Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нууц нь тайлагдаагүй олдворуудУншсан10,796

Өнөө үед харь гаригийн соёл ирэншлийн тухай элдэв цуурхал тараагчид янз бүрийн хуурамч эд зүйлс хийн харуулж, шуугиан тарих тохиолдол цөөнгүй. Харин шинжлэх ухааны судлаачид өнөө хүртэл доорх эд зүйлсийг хуурамч гэж хэлж чадахгүй байна.

Өнөө үед харь гаригийн соёл ирэншлийн тухай элдэв цуурхал тараагчид янз бүрийн хуурамч эд зүйлс хийн харуулж, шуугиан тарих тохиолдол цөөнгүй. Харин шинжлэх ухааны судлаачид өнөө хүртэл доорх эд зүйлсийг хуурамч гэж хэлж чадахгүй байна.

 

Гватемалын чулуун толгой

1930-аад онд Гватемалын ширэнгэд аялагчид аварга том, нарийн хийцтэй хүний чулуун хөшөө олжээ. Чулуун хөшөө нутгийн уугуул маяа нар, эсвэл бусад уугуул хүмүүсийн төрхтэй огтхон ч адилгүй байв. Энэ хөшөөг хэн, хэзээ хийснийг хэн ч мэддэггүй.

Харь гаригийн соёл иргэншлийн онолд итгэгчид энэ хөшөө испаничууд ирэхээс өмнө маш өндөр хөгжилтэй харь гаригийнхны соёл иргэншил байсны нотолгоо гэж үздэг.

Гэвч хожуу үеийн хэн нэг уран бүтээлч энэ хөшөөг урласан байж ч болох юм. Харамсалтай нь тус оронд дэгдсэн иргэний дайны үеэр хувьсгалт цэргүүд хөшөөг бай болгон буудаж сүйтгэжээ.

Вильямсын нууцлаг чулуу

1998 онд Жон Вильямс гэдэг хүн төмөр цухуйсан чулуу олжээ. Чулуунаас цухуйсан цахилгаан хэрэгсэлийн эд анги шиг төмөр хүний гараар бүтсэн гэдэг нь тодорхой байв. Чулууг олсон, цахилгааны инженер Вильямс чулуу энэ төхөөрөмжийг тойрон үүссэн байж магадгүй гэж хэлж байна.

Геологичид чулуу 100 мянган жилийн настай гэдгийг тогтоожээ. Вильямс чулууг нь эвдэхийг зөвшөөрөхгүй, харин 500 мянган ам доллараар зарах хүсэлтэй гэнэ.

Эртний онгоц (МТ-ын 1000 он)

Нэгэн цагт Өмнөд Америкийн Колумб улсын нутагт оршиж байсан Кимбайяа соёл иргэншлийнхэн сонирхолтой дурсгалууд үлдээжээ. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь 1000 жилийн өмнөх алтан “нисэх онгоц” юм. Анх үүнийг амьтны дүрс гэж үзэж байсан боловч амьтнаас илүү нисэх онгоцтой ижил гэдэг нь ажиглагджээ.

Эрдэмтэд энэ нь чухам юуг дүрсэлсэн болохыг тодорхой хэлж чадахгүй байна. Харин харь гаригийн соёл иргэншилд итгэгчид эртний Кимбайяа соёл иргэншилт хүмүүс нисэх онгоц бүтээдэг хөгжингүй иргэншилт хүмүүстэй холбоотой байсны нотолгоо гэж үздэг гэнэ. Гэхдээ энэ дүрс нисдэг загас гэх мэт амьтны уран хэтрүүлэгт дүрслэл ч байж болох юм.

300 сая жилийн настай хөнгөн цагаан

ОХУ-ын Владивосток хотод нэг орос эр хачирхалтай эд анги олжээ. Ингээд тэр олсон зүйлээ эрдэмтдэд өгсөн байна. Эрдэмтэд шалгаж үзэхэд тэр зүйл цэвэр хөнгөн цагаан байжээ. Хамгийн гайхалтай нь судлаачид тэр зүйл 300 сая жилийн настай гэдгийг олж тогтоожээ. Байгаль өөрөө энэ хэмжээнд цэвэршүүлсэн найрлага, хэлбэр бүхий хөнгөн цагааныг бүтээх боломжгүй гэнэ. Ер нь хүн төрөлхтөн ийм хэлбэртэй эд ангийг 19-р зуун хүртэл хийж сураагүй байжээ. Үүнээс гадна энэ зүйл микроскоп буюу бусад нарийн багаж төхөөрөмжний эд анги шиг харагдаж байна. Хэдийгээр харь гариг, далдын хүчний тухай онолчид дээрх зүйлийг харь гаригийн хөлгийн эд анги гэж зарлаж эхэлсэн боловч эрдэмтэд ямар нэг дүгнэлт яаран хийхгүй байна. Тэд энэ зүйлийг цаашид нарийвчлан шалгах ёстой гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]