Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Анхааруулга: Чингис хааны тухай казах эрдэмтний яриаУншсан11,941

Номоо Британийн номын санд танилцууллаа. Эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүд цугласан. Олон зочид дунд Чингис хааны тухай бэстселлэр ном бичсэн, дэлхий дахинд алдаршсан түүхч Жон Мэн ирсэн нь миний хувьд их хүндтэй явдал байлаа.

Казахстаны “Караван” сoнинд (caravan.kz) Кайрат Закирьянов хэмээх нэгэн эр Казахуудын уг гарлын тухай өөрийн үзэл бодлоо тайлбарлажээ. Түүхэн үндэслэл, баримтууд зэрэг нь үнэмшихэд хэцүү ч түүний ярьсныг тэр хэвээр нь хөрвүүлэн хүргэж байна. Түүний авсан шагналыг манай нэгэн төрийн бус байгууллагаас олгосон бололтой. Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Математикийн ухааны профессор, Казахын Спорт, Аялал Жуулчлалын Академийн ерөнхийлөгч Кайрат Закирьянов Чингис хааны ууган хүү Зүчийн ДНК-ын шинжилгээг хийх санаачлага гаргажээ. Ингэснээр домогт удирдагчийн удам угсааны тухай урт удаан үргэлжилсэн маргаанд цэг тавих зорилготой гэнэ. Чингис хааны уг гарал, амьдрал, үйл хэргийг судлахад тэр амьдралынхаа багагүй хугацааг зориулжээ. Монгол орноор аялж, их хаантай холбоотой түүхийн олон баримттай танилцжээ. Эхэн үедээ түүний санааг сонсоод хүмүүс шоолдог байсан бол одоо олон дэмжигчтэй болсон байна.

 

“Караванд” Кайрат Закирьяновтой ярилцах хэд хэдэн шалтгаан байлаа. Тухайлбал саяхан шинэ номоо Лондонд гаргажээ. Хэдхэн хоногийн өмнө түүнийг Монголчууд Чингис хааны нэрэмжит одонгоор шагнасан гэнэ.

-“Чингис хааны тухай Түрэгийн домог ба KZ ген” номыг тань Лондонд хэрхэн хүлээж авав?

-Номоо Британийн номын санд танилцууллаа. Эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүд цугласан. Олон зочид дунд Чингис хааны тухай бэстселлэр ном бичсэн, дэлхий дахинд алдаршсан түүхч Жон Мэн ирсэн нь миний хувьд их хүндтэй явдал байлаа. Тэр “зарим зүйл дээр чамтай маргах хүн гарах байх. Гэхдээ чиний санаа үнэн байх магадлалтай” гэсэн. Миний номонд Казах хүмүүсийн агуу өвөг дээдсийн тухай бичсэн. Бодо Харенбергийн “Хүн төрөлхтний түүх” зэрэг толь бичгүүдэд манай эриний өмнөх XVIII зуунд Евразийн талаас гаралтай нүүдэлчин аймгууд Хятадад очиж анхны Инь эзэнт гүрнийг байгуулсан байдаг. Манай эриний өмнөх IV зуунд хэсэг нүүдэлчид Тигр, Евфрат мөрний савд нүүдэллэн очиж Сүмэрийн улсыг байгуулсан гэдэг. Сүмэрийн бичээсийг судалсан Олжас Сулейменов тэдний шаантган үсэг нь Түрэгийн рүнтэй нэг гаралтайг баталсан. Мөн манай эриний өмнөх XVII зуунд одоогийн Турк улсын газар нутагт морин шүтээнтэй нүүдэлчид очин Хеттийн улсыг байгуулсан байдаг. Эндээс урган гарч ирэх асуулт нь эдгээр өндөр соёл иргэншилтэй нүүдэлчид хэн байв? Эртний Ромын болон Персийн эх сурвалжуудыг судалсны дүнд би эдгээр хүмүүс нь одоогийн Казах хүмүүсийн өвөг дээдэс гэсэн дүгнэлтэнд хүрч KZ ген, KZ постулат гэсэн философийн нэр томъёо бий болгоод байна.

-KZ ген, KZ постулат гэсэн онолынхоо үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Их хааны Түрэг гарлыг батлахын тулд эхлээд KZ ген байдгийг батлах , дараа нь энэ ген тэр хүний амьдарч байсан газар нутагт байгааг харуулах хэрэгтэй. Тодорхой цаг үед нүүдэлчид аль нэг газар орныг байлдан дагуулсан түүхэн баримт байвал энэ нь тэр орны бүх лидерүүд, цэргийн жанжид, улсын удирдагчид, зохиолч яруу найрагчид Түрэг гаралтай байсан гэсэн үг. Яг л галт уул дэлбэрэхтэй адил, Евразийн тал нутгаас нүүдэлчид тархан хаа сайгүй соёл иргэншлүүдийг бий болгосон байх. Энэ санаа оргүй хоосноос төрөөгүй. Ботайн соёлын олдворыг (Хойд Казахстанд) малтаж судалсан Оксфордын эрдэмтэд зэрлэг адууг анх Казахстаны газар нутаг дээр манай эриний өмнөх 4000 жилийн өмнө гаршуулсныг баталлаа. Төсөөл дөө, бүх дэлхий явган таваргаж байхад манай өвөг дээдэс анх морины нуруун дээр гарч шүү дээ! Явганаар цагт дөрөв таван км зам туулдаг бол морь унаад өдөрт 200 км туулна. Төмөр боловсруулж эхэлсэн үеийг манай эриний өмнөх VIII зуун гэж үздэг.

Тэгвэл манай өвөг дээдэс төмрийг МЭӨ 2000 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн байгаа юм. Казахстанд төмөр хайлуулж байсан анхны олдвор бий. Манай өвөг дээдэс төмөр зэвсэгтэй, морь хүлэглэсэн байж гэж төсөөлөе. Хэнийг тэдэнтэй харьцуулах вэ? Тэр үеийн Төв Азид цаг агаар зундаа нэмэх 30, өвөлдөө хасах 30 хүрдэг байсан. Ийм орчинд уламжлалт гэр бүлүүд оршин тогтнож чадахгүй, тиймээс олон эхнэр авдаг байж. Жишээ нь ах дүү тавуул байлаа гэж бодоход, тэдний нэг нь л таван эхнэр авна. Үлдсэн хэд нь яах вэ? Мэдээж морио унаад, илдээ бариад Хятад руу довтолно. Олон сурвалжаас харахад нүүдэлчид зөвхөн охид бүсгүйчүүдийг олзлон авчирч гэр бүл болдог байж. Эд баялгийн хэмжүүр нь мал байсан. Хүчтэй нэг нь хөршийнхөө малыг булаана. Харин хөрш нь хаачих вэ? Эдгээр ялагдагсад нь Хятад, Энэтхэг, Перс, Европ хүртэл явцгаана. Гэхдээ л тэд Хятадууд, Энэтхэгүүдээс хүчтэй шүү дээ.

-Тэгвэл бүх дэлхий Чингис хааныг Монгол гэж боддог?

 -Би энэ хэвшмэл ойлголтыг эвдсэн. Бид ямар үзэл баримтлалыг зарласан бэ? “Мэнги Эл”. 1206 онд Чингис хаан тархай бутархай Жалайр, Найман, Хонгирад аймгуудыг нэгтгэн эдгээр эсгий туургатнуудыг “Мэнги Эл” буюу “мөнхийн” гэж нэрлэсэн. Тэр нэр нь цагийн уртад хувирсаар “Монгол” болсон юм. Үнэндээ ийм үг Монгол хэлэнд байхгүй. Би XVIII-аас XXI зууны хоорондох Монгол хэлийг судалж үзсэн. Чингис хааны эхнэр хэн байсан билээ? Бөртэ, тэр Хонгирад аймгаас гаралтай. Энэ аймгийн 95 хувь нь Казахстанд амьдардаг. Багахан хэсэг нь Монгол, Хятадад бий. Энэ Казах гарал биш гэж үү? Хаан эзэн эхнэртэйгээ ямар хэлээр ярьдаг байсан болж таарах вэ? Мөн түүний өргөсөн эцэг нь Хэрэйдийн Тоорил хаан байсан. Тэр л хаан ширээнд суухад нь тусалсан. Тэгвэл Хэрэйдийн 90 хувь Казахстанд амьдарч байна. Тэр Тоорилтой ямар хэлээр харьцдаг байсан бол? Хасен Кожахметын “Зуун дамнасан төөрөгдөл” гэж гайхалтай ном бий. Энэ номонд эртний Монголын үгс дээр хэлзүйн судалгаа хийгээд эртний Монголчууд одоогийн Казах хэлээр ярьдаг байсныг баталсан байгаа.

-Монголчууд таны таамаглалтай санаа нийлж байгаа юу?

-Монгол төр байгуулагдсаны 800 жилийн ойгоор алдарт тэрслүү үзэлтэй түүхч Баабарын “Монголын түүх” ном хэвлэгдэж гарсан. Би өөрийн нотолгоог энэ номноос үндэслэж гаргасан. Түүний бичсэнээр Чингис хааны үед Монголыг “40+4” гэж томъёолдог байжээ. Уг газар нутагт 40 Монгол, 4 Ойрад аймгууд оршдог байсан гэсэн үг. Чингис хаан 1218 онд 34 аймгийг нь дагуулан Казахстан болон Дундад Ази руу дайнд мордсон. Харин үлдсэн аймгууд нь засгийн эрхийн төлөө хоорондоо тэмцэлджээ. Ингээд Монголын 6 аймаг Чин улсын манж нараас тусламж гуйсан байгаа юм. Ингээд тэд “гэрээ” байгуулжээ. Сая сая Манж нар нүүдэллэн ирж тэднийг уусгасан. Одоогийн Монголчууд бол XIII зууны Тунгус угсааны Манж нар. Чингис хаан явж оронд нь нүүдэллэн ирсэн хүмүүст шударга бусаар алдар нэр нь үлдсэн юм. Би түүхийн үнэнийг сэргээхийг хүсч байна. Чингис хааны үед Монголын газар нутагт Түрэг овгууд сууж байсан.

 Шинээр томилогдсон Соёлын сайд Арыстанбек Мухамедиулыд би Зүчи хааны ДНК-г тодорхойлох хүсэлт тавиад байгаа. Хаантан Улытауд нойрсож байгааг бид мэднэ. Бунхан нь Караганд мужид байгаа. Хэрвээ бид түүний ДНК-г тодруулж чадвал Чингис хааныхыг бас оллоо гэсэн үг. Ингээд бүх маргаанд цэг тавих болно. 2004 онд алдарт генетикч Спенсэр Вэллс Их хааны харъяанд байсан Азийн үндэстнүүдээс 2000 гаруй дээж авч шинжилсэн. Тэгэхэд нэг л ген олон удаа давтагдаж байсан. Мэдээж Чингис хаан олон хатантай байсан тул түүний генийг өвлөж авсан 18 сая хүн байгаа. Энэ ген Монголчууд, Хятадууд, Тувачууд, Хакасууд, Буриадуудад 1.3 хувьтай байгаа бол Казахуудад 8.5 хувьтай илэрсэн юм.

-Юуны учир танд Чингис хааны одон гардуулав?

-Одонгийн эхнийхийг Чингис хааныг анх удаа зэрлэг дайнч биш, шинэ дэг журам тогтоосон удирдагч болохыг нь бүтээлдээ харуулсан Америкийн эрдэмтэн, түүхч Жэк Ретерфордод олгосон. Бидний үргэлж ярьдаг даяарчлалын эхийг анх хэн тавьсан юм бэ? Чингис хаан! Номхон далайгаас Атлантын далай хүртлэх бүх газар нутаг түүний ивээл дор байсан юм. Намайг юуны учир энэ шагналд тодорхойлсныг асуухад “Чингис хааны нэрийг цэвэрлэсэн гавъяаг тань үнэлсэн” гэсэн. Үнэхээр ЮНЕСКО энэ хүнийг мянган жилийн суут хүнээр тодруулж байхад бид яагаад хуучин ойлголттойгоо үлдэх ёстой гэж.

-Чингис хааны талаар өөр ил болоогүй нууц үлдсэн үү?

-Миний номны нэг бүлэг бүхэлдээ их удирдагчийн нууцад зориулагдаж байгаа. Үүнд би дэлхийн бүх шашин Төв Азийн тал нутгаас үүссэнийг бичсэн. Нэрт судлаач Мэри Бойсын номонд зороастризмын гарлыг Персээс биш Волга мөрний зүүн биеэс хайх хэрэгтэй гэж бичсэн байдаг. Шашин, соёл, гүн ухаан гээд бүгд Тэнгризмээс гаралтай. Энэ бол нэг бурхантай шашин. Тиймээс нүүдэлчид очсон газар бүртээ нутгийн хүмүүсийн сэтгэлгээнд тохируулан дэлгэрүүлсэн юм. Гэхдээ Чингис хаан үүнийг хэрэглээ болгож чадаагүй гэж би боддог. Евразийн үзэл санааг үндэслэгч ван Николай Трубецкой аливаа шашин өдөр тутмын зан үйлтэй уялдаж байх ёстой гэдэг онолыг дэвшүүлсэн байдаг юм. Ингэж байж шашин хүмүүсийн мах цусанд шингэж өгдөг.

Гэвч Чингис хаан Тэнгризмийг ингэж чадаагүй. 1312 онд Алтан ордны хаан ширээнд суухын тулд Чингисийн удмын Узбек нь Арабын худалдаачдаас их хэмжээний мөнгө зээлээд эргүүлж төлж чадаагүй юм. Харин Арабууд өрний төлөөсөнд Исламын шашныг тал нутагт дэлгэрүүлэхийг тулгажээ. Тэр энэ саналыг бусад Хааны удмынхантайгаа зөвшилцөөд хүлээж аваагүй байна. Учир нь энэ нь Чингис хааны их засаг хуулийг зөрчиж байсан юм. Ингээд Чингисийн шууд удмын 112 залгамжлагч цаазлуулж Их тал нутагт Ислам дэлгэрсэн түүхтэй.

-Дайчин, хүчтэй, түрэмгий дүрээр бид Чингис хааныг төсөөлдөг. Өнөөдрийн хүмүүсээс та энэ чанарыг харж байна уу?

-Би дээр нь нэмээд ухаалаг, шударга гэж хэлмээр байна. Бид, Казахууд эдгээр чанаруудаа алдаад байгаа. Гэвч спорт дээр энэ нь илэрдэг. Ялангуяа тулааны спортуудын хувьд. Бид түүхийн явцад олон улс орныг дайтаж явахдаа тарж бутарч, Их тал нутгийн уугуул сэтгэлгээгээ гээсэн байх.

-Яагаад ийм судалгаа хийх болсноо хэлээч?

-Өвөг дээдсийн ген намайг дотроос минь сэрээсэн гэж боддог. Бүгд л өөр өөрийн төрөл угсааны баатруудыг дурсацгаадаг бол харин би Чингис хааныг судалж эхэлсэн. Энэ нь хүнд үүрэг ч гэсэн, хэрвээ хойч үе нь түүнийг дурсаж, хүндэтгэж, бахархаж байвал өвөг дээдэс минь сэтгэл амар нойрсоно гэж бодсон. Миний энэ сэдвийг сонирхох болсон нь Калибек Данияровын “Казахстаны уламжлалт бус түүх” болон ”Чингис хааны түүх” номуудыг уншсанаас эхтэй. Тэртээ 90-ээд онд би түүний бичсэнд итгээгүй. Хэн нэгний тусын тулд Казахстаны бүх түүхийг гуйвуулж л гэж бодсон. Харин дараа нь би өөрөө түүх судалж эхэлсэн, олон ч эх сурвалжуудтай танилцсан. Эхэндээ надад манай одооны Казах овгууд Чингис хааны тасархай гэдгийг хүлээж авахад хэцүү байлаа. Жалайрууд ч, Найманууд ч тэр биднийг орхиж явсан гэцгээдэг. Бусад овгууд болох адайчууд, тарактууд, тама, табынчууд бас ялгаагүй. Гэхдээ хамгийн гол нь манай ихэнх хүн ард түүнийг Казахуудын агуу өвөг дээдэс гэж таньсан явдал чухал юм.

Орчуулсан Р.Түвшин

2014 он. Ikon.mn

Сэтгэгдэл 41ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 2. 19:10
Зочин

Баабар , Молор эрдэнэ , Давааням гурав юу л хийгээд бна даа

1 сар 17. 22:21
Зочин

За яахав дээ

2018, 12 сар 22. 20:00
ЗочинЗоригтын Уянга

Энэ бүхнээс бид түүхээ сайн мэддэг үр садтай байх шаардлагатай бөгөөд Монгол хүн бүхэн эх орон нэр төрөө дээдэлж амьдрах ёстойг нотолж байна.

2018, 12 сар 22. 10:06
Монгол хүн

Муу түүх гуйвуулагч. Энэнтэй юу ярихав. Энэ хүний ярианд итгэгч нар минь! Эцэгээ мэдэхгүй хөрөнгөтөн мянга судлаад эцгээ ямар хүн бэ гэдийг олдоггүй юм. Яагаад гэдийн та муу нус ойлгохгүй мэдэхгүй л байхдаа.

2018, 12 сар 21. 7:59
Зочин

Энэ тоглоом биш шүү. Миний таньдаг казак Чингис хааныг казак хүн байсан. Улаанбаатар бол казакуудын нутаг та нар одоо явбал таарна гэж яриад байхаар нь наргиан болгоод өнгөрсөн. Тэгсэн чинь үнэхээр ингэж бодоод байдаг юм байна. Улс орны хөгжлийг дагаад түүх хүртэл өөрчлөгдөх вий дээ. Бид хятадууд л гээд муулаад байгаа болохоос хумсаа нуусан муурнууд баруун хязгаарт байгаан биш биз дээ.

2018, 12 сар 15. 15:04
Зочин???

Түрэгүүд гэдэг маань Африкийн хойд хэсэг Ливи улсаас нүүж ирсэн Арабууд болой Монголын үр садтай эрлийзэж Европчууд болон Киргиз, Казакууд гэх мэт үүссэн болой.
???

2018, 12 сар 13. 20:59
Зочин

хүчтэй төртэй улсын түүхийг хэн ч оролдохгүй тэд бусдын түүхийг бичдэг болсон юм биш үү харамсмаар юм даа

2018, 12 сар 13. 17:14
Зочин

ene kiarat gedeg nohor sogtyy esvel tsagaan solio tyschixsan bhdaa yariltslaga ogson bh

2018, 12 сар 12. 22:33
Mammi Зочин

Hehehe!

2018, 12 сар 12. 22:32
Зочин

Muruud, muruud ! Aguu tuuhtei are time Boloh

2018, 12 сар 12. 18:59
Зочин

Агуу суут "эрдэмтэд" нь ийм юм яриад байхаар ерөнхийлөгч нь ичээд боль гэсэн л дээ. Амьтан шоолоод хэцүү байдаг байх, Баабар, Молор-Эрдэнэ 2-т мөнгө өгөөд нийлүүлчихмээр "суутан" байна хэ хэ.

2018, 12 сар 11. 23:58
Зочин

hasguud hezeeneesee zaya muutai guilgaji setgelgeetei yastan yum. Tuuhiin yavzad ted hoorondoo alaldaj ems huuhenee bir bieneese hulgalj. bogtloj. deerem tonuul hiij bsan blohoos bish toigtoniig suhuruulj. to;goitoniig buhiilgej yavsan tuuh unendee baidaggui yum . Ali neg ornii hatavjind havjuulagdaj yavsaar udii hursen. mohgoljuudad dayar olonooroo mehiin esloh estoi blee.

2018, 12 сар 11. 22:50
Зочин

Бид ядарч явсан тэнэмэлүүдийг нь өөд нь татаад нутаг орондоо суулгаад өөд нь татаж хүниы зэрэгтэй явуулж байдаг.Тэгсэн ах дүү нар нь жаахан сэхэл авангуутаа ач санах нь байтугай маний өвбг дээдэс бурхан шүтээнийг хулгайлчих санаатай новширдрг байна ш дээ.Хогийн хасгуудийг хөөж явуул.

2018, 12 сар 11. 18:04
Зочин

МАК-н Нямтайшир байна гэж харлаа ш дээ

2018, 12 сар 11. 17:31
Зочин

Tuuhin talaasaa unen yum ih bna shu.Buh shashin tengrizmees uussen.Manjuudiig bid nar halhchuud anh avchirsan gedeg ni unen shu.Tureg bol Baruun Mongolchuud yum. Harin ter ued kazakuud haana bsiin boloo?

1 сар 4. 2:56
Зочин

Битгий ийм тэнэг юманд итгэ. Казакууд түүхэндээ ямарч бахархалгүй хүмүүс..Солонгосчуудаас ялгаатай нь талын нүүдэлчид болохоор бие бялдрын хѳгжил сайтай байх. Энэ хүн хэдэн доллар л авсан байх. Шуудл бид үндэсний бахархалтай болох хэрэгтэй гэж хэлдэг хүн. Хятад Ватиканы түүхийн архивууд бна. Плано Карпини гэдэг санваартаны бичиж үлдээсэн зѳндѳѳ тэмдэглэл бнаа Ватиканы архивт. Энэ Закирьянов гэж дурак ѳѳрѳѳ дэлхийн түүхээ болиё гэхэд Азийн түүхээ ч юу ч мэддэгүй мал билээ. Бичсэн зарим юмыг нь уншиж үзсэн нүүр улаймаар

2018, 12 сар 13. 14:49
СДА

Юу солиороод байгам Баруун монгол гэж Ойрад буюу Монголоор ярьдаг монгол хүмүүс байсан юм. Казакууд бол харин түрэгүүд. бүр нэг мал юмнууд байх юмаа

2018, 12 сар 11. 16:09
Зочин

Ген гэж байдаг бол түүнийг л судлаад тогтоогоод гаргаад ирэхэд болно шүү

2018, 12 сар 11. 17:14
Зочин

Хүн итгэмээргүй зохиол болжээ Уран зөгнөлт роман бичиж баймаархүн юм
Монголын түүхийг хүссэнээрээ гуйвуулж Их хааныг маань булаацалдах мөрөөдөгч улс нэгээр нэмэгдэж байгаам биздээ
Сайн хүний нэрийг мянга худалдаж иднээ гэгчээр Саяхан л Чингис хаан шиг муу муухай хүн байхгүй их түрэмгийлэгч алж хяддагаараа гарамгай нтр гэдэг
байгаагүү билүү

2018, 12 сар 28. 12:30
Баатар

хэхэ инээд хүрмээр юм Казахад байгаа мэргэ ойрад үэрэг олмгууд нь чингис хаанд дийлдээд зүгтсан улсууд казахыг бүрдүүлээд байж байгаа л даа. тэгээд казах гэж улс 1450 оноос эхэлж бий болсон гэдгийг санах хэрэгтэйь үндсэндээ нэд тэндээс дайжиж очсон нөхөд улс байгуулсан гэх юм уу даа. Чингис хааныг хэн ч Монголоос салгаж чадахгүй ээ. Хятад орос америк ч Чингисийн монгоыг хүлээн зөвшөөрч 1,2-р мянганы хүнээр Монгол хаад Атилла, Чингис нарыг тодруулсан юм шүү.

2018, 12 сар 11. 13:33
Зочин

Тийм ээ, ийм л учраас Монголчууд эртний түүхээ унших, судлах шаардлагатай байгаа юм даа. Өвөг дээдсийн минь сүнс гомдох байх даа. Ялангуяа, археологи, эртний түүхийн судалгааг бодлоготойгоор дэмжих, соёлын өвийг цаасан дээр тунхаглах биш, бодитоор хамгаалах шаардлагатай.

2018, 12 сар 11. 12:54
Зочин

аль мөнгө хөрөнгтэй улс түүхийг гуйвуулж болдогийн жишээ их хааныг маань хасаг богохнээ төр хүчтэй баймаар

2018, 12 сар 11. 12:28
З.Мэнд ах нь

За хө залуу дүү нартаа захиж хэлэе, сургамжилж өчсү бид эвтэй эвгүй, залхаг назгай, худалч хулгайч, хуурамч дээрэнгүй, хаан зан, хатан маяг, урвагч бялдууч, мунхаг зулгуйд зэрэг ааль араншинг уулаа таягдан хаяхгүй бол захаас аваад биднийгээ дээрэлхэх улсууд гаарч байна шүү. Монголоо хайрлахгүй бол өөр хэнд үл хайрлана.

2018, 12 сар 11. 8:17
Зочин

Uvuu maani bie ee hed huvaah yostoi bolj bnaa. Jinken sain hunii neriig 3 hudaldaj idne gdg ene dee.

2018, 12 сар 11. 1:12
Монголын түүхч

Хасагуудын түүх нь 300 орчим жил. Монгол цэргүүд Киргиз улсыг эзэлсэний дараа маш олон монгол киргизын хүүхдүүд гарсан бөгөөд эрлийз хүүхдүүдийг нь киргизүүд ад үздэг байсан учир тусдаа улс байгуулж Казах улс гэж нэрлэв. Казах улс нь Монголын дарангуйлалд 200 гаруй жил болоод Оросын дарлалд орсон юм.

2018, 12 сар 11. 1:14
Зоригт

Чингис хааныг лалын шашитай байсан гэж шаана даа энэ хасагууд

2018, 12 сар 11. 0:00
Зочин

Manai mongolchuudiin uvug deedsiig hunnu bish syanbiin uvug donhu naraas garaltai gej tsaana chini nature setguuld bichsen bn. Ter donhu nariin bulsh manchuriad bn gene. Yum gesen ug ve?

2018, 12 сар 10. 22:52
Зочин

Монголын нууц товчоо уншвал таарна казакууд бахархах зүйлгүй болхоор ингэж байгаа юм

2018, 12 сар 10. 21:13
Зочин

KKKKK YSAN INEEDTEIN BE HARIN INGEJ SOLIOROOD BVAL KAZAK GJ NERENCH GARDGVI SHVV MONGOLIIN NUUTS TOVCHOOND

2018, 12 сар 10. 20:29
Зочин

БАС НЭГ ГАЛЗУУГИЙН ЯРИА. МАНАЙ МОЛОР-ЭРДЭНЭ, БААБАР ЭНЭ ТЭРТЭЙ ХАМТ СУУЛГААД ДУНД НЬ ХЭДЭН ХАЛУУН САВ ЦАЙ ТАВЬЧИХВАЛ ЯАГ ТААРНА. ХАХАХА. ЧИНГИС ХААН 34 АЙМАГ АВААД ДАЙНД МОРДСОН ХОЙГУУР НЬ АРААР НЬ ҮЛДСЭН НӨХДҮҮД ХