Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Их хаадын минь нутаг, алдар түүхт Эмээл (Эмиль) гол хаана оршдог вэ?Уншсан15,206

Энэ голын нэрийг манай түүхчид Эмил гэж гадаад нэр болгон модернист маягаар бичдэг. Гэхдээ хаана байдгийг мэддэггүй

Энэ голын нэрийг манай түүхчид Эмил гэж гадаад нэр болгон модернист маягаар бичдэг. Гэхдээ хаана байдгийг мэддэггүй. Ямар ч болсон хилийн чандад Шинжаан нутгийн зүгт байна гэж үздэг. Энэ бол алдар цуутай нэр ус юм.

 

Учир нь Их Өгөдэй хаан болон түүний хүү Гүег хааны алдар суутай холбоотой. Хаадын номын сангийн цувралаар цэргийн нэрт түүхч, доктор Хайнзангийн Шагдар “Гүег хаан” нийтлэлийн ном бичихдээ: өвчтэй Гүег хаан Эмил нутагт рашаанд орохоор очоод тэндээ нас барж байгаа тухай гардаг. Энэхүү Эмил гэдэг нь Хятадын түүхчдийн гаргаж ирсэн нэр бөгөөд өнөөгийн БНХАУ-ын Шинжааны өөртөө засах орны Тарвагатай аймгийн Дөрвөлжин сумын нутагт оршино. Тэнд Дөрвөлжин хэмээх шинэ хотыг Өгөдэй хааны ордон байсан газар босгожээ. Өгөдэй Их монгол улсын хаан болсноор уг ордыг орхиж Каракорумд хүрэлцэн ирэхэд тэнд их хаан Цагаадай олон жил амьдарчээ.

Тэнд Гүюг хаан нас барснаас гадна Өгөдэй хааны үр удам саяхан болтол амьдарч байсан. Энэ нутагт ойрд монголын “цааз бичиг” батлагдсан юм. Эмээл гол нь Тарвагатайн нуруу, Ээвэн уулаас эх аван урсаж “Алаг тугалын” нууранд шингэдэг байна. Зарим түүхчид Алтан Эмээл гэж бас бичдэг. Маш гоё шинжтэй 200 гаруй.км үргэлжилсэн маш их өвс ургамалтай сэтгэл алдрам сайхан тал нутаг юм. Манай түүхчдийн ном зохиолд гардаг Ховд аймгийн нутаг Тарвагатайн нуруу гэдэгт Ил Тарвагатай гэж гардаг. Энэ бол Зүүн гарын хаант улсыг бутартал 1913 онд Ховдын хязгаарыг Алтайн хязгаараас салгах хүртэл Их Монгол улсын салшгүй нэгэн хэсэг байлаа. Энэ бол манай арвин газар нутаг юм. Энэ бол манай түүхт газар нутаг юм. Энд алдарт Ээвэн уул, Ил тарвагатайн баян тансаг алтайн нутаг, Бор тал, Бадн гол, Үрэмч уул багтах билээ. Тэнд Арван суман Өөлд саяхан болтол асар их өв соёлоо хадгалан амьдарсаар байсан. Тэнд олон сайхан рашаан бий. Ганзагын голын рашаан, Богдын голын рашаан, Рашаан голын рашаан, Мухартын рашаан гэх мэт олон рашааны алинд нь их хаан Гүег биеэ сувилуулахаар очсныг эс мэдэх билээ. 1956 онд төрж 18 насандаа нутаг уснаасаа явсан Чорс овгийн Гомбожавын Балжин үлдсэн амьдралаа Их Монголын түүх судлахад зориулна хэмээн ярьж байна. Тэрээр саяхан нутаг усаа санаж Эмээл голынхоо тухай ийм нэгэн дууг зохиожээ.

Эрдэнийн чулуут Эмээл гол

/Чорс овгийн Гомбожавын Балжин/ Баатарлаг туулсийг домоглон тээсэн Буурал түүхтэй Эмээл гол минь Байгаль дэлхийг мөнгөлж бууралтсан Буян хишигтэй аглаг гол минь Амар сайхан ар нутгийн Алтан савтай мөнхийн рашаан Өрлөг дээдэс ерөөлөө хайрласан Өргөн сүрт Эмээл гол минь Өгөөдэй Их хааны өргөөгөө босгосон Алдар цуутай тэнгэрлэг их гол минь Амар сайхан ар нутгийн Алтан савтай мөнхийн рашаан Ойрд Монголчууд галаа тахисан Эрдэнийн чулуутай Эмээл гол минь Удам угсаа заяагаа холбосон Өлзий дэмбэрэлтэй хийморлог гол минь Амар сайхан ар нутгийн Алтан савтай мөнхийн рашаан.

Сэтгэгдэл 8ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 9 сар 12. 23:15
Зочин

Одоо тэгээд Бнхау-д албан хүсэлтээ гаргаж хуучин хил хязгаараа сэргээх билүү, яах билээ та минь?

2017, 1 сар 31. 5:10
Tamir

IL GEJ YU GESEN UG VE? LAV IH L URUN TOM, ESVEL BILEGDLIIN UTGARAI BH. IL HAAD. IL HAADIIN ULS, IL NUTAG, ILIIN GOL GEH ZERGEER TUUHEND BOLOOD ODOOG HURTEL HADGALAGDAJ IRSEN NWRSHLUUD IH BN.

2018, 1 сар 18. 14:10
Зочин

Il gedeg ni baga gsn ug gj unshij baisan. il khaadiin uls geher ni yuan gurnii dor orshih baga uls gj baisan

2017, 7 сар 1. 9:25
Зочин

Il gedeg ugiin utga ni baruun aimguudiin hellegeer todorhoi medeejiin hen ch margashgui gesen ug bui za! Ilhaan =hen buhend todorhoi huleen zovshoorogdson haan geh met!

2016, 10 сар 26. 13:42
Зочин

их андуурч б.наа Эмээл гол бишээ. Илийн гол гэж одоогийн Казахстан улсын Аламата хотоос
зуун тийш 170 км-т байдаг юм. тэнд Алтан эмээл /Алтын эмил/ гэж Их хаан Огодэйн хотын туурь байдаг шуу

2017, 9 сар 12. 19:32
Зочин

Зөв. Одоогийн Казахстаны нутагт байдаг гол. Казахстаны газрын зураг дээр ИЛЕ ГОЛ гэж тэмдэглэсэн байдаг юм билээ.

2016, 10 сар 14. 13:42
Зочин

хаана байдгийг нь мөхөс би ойлглсонгүй

2016, 12 сар 30. 17:11
а

тийм улус байхгүй.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]