Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хорвоогийн элдэв сонин хачин, танин мэдэхүйн нийтлэлүүдийг тоон дарааллын сонирхолтой хэлбэрт оруулж уншигч танд хүргэж байна. Таалан сонирхоно уу!

Оросуудын Сирид ашиглаж байгаа 8 гайхалтай зэвсэг, техникүүдУншсан19,203

Эхлээд Оросын цэргийн бүрэлдэхүүнд бөмбөгдөгч Су-34, Су-24М, дайрагч Су-25, сөнөөгч Су-30СМ, Су-35С, нисдэг тэрэгнүүдээс Ми-8, Ми-24 зэргийн 48 онгоц, нисдэг тэрэг орж байв.

 
 

Эхлээд Оросын цэргийн бүрэлдэхүүнд бөмбөгдөгч Су-34, Су-24М, дайрагч Су-25, сөнөөгч Су-30СМ, Су-35С, нисдэг тэрэгнүүдээс Ми-8, Ми-24 зэргийн 48 онгоц, нисдэг тэрэг орж байв.

• Оросын онгоцнууд Сирийн Хмеймим нисэх буудлыг ашиглах гэрээг 2015 оны наймдугаар сарын 26-нд байгуулжээ. Уг баримтаар тэнд байрлах Оросын нисэх хүчин “зөвхөн хамгаалалтын шинжийг агуулсан бөгөөд өөр ямар нэгэн орны эсрэг чиглэгдээгүй” аж. Гэрээ нь хугацаагүйгээр байгуулагдсан байв.

• Оросын байлдааны ажиллагаанд Агаар, сансрын хүчний алсын зайн бөмбөгдөгч Ту-160, Ту-95, Ту-22М3 ба Тэнгисийн флотын 10 хөлөг онгоц мөн оролцжээ.

• Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд Хмеймим нисэх баазад нисэхийн бүлэглэлийг хамгаалах зорилгоор зенитийн пуужингийн С-400 “Триумф” цогцолборыг байрлуулжээ.

• Оросын цэргийнхэн Сирид Оросоос гаралтай 2000 орчим исламын дайчдыг устгажээ. Террористуудаас хээрийн цэргийн 17 даргыг хөнөөсөн байв.

• Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хэлснээр, нисэх хүчин нь таван сарын дотор 9000 гаруй байлдааны нислэг хийсэн ба нарийн тусгалын зэвсгээр 1500 км-ын цаанаас исламын дайчдад цохилт өгсөн байв.

• Террористуудын хяналтад байсан Нефтийн байгууламжийн 209 байг оросууд устгалаа.

1. Зенитийн пуужингийн С-400 “Триумф” цогцолбор

Орчин үеийн болон төлөвлөгдөж байгаа бүх агаар, сансрын довтолгооны зэвсэг техникийг устгахад чиглэгдсэн пуужингийн энэ шинэ системийг 2007 онд анх оросууд зэвсэглэлдээ нэвтрүүлсэн бөгөөд 2011 онд бүх талын туршилт амжилттай болсныг зарлаж байв. 2011 оны хоёрдугаар сарын 17-нд Москвагийн тэнгэрт туршсан пуужингийн буудлагаар онцгой гипер дууны хурдтай буюу секундэд 550 метрийн зайд хурдлах байг тус техник төвөггүй устгаж байсан бол өдгөө Сирид үүргээ биелүүлж байна. Агаарын довтолгооноос хамгаалахад ашиглахаас гадна чухал обьектыг тактикийн болон стратегийн нисэх хүчний нисэх онгоц, баллистик болон далавчит пуужингийн довтолгооноос хамгаалах үүрэгтэй. С-400 систем нь шинэ төрлийн байг устгах өндөр хүчин чадалтай ба тухайлбал АНУ-ын “Стелс” үл үзэгдэгч нисэх онгоцыг ч устгаж дөнгөх гэнэ. Цэргийнхний хэлснээр оросын шинэ системтэй техник шинж чанараараа дүйцэх систем дэлхийд байхгүй гэдэг. ОХУ-ын Агаарын цэргийн хүчний ерөнхий командлагчийн туслах Александр Дробюшевскийн яриснаар “Триумф” үр ашгийн шалгуураар одоо дэлхийд байгаа системээс гурав дахин илүү байгаа аж.

