Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

10 000 жилийн дараа хүн төрөлхтний ул мөр үлдэх үүУншсан14,025

Эрдэмтэд ч, уран зөгнөлтнүүд ч хүн төрөлхний соёл иргэншил хэрхэн алга болох вэ, тэднийг солир устгах уу, галт тэрэг сэргэж сөнөөх үү, эсвэл хүмүүс өөрөө өөрсдийгөө үгүй хийх үү гэж төсөөлцгөөдөг.

Эрдэмтэд ч, уран зөгнөлтнүүд ч хүн төрөлхний соёл иргэншил хэрхэн алга болох вэ, тэднийг солир устгах уу, галт тэрэг сэргэж сөнөөх үү, эсвэл хүмүүс өөрөө өөрсдийгөө үгүй хийх үү гэж төсөөлцгөөдөг.

Тэгвэл хүн төрөлхтөн үгүй болсноос хойших манай гараг ямар болох бол гэдэг нь сонирхол татсан асуудал. Энэ нь байгаль орчинд ашигтайгаар эргэж, хүрээлэн буй ертөнц дэлхийн шинэ эзэн болох уу? Манай гарагаас хүмүүс байсан тухай дурсамж арчигдан хаягдах хүртэл хэчнээнс цаг хугацаа шаардагдах бол?

 
Шокийн эмчилгээ буюу бидний дараах их ачаалал

 

Хүн төрөлхтний соёл иргэншил үгүй болсны дараах эхний жилүүд манай гарагт огт үр ашгаа өгөхгүй. Хэргийн гол учир нь манай дэлхий одоогийнх шиг ийм олон тооны хүн амыг хэзээ ч мэдэрч байгаагүй. Бид оршин тогтнохын тулд байгалийн бүх нөөцийг ухаж, төнхөж, ашиглаж, цэвэр усыг шавхаж, тэр ч бүү хэл атомын хүчийг хэрэглэж байгаа билээ.

Хүний хяналт үгүй болсноор атомын цахилгаан станцууд, далангууд, нефть, хийн агуулахууд өмнөхийн адил үйл ажиллагаа явуулж чадахаа болино. Тиймээс дэлхий нийтийг хамарсан осол гарахад хэдхэн долоо хоног л хангалттай.

Дэлхийн газар нутаг түймрийн аюулд өртөх бөгөөд үүнийг хэн ч зогсоохгүй. Атомын цахилгаан станцуудын дэлбэрэлтийн дараа цацраг туяа орчин тойронд нөлөөлөхөө больтол хэдэн мянган жил хэрэгтэй.

 
Хувьсал уу, мөхөл үү

 

Хүн төрөлхтөн оршин буй хэдэн зууны жилийн дотор бид олон амьтныг гаршуулж, зүйл бүрийн амьтдыг өөрсдийнхөө анд нөхөд болгосон. Тиймээс гэрийн тэжээвэр амьтдад амьтны зөнгөө дагах уу, эсвэл бусад амьтны олз болох уу гэсэн хэцүүхэн сонголт гарч ирнэ.

Гэхдээ зэрлэг амьтад ч хүн төрөлхтөнгүйгээр байж чадахгүй. Яагаад гэвэл хүмүүс дэлхийд ховордсон олон төрлийн амьтдыг устаж үгүй болохоос нь сэргийлж, дархан цаазат газар, амьтны хүрээлэн байгуулсан. Ийм газрын амьтдад чөлөөт ертөнцийн бүхий л хүндрэлийг даван туулах чадваргүй юм.

Харин шимэгч гэгддэг олон араатан маш олон жилийн турш найрлах юмтай болно. Учир нь томоохон хотуудын үлдэгдэл дээр тэдний амтархан идэх зүйл их үлдэнэ. Магадгүй олон амьтдад бохирдсон хүрээлэн буй орчинд тэсч үлдэхийн тулд хувьслын шинэ үеийг даван туулахаас өөр аргагүй болж ч мэднэ.

Эрдэмтдийн таамаглаж байгаагаар сармагчингуудад оюуны хөгжлийн багахан түлхэц өгөхөд л тэд дэлхийн шинэ эзэд болж, бидний соёл иргэншлийн үлдэгдэл дээр өөрсдийн соёл иргэншлийг байгуулж болзошгүй гэнэ.

 
Жинхэнэ мөхсөн хот бол хүн төрөлхтний алдааны төлөөс

 

Тэгвэл хүмүүс бидний хөлс хүч, мэдлэг, сэтгэлээ зориулан барьсан томоохон, сайхан хотууд юу болох вэ? Ган төмрөөр хийсэн хот маань мөнх байх юм шиг санагдаж болох ч энэ нь төөрөгдөл аж.

Украинд дэлхий дахины мэддэг нэгэн хот бий. 30 жилийн өмнө Чернобылийг бүх оршин суугч нь орхиж гарсан. Тэгвэл одоо эндхийн барилгууд хүн амьдрахын аргагүй болж, байгаль эх тоосго, бетон, асфальттай уйгагүй тэмцсээр байна. Байгаль эх ч энэ тэмцэлд ялж байгаа аж. Элэгдэл, зэв өдөр өдрөөр металлыг идэж, ямар ч зүйлд тэсвэргүй болгож байгаа юм.

 
Үндэсний бэлгэдлүүд баяртай

 

Бидний сайн мэддэг тэнгэр баганадсан өндөр цамхгууд хэлхсэн муухай төмөр болон хувирахад ердөө л 50 жил хангалттай. Цаг агаарын хэм унаж, салхи, бороонд идэгдэж, хамгийн гол нь засвар үйлчилгээгүй болсноос хүмүүс бидний хувьд манай үеийн жинхэнэ бэлгэдэл болсон архитектурын бүхий л дурсгалууд эвдэрнэ.

