Ногоон ордон буюу Шэйравпэлжээлэн хийдийн зүг харж, 11 цаг 40 минутад 3 удаас сөгдөж, 9 удаа мөргөх нь тэр. Энэ үед түүний мэдэлд 2500 орчим сүм хийд, 200 000 орчим лам хувраг, нийт Монголчууд 100 хувь хүлээн зөвшөөрч ийн мөргөсөн гэвэл тусгаар тогтнолыг маш нэгдэлтэйгээр тунхаглан зарласан нь энэ.

Энэ өдөр идэр есийн хүйтэн тачигнаж, эрчилсэн хуй салхитай, цасаар шуурсан таагүй өдөр байсан ч Богдын ногоон ордноос Богд хааныг төрийн шар ордонд залах ёслол болж, энэхүү түүхэн үйл явдлыг гэрэл зургийн хальсанд буулгахыг оролдсон бүх фото камер ажиллаагүй буюу нэг ч зураг үлдээгүйг бодоход онцгой хүйтэн өдөр байсан ч Монголчууд бидэнд тийм баяр жаргалтай өдөр өнөө хир дахиж тохиолдоогүй л байна.
Харин энэхүү явдлыг төслүүлсэн нэг уран зургийг одоогоос 3 жилийн өмнө зураач Ц.Батжаргал зурсан билээ.
Мөргөж сөгдсөн төдийгөөр амар амгалан тогтсонгүй ээ. Шинэ тулгар Монгол Улсын хамгийн анхны шийдвэрүүдийн нэг бол Баруун хязгаарыг тохинуулах байлаа.

Энэ үед большевик хувьсгалын хуй салхи буюу коммунизмийн сүүдэр баруун хойноос хүчтэй нэрвэж байлаа. Энэхүү Ховдын хязгаарыг чөлөөлөх дайн амжилттай дууссаны дараа Горлос, Харчин, Хорчин хошуудад амьдарч байгаа Монголчууд Богд хаанд ирж, өөрсдийн учир байдлаа илтгэжээ. Ховдын хязгаарыг чөлөөлсний дараа Монголчуудын тусгаар тогтносон улс болсон итгэл үнэмшил туйлын ихээр бадарчээ.

Тэд нум сум, цахиур буугаа аван цэрэгт мордоцгоолоо. Хэдийнээс баян тансаг зүүн Монголчууд ч маш их мөнгө хөрөнгө хандивлалаа. Ингээд 1913 оны 5-р сард Богд хаан зарлиг гаргав. Гаргах болсон шалтгаан нь ч тов тодорхой. Түмэн газрын их Цагаан хэрмийн таван хаалгаар Богд Хаант Монгол улсын дараа байгуулагдсан Дундад иргэн улс цэрэг хөдөлгөжээ. Харин тэднийг угтуулан нэгдмэл нэгэн хүч болгохоос сэргийлж, Богд хаан зарлиг гаргажээ.

Тус зарлигт "Номхон шударга иргэнийг үл хөндөн, хятад бус манж овгийн түшмэл цэрэгтэй харилцан найрамдахыг чухал болгож, Монголын хязгаарт хүрсний хойно /цагаан хэрэм/ бусад нутгийг тэмцэхгүй, захыг батлан сахиж, харъяат олон Монголчуудаа бүрэн бүтэн болготугай..." хэмээн зарлиглажээ.

Манай Монголын түүхчид 2012 онд хуралдаж, энэхүү үйл явдлыг "дайн", "байлдаан", "тулалдаан", "мөргөлдөөн", "үймээн" гэж үзэх үү? хэмээн олон талаас нь дүгнэн хэлэлцсэн ч өнөөг хүртэл нэгдмэл нэг ойлголтод хүрч чадаагүй л байна.

Монголын хамгийн сүүлчийн албан ёсны түүх болох таван боть Монгол Улсын түүхэнд бол энэ тухай ганцхан өгүүлбэр л үлджээ. Хил хязгаараа батлан сахихын төлөө хэдэн арван Монголчуудын хийсэн энэ тэмцлийг зөвхөн "байлдаан" хэмээн нэрлэх нь бол дэндүү даруухан хэрэг юм.