С-400 систем нь бараг 10 метрийн өндөрт тулж ирсэн, өөрөөр хэлбэл байлдааны ашиглалтын бүх өндөрт онгоц болоод далавчит пуужинг устгаж чадна. Тэгвэл америкийн “Пэтриот” цогцолбор нь 60 метрийн өндөрт байгаа байг устгадаг ба түүнээс доош обьектод тулж ирсэн дайралтыг эсэргүүцэх чадваргүй гэнэ. Орчин үеийн байлдааны ажиллагаанд агаарын довтолгооны хамгаалалтыг нам дор нэвтлэх тактик оновчтойд тооцогдож байгаа. Пуужингийн босоо харвах төхөөргийн ачаар С-400 систем харвах төхөөргөө эргүүлэлгүй аль ч чиглэлээс нисч ирсэн байг устгах чадалтай ажээ. Үүнээс гадна цогцолборыг богино хугацаанд байлдааны бэлэн байдалд оруулах боломжтой гэнэ. Хэрэв оросын цогцолборыг тав хүрэхгүй минутад байлдааны бэлэн байдалд оруулдаг бол америкийн цогцолборыг байлдааны бэлэн байдалд оруулахад 30 минут болох аж.

2. Су-24 М “Туялзуур жадчин”

Оросын нисэх хүчний цохилтын гол зэвсэг нь сайжруулагдсан загварын фронтын бөмбөгдөгч Су-24М байв. Су-24 (НАТО –гийн ангиллаар Fencer-D) гэх фронтын бөмбөгдөгч нь нислэгийн үеэр далавчны байрлалын өнцгийг хувиргадаг ба сунасан урд хэсгийнхээ төлөө “Туялзуур жадчин” гэх хочийг авчээ. Цаг агаарын ямар ч нөхцөлд өдөр шөнийг ялгалгүйгээр бага өндрөөс ч пуужингийн болон бөмбөгдөлтийг хийх зориулалттай. Ерөнхий зохион бүтээгч нь Евгений Фельснер. Онгоц анхны нислэгээ 1976 онд хийсэн юм. Бөмбөгдөгч онгоцыг байгаа эрэн хайж, устгах боломжийг нэмсэн СВП-24 “Гефест” системээр 2008 онд нэмэн тоноглосон байна. Газрын ойролцоох өндрийн дээд хурд нь 1250 км/цаг. Нислэгийн алслалт нь 2775 км. Тус бүр нь 11200 кг-ын таталтын хүчтэй хоёр турба тийрэлтэт хөдөлгүүрээр тоноглогдсон байгаа. Зэвсэглэлд нь 23 мм-ийн их буу, зүүлтийн найман чиглүүлэлтэд “агаар-газар”, “агаар-агаар” ангиллын пуужингууд авч явна. Нарийн тусгалын ба чөлөөтэй унах онгоцны бөмбөг, удирдлагагүй пуужин, нэмэлт их буугаар зэвсэглэгджээ. Мөн тактикийн цөмийн бөмбөг тээх боломжтой.

3. Су-34 “Нугасны дэгдээхэй”

Олон талын зориулалтын сөнөөгч бөмбөгдөгч “4+” үеийнх бөгөөд НАТО-гийн ангиллаар Fullback. Хуурай замын болон тэнгисийн цэргийн байнуудад ямар ч нөхцөлд пуужин, бөмбөгийн нарийн цохилт хийхээр зориулагджээ. Цөмийн зэвсэг зөөх боломжтой. Оросын нисэх хүчний цохилтын гол онгоц юм.

4. Су-35С

Оросын олон талын зориулалтай Су-35С сөнөөгч нь 4++ гэсэн тодорхойлолттой дөрөв дэх үеийн онгоц юм. Түүнийг 2000-аад онуудад П.О. Сухойн нэрэмжит зохион бүтээх товчоо фронтын сөнөөгч Су-27 онгоцны бааз дээр бүтээжээ. Су-35 анхны нислэгээ 2008 онд хийсэн байна. Онгоцны аэродинамикийн схем нь гурван хураагддаг дугуй бүхий хоёр хөдөлгүүрт өндөр планы маягаар хийгдсэн байна. АЛ-41Ф1С гэх хөдөлгүүрүүдээр тоноглогдсон Онгоцны дээд зэргийн маневрын чадварыг нь 117С хөдөлгүүр хариуцана.
Су-35 онгоцонд гадны зэвсэг зөөгчийн 12 зангилаатай. Өнөөдөр зэвсэглэлд байгаа нарийн тусгалын пуужин, бөмбөгийг тэнд зүүнэ. Үүнээс гадна тусгай зэвсэг авч явах хоёр дотоод контейнертай. Зөөгч зэвсгийн нийт жин нь 8000 кг. Сөнөөгчийг 150 сумтай, онгоцны 30 мм-ийн ГШ-30-1 их буугаар тоногложээ.

Эдгээр онгоцнуудаас гадна (Афганистан, Ангол, Өмнөд Осети) хамгийн олон байлдааны ажиллагаанд оролцогч болох Су-25СМ буюу “Турлиах” гэх хуягласан дуунаас бага хурдтай дайрагч, Су-27СМ гэдэг агаарын ноёрхлыг тогтоох зорилготой сөнөөгч, бөмбөгдөгч, дайрагч онгоцнуудыг хамгаалах зорилгоор “4+” үеийн Су-30СМ сөнөөгч Сирийн байлдааны нислэгт оролцлоо.

5. Ту-22М3

Алсын зайн дуунаас хурдан, далавчийн геометрийг хувиргагч, пуужин тээгч энэ бөмбөгдөгч цаг агаарын ямар ч үед дуунаас хурдтай, удирдлага бүхий пуужингаар цохилт хийхэд зориулагджээ. Ерөнхий зохион бүтээгч нь Дмитрий Марков. Анх 1977 онд агаарт хөөрч, 1978 онд үйлдвэрийн дамжлагад тавигдаад 1989 онд зэвсэглэлд оржээ. Янз бүрийн сайжруулалттай 500 орчим онгоц хийгдсэн байгаа. Хурд -2300 км/ц, нислэгийн зай -5500 км, ашиглах өндөр нь -13500 м. Баг нь дөрвөн хүнээс бүрддэг. Одоо зэвсэглэлд эдгээр онгоцнуудыг шинээр тоноглон сайжруулж байна.

6. Ту-95МС

Турбо сэнст стратегийн бөмбөгдөгч. Ердийн болон цөмийн зэвсгээр гүн ар талд нь цохилт өгөх зориулалттай. Ерөнхий зохион бүтээгч нь Николай Базенков. Анхны нислэгээ 1979 онд хийж зэвсэглэлд 1981 оноос оржээ.
Дээд хурд нь 830 км/ц, нислэгийн алслалт -10500 км хүртэл, өндөр -12000 метр. Багийн бүрэлдэхүүн долоон хүн. Зэвсэглэлд нь алсын зайн далавчит пуужингууд, 23 мм-ийн хоёр их буу байгаа. Одоо Оросын зэвсэглэлд 30 ийм онгоц байгаа бөгөөд ашиглалтын хугацаа нь 2025 он. Олон янзын сайжруулалт хийгдэж байгаа учраас хугацаа уртсах магадлалтай.

7. Ту-160

Далавчныхаа хэлбэрийг агаарт хувиргадаг, дуунаас хурдан стратегийн бөмбөгдөгч өнөөдөртөө дэлхийн хамгийн хүчирхэг бөмбөгдөгч гэж тооцогдож байгаа. Ерөнхий зохион бүтээгч нь Валентин Близнюк. Анх 1981 онд агаарт хөөрч, 1987 онд зэвсэглэлд шилжжээ. Дээд хурд -2230 км/ц, нислэгийн зай -14600 км, ашиглах өндөр -16000 м. Багийн гишүүд нь дөрвөн хүн. Агаарт цэнэглэгдэхгүйгээр 15 цагийн турш тасралтгүй нислэг хийнэ. Зэвсэглэл нь 12 ширхэг далавчит пуужин эсвэл 40 тонн бөмбөг. Одоо Орос 15 ийм онгоцтой, 2020 он гэхэд сайжруулагдсан 10 ширхэг Ту-160М онгоц нэмэгдэнэ.

8. Х-25МЛ (ТАСС)

Лазерийн чиглүүлэгтэй энэ пуужингийн тусгалын зай нь 2-10 км. Зөвлөлтөд бүтээгдсэн энэ пуужинг 1980 онд зэвсэглэлд авчээ. Нэг метрийн зузаан ханыг цөмлөх чадвартай. Байлдааны цэнэг нь 116 кг.

Сэтгэгдэл 42ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 6 сар 3. 23:43
Anzaarahad

Comment haraad bhad neg tal ni orosuudiig sain geed nuguu tal ni amerikiig ilyy sain geh yum bas dunduur ni hyatadiin sheesnyyd orj irj ulam yas hayaj uraltsuulaad bh yum .anhaaraarai

2018, 5 сар 8. 16:47
Зочин

Би Оросын Зэвсэгт хүчин ард түмнээр бахархаж байна Би Орос хүн болоод төрчих нь яаваа

2018, 5 сар 8. 16:35
Зочин

Орос ах нарыг муулаад байгаа манай монгол тэнэгүүд зайл за тэр илжигтэйгээ зайл.Бүх юманд орос ах нар тэргүүлж явдаг .Дэлхий нийтээрээ мэднэ.

2018, 5 сар 8. 16:44
Зочин

Тийм шүү Орос ах нар мундаг би Оросын ард түмэнд хайртай.1921 оныг сана 1939 оныг сана Орос ах нар л биднийг хамгаалан тэмцэж байсан. Эргүү малнуудаа юу ч мэдэхгүй хэвтэж амныхаа зоргоор Оросын ард түмнийг муулхаа боль. Оросын тэргүүн Путин бол хэлэх юм алга үнэхээр мундаг.Манай Монголын төрд гарч байгаа эдийн шунал нь дийлдхээ болицон улс орон ард түмнээ худалдхаас сийхгүй болсон хамар доогуураа эргэсэн бодолтой Элбэгдорж,М.Энхболд Баярцогт Сайханбилэг С.Баяр ийм л арчаагүй хүмүүс монголын төрд үр хүүхэд хамаатан саднаараа шургалаад идэж ханахгүй ард түмэн нь ядуурч байгаа шүү дээ Эдгээр хүмүүс хэзээ нэгэн цагт Хөх тэнгэр ниргэнээ

2018, 5 сар 8. 16:30
ЗочинТуяа

Орос ах нар маш мундаг Одоо манай монголын багш нар ирээдүйн багачууддаа Орос Хүмүүс гэж ямар хүмүүс байдаг мөн Орос ах нар байгаагүй бол монголчууд хятадын боол болоод явж байх байсан гэдгийг ярьж өгөөсөэй. Муу хятадын эрлийз хурлийзуудаас болж ЭлбэгдоржьЭнхсайхан мэтийн хужаа нараас болж орос ах нарыг муулах хэрэггүй .Үнэхээр ухаалаг ард түмэн .

2018, 5 сар 6. 14:24
Зочин

Оросын зэвсэгт хүчний далбаа дор амьд мэнд яваагаа ойлгодоггүй энэ малнуудыг яалтай.Орос өнөөдөр дэлхийн хүчний тэнцвэрийг тогтоож байна.Оросын бүст амьдарч,энэ тунх яваагаа ойлго.Ганц ширхэг эрэг,боолт хийж чадахгүй байж юун давлуун юм.Япон солонгосын ашиглалт дууссан хөл дүүжлэх хуучин тэргэнд чинь хийдэг бензен ч Оросынх.Орос.Путин байгаагүй бол хятад аль хэдийн ороод ирсэн байх байлаа.Тэндээс америк ашиг хонжоо гарвал хятадад амархан худалдана даа.Оросын Жерновский мэт гарвал хятадад аль хэдийн зарчих байсан.Эргүү малууд ядаж хараахгүй,дуугай мөрөрөө явцгаагаасай.Би Орос орон,оросын ард түмэнд элэгтэй явдаг.20-р зууны эхэнд ямар эмгэнэлтэй байдалд байснаа санаасай.Одоо ер нь Оросын залуус дотор Монголыг ойлгохгүй,хятадад худалдчихаас сийхгүй хүмүүс их байгаа шүү.Оросыг муулагч,америкийг талархагч нараас болж байгаа юм.Хар төмөр ч гэх шиг.Ганц кг грамм хар төмөр үйлдвэрлээсэй.Тэнд нэг их өргөн уудам газар нутагт,гурван сая зэрлэг хүмүүс байдаг гэж шоолж байна.Монголыг тойроод дэлхийн бүх улс хөгжиж байна.

2017, 12 сар 10. 22:49
Зочин

Цаадуул нь таавчигтай автоматнаас өөр зэвсэггүй хувцсандаа ороолдсон юмнууд л байх шиг байдаг юм, ийм зэвсгээр 2 жил нүдэж байж дарж байгаа юм уу.

2018, 9 сар 21. 13:29
Зочин

Бүрэн дартал өдий бхаа

2017, 12 сар 14. 12:52
Зочин

Баахан төмөрийн хог.Туркууд ганц буудаад л унагаа биз дээ.

2017, 7 сар 21. 20:14
Зочин

Oros huchirheg baibal bidend heregtei

2017, 3 сар 14. 18:19
Зочин

оросын автомашины тухай орос уншигчийн сэтгэгдэл үзсэн юм. тэр хүн манай орос улс хүмүүсийг устгах зүйлсийг хамгийн сайн хийдэг шигээ хүнд зориудсан 21 зууны шаардлага хангах ганц машин хийдэгч болоосой гэж бичсэн байсан. тэгээд орос машинуудыг "что, где, когда" буюу "хэзээ, хаана, юу" гэж нэрэлэсэн байлаа. мөхөс хүн ойлгохдоо дээрх үгнүүдэд залгаад "эвдрэх бол" гэж үг залгагдах байх

2017, 3 сар 14. 4:45
Зочин

Delhiin buh l ulsuud S400d ni seeten hayad bgaa l daa

2017, 1 сар 20. 19:35
Зочин

buun hog-uud baahan engiin irgen deer zevseg buugui heden hun bumbugduj allaa sh dee

2017, 12 сар 5. 15:00
Зочин

orosuud harin ch tiim allaga hiideggui l yumdaa

2017, 3 сар 14. 4:49
Зочин

Engiin irged ni sahlaa husch daashinz omsoj huuhed teversen terroristuud bna lee!

2016, 11 сар 9. 9:55
ДАНРАВ

Тасархай юм да Орос ах нар

2017, 1 сар 14. 20:47
Зочиншогого

С-400 систем нь бараг 10 метрийн өндөрт тулж ирсэн, өөрөөр хэлбэл байлдааны ашиглалтын бүх өндөрт онгоц болоод далавчит пуужинг устгаж чадна. өөрийнхөө хамгаалж байгаа обьектоо бас хамтад нь устгах нь шүү дээ.

2017, 12 сар 6. 20:43
Зочин

10 метр гэдэг нь байны нисэж байгаа өндөрийг л хэлсэн хэрэг, орчуулагч нь алдаж орчуулж дээ

2016, 11 сар 19. 21:13
Ка ка

Алаараа гайхамшигтай байхав дандаа хог

2016, 11 сар 28. 14:50
Зочин

gahaltai sh dee hujaa bol haan ch baihgui amerk l ursulduh baih chi ewrog iim turliin yum hiij chaddaggui medeh uu

2017, 12 сар 5. 13:49
Зочин

юм мэдэхгүй хүн мунхаглаж бгаан хха

2017, 12 сар 11. 0:35
Зочин

Өөрт нь үүнээс илүү зэвсэгнүүд байх нь дээ......Хэ хэ

2016, 9 сар 7. 21:54
бат

С-400 ба тэр хэдэн далавчит пуужингаас бусад нь дандаа хоцрогдсон зэвсэг.Оросууд зардлаа дийлэхгүй болоод Сириг бөмбөгдхөө болисон.