500 жилийн дараа хүн төрөлхтний бүх л байгууламжуудаас ердөө л балгас буурь л үлдэнэ.

Хүний байгалийг дийлэх гэсэн оролдлогууд талаар болно. Далай тэнгис, гол мөрөн, цөл газар, ургамлууд хүний булаан авсан газар нутгуудаа эзлэн авна. Одоо байгальтай тэмцэх юм огт үлдсэнгүй.

Манай гараг, бидний сайхан гэр орон сансраас л гэрэлтдэг бөмбөлөг мэт харагддаг шүү дээ. Гэвч хүн төрөлхтөн дэлхий дээрээс арчигдсаны дараа тас харанхуй нөмөрнө. Хотууд үнсэн саарал сүнс л болж хувирна. Неон гэрэлтэй хаягууд, гудамжны гэрэлтүүлгүүд үгүй болно.

 
Пирамид л эцсээ хүртэл үлдэнэ

 

Хачирхалтай нь Египетийн пирамид л өмнө нь ямар байсан, тэр чигээрээ үлдэнэ гэж эрдэмтэд баталж байна. Хуурай цаг уур, чийггүй орчин, температур эрс унах зэрэг нь пирамидад огтхон ч хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй. Харин эртний Египетийн байгууламжид цорын ганц ялшгүй дайсан байгаа нь элс юм. Элс нь архитектурын эртний дурсгалыг дарж, булшилж болзошгүй.

 
Харин бид ямар өв үлдээх вэ?

 

Тэгэхээр бид хэдэн мянган жилийн турш алга болохгүй ул мөр үлдээж чадахгүй гэж үү? Бид аль хэдийнэ үлдээгээд эхэлчихсэн шүү дээ.

Хэдэн тонн хог хаягдал газарт, усанд хуримтлагдаж байна. Хэрвээ хүн төрөлхтөн өнөөдөр өөрсдийнхөө сөрөг үйл ажиллагааг ухамсарлаж, үүний эсрэг ямар нэгэн зүйл хийхгүй бол бидний соёл иргэншлээс хойш хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Далай, тэнгисийн амьтад бидний бэлтгэсэн хортой коктейлиос ямар ч зөвшөөрөлгүйгээр маш удаан хугацааны турш ууна гэсэн үг.

 
Бидний дараа ба сансар дахь эмх замбараагүйтэл

 

Хүн төрөлхтөн газар дэлхий, ус, агаараас хальсан асар урт ул мөрөө үлдээжээ. Манай сансрын тойрогт ч асар их хэмжээний хог хуримтлагдаж.

Дэлхийг 3000 орчим хиймэл дагуул хоногт хэд хэд тойроод нисч буй. Хүмүүс үгүй болбол эдгээр нь хяналтгүй болно гэсэн үг. Анхандаа хиймэл дагуулууд өөрсдийн маршрутаар хэсэг нисэх болно эрт орой хэзээ нэгэн цагт чиглэлээсээ гарч, үхлийн сүүлчийн эргэлтээ хийж, газар дээр галт бороо орно гэсэн үг.

 
Дараа үеийнхэндээ илгээх илгээмж

 

Сансрын болон дэлхийн хувьд хүн төрөлхтний соёл иргэншил нүд ирмэхийн зуурт дуусах юм байна.
Амьтдыг оролцуулаад дэлхийн бүх оршин суугчдын хувьд хүн бол өөрөө өөрийгөө устгадаг цорын ганц амьтан юм. Бид үүнийг ойлгож, үхлээс биш, марталтаас хол байхыг хүсдэг.

1977 онд сансарт “Voyagers” хэмээх хүний тухай бүхий л мэдээлэлтэй хуурцаг бүхий аппарат хөөргөж байжээ. Энэ бол хүн өөрийгөө байдаг гэдгийг сануулж, мөнхжүүлэх гэсэн сүүлчийн оролдлого биш. Өнөөдөр “Last Pictures” гэдэг төсөл байдаг бөгөөд үүний ачаар хүмүүсийн тухай мэдээллийг хэдэн тэрбум жилээр хадгалах боломжтой болжээ.

 
10 000 жилийн дараа орчин үеийн соёл иргэншлээс юу ч үлдэхгүй

 

Олон эрдэмтэн хүмүүсгүйгээр дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөхийг судлахад цаг, оюун ухаанаа зарцуулж байна.

Тэдний хувьд нэг л дүгнэлтийг баттай хэлдэг нь 10000 жилийн дараа орчин үеийн соёл иргэншлээс ямар ч ул мөр үлдэхгүй гэнэ. Байгаль эх өөрийн газар нутгийг эзлэн авч, живүүлэхийг нь живүүлж, элсээр дарахыг нь дарж, ургамал ногоо ургуулчихна.

Харин энд хүмүүс ноёрхож байсан юм аа гэдгийг батлах цорын ганц нотолгоо нь бидний араг болно. Яагаад гэвэл араг яс газар дор хэдэн сая жилээр оршин тогтнох чадвартай.

Тэгвэл нэг л асуулт бидний санааг зовоосоор үлдэх нь. Энэ нь юу вэ гэвэл бидний эринээс хойш дэлхий дээр хүмүүс байсан гэдгийг судлах хэн нэгэн байх болов уу?

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]