Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүхийн таагүй, эмгэнэлтэй цаг үеийг эргэн сануулах зургуудУншсан40,342

Хэн ч бай энэ зурагнуудыг үзээд өөрийн эрхгүй шүүрс алдаж, бидний түүхэнд дахин хэзээ ч ийм эмгэнэлтэй зүйлс бүү тохиолдоосой гэж хүсэх нь дамжиггүй.

Эдгээр түүхэн гэрэл зургууд хүн төрөлхтний өнгөрсөн үеийн алдаа эндэгдлийн гэрч төдийгүй сануулга сургамж болох хүчирхэг зэвсэг болох ёстой юм. Хэн ч бай энэ зурагнуудыг үзээд өөрийн эрхгүй шүүрс алдаж, бидний түүхэнд дахин хэзээ ч ийм эмгэнэлтэй зүйлс бүү тохиолдоосой гэж хүсэх нь дамжиггүй.

Германы танкийн цувааны өөдөөс тэмцсэн Зөвлөлтийн танк ба түүний буудуулсан цэрэг. Воронежийн фронт. 1943 оны 1-2-р сар

Агаарын хөлгийн эринд цэг тавьсан хамгийн том агаарын хөлөг Хинденбургийн сүйрэл

1945 оны 11-р сар. Бөмбөгдөлтөд өртсөн Германы Гамбургийн гудамжны хог хаягдлыг цэвэрлэж байгаа циркийн хоёр заан Кири, Мани нар

Вьетконгийн баригдсан партизан хүүтэйгээ

1914 он. Америкийн байгалийн түүхийн музейд усны үхэртэй танилцаж байгаа хараагүй хүүхдүүд

1965 оны 6-р сарын 6. Вьетнамын Донг Кой хот орчимд болсон хоёр өдрийн бөмбөгдөлт, ширүүн тулааны дараа газар доорх нуувчнаас гарч ирсэн хүмүүс

1912 оны 4-р сар. Титаник хөлгийн зорчигчийн тасалбар

1930 он. СССР. Сүмд явсан үе тэнгийнхнийгээ матаж байгаа сайн дурынхан

1937 он. Цаазын ял шийтгүүлэхийн өмнөх ханхүү Михайл Долгоруков. Түүнийг 1957 онд цагаатгажээ.

1911 он. Пенсильванийн нүүрсний компани эдгээр балчир уурхайчдыг нүүрс олборлуулахаар хөлсөлжээ.

1985 он. Москва. КГБ-ын туршуул баригдсан нь. Хүйтэн дайны үе

Берлиний хананы дэргэд байгаа хүүхдүүд

1941 он. Дорнод фронт

1903 он. Британийн Энэтхэг, Бенгал. Нутгийн эмэгтэйг тээврийн хэрэгсэл болгон ашиглаж байгаа англи худалдаачин

1942 он. Крым. Үхэгсдийн дунд ойр дотныхныгоо хайж байгаа хүмүүс

1900 он. Парис. Тамхины үлдэгдэл иш түүж байгаа хүн

1863 он. АНУ, Луизиана. Зодуурын шарх сорвио үзүүлж байгаа боол

1989 он. Нахимовын тэнгисийн цэргийн сургуулийн сонсогчид ахмад дайчин Анатолий Леопольдович Голимбиевскийд ёсолж байна.

1914-1918 оны Дэлхийн нэгдүгээр дайн. Шатаж байгаа онгоцноос үсэрч байгаа герман нисгэгч. Түүнд шүхэр байхгүй.

1942 он. Норманд хөлөг онгоцны сүйрэл

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]