Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Берлинийг эзлэх тулаанУншсан34,900

Берлиний тулалдаан бол Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн операци юм.

Берлиний тулалдаан бол Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн операци юм. Энэхүү операцид ЗХУ-ын маршал Георгий Константинович Жуков, Константин Рокоссовский нарын командалсан Беларусын 1, 2-р фронтууд, ЗХУ-ын маршал Иван Коневын Украйны 1-р фронт оролцсон. Бранденбургийн хаалга, Рейхстагийг эзлэх тулаан хамгийн хүнд байсан гэдэг.

Адольф Гитлер СС-ийн шилмэл дивиз, Югендольфийн гишүүд, Берлиний гарнизон зэргийг генерал-фельдмаршал Кейтелээр удирдуулсан бөгөөд 160 мм-ын миномёт, Барс, Ирвэс танкаар зэвсэглэсэн Германы арми бас л шаргуу эсэргүүцэж байсан боловч ЗХУ-ын баатар, дэслэгч генерал Михайл Катуковын гвардийн 1-р танкийн арми, хурандаа генерал Александр Горбатовын цохилтын 3-р арми, дэслэгч генерал Николай Берзарины цохилтын 5-р арми Берлин хотод цөмрөн орж ялалт байгуулсан юм.

1945 оны 5-р сарын 9-ний өдөр Английн фельдмаршал Б.Монтгомери, Францын армийн ерөнхий командлагч Делатр де Тассини, АНУ-ын армийн генерал Дуайт Эйзенхауэр, ЗХУ-ын маршал Георгий Жуков нар Карлхорстод Германыг үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зуруулсан.

4-р сарын 16-ны өдөр Берлиний операци эхэлсэн. 19-ний өдөр Германы сүүлчийн түшиц газар Зеелов өндөрлөгийн хамгаалалтыг Белорусын 1-р фронт давлаа. Гвардын 3-р арми, Гвардын танкын 3,4-р армиуд Берлиний зүүн хойд талаас давшиж эхлэв. Үүнтэй зэрэгцэн холбоотнууд Элба гол руу чиглэлээ.

Зөвлөлтийнхөн асар их хохирол амсаж байсан ч урагшилж байлаа. 4-р сарын 1-19-нд л гэхэд 2800 орчим танкаа алдсан байна. Зөвлөлтийн маршалууд Берлин хүртэл уран нарийн арга хэрэглэж давшсан байна. Харин Германы тал зэвсэг барьж чадах бүх хүмүүсийг нас хүйс ялгалгүй дайнд оруулж байсан гэдэг.

4-р сарын 20-нд фюрерийн төрсөн өдрөөр Белорусын 1-р арми хотыг их буугаар галлаж эхлэв. Украйны 1-р фронт армийн Төв бүлгийн хойд жигүүрийг Ютерборг руу шахаж, Белорусын 2-р фронт армийн Висла бүлгийн хойд жигүүрийг бут ниргэлээ. Зөвлөлтийн цэрэг Берлинийг бүсэлж, 9-р армийг устгах төлөвлөгөөтэй байв. 4-р сарын 22-нд 9-р арми болон генерал Штейнерийн бүлэглэл зохион байгуулалттай хүч байхаа больсон.

4-р сарын 24-нд Германд үлдсэн сүүлчийн 12-р армийг Элба голоос ухарч Берлинийг хамгаалах тушаал өгчээ. Гэвч Берлин орох замд Зөвлөлтийн цэрэг бут ниргэснээр Германы талд цэргийн хүч гэхээр юм үлдсэнгүй. Энэ явдлыг Геббельс, Борман нар Гитлерт мэдэгдээгүй гэж үздэг. 4-р сарын 28-нд бүх зүйл тодорхой болж Гитлер генералуудынхаа өмнө дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрч амиа хорлохоо мэдэгдэв. 30-ны өдрийн 15 цаг 30 минутанд фюрер шинэхэн эхнэрийн хамт амиа хорлосон. Түүний гэрээслэлийн дагуу адмирал Дениц рейхийн шинэ ерөнхийлөгчөөр томилогджээ.

 

5-р сарын 1-нд Герман гал зогсоох гэрээ байгуулахаар генерал Кребсийг төлөөлөгчөөр явуулсан байна. Гэвч Зөвлөлтийн командлал үг дуугүй бууж өгөхийг шаардаж байлаа. 13 цагт Рейхстагийн орой дээр Зөвлөлтийн улаан туг мандуулж,ЗХУ өөрийн ялалтыг батлав. 2-ны өглөө генерал Вайдлинг олзлогдож үлдэгдэл цэргүүдэд эсэргүүцлээ зогсоох тушаал өгснөөр цэрэг дайны ажиллагаа дуусгавар боллоо. 5-р сарын 7-ны өдөр Герман улс Үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар европ тивд дайн төгсөв. Гэхдээ бууж өгөх тухай тушаал, хүлээж аваагүй,энэ тухай радиогоор сонсоогүй Чехословакийн Прага, Братиславын районд гол хүчнээсээ таслагдсан үлдсэн Германы дорнод фронтын "Төв" бүлэглэлийн 3 арми бүслэлтийг сэтлэн ухрах гэж оролдон 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эсэргүүцэл үзүүлсэн байдаг байна.


Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]