Ер нь яагаад ийм чухал түүхийн тухай өдий төдий баримт байсаар байтал, нүдээ аниж, чихээ бөглөөд ийм цөөхөн үгээр бичиж үлдээх болсон нь нь ч ойлгомжтой. Харин одоо цаг наашилж, цас ханзарч, үнэн мөн ялгарч шалгарсан цагт бидэнд энэ түүхийг дахин бичих, дахин сөхөх үндэсний эрх ашиг өндийж боссөор байгаа гэдгийг эрхэм түүхчдэд дуулгая.

Мэдээж хэрэг энэ ариун дайны үр дүн нь юу байв. Эерэг сөрөг маш олон үр дагавартай байлаа. Чухамдаа 5 замын байлдааны ялалтын үр дүнд өнөөгийн Монгол Улсын хил хязгаар бүрэлдэн тогтжээ. Мөн 1915 онд болсон гурван улсын гэрээгээр өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд хүлээн зөвшөөрөгдснөөр Ар Монгол, Өвөр Монгол гэсэн нэр томъёо үүсчээ.

Таван замын байлдааны үр дүн юу байв? ӨвөрМонголчууд одоо хүртэл энэ үйл явдлыг "Богдын шар цэрэг ирж чөлөөлсөн" хэмээн өвөр зуураа ярьдаг. Хятадын албан ёсны түүхэнд "Үхэр жилийн үймээн" гэдэг. Энэ дайнд оролцсон эрэлхэг 100 орчим баатруудыг тодруулсны 80 очим нь өвөр Монголчууд байлаа. Тэд одоогийн Өвөр Монголын нутгийн 85 орчим хувийг хяналтдаа авч, Долоннуур хүрээд зогсчээ.

Богд хааны мордуулсан 10 000 цэрэг 5 чиглэлд 2000, 2000-аар ерөнхийдөө хуваагдан их бага 100 орчим тулалдаан хийжээ. Аливаа дайнд байдаг ялах ялагдах тохиолдол тэдэнд ч бас тохиолдсон. Гэхдээ л Богд хааны зарлигийг үндсэнд нь биелүүлжээ. Харин Богд хаан таалал барьж, МАН-ынхан төр барьсан цагаас хойш өнөөг хүртэл энэхүү дайны үр дагавар түүхэн сургамжийг аль болох дарахыг хичээж ирэв.

Хамгийн сүүлд бидний бахархан ярьдаг ардын журамт цэргүүд энэхүү дайнд биеэрээ оролцож цусаа урсгаж явсан хамгийн сүүлчийн отрядыг 1923 онд Монголын хилээр хөөн гаргаснаар Богд хаанд үнэнч явсан өвөр Монголчуудын тэмцэл мөхжээ. Энэ дайны баатар Хичээнгүй баатар Найданжав Монголын хил дээр хөөгдөж гараад "Монгол хүн Монгол хүн рүүгээ буу шагайх учиргүй тул аргагүйдэн явлаа" гэж хэлээд 1940 он хүртэл Богдын зарлигт үнэнч явсаар төгсчээ. Ийм л гашуун түүх юм.

Таван замын байлдаан бол "тавхан" замын байлдаан биш байлаа. Энэ бол ариун дайн. Эзэн Богдоос үлдсэн цөөхөн хэдэн Монголчуудын сүүлчийн хил хязгаараа батлан хамгаалах гэсэн ариун дайн байлаа.

Монголын гал голомтыг сэргээн мандуулах гэсэн Монгол хэлтэн, Монгол соёлтон, Монгол туургатан нийт ард түмний хүсэл зориг байлаа. Энэхүү үзэл бодлын төлөө өнөөдөр ч гэсэн бидний халуун зүрх цээжний цаана цохилсоор байгаа билээ.

Судлаач Г.Ням-Очир

Сэтгэгдэл 35ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 8 сар 7. 12:15
Зочин

коммунизмын хамгийн том балаг

6 сар 1. 10:48
Үнэн

Хуцдаг юм бэ? Коммунист Орос туслаагүй бол Хятадын муж болоод дуусах байсан. 1918 онд Сүй Шү Жаны цэрэгт бүрэн эзлэгдээд байснаа мэдэхгүй их хуцна. Энэ нийтлэл АНын ухуулагч бна.

