Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тэргүүн хатагтай Жеки О-гийн гунигт төгсгөлУншсан11,233

Харин Жаклин нь цагтаа цагаан ордонд дураараа дургиж байгаад дараа нь хөрөнгө мөнгө дутагдах гэдгийг үзэж мэдэрч эхэлсэн учир Онассисийн олон тэрбум доллар сонирхлыг нь татсан бололтой.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1963 оны 11-р сарын 22-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди хөнөөгдсөний дараа тэргүүн хатагтай Жаклин Кеннедигийн хувьд жинхэнэ хар өдрүүд эхэлжээ. Гэр бүлийн нөмөр түшиг нь үгүй болсон, улс төрийн элдэв аймшигтай аллага, хядлага ээлж дараалан болж байсан тэр үед Жаклин өөрийн амь нас төдийгүй хүүхдүүдийнхээ ч амь насанд ихээхэн санаа зовж байсан гэдэг. Гэхдээ түүний хамгийн их айж байсан зүйл бол насны эцэст ядуу зүдүү амьдрах вий гэсэн айдас байв. АНУ-ын Ерөнхийлөгч агсан Линкольны эхнэр хэрхэн ядарч доройтож байсан түүхийг тэрээр сайн мэднэ.

Талийгаач нөхрийн дүү Роберт Кеннедигийн тусламжтайгаар хөдөө зэлүүд газар жижиг байшинтай болж нэг хэсэгтээ таг чимээгүй болсон гоо сайхан Жаклиныг америкчууд дандаа сайнаар дурсаж байсан гэдэг бөгөөд жил гаруйн дараагаас хуучин тэргүүн хатагтай маань олны өмнө ил гарч эхэллээ. Тэрээр төрөл бүрийн буяны болон бусад ажилд идэвхтэй оролцож, янз бүрийн хүнтэй танилцаж явсны дотор Грекийн тэрбумтан Аристотель Онассис багтаж байв.

Жон Кеннеди алагдсанаас таван жилийн дараа, Роберт Кеннеди алагдсанаас хэдхэн сарын дараа  Жаклин Онассистай гэр бүл боллоо.

Энд хэн хэнийх нь хувьд ямар нэг хайр дурлал зэрэг юм байсангүй бөгөөд Жаклины хувьд өөрийг нь, үр хүүхдүүдийг нь хамгаалж чадах хүчирхэг хүний нөмөр нөөлөг хэрэгтэй байсныг Онассис өгч чадах байв. Харин тэрбумтны хувьд Жаклинаар дамжуулан өөрийн нэрийг жинхэнэ дээдсийн хүрээлэнд оруулах зорилготой байсан гэдэг. Мөнгө, сайхан хүүхэн, эрх мэдэл гурвын төлөө юу ч хийхээс буцдаггүй тэрбумтанд Америкийн тэргүүн хатагтай асан Жаклин хамгийн сайн тохирч байжээ. Харин Жаклин цагтаа Цагаан ордонд дураараа дургиж байгаад дараа нь хөрөнгө мөнгө дутагдах гэдгийг үзэж мэдэрч эхэлсэн учир Онассисийн олон тэрбум доллар сонирхлыг нь татсан бололтой.

Ингээд 1968 оны 10-р сарын 20-ны өдөр Онассисийн хувийн Скорпиос арал дээр хурим болсны дараа Америкийн хэвлэл мэдээлэл Жаклины тухай сайнаар бичихээ больжээ. Бүр Жаклин Кеннеди-Онассис гэх шинэ нэрийг бүтнээр дуудахаас зайлсхийж “Жеки О” гэсэн богинохон, доромж нэрээр дуудаж бичдэг болсон байна.    

