Ошо гэдэг нэрийг сонссон, уншсан хүмүүс олон. Түүний нэртэй бясалгал, гэгээрэл, оюуны эрх чөлөө гэх үгс хамт санаанд буудаг.
Харин түүний тухай “Netflix”-ийн “Wild Wild Country” нэртэй баримтат нэвтрүүлгээр түүний амьдралын тухай өмнө нь үзэгдэж сонсогдож байгаагүй мэдээллүүдийг хүргэснийг BBC агентлаг онцлон нийтэлжээ.
Уг нийтлэлийг сийрүүлэн хүргэж байна.
Хью Милни залуу насандаа Энэтхэгийн секс гүрү Бхагава Шри Ражнешийн шавь болж, хайр, сайхан сэтгэл дээр тулгуурласан гэгээрсэн нийгмийг бүтээхийг мөрөөддөг байсан ч энэхүү сайхан мөрөөдөл нь сүйрчээ.
Netflix-ийн Wild Wild Country цувралаар бурхнаас заяагдсан онцгой нэгэн хэмээн олон хүмүүст шүтэгдсэн ч зарим хэсэгт нь хүлээн зөвшөөрөгддөггүй Бхагава Ражнеш АНУ-ын Орегон мужийн 64 мянган акр газар бүхий эдлэнд мянга мянган дагалдагчидтай шинэ нийгэм байгуулахаар Энэтхэг дэх даяанчдын суурингаа хэрхэн нүүлгэн шилжүүлсэн тухай гаргажээ.
Тав гаруй жилийн хугацаанд оршин суугчдын сөргөлдөөн, аллага, хүчирхийлэл, сонгуулийн хорлон сүйтгэх ажиллагаа, зэвсэгт заналхийлэл тасраагүй, одоо ч Америкийн түүхэн дэх хамгийн том био хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн тооцогддог нийтийг хамарсан хордлого хүртэл энд гарсан байна.
Эдинбургээс гаралтай Хью Милне нь 90 ширхэг Rolls Royces машинтай гэгддэг, ид шитэн Ошогийн ойрын хүрээлэлд 10 жил байжээ.
Энэ хугацаанд Ошо түүнд урам зориг хайрлаж, найз бүсгүйтэй нь “унтаж”, хүнд хөдөлмөр хийлгэхээр явуулж байжээ.
Олон жилийн турш тэрээр Ошогийн бие хамгаалагчаар ажиллаж, дагалдагчид нь түүнд хамаа намаагүй хүрэхийг зогсоох гол үүрэгтэй байв.
Хью арван жилийн туршид түүнтэй хамт байсан бөгөөд Ошо "20 дагалдагч 20,000 хүртэл" хөдөлгөөнийг удирдаж байжээ.
"Эдгээр 20,000 хүн орон гэр, гэр бүлээ орхин, бүх зүйлээ өгч, долоо хоногт 60-80 цаг ямар нэгэн цалин хөлсгүйгээр ажиллаж, дотуур байранд амьдардаг хүмүүс байсан юм” хэмээн Хью ярив.
Одоо 70 настай Хью Шотландын Ланкарт төрж, Эдинбург хотод өссөн бөгөөд түүний өвөө Жеймс С.Томпсоны үүсгэн байгуулсан Kingston Clinic нь байгалийн эмчилгээ хийдэг байжээ.
1973 онд 25 настай байсан Хью Ошогийн сургаал бүхий аудио кассетыг сонсоод түүнтэй уулзахын тулд Энэтхэг рүү явжээ.
Тэрээр Энэтхэгт Свами Шивамерти нэрээр нэрлэгдэж байсан ба “Та ийм гайхалтай хүнтэй уулзахад таны бие оюун санаанд онцгой нөлөө үзүүлдэг. Би түүнийг анх хараад гайхамшигтай, ухаалаг, эелдэг, хайраар дүүрэн, чадварлаг хүн гэж бодсон. Би түүний өлмийд сууж, түүнээс суралцахыг хүссэн" хэмээв.
Хью одоо Калифорни мужид амьдардаг ба Ошогийн тухай “The God That Failed” нэртэй ном гаргажээ.
Тэрээр Ошог жинхэнэ "хамелеон" байсан хэмээгээд өөрийн эмэгтэй дагалдагчидтайгаа сексийн харилцаанд ордог, гэр бүлийн эхнэр нөхөр байх харилцааг биш нэг хүн олон хамтрагчтай байх харилцааг номлодог, тэр ч бүү хэл Хьюгийн найз бүсгүйтэй унтаж, өөрийг нь Энэтхэгийн хамгийн халуун бүсэд байдаг фермд ажиллуулахаар явуулж байсан гэжээ.
“Ошо секс гүрү болсныг би сайн мэдэж байсан. Орегоны суурин дахь хүмүүсийн цөөнх нь нэг хамтрагчтай харин бусад нь бүгд замбараагүй олон хавьтагчтай байсан. Орегон бол алдаа байсан юм. Эхний жилээсээ л маш их гэмт хэрэг гарч, орон нутгийн хуулийг зөрчиж эхлэв.
Тэнд бясалгал, гэгээрэл хүсч ирсэн хүмүүсийг өглөө дөрвөн цагт босгон сургаалиа айлдаад өдөржин аж ахуй дээрээ цаг наргүй ажиллуулдаг. Хүмүүсийг дарамтлах, сүрдүүлэх, төрийн зарим нэг албан хаагчдыг устгах хүртэл төлөвлөгөө боловсруулж, орон нутгийн зоогийн газарт Salmonella нянгаар 750 гаруй хүнийг хоолны хордлогод оруулсан био халдлага хүртэл хийж байсан тухай өгүүлжээ.
1982 оны 4-р сард Хью өөрийн сонгосон замдаа эргэлзэж эхэлжээ. Тэнд түүний хүсэн мөрөөдөж байсан хайр, нинжин сэтгэл, бясалгалын тухай огт байсангүй. Ингээд өөрийгөө мангас болж байгааг ухаарч, "Би яагаад энд байгаа юм бэ?" гэж өөрөөсөө асуух болж.
Ингээд Хью 1982 оны арваннэгдүгээр сард Орегоныг орхин явжээ.
Тэрээр зургаан долоо хоног сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэн, амьдралаа дахин шинээр эхлүүлжээ.
Naad nuhur chini Oshog ogt medehgui teneg bna. Ta nar sedvee songohdoo bolgoomjtoi hand. Aldas boluuzai.
vhsn baas chi ochildo tgul
Poohaha ..naad osho shri sri ntrte avgaigaa eejiige ohinoo orond ni oruulaad yavj uzde ..manaihan mulguu burheg gehed denduu shu neere..neg yum garahaar l shuteed guichihne terniihee gaigaar ugeegui yaduu amidarch bgaga oilgohgui
Чи Ошогоор тархиа угаалгасан байна. Их аюултай шүү. Харин ошог Шри шритэй хольж хутгалгүй, ялгаж салгаж ойлгоц гоо! Шал өөр хүмүүс сургаал номлол нь ч өөр. Шри Шри Рави Шанкар бол гэгээрсэн хүн. Хүнтэй бэлгийн харьцаанд ч ордоггүй. Энэ ошо шиг заваан чөтгөр биш шүү
Үхсэн хатсаны чинь огт мэдэхгүй гэж, чамайг тэр оошотой чинь хамт барьж авнаа. Муу хар тархиа угаалгасан тэнэг. Иймэрхүү нэг шийри шийри юмнууд хаа сайгүй олшрох хандлагатай байна уу үгүй юу хахахаа
Ergu har albe osho toigo zlj uz bolku bol ha bga gazras cin ocod hucindene shu
Ошодоо таарсан халтар шээс, алдас гэнэ үү? чиний наад тахиан тархи чинь алдас болчиж.
ошо шигээ халтар