2016, 11 сар 19. 11:07
Зочин

Орос пуужинт зэвсэглэлээр дэлхийд тэргүүлдэг. Чиний Америк онгоцоо нисгэх гэсээр байтал АНУ г Оросын пуужингууд галан далайд умбуулах болно. 21 р зуунд Орос дэлхийд зэвсэглэлээр ноёрхож байна.

2016, 11 сар 19. 21:14
Ка ка

Үхсэн хошногоороо тэргүүлэх вэ? Тэргүүлдэг байсан бол ингэж тэнэг балай хүмүүст зориулсан реклам шиг юм цацах уу?

2017, 4 сар 29. 17:56
Зочинmongolhvv

delhiid tergvvlj bnaa tenegee.. orosiin puujint zebseg bas sonoogch ongots geed bvh toroloor amerikuud gvitsehgui bnaa.

2016, 11 сар 19. 1:52
Зочин

Сирийг бөмбөгдсөөр байгаа. Хуучин зэвсгүүд дээрээ байнга шинэчлэл хийгддэг учраас 70-аад оны онгоц одоо ч улсуудыг чичрүүлсээр байгаа

2016, 11 сар 19. 1:08
Шаа

Битгий аман зоргоор хуц мол орк лалар минь

2016, 9 сар 1. 15:45
Зочин

Тэнэг иванууд баахан энгийн хүмүүсийг алж өгөөд л бядаа таниад зайлсан биз дээ.

2017, 2 сар 4. 10:00
Зочин

хуц

2016, 8 сар 31. 20:24
Ишжамц

Дэлхийн улсуудыг нийгэм журамт амгалан байдалд оруулья гэж хүсч байгаа бол Орос улсад хүлээх цаг байхгүй болсон.

2016, 8 сар 31. 15:37
мийгаа

орос маш их /потeнциалтай / орон

2016, 8 сар 31. 13:35
Зочин

Тасарцын байнадөө. Тэгхэд америкийн алдарт м4 буу нь гэхэд л ердөө 100сум гаргасны дараа амардаг наасан.

2016, 8 сар 31. 13:34
zochin

10 metriin undurt nisdeg ongots bnaa.

2017, 7 сар 21. 20:16
Зочин

Bnaa, dron, puujanguud, nam door nisen gedeg ni lakadart barigdahgvil gej.

2017, 2 сар 11. 4:30
Зочин

Zaluurt puujin

2016, 11 сар 19. 11:08
Зочин

Хаха жинхэнэ орк чинь чи байна даа. Онгоц гэж хаа бна

2016, 11 сар 19. 9:18
Зочин

Онгоц гэж хаана байна тэнэг оркоо юм уншаад ойлгохгүй бол мөрөө хавчаад зайлаач тулаад ирсэн пуужинг нам өндөрт эсэргүүцнэ шдээ нэг цогцолбор луу олон пуужин харвах үед зарим нь ойрхон орж ирнэ малаа

2016, 8 сар 31. 21:21
Зочин

ongots bish. puujin l biagaa baih daa.

2016, 8 сар 31. 13:23
Зочин

мундаг улс шүү чадварлаг инженер техникийн хүмүүстэй .энэ бүхнийг энхийн үйлст зориулахаас яахав дээ

2016, 8 сар 31. 12:12
Зочин

РАВСАЛ ЭНД БАЙНА УУ

2017, 12 сар 11. 6:43
Зочин tushigee

Irak Afghanistan iig 10 gariu jil nuhaad baraaguidee US troops, unuudurch yahaa medehee bsan 16000 trereg bgaa gejuga Afgand

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]