Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ойрхи Дорнод буцалж байнаУншсан17,010

Тэртэй тэргүй хурцадмал харилцаатай байсан АНУ болон Ираны харилцаа өнгөрсөн шөнө иран гаралтай хошууч генерал Кассем Солейманиг америкчууд Багдадын ойролцоо агаарын цохилтоор устгаснаар бүр ч хүндрээд байна.

Тэртэй тэргүй хурцадмал харилцаатай байсан АНУ болон Ираны харилцаа иран гаралтай хошууч генерал Кассем Солейманигийн цувааг америкчууд Багдадын ойролцоо агаарын цохилтоор устгаснаар бүр ч хүндрээд байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Ираны хошууч генерал Кассем Солеймани, Иранаас ивээн тэтгэдэг Иракийн зэвсэгт бүлэглэлийн командлагч Абу Махди Аль Мухандис нарын цуваанд агаараас дроноор хийсэн энэ цохилт нь Ирантай холбоотой хоёр чухал хүнийг устгах зорилготой байсан гэдгийг АНУ-ын ТЕГ-ын нөлөө бүхий эх сурвалж Си Эн Эн агентлагт өгсөн мэдээлэлдээ дурджээ. Мөн цохилт өгөх тушаалыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп биечлэн өгсөн тухай хэвлэлүүд мэдээлсэн.

 Генерал Солеймани нь Ираны Хувьсгалт Гвардийн гадаад дахь үйл ажиллагааг удирддаг ба түүнийг Сири, Ирак дахь дайн тулаануудад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Ирандаа төдийгүй бүс нутгийн орнуудад нөлөө бүхий цэргийн энэхүү зүтгэлтэн Ойрхи Дорнодын бүс нутагт Ираны нөлөөг тэлэх бодлогыг хэрэгжүүлж байсан гол хүн байсан тухай хэвлэлд бичдэг.

 Энэ үйл явдалтай холбогдуулж Ираны нийслэл Тегеранд олон мянган хүмүүс эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж, Ираны удирдагч Аятолла Аль Хомейни АНУ-ыг хатуугаар буруушааж "Америкчууд бүс нутагт хурцадмал байдлыг үүсгэж, дайнд дуудаж байна" хэмээн мэдэгдсэн бол Ойрхи Дорнодын бусад улс орнуудад ч мөн байдал түгшүүртэй байна.

Нэн тэргүүнд Хезболлах байгууллагын зүгээс “АНУ маш том гэмт хэрэг үйлдсэн, америкчуудыг Ойрхи Дорнодоос хөөн гаргахыг нийт исламын сүсэгтнүүдэд уриалж байна" хэмээсэн байна. Грек улсад айлчлал хийж байсан Израйлийн Ерөнхий сайд айлчлалаа цуцалж хэрэг явдалтай холбоотойгоор Тель-Авивт ирсэн бөгөөд Израйлийн арми өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.

Сири, Ирак улсууд ч АНУ-ыг буруушааж байна. Мөн Иракийн шийтийн шашны удирдагч Мухтада аль Садр Иракийг өрнөдийнхнөөс чөлөөлж, хамгаалах уриалга гаргасан байна. Ойрхи Дорнодод байдал түгшүүртэй болсны улмаас газрын тосны үнэ тэнгэрт хадсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Мөн хэрэг явдалтай холбоотойгоор ОХУ-ын Гадаад хэргийн сайд "АНУ бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн болчимгүй алхам хийж сая сая хүмүүсийг эрсдэлд унагаж байгаа тухай" мэдэгдэл хийснийг хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова нь дамжуулсан байна.

Энэ цаг үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх явдал тус улсын улс төрд шуугиан дэгдээж байгаатай зэрэгцэн ийм үйл явдал болж байгаа нь Цагаан ордны зүгээс зориуд зохион байгуулалттай хийж байгаа ажил бөгөөд олны анхаарлыг гадаад харилцааны эрсдэлтэй сэдэв рүү чиглүүлэх гэсэн хэрэг хэмээн Оросын хэвлэлүүд таамаглаж байгаа аж.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]