Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хэзээ ч түүхийн хичээлд зааж байгаагүй сонирхолтой баримтуудУншсан18,199

Түүх гэдэг бол нэлээд өргөн агуулгатай зүйл, түүнийг бүрэн, тэр тусмаа бүр нарийн судлах хэцүү.

Түүх гэдэг бол нэлээд өргөн агуулгатай зүйл, түүнийг бүрэн, тэр тусмаа бүр нарийн судлах хэцүү. Заримдаа өнгөц харахад шалихгүй гэмээр зүйлс нь түүхийн хамгийн сонирхолтой хэсэг ч болох тал бий. Ингээд аль ч улсын боловсролын системд түүхийн хичээл дээр ярьдаггүй, заадаггүй зарим сонирхолтой түүхэн баримтаас дурдаж байна.

Альберт Эйнштейн ерөнхийлөгч болж болох байж. Израилийн хоёр дахь ерөнхийлөгч болохыг 1952 онд түүнд санал болгосон ч, тэр татгалзжээ.

Ким Чен Ир муугүй хөгжмийн зохиолч байсан гэдэг бөгөөд Умард Солонгосын удирдагч асан энэ хүн амьд сэрүүндээ 6 дуурь бичжээ.

Пизагийн цамхаг ямагт хазгай байжээ. Суурь нь хэлтгий тавигдсаныг энэ цамхгийг барьсан барилгачдын багийнхан 1173 онд хэлж байжээ. Тиймээс барилгын бүтээц хэзээ ч цэх босоо байгаагүй байна.

Араб тоог арабчууд биш, харин энэтхэгийн математикчид зохиожээ.

Сэрүүлэгтэй цаг бий болохоос өмнө өглөө хүмүүсийг сэрээдэг мэргэжлийн хүн байжээ. Жишээ нь энэ хүн ажилдаа явах хүмүүсийг сэрээхийн тулд хатаасан вандуйг сэрээх хүнийхээ цонх руу гуурсаар үлээн буудах ёстой байсан гэнэ.

Григорий Распутины амь насанд халдах гэж нэг өдрийн дотор олон удаа оролдож байсан гэдэг. Түүнийг хордуулж, буудаж, сүлбэн алахаар оролдож байсан ч тэр амьд гарч дөнгөдөг байжээ. Эцсийн эцэст Руспутин хүйтэн голд үхсэн байна.

Түүхэн дэх хамгийн богино дайн цаг хүрэхгүй үргэлжилжээ. Англи-Занзибарын дайн ердөө 38 минут үргэлжилсэн байна.

Түүхэн дэх хамгийн урт дайн Нидерланд болон Силлийн олтригийн хооронд болжээ. Дайн 1651 оноос 1989 он хүртэл 338 жил үргэлжилж, гэхдээ ямар ч хохирол учруулаагүй байна. Үүнийг хоёр тал дайн зарлачихаад байлдаж тулалдаагүй, энх тайван зарлаа ч үгүй гэдэг талаас нь тайлбарлах хэрэгтэй байх.

“Аргентины сүрлэг шувуу” гэдгээрээ нэрд гарсан бөгөөд далавчны дэлэц нь 7 метрт хүрдэг байсан энэ гайхалтай сонин төрлийн шувуу хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том нисдэг шувуу юм.Энэ шувуу 6 сая орчим жилийн өмнө Аргентины задгай тэгш тал газар болон Андын нуруунд амьдарч байжээ. Энэ шувуу орчин үеийн бүргэд болон өрөвтас шувууныөвөг бөгөөд харин түүний өд нь самурайн сэлэмний хэмжээтэй байжээ.

Судлаачид усны локаторын тусламжтайгаар 1,8 километрийн гүнд хоёр хачирхалтай пирамид илрүүлжээ. Пирамидыг нэгэн төрлийн зузаан шилээр барьсан бөгөөдасар том хэмжээтэйг (Египетийн Хеопсын пирамидаас том) эрдэмтэд тогтоосон байна.

Адилхан нэртэй энэ хоёр эрэгтэй нэг шоронд хоригдож байсан бөгөөд маш адилхан ажээ. Гэвч тэд хэзээ ч нүүр тулан уулзаж байгаагүй, хамаатан садан биш бөгөөд харин үүнээс болоод шүүхийн системд хурууны хээг ашиглаж эхэлсэн байна.

Хөлний хуруунуудыг нугалж боох нь охидын хөлний хуруунуудыг тавхай руу нь наалдуулж нугалдаг хятадын эртний уламжлал байжээ. Энэ нь хөл хичнээн жижигхэн байна, бүсгүй хүн төдий чинээ сайхан, эмэгтэйлэг байдаг гэсэн санаа агуулж байжээ.

Гуанахуатогийн занданшуулсан шарилыг хамгийн аймаар, аймшигтай гэж үздэг юм. Нүүр, ам нь муруйсан тэднийг амьдаар нь оршуулжээ хэмээн үзэхэд хүргэдэг байна.

Урьд нь морфины оронд хэрэглэж байсан героиныг хүүхдийн ханиадыг намжаахад ч хэрэглэж байжээ.

Иосиф Сталин фотошопыг үндэслэгч байсан хэмээн хошигнодог. Түүний хамтран зүтгэгчдийн хэн нэгнийг нас барах юмуу алга болсны дараатүүний зургийг хасдаг байжээ.

Эртний Египетийн хаан Тутанхамоны эцэг, эх нь ах, дүү хоёр байсныг ДНК-гийн сүүлчийн шинжилгээ нотложээ.Энэ ньтэрээр олон өвчин эмгэг, гажигтай байсныг харуулж байна.

Исландын парламент дэлхийн хамгийн ахмад парламентад тооцогддог байна. Уг парламент 930 онд байгуулагджээ.

ӨАБНУ-ын уурхайчид олон жилийн туршид зэрэгцээ гурван ховил бүхий 2,5 см-ийн диаметртай учир битүүлэг бөмбөлгүүдийг ухаж гаргаж байжээ. Эдгээр бөмбөлгийг хийсэн чулуу нь кембрийн өмнөх үед хамаарагддаг бөгөөд өөрөөр хэлвэл эдгээр бөмбөлөг нь 2,8 тэрбум орчим жилийн настай гэнэ.

Католик шашны хутагтуудын цогцос ялзарч мууддаггүй гэж үздэг байна. Манай эриний 177 онд зүдгүүрт үхлээр үхсэн Ромын Цецелия ийм хүмүүсийн хамгийн эртнийх ажээ. Түүний бие цогцос нь шарилыг олсон үед бараг 1700 жилийн өмнөх шигээ байсан байна.

Их Британийн Шаборогийн нууцлаг үсгүүд нь одоо болтол тайлагдаагүй нууцын нэг юм. Хэрвээ сайтар харвал, дурсгалын хавтан дээр DOUOSVAVVM гэсэн үсгүүдийг харж болно. Энэ бичээсийг хэн сийлснийг хэн ч мэддэггүй, гэхдээ энэ нь Ариун тагшийг олох түлхүүр гэж олон хүн үздэг байна.

 
Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 9 сар 13. 19:44
Зочин

telepat zainaas uilchleh

2016, 9 сар 13. 19:43
Зочин

nisdeg baishin

2016, 9 сар 13. 19:42
Зочин

ergeed kasetnii halsiig uhraaj bui yum shig 2000 on bolno gevel teruun hudal ugui

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]