6 сар 2. 13:44
Зочин

СюуСү Жаныг Барон унгерн дарж өгсөн

2017, 9 сар 29. 8:16
Зочин

Tiimee bid tuuhee sain medej hoich uedee uvluulen uldeeh heregtei ar uvur mongolchuud negdeh estoi

2017, 8 сар 16. 2:18
Зочинv

5myangan uvurmongol 1 undesten gej yag zuvshuurch haragdaach.uvurmongol gesen u Destin Delhi in tuuhend hezeechch baigagaagui

2017, 8 сар 14. 14:05
Монгол хүү

Уг нь Жанчхүүгийн даваа буюу Цагаан хэрэмнээс л хойш Монгол улс минь эхэлдэг байсан юм шиг бгаа юм. Хойшоогоо Хиагт хүртэл ордог болоод л Сүхбаатар чөлөөлж бсан бгаа юм. Энэ их алдсан газар нутгаа МАН-ын залгамж халаа гэж толгойд нь суусан харь цус холилдсон том хөрөнгөтнүүдээс нэхээд нэмэргүй бх л даа. Манай Хятад ах дүүс дургүйцээд сүйд болно чимээгүй бай л гэнэ дээ. Сонгуулиар ялагдахаараа урд очоод бүгчихдэг улс шүү дээ. Гэсэн хэдий ч бид дуугүй бж болохгүй, үнэн түүхээ мэддэг л бх хэрэгтэй. Ямар нэгэн үзэл сурталд баригдсан биш, хэн нэгэнд тал засдаг биш жинхэнэ Монгол цусны шударга түүхчид түүхээ үнэн зөвөөр бичиж түмэн олондоо хүргэмээр бна даа.

2017, 8 сар 17. 20:38
Зочин

yg unen

2017, 2 сар 15. 17:25
Mongol

Minii eejiin aav ordosiin tsahar hun bsan buguud 18 nastai das De vangiin tseregt elsej hyataduudiin esreg tulaldaj yawaad ulmaar bargain armid negdej Japan chuudtai hyataduudiin esreg baildaj yawaad Mongol d irsen gedeg tuhain ued edgeer humuusiig Choilbalsan gyai oruulj irseed nutag zaaj suulgasan yum bnalee Minii eejiin aaw ene tuhai 15;16 nastai bhad yaridag bsan. Uuriinhuu ni uwurmongol hyatad gehed yasnaas durgui minii zusand dusal ch hyatad iim tsus bhgyi are uldsen ah duu min odoo hyatad bolson baih gej yaridag baisaan. Minii etseg baruun Mongol eej min uwurmongol hundee Bi tegehdee ene tsusaaraa ih baharahdag nadad baruun Mongol iin ajilsag zan zahar tsusnii yunaas ch aidaggui omogtoi zan Ali Ali ni bdag Odoo bi buriad huntei get bul bolj 2 huu neg ohin turuulj urag turuliihuu tsusiig shinechilch ariun awch yawj bga

2017, 12 сар 7. 23:15
Зочин

1990с 2000 онд Өвөө тань Ордост хамаатан садантайгаа уулзахгүй дээ

2017, 8 сар 17. 23:50
Зочин

tanai nagch ovoo ordsiin ali hushuu ni hun baisan yum bol? bi oroo ordsiin uushin

2017, 8 сар 14. 13:56
Зочин

Таны удам судараар бахархаж бна. Таны үр удам бас энэ түүхийг битгий мартаасай, Монгол үндэстэн гэдгээрээ байнга бахархаж яваасай. Төрийн толгойд шургалсан харь цустануудаас болгоомжлоорой.

2017, 1 сар 3. 22:59
Зочин

Хэрмээс хойш Монгол.

