Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хэн ч амьдардаггүй Өвөрмонголын аварга том орчин үеийн хотУншсан42,504

ӨМӨЗО-ны Ордос хотын дэргэд хэдхэн жилийн өмнө томоохон төсөл эхэлсэн. Энэ нь Ордосын ойролцоох нүүрсний уурхайд түшиглэсэн бүрэн цогцолбор хотхон байгуулах төсөл байсан юм. Тэрхүү цогцолбор хотхонд орон сууц, захиргааны барилгууд, кино театр, музей, номын сан, спорт цогцолборууд зэрэг бүрэн шийдэгдсэн хотхон баригдсан. Энэ томоохон байгууламж нэг сая хүн оршин суух багтаамжтай хийгдсэн боловч одоо тэнд айл өрх гээд бараг л байхгүй. Хаа нэгтээ ганц нэг хүн л явж харагдах бөгөөд тэд энд юу хийдгийг хэн ч мэдэхгүй бас сонирхдоггүй гэх. Бүх дэд бүтэц нь шийдэгдсэн энэ хотод хэн ч амьдрахыг хүсдэггүй нь хачирхалтай бөгөөд басхүү жихүүдэс төрөм.

 

2010 онд хот хүн амьдрахад бүрэн боломжтой болж бүх зүйл хангагдсан ч хэн ч тэнд нүүж очоогүй хэмээн Канбаши мужийнхан ярьж байна. Нэг сая хүн амьдарч болох энэ хот ор хоосон байхад тэндээс хагас цаг орчим яваад байдаг Ордост 1.5 сая хүн тохилог бус, ядуу тарчиг сууцандаа амьдарсаар байдаг. Шинэ хотыг Шанхайн дараа бичигдэхүйц хөгжингүй, өндөр орлоготой хот болно хэмээн төсөөлж байсан ч сүнстэй хот гэсэн нэр авснаас хэтэрсэнгүй.

Энэ газарт хүн тогтохын аргагүй ад чөтгөртэй гэлцдэг бөгөөд муу энергитэй газар ч гэж ярьдаг. Хэн ч амьдарч эхлээгүй хэрнээ хүн бүхэн зугтдаг нь нутгийнхны яриагаар галзуурах, үхэхийг хэн ч хүсдэггүй шүү дээ гэх тайлбараас илт. Яг ямар зүйлээс хүмүүс айдгаа тодорхой хэлээгүй ч хаалттай гэх энэ хот руу ганцаараа явахгүй байсан нь дээр гэдэг. Хэн ч байхгүй энэ хотоос хачирхалтай, жихүүцэм дуу авиа гардаг аж. Үнэндээ бол энэ хотыг байгуулах болсон шалтгаан болох томоохон нүүрсний ордын бүтээн байгуулалт бүтэлгүйтсэн үү, эсхүл тэнд хүн амьдрах боломжгүй цацраг идэвхт бодис алдагдсан уу, ямартай ч иймэрхүү том шалтгаан л сүнснээс илүү бодит санагдана. Нэгэнт төр засгийн зүгээс хориглосон л бол жирийн иргэдийн дунд ямар ч цуу яриа дэгдээж болох шүү дээ. Маш гоёмсог, басхүү чанартай энэ хот үхэл хангинах шиг нам гүмхэн оршсоор байна.

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 8 сар 28. 23:38
Зочин

saya ochood l irlee. Tum tujigneed l bj bna lee shuu dee

2019, 8 сар 25. 19:48
цэцэгдэлгэрЗочин

сонин юм бэ?

2019, 8 сар 25. 14:26
Зочин

Ugaasaa Hyatadiin humuus ni tom hotuudruugaa amidrah sonirholtoi, oron nutag ni hoosoe ch bgaa. Munhuu Mongolchuud l hyatadiig bagtaj shingehgui gej boddog. Unendee mash ih hooson zai bgaa. Bas mgl d ireh sonirhol bhgui

2016, 5 сар 16. 21:52
Зочин

tiim nsi xajuugaar ni uabaxad xvn xaragddagyi 1 cn gerel acdagyi conin xot zondoo bdag xorgodox bair bdag gcn hsde oroi ydehs byr ebgyi bdag xaanaac uy garaad irex bol gemeer beejin orox zamd bdag zebyymn xot

2016, 5 сар 16. 15:13
Зочин

no baigaabolool hun amidrahgui baigaa

2016, 5 сар 16. 14:11
Зочин

Ордос хотынх нь л зургийг тавьчихсан бнаштээ ойлгохгүй толгой эргэмээр бичцэн баыхн аль нь тэгээд хүнгүй бгаад бгаан бэ

2016, 5 сар 16. 13:57
Зочин

Mongoliin nyyrsiig avch duusaad daraa ni shiideh ulsiinh ni alsin bodlogo bna daa

2016, 5 сар 16. 13:54
Зочин

Удахгүй манай улс 300 сумаа ийм болгоно гэсэн.

2018, 6 сар 29. 23:18
Зочин

chi zailaa ...mu pisda

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]