Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
АНУ-ын иргэн Жексон Рефитт, Зөвлөлтийн 14 настай хүү Павлик Морозов нарын түүхэнд нэгэн адил зүйл байдаг нь эцэг эхээ засаг төр, цагдаа нарт барьж өгсөн явдал юм. Өөрийн төрсөн эцгийг цагдаад барьж өгсөн урвагчийг муулах шиг амархан юм үгүй боловч алив зүйлийн нарийн ширийнийг тодруулахад олон хачирхалтай зүйл гарч анхны бодлыг үндсээр нь өөрчлөх нь олон тохиолддог. Ингээд эдгээр “урвагчдын” тухай.
Жексон Рефитт (Jackson Reffitt)
АНУ-д саяхан болсон үйл явдлын дараа Жексон Рефитт хэмээх 18 настай хүү ихэд алдаршлаа. Түүний эцэг нь Капитолын толгодыг дайран эзэлсэн үйл ажиллагаанд оролцсон бөгөөд харин цагдаа нар үүнийг нь мэдэлгүй өнгөрч. Ингээд улс орон даяар Капитолыг дайрсан хүмүүсийг олж, баривчилж байх үед Жексон Рефитт Холбооны Мөрдөх Товчоонд хандаж өөрийн эцгийн хамаг муу муухайг нь дэлгэж баривчлуулжээ. Энэхүү “Өндөр сонор сэрэмжтэй, зарчимч” хүүг АНУ-ын томоохон хэвлэлүүд дор нь алдаршуулан, шууд нэвтрүүлгүүдэд урьж эхэлсэн ба Нью-Йоркийн мэр Эндрю Куомо өөрийн биеэр уулзаж ярилцаж байлаа. Үүний дараа Жексоны сургалтын төлбөрт зориулсан хандивын үйл ажиллагаа явагдаж 100 000 доллар ёстой хормын төдийд цугласан гэдэг. Хамгийн сонирхолтой нь энэ залуугийн ийм үйлдэл маш олон хүнийг урамшуулж зоригжуулсан гэж хэлж болох ба бараг 200 000 хүн хөршөө, таньдаг хүнээ, сэжигтэй санагдсан найзаа, аав ээжийгээ... Капитолын дайралтад оролцсон байж магадгүй гэдгийг хурдан түргэн мэдээлж эхэлсэн байдаг.
Дашрамд хэлэхэд Капитолыг дайрах ажиллагаанд 200 мянгаас хэд дахин цөөхөн хүн оролцсоныг нэг сануулах хэрэгтэй биз ээ. Жексон Рефитт гээч нь нэг иймэрхүү “урвагч” эр байв.
Яагаад урвагч гэдэг үгийг хашилтад хийчихсэн нөхөр вэ гэж зарим нь уурлаж байж магадгүй. Тэгвэл тэр Жексон Рефитт нь орчин үеийн толлерант, либерал... өөр юу гэдэг юм тэрхүү нийгэмд хамгийн сайн сайхны үлгэр дууриал болж байгаа учраас тэр. Америкийн CNN-ээр уригдан ирж, баатарлаг түүхээ ярилцах ийм хүнийг урвагч гэж хэлж болно гэж үү. Ямар ч байсан өнөө цагт, хамгийн ардчилсан улс оронд магтан сайшааж байгаа хүнийг муугаар хэлж лав болохгүй тийм биз? Тийм учраас хашилтад хийсэн юм шүү.
Павлик Морозов
Энэ нэрийг 70-80-аад оноос өмнө сургуульд сурч байсан хүмүүс андахгүй. Өөрийн эцгийг чекистүүдэд барьж өгсөн эргүү дух. Тэр үеийн пионерууд болох бид нар хоорондоо ингэж ярьж инээлдэг байсан бөгөөд харин албан ёсны хурал цуглаан, элдэв үйл ажиллагаа болоход жинхэнэ пионер Павлик Морозовыгоо нэгэн дуугаар магтан, нижгэнэтэл алга ташидаг байж билээ. Цаг үе нь тийм байлаа. Яг одоогийнх шиг!
Дараа нь буюу 1990-ээд оноос мэдээж социализмын үеийн хамаг л зүйл муу муухай болж хувирах ба Павлик хүү бол бүр адгийн адгийн шаар болсон нь ойлгомжтой. Энэ шаар яг ямар хэрэг хийсэн юм бол?
“1931 оны үед буюу ЗХУ-д нударган баячуудын эд хөрөнгийг хураах ажиллагаа явагдаж байсан тэр цагт 13-14 настай пионер Павлик Морозовын мэдээллээр эцэг болох Трофим Морозовыг баривчлан 10 жилийн ял оноосон гэдэг. Пионер хүү Павлик ийм эр зориг гаргасныхаа төлөө аавынхаа ах дүү нарт адлагдаж, ойд мөөг түүж явахдаа өөрийн дүү Федор Морозовтой цуг гэмт хэргийн золиос болжээ. Энэ хэргийг үйлдсэн, оролцсон хүмүүс болох Павликын өвөө, эмээ болон авга ах болох Данийл Морозов, загалмайлсан эцэг Арсений Кулуканов нар баригдаж, удалгүй хэргээ хүлээн дээд хэмжээ авчээ.”
Энэ бол социализмын үеийн түүх. Харин 90-ээд оноос хойш энэ явдлын тухай юу гэж ярьж байсныг таахад ядах юмгүй биз.
Одоо харин бодит түүхийг сонирхуулъя.
-Павлик Морозов пионер байгаагүй ба түүнийг өнгөрснөөс сарын дараа тосгонд нь пионерын эвлэл байгуулагдан Павликийг өөрсдийн эгнээнд нэхэн элсүүлж байж.
-Павлик өөрийн эцгийг хэн нэгэнд мэдээлээгүй буюу аавыг нь шүүж байсан шүүгчийн асуусан “Аав чинь хүмүүст өргүй гэсэн бичиг хийж өгдөг байсан уу” гэсэн асуултад “тийм” гэж л хариулсан байдаг. Эцэг нь болох Трофим иймэрхүү хуурамч бичиг олныг хийж хөрөнгөө хамгаалж үлдэх гэсэн нударган баячуудад зардаг байжээ. Хамгийн сонирхолтой нь Павликийн тэрхүү мэдүүлгийг шүүгч хүлээж авахаас татгалзсан гэдэг ба дөнгөж 13 настай хүүхэд ийм нарийн юм ойлгохгүй гэж үзсэн байна.
-Тэр үед Трофим Морозов нь (эцэг нь) залуухан хүүхэнтэй хамт амьдарч, 4 хүүхэдтэй эхнэрээ орхисон байсан үе бөгөөд Павликийн ээж амьдрах ямар ч хөрөнгө мөнгөгүй, дөрвөн нялх хүүхэд нь идэх хоолгүй болж хоцорсон тийм үе байсан гэнэ лээ. Харин эцэг болох Трофим нь угаасаа баян айлын хүүхэд, дээр нь цаг үеийн ороо бусгааг ашиглан бүр ч баяжиж байгаад цагдаа нарт баригдсан нь тэр.
Ингээд шүүхээс эцэг Морозовт 10 жилийн ял өгөхөд Павликийн өвөө нь (Хаант засгийн үед цагдаа байсан эр) шүүх хурлын дараа Павлик болон ээжийг нь маш ихээр занаж байсан ба 1932 оны 9 сарын 2-нд Павликийг дүүтэйгээ цуг ойд мөөг түүж явахад нь барьж авчээ. Өвөө нь хоёр ач хүүгээ авга ах Данийлын тусламжтайгаар энд цааш харуулсан.
Ийм л түүхтэй “урвагч” байж.
1990-ээд оноос эхлэн уг болсон явдлыг, ялангуяа гэмт хэрэгтнийг илрүүлсэн, шүүсэн үйл ажиллагааг хуурамч, зохион байгуулалттай зүйл гэж ярьж бичиж байсныг хэлэх ёстой. Гэхдээ тухайн үеийн ОХУ-д социализмын үеийн ихэнх үйл явдлыг буруутгаж, тэр нийгмээс болж хохирч байсан гэсэн бараг л бүх хүнийг толгой эргэм хурдтайгаар цагаатгаж байсныг санах хэрэгтэй байх. Харин олны анхаарлын төвд байнга байдаг Павликийн алуурчдыг цагаатгаагүй үлдээсэн гэдэг нь нэг юм хэлж байгаа болов уу.
Нэмээд хэлэхэд: Амь үрэгдсэн хоёр бяцхан хүүг олж тосгонд авчрах тэр цагт хоёр ч хүүгээ алдсаныгаа мэдсэн Павликийн ээж ямар байсан нь ойлгомжтой. Харин Павликийн эмээ нь болох Ксения Морозова энэ үед ээж дээр нь ирж “Татьяана, чамд бид хүнс бэлдэж өглөө, одоо ид дээ” гэж тавлаж байсан юм гэнэ лээ. Тэр “хүнс” нь зэрлэгээр хөнөөгдсөн хоёр бяцхан хүү.
Нэг бодлын маш адилхан, нөгөө талаар дэндүү өөр хоёр хүний тухай түүх нь энэ буюу.
Манайд ч бас ийм түүх байдаг биздээ. Дамбын хүүхэд нь Дамбыг цагдаад бариад өгчихсөн гэж яригдсаар байгаад Дамбын Хишгээ гээд дуудуулсан гавъятай хүн 1 байдаг. Эцэг нь хулгайлсан юмнаас нь хумсалсан гэж Хишгээг зодохоор нь цагдаад барьж өгсөн гэдэг
Худлаа хуцах юм аа чиний дэргэд насаараа эд хөрөнгөөр элбэг хангалуун амьдарч байсан буянтай хөгшин б сан юм чам шиг насаараа гуйлгачин өсөхмйн өлөнгөө дарч чадаагүй насаараа бүтэн хувцас дүүрэн ходоодтой явах тавилантай хүн л ийм юм бичнэ өрөвдчихлөө чааоос
Uuu tegeed tiim nertei bolson ym vio
Өө хөөрхий аав нь бас хулгайч байсан юмуу. Хүү эцгийнхээ шийрийг хатааж л дээ
Udmaaraa l hulgaich yum bna
lol uzlee uzlee gehed nuclear bombiig barahgu shdee, usreel 1 duureg ni sununu biz
Яагаад болохгуй гэж. Манууст юуны хамаатай юм. Хоорондоо яануу инуу дуусна уу байлд тэмцэлдээч.
ustaachee ali boloh hurdan
хэ хэ, тэгээд алгын чинээ газарт багтаж байж нэг нэгийгээ усгалаа юу. Хамт л живнэ ш дээ. АНУ л Азид цэргийн тулгуур газартай болно доо...
Amerik l gehiin uhernuud ta nar joohon tarhia tsenegletsgee, Amerik baihgui baisan bol udiid Hyatad, Oros, Lalin shashintnuudin gart Mongol orj sunuchihsun baih shuu, teneguudee teneguudiin ugeer FB bolon shal hereggui shar sonin medeelel unshij uher bolohoo boliul yasin be. Angli hel deer sain medeelel unshij surtsga. hudlaa medee unshij bie tarhia horduulj chalchdagaa zogsoo, uher mongolchuudaa.
Чи илжиг хятадаа чи өөрөө үнэн зөв мэдээллэл олж унш
unshsanaaraa chi l buh baih da
gichii amaaa medeerei america bidend yu ogsiin
emh zambaraagui baidal ogson
.
Amerikii l muulah yum daa Hiatad Amerikaas aigaad MGLii abhaar hudelj tsadah ugui baina gedgiig buu mart martwal sonono!
ямарч цөмийн зэвсэггүй ираклуу цөмийн зэвсэгтэй гэж шаагаад дайрч ороод удирдагчийг нь устагчихсан хэрэнээ цөмийн зэвсэг улаан цайм туршаад байгаа энэ улсаас айгаад байх юм.цөмийн зэвсэгтэй улсаас их гүрэнүүд айдаг юм бол бид ч гэсэн цөмийн зэвсэгтэй болоё.энэ бол хэцүү ажил биш цөмийн хаягдал булшлэх нэрээр баахан хаяагдал уран,дагуулаад бөөн доллор авчихаад цөмийн бохир бөмбөг хийчхэд л болоо.
mash unen
Amerikiin byh delhiig ganzaaraa ezleh zorilgotoi, hynguigeer zovhon baylag , gazar nutag ni heregtei gej uzdeg oron
UMHII tarhia tsenegle.za iu.
АНУ орос хужаагийн хөгжлийн ирээдүйн түрэлтийг зогсоох өөрсдөө тэргүүлэхийн тулд хажуу хамар геополитикийн чухал газар 2 солонгосыг алалцуулах замаар 2 ланг нь устгаж өөрсдөө эзэн суух нь туйлийн чухал юм ямар чүнээр хамагүй
хэл угсаа гарал нэгтэй ах дүү улсууд ингэж бие биенийгээ дайсан болох гэж. Энэ хүн гэдэг амьтаныг бурхан төгс бүтээсэн ийм асуудал болохгүйш дээ. Хүн төрөлхтөн мөхөл рүүгээ мөн хурдан явж байна. Ийм л тавилантай юм байхдаа хөөрхий.
Amerik l ene ulsaas yavchihaachee. Uursduu uchiraa olchih ymiig devergeed baih ym. Hen tedniig delhiin manaacha tsagdaa geed helchihsen ym. Balai aluurchid.
chi Amerikd baigaa hamaatan sadangaa mongolruugaa butsaaj avch ir . mal ium bol hujaaruu yavuulj ajilluul .tenegee chamaig hujaa haanaa ch avch shingeeh bolomjgui, chatsgaa tseverluulj huihalj alaad nohoidoo iduuleh baih.hahaha
Amerikin bodlogo CHingisiin bodlogotoi adil uym shu CHingis haan odoogin dayarchlaliin bodlogo barimtalj bsan jishee ih bdag