2016, 12 сар 5. 22:29
Зочин

Хятад улс өөрийн хилээ цагаан хэрмээр хамгаалсан.Түүнээс хойшхи нутаг бол монгол улсын нутаг.Богд хаант монгол улсын дараа нь ардын засгийн эхэнд манай улсын хил тагна туваа орсон мөн одоо орос, хятадын нутагт байгаа маш их газар монголын х байсан.1960 он хүртэл тэд манай нутагаас хулгай дээрмээр маш их газар авсан.

2016, 10 сар 24. 15:42
Yr n bidnii unalt doroitol hagaral tovdiin shariin

irgen

2017, 12 сар 7. 22:03
Зочин

shar-n shashin mandan badrah bolgond mongol uls doroitoj bsan

2016, 10 сар 24. 15:41
Yr n bidnii unalt doroitol hagaral tovdiin shariin

irgen

2016, 10 сар 20. 16:32
mng

САЯХАН БОЛТОЛ 2 ХУВААГДСАН УЛС ОЛН БАЙЖЭЭ. 2 ГЕРМАН, 2 ВЕТНАМ, 2 СОЛОНГОС ГЭТЭЛ МОНГОЛ 2 БИШ БҮР 3 ХУВААГДСАН БАЙНА. ТҮҮХЭЭ МЭДЭХГҮЙ БОЛОХООР ХҮНИЙГ Л ГАЙХАЖ ӨРӨВДДӨГ БАЙЖ

2016, 10 сар 24. 15:34
Mongol uls 5 huvaagdsan

irgen

2016, 10 сар 19. 11:29
Зочин

tuuhendeer hurtel uls torjood MAN hooj yawuulsan gej yu yariad bgam! ene neg ulstorjdog balai zangaa bolichhooch!

2016, 10 сар 19. 3:03
Зочин

Төвдийн шарын шашнаас болж цөөрсөн Монголчууд зэвсэг муутай цөөхөн цэрэгийн хүчээр ӨвөрМонголыг чөлөөлсөнд оросуудыг айлгасан.Оросын дарамт шахалтаас болж Богд хаант Монгол улс цэргээ татаж ӨвөрМонголоо хужаад алдсан түүхтэй Энэ түүхэнд МАН ын буруу байхгүй МАН ыг Москва удирдаж байсан юм Москвагийн заавраар Монголын түүхийг өөрчлөөд зассан юм 5 замын байлдаан бол цөөхөн Монголчууд хүчээ нэгтгэвэл юу ч хийж болдогийг харуулсан агуу түүх шүү Ийм мундаг түүхээр Монголчууд бахарах нь Москвагийн тулгаж тараасан орос ах үзэл сурталтай нийцээгүй. Орос ах үзэл суртлаар Монгол хүн гутал хувцас хийж өмсөх ёсгүй зөвхөн орос ахын багадсан өмд хувцсыг өмсөх ёстой Өмд хувцсаа өөрөө хийж өмссөн Монгол хүнийг үндэсний үзэлтэн Орос Монголын найрамдалд харшилсан гээд хусуулдаг байсан

2017, 8 сар 15. 12:58
Зочин

200.000 мянган лам 10.000 цэрэг хэрвээ 200.000 цэрэг 10.000 лам байсан бол түүх өөрөөр бичигдэх байсан биз ээ.

2016, 10 сар 18. 21:20
Зочин

энэ үнэн тоо гаргасан бол Монголчууд 200000 мянган ламтай байсан гэвэл шарын шашин монголыг маан дуусгаж дээ тэгээд бүр түвд Жавзандамбатай болсон байсан бол яаж Өвөрмонголоо хамгаалж авч чадахв дээ тэр сүм дуганы тоо бол бүр аймшигтай харин түвдээс салгаж авсан Д Сүхбаатартаа л баярлахаас их хааны сүүлчийн монгол жанжин нь л их хааныхаа өглөө бүр урд тангад улс байгаыг сана гэсэн биелүүлж дарж дээ

2016, 10 сар 18. 20:30
Зочин

Orosuud Hyatadatai nuuts geree hiij tuhain uyiin dainyg zogsooj baiv .

2016, 10 сар 18. 18:20
gana

tsedenbal gj neg utsan huuheldei baisan ni hudlaa yum uu eh ornoo orsod hegtgei gj 3 udaa hutssan barimt ni bdg bizde MAN-muu kom-stuud uls ornoo yaduurulahaas uur yu hiisen bilee

2016, 10 сар 18. 18:16
Одоо энэ МАН-ынхан

...Хадмын аясаар жолоогоо татсан
халхын түүхчид мэдэхий аргагүй...
МАН-ынхан үүнд дургүй байх нь аргагүй. 21 оноос өмнө юу ч мэдэхгүй чадахгүй юмнууд, Манж"хятадын" дарлалд богдоосоо авахуулаад тэмбүүрээд сөнөж байсныг бид нар л аварсан гэж ярьдаг улсууд даа.

2016, 10 сар 18. 17:24
Зочин

энэ одоо ман-ыхан гээд л хуцах юм.

2016, 9 сар 13. 20:48
Зочин

202.179.31. chamaig anzaaraad l baigaa shu halh oirdaar n ih taltsuuldag hun de er n yum hemjeendee baisan deer baidag yum shu daaganaas bish darvagaraas boldog gej surgaali ug bii baihaa mongolchuudiin dund yas hayaad chi her hol yavah yum bol do

2016, 9 сар 18. 20:03
Зочин

harin ene neg yum dandaa iim yum bichej baih yum halh oird geed jaahan yum oloodmunshtsan terneesee tsaashaa setgej chaddagguinyym shig bgaan

2016, 9 сар 12. 11:46
зочин

Манай 2 их хөршид дунд нь тусгаар улс байгаа ньшүдний өвчин болдог тул Чингисийн голомтыг авч үлдсэн халхуудад хамгийн муу хандаж элдвээр нэрлэдэг. Иймд тэд өөрсдийн хүргэн болох Галдан бошигт, Цэдэнбал нараар төр бариулж халхыг самрах оролдлого их байдгаас хамгийн балагтай нь Балын үе юм. Энэ үеэс л монголын түүхийг худлаа бичиж монголчууд гэж тэнэг мангар мөхөж байгаа улс гэж домог зохиосон юм. Үүнд итгэх , итгүүлэх ажлыг Цэдэнбал хамгийн идэвхтэй хийж манай хамаг эх орончдыг хэдэн үеэр нь хэлмэгдүүлж одоо монгол хүнийг үл тоох басамжлах сэтгэлгээ бат шингээд байгаа юм. Тэдний үр удам л манай төрийг самардаж хэдэн үеэрээ урвагч болж газар нутгаа эд баялгаа худалдаж сайхан амьдрахыг мөрөөдөж байна. Үүний ил тод жишээ болох Цэдэнбалыгаа магтаж дараагийн урвагч нараа өөгшүүлж гадаадынхан мөнгийг нь гаргаж Цэдэнбалын ойг тэмдэглэж байна.

2016, 9 сар 7. 11:08
Зочин

"Судлаач" Г.Ням-Очир худал мэдээлэл тараах хэрггүй.

2016, 9 сар 6. 17:53
Зочин

tuuhee l bichihgui dee, yun ch ih uls turjuuldeg yum!

2016, 9 сар 6. 15:03
Зочин

энэ байлдааны үр дүнгээр Хуацяо нар сануулга авч , монголтой хамаагүй оролдож болохгүй гэдгийг ойлгосон буйзаа, зарим ангиуд нь Бээжингийн ар шил дээр гарсан шиг байгаа юм

2016, 9 сар 6. 13:31
Зочин

1919-1921 онд Дундад иргэн улсын нэг муж байсан. Нэг генералынх нь мэдлийн шахуу. Гоминдан намын америкийн талыг баримталсан Аньфу бүлэглэлийн өмч болсон.

2016, 9 сар 6. 12:49
Зочин

Юун халх улс вэ? Манж чин улсын дараа 1911-1915 онд Богд хаант Монгол улс л гэж байсан санагдах юм. 1915-1919 онд бол Дундад иргэн улсын харьяа Автономит Монгол улс байсан даа.

2016, 9 сар 6. 12:38
com

Tuuhee bitgii martaarai zaluuchuudaa. Hezee negen tsagt aldsan nutgaa ergen negtgehed barimt bolno shuu. Unen neg odor yalnaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]