Америкчуудын хайртай хатагтайг эхнэрээ болгож авсан Онассис хэдхэн сарын дараагаас Жаклины үнэн зан төрхийг олж харлаа. Даруухан, ухаантай, боловсролтой гэж яригддаг бүсгүй маань аажим аажмаар мөнгө үрэхийн донтой болж, дуусашгүй гэмээр хөрөнгөтэй тэрбумтан хүртэл санаа зовж эхэлсэн бөгөөд үүнээс шалтгаалан удалгүй Жеки О-той биш, дуурийн дуучин, хуучин нууц амраг нь байсан Мария Калластай ор дэрээ хуваадаг болсон байна. Үүнд бас “Жаклинтай ойрхон байсан эр болгонд ямар нэг гай дайрдаг” гэдэг цуу яриа нөлөөлсөн гэдэг таамаг ч байдаг юм байна...

Линдон Жонсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр Жаклин Кеннеди нөхрийнхөө аллагын үеэр өмсөж байсан хувцастайгаа байгаа нь

1973 оны 1-р сард Аристотель Онассисийн цорын ганц хүү болох Александр онгоцны ослоор амь үрэгджээ. Жаклины үрж байгаа мөнгөний тоо хэтэрхий их болж ирэхэд Онассис эхнэрээсээ салахаар шийдэж бүр хувийн мөрдөгч хөлсөлж авсан ба өнөөх нь ч зарим нэг ноцтой баримт олж авсан гэнэ. Хажуугаар нь папарацци нар Жеки О-г салахгүй дагахыг яана. Сеттимо Гарритано гээч эр Онассисийн хувийн арал дээр цэцэрлэгч нэрээр ажилд ороод хатагтайн нүцгэн байх үеийн зургийг авч 1 сая 200 мянган доллараар зарсан... зэрэг үйл явдлууд цуварсаар...

Онассис Жаклин нар хуримын үеэр

Онассис Жаклинаас салахаар баримт цуглуулж, ямар нөхцөлд хамгийн бага алдагдалтай байж болохыг тооцож эхэлснээр Жаклин дахиад юу ч үгүй хоосон үлдэж мэдэхээр болсон байлаа. Гэсэн ч түүний аз болж Аристотель Онассис хүнд өвчнөөр гэнэт нас барав. Талийгаач нөхрийгөө нутаглуулж байх үед инээд алдан байгаа Жеки О-гийн зураг дэлхийн олон сонин хэвлэлийн тэргүүн нүүрэнд гарч байх тэр үед хатагтай Онассис хоёр юманд л хамаг анхаарлаа хандуулж байсан нь талийгаачийн хөрөнгийг хэн өвлөн авах болон оршуулгын сүүлийн өдөр ямар даашинзтай байх вэ гэсэн зүйл л байсан гэдэг.

Урьд өмнө, анхны нөхөр Кеннеди нь буудуулах үед түүний цусаар будагдсан улаан ягаан хувцас ямар их шуугиан тарьсныг тэрээр дэндүү сайн мэдэх ба Ерөнхийлөгч Линдон Жонсон тангаргаа өргөх үед Жаклин чухам энэ хувцастайгаа байсан билээ. Хувцас гэдэг ийм чухал зүйл учир Онассисийн оршуулгад юу өмсөх вэ гэдэг нь тэргүүн зэргийн ач холбогдолтой зүйл байлгүй яахав. Бас нэг шуугиан тарьж байгаад арай өөр тэрбумтан олоод авах ч юм бил үү...

46 насандаа дахин бэлэвсэрсэн Жеки О-д талийгаач нөхөр нь бага хэмжээний эд хөрөнгө өвлүүлэн үлдээжээ. Хатагтай Жаклины хувьд л бага хөрөнгө болох энэ мөнгийг Жеки О голж, Онассисийн хамаг хөрөнгийг өвлөн авсан охинтой нь бөөн зарга хийж эхэлсэн ба хойд эхээ дахиж харахгүй, уулзаж учрахгүй байхын тулд Кристина Онассис 26 сая долларыг Жаклинд нэмж өгч байж “хоёр яс салсан” байна.

Үр хүүхдүүд нь өсөж том болсон, авааль нөхөр нь нас барсан, нас нь ч нэлээд явсан Жеки О өөрийн дуртай уран зохиолтой холбоотой ажилд орохоор шийдэж Viking Press хэмээх хэвлэлийн газрын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн ба тэрээр хорт хавдрын улмаас нас барах хүртлээ энд редактор хийсээр байсан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]