Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголыг урд хөршид нь зарах хэрэгтэй хэмээн уриалж байсан Каспаровын тухай хэдэн үгУншсан51,021

Ингээд аваргыг ялж аварга болсон Каспаров нийтлэлийн эхэнд дурдсанчлан 15 жил дэлхийн аварга цолоо хамгаалсан юм.

2017 он, АНУ-ын Аризона мужид Каспаров үг хэлж байгаа нь

Гарри Каспаровыг дэлхийн шатрын түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч гэж үздэг. Одоо 56 настай, Азербайжаны нийслэл Бакуд төрсөн, цагтаа ЗХУ-ын домог байж, шатрын дэлхийн аварга хэмээх алдрыг 1985-2003 онд тасралтгүй эзэмшиж байсан Гарри Каспаровын товч намтар болон энэхүү эрхэм нь хэрхэн Монголчуудтай холбоотой нэн таагүй үг хэлж тэр нь Монголд сенсаци дэгдээж байсан тухай өгүүлье.

Тэрээр хамгийн залуу буюу дөнгөж 22 настайдаа шатрын дэлхийн аварга болж байсан бөгөөд бөхөөр бол 15 жил тасралтгүй түрүүлсэн дархан аварга, шатрын түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч гэж үздэг.

Каспаров 1963 оны дөрөвдүгээр сарын 13-нд Азербайжаны Баку хотод төржээ. Эцэг нь Оросын еврей байсан бол эх нь армян эмэгтэй байж. Эцэг Ким Моисеевич Вайнштайн долоон настайд нь нас барсан тул эхийнхээ Гаспарян овгийг авч, дараа нь оросчилж Каспаров болгожээ. Эцэг нь еврей хүн байсан учраас улс төрийн шалтгааны улмаас овгоо сольсон юм уу хэмээн асуухад “Цэвэр гэр бүлийн шийдвэр байсан, би ээжийнхээ гэр бүлтэй, өвөөтэйгээ өссөн. Намайг хагас еврей, хагас армян гэж бүгд мэддэг байсан. Гарал үүслээ нуугаад байх ямар ч шаардлага байгаагүй” хэмээн Каспаров өгүүлж байв.

 ЗХУ-ын хувьд капиталистуудаас оюун ухаанаараа хавьгүй илүү гэдгээ харуулах, цусгүй тэмцлийн бас нэг талбар нь шатар байсан. Тиймээс Зөвлөлтийн жилүүдэд ирээдүйтэй шатарчин Каспаровыг бүх зүйлээр дэмжиж байсан гэдэг.

1980 онд Их мастерын болзол хангасан Каспаров цуцалтгүй хичээсээр 1984 онд дэлхийн аварга Анатолий Карповтой аваргын төлөө тоглох эрх олж авлаа. Энэ цаг үед А.Карпов 1975 оноос хойш тасралтгүй дэлхийн аварга болж, шатарын спортод Зөвлөлтийн ноёрхлыг тогтоогоод байв. Каспаров, Карпов нарын Москвад болсон тоглолтод хэн түрүүлж зургаа хожсон нь аварга болох байв. Карпов 3, 6, 7, 9-р өрөгт хожсон ч дараагийн өргүүдэд тэнцсээр 27 дахь өрөгт тав дахь хожлоо авчээ. Карпов аваргаа хамгаалах нь бараг тодорхой байсан ч Каспаров 32 дахь өрөгт анхны хожлоо авч, 48 дахь өрөгт гурав дахь хожлоо авч харьцааг 5-3 болгожээ.

Ийнхүү тэдний тулаан таван сарын турш үргэлжлэхэд Олон улсын шатрын холбооны тэргүүн Кампоманес тэдний эрүүл мэндийг хамгаалж байна хэмээн тулааныг ялагчгүйгээр зогсоох шийдвэр гаргажээ. Карпов энэ хугацаанд 10 кг турж, Каспаров өрсөлдөг­чөөсөө илүү сайн харагдаж байсан юм. Хоёр тоглогч хоёул тэмцээнээ үргэлжлүүлэх хүсэлтэй бай­сан тул дээрх шийдвэр ихээхэн мар­гаан дагуул­сан билээ.

Дараа жил нь Москвад тулаан үргэлжлэв. Олон улсын шатрын холбоо дэлхийн аваргын тоглолтын форматыг батлахаар Тунист хуралдаж, өмнөх форматаар цагийн хязгаартай, гэхдээ хамгийн ихдээ 24 өрөг тоглуулах шийдвэр гаргажээ. 24 өрөг тоглоод тэнцсэн тохиолдолд тэр үеийн дэлхийн аварга Карпов цолоо хамгаалж үлдэх байв. Тулаан 1985 оны есдүгээр сарын 3-нд Чайковскийн театрт эхэлж Каспаров 24 дэх өрөгт хараар тоглож хожсоноор 13-11 харьцаагаар хамгийн залуу дэлхийн аварга болсон юм. Тэрээр аварга болсныхоо дараа “El Pais” сонинд ярилцлага өгөхдөө Олон улсын шатрын холбооны тэргүүн Кампоманесийг “Дарангуйлагч” хэмээн нэрлэжээ.

 Ингээд аваргыг ялж аварга болсон Каспаров нийтлэлийн эхэнд дурдсанчлан 15 жил дэлхийн аварга цолоо хамгаалсан юм. Шатрын хувьд Каспаровтой ярих зүйлгүй. Харин хувь хүний хувьд, зан чанарын хувьд Каспаров олонхи алдартай шатарчдын жишгээр эгэл даруу хүн биш аж. Тэрээр алдрын оргилд гарсныхаа дараа үе үехэн дуулиантай мэдэгдэл хийж, олныг шуугиулж, хэвлэлийн нүүрэнд гарах дуртай нэгэн болжээ.

1990 онд соц нийгэм задран унаж ЗХУ бутарснаар Каспаровын улс төрд оролцох идэвхи сэргэж хэвлэлүүдэд шуугиан дэгдээсэн ярилцлагуудыг өгч байв. Сая сая шүтэн бишрэгчид Каспаровын үг ч олон хүнд жинтэй тусах тул улстөрчид ч түүнийг анхаарлынхаа гадна үлдээсэнгүй. 1990 онд Азербайжанд армянуудын эсрэг үзэл газар авсны улмаас гэр бүлийн хамт Москвад шилжиж ирж, 1992 онд хагас еврей, хагас армян Каспаров маань ОХУ-ын иргэншилтэй болов.

Энэ үед Зөвлөлт хэмээх асар том гүрэн маань задран бутарч түмэн замбараагүй юм болж байсан бөгөөд Москвад төрийн эргэлт хийх оролдлого гарч, гэмт хэрэг, ажилгүйдэл, ханшны уналт газар авч, мөнгөгүй болсон улс оронд өрнөдийнхөнд зарж, үрж болох бүх л зүйлийг зарж байсан гэдэг. Генералууд Зөвлөлтөөс үлдсэн асар их зэвсэг, техникийг хүртэл дамлан худалдаалж, шинэ оросууд хаа сайгүй түйвэргэж байсан цагт Каспаров ч зүгээр суусангүй "Плэйбой" хэмээх барууны алдарт сэтгүүлийн нүүрэнд гарч зургаан хуудас дамнан ихээ урт гэгчийн ярилцлага өгчээ.

Энэ ярилцлагынхаа дунд шатрын их мастер маань мөнгөгүй болсон Орос орныг аврахын тулд Монгол Улсыг урд хөршид нь зарах хэрэгтэй гэсэн утга бүхий үг өгүүлбэрийг ярьж өгчээ. Аз болж ярилцагч сэтгүүлч нь Монголын талаар төдийлөн мэдлэг дутмаг байсан уу, энэ яриаг газар авахуулсангүй дараагийн асуултаар Каспаровыг Монголын сэдвээс холдуулжээ.

Тэр даруй Монголд хэдийгээр барууны мэдээлэл тэр бүр дутмаг байсан ч агуу шатарчин Каспаровыг дэмжиж, шүтэж явдаг олон Монголчууд Монгол эх орных нь талаар хэлсэн таагүй, үгнийх нь төлөө бослого гаргах шахаж байв. Олон Монголчууд түүний энэ үгэнд эгдүүцэж, тухайн үеийн Үнэн, Хөдөлмөр сонинуудын нүүрэнд Каспаровт эгдүүцсэн, бухимдсан сэтгэгдлээ нийтлүүлж байв.

Каспаров Оросын Ерөнхийлөгч В.Путиныг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг болсон бөгөөд Оросын Ардчилсан намыг үүсгэн байгуулсан. 2005 онд Иргэний нэгдсэн фронтыг байгуулж, Өөр Орос эвслийг толгойлж чөлөөт, шударга сонгуулийг шаардаж сөрөг хүчнүүдийг нэгтгэх оролдлого хийж байв. Ер нь Каспаров шатрын суу авьяасаараа олж авсан нэр хүндээ ашиглан Оросын улс төрд гарах гэж ихэд зүтгэсэн хэдий ч шалиагүй тул 2013 онд ОХУ дахь амьдрал нь аюулд орсон хэмээн үзэж сайн дураараа АНУ руу дүрвэж, 2014 оноос өнөөг хүртэл Хорватын иргэншилтэй, энэ улсын пасспортыг өвөртөлж явах нэгэн болсон.

Гэхдээ түүний дэгдээсэн дуулиан энд хүргээд дууссангүй. Каспаров 2014 онд Олон улсын шатрын холбооны тэр­гүүнд санаархаж, Халимагийн тэрбумтан Кирсан Илюмжиновт ялагдсаныхаа дараа саналыг луйвардсан хэмээн үзэж, Илюмжиновыг Оросын Ерөнхийлөгч Путины ойрын хүн хэмээн дайрч давшилсан байдаг. Монголчуудын талаар таагүй үг хэлснийх нь өр төлөөс юм болов уу, халимаг Монгол гаралтай Илюмжиновт ялагдсанаар түүний аливаа карьер төгсөх шатандаа орж, одоо нам гүмхэн Америкт амьдардаг гэнэ лээ.

Г.Ванчиг

Сэтгэгдэл 23ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 26. 19:23
шатар

зөв л хэлж, олон нүүдэл харсан байна,

4 сар 26. 11:34
Зочин

компьютертэй тоглсон талаар юм бичкүү яав

2 сар 22. 10:44
морь

ганц Каспаров ч биш их гүрнүүдийн нэр алдартай хүмүүс дийлэнх нь Монголыг ОХУ дагасан гүзээ гэсэн ойлголттой явдаг. Тэрч байтугай Эрхүүгийн нэг сэхээтэнтэй ярьж байхад та нар хил гараад цаашаа морин өртөөгөөрөө явдаг уу гэж асууж байсан.

1 сар 10. 15:35
Зочин

монголыг хятадад, зүүн германыг ФРГ-д, курилын арлуудыг японд зар гэж 1989 онд хэлсэн. Үнэн болсон.

4 сар 6. 1:32
Зочин

Яг тийм ингэж ярьж байсан юм

1 сар 5. 0:49
Зочин NN

тийм ээ би санаж байна. гэхдээ ганц Монголын тухай яриагүй ч санаж байна. Тэр үеийн Монголчууд одоогынхыг бодвол цөстэй байжээ.

1 сар 4. 19:33
Зочин

Эх оронгүй золбин эрлийз гөлөг

2019, 12 сар 29. 16:10
Зочин

GER ORONGUI MUU TENEMEL, TENEMELEEREE L DUUSSAN BAINA.

2019, 12 сар 21. 18:26
Дэд

Чааваас даа цагаачын хүү цагаачаараа л дуусаж.

2019, 12 сар 24. 15:31
Зочин

лалрын каспаров нохойн гөлөг

2019, 12 сар 28. 17:37
Зочин

Arai ch tgj helj blhgui bhaa. Ene hun chini bas ch gj mundag hun chuu. Ugaasaa l hun hunii bodol uur ch dee . Ghdee l arai l ymaa

3 сар 22. 0:36
Зочин

муу тэнэмэл эрлийз еврей

2019, 12 сар 29. 3:33
Кидо

Гөлөг минь чиний шатар тоглодог сонирходог нь тэндээ юм байгаа биз. Чамайг зарах гэж байсан малаа...

2019, 12 сар 31. 14:27
Зочин

zuwuu umhii ewrei

2019, 12 сар 22. 17:09
Зочин3ty4

xaaxaxa. Ooroo tenegiin huuhed tenegeeree l duusah baih te

2019, 12 сар 22. 10:18
Зочин

Яасан их хөгшрөө вэ?

2019, 12 сар 22. 18:14
Зочин нарантуяа

Эх оронгүй золбин юмнууд. Түүх мэдэхгүй, юм уншдаггүй тэнэгээ гайхуулсан нэр хүндийн боол нөхөр

2019, 12 сар 23. 7:28
зочинЗочин

шатарчин нь шатарчинаараа,улс төрч нь улс төрчөө л хийх ёстой.оросууд ч манайх шиг биш л дээ.манайхан хэт туйлширамтгай

2019, 12 сар 28. 17:38
Зочин

Hrn tiimee. Heterhii tuilshirhiinmaa

2019, 12 сар 26. 4:03
Зочин

Тэр үед л оросууд хятадад зөрчихгүй тэгсэн бол одоогийн энэ хулгайчууд байхгүй байх байлаа

2019, 12 сар 30. 17:36
Зочин

Nutagtaa ochij amidraach malaa. MGL-d yu hiij bga n

2019, 12 сар 26. 12:52
Зочин

бие даасан тусгаар улсыг ................???

1 сар 5. 18:28
Зочин hagi

jirinowskii l tiim vg anh duugarch terniig dagaj toti shig dongosson l bhdaa ugaasaa joohon sagsuu hvn shvv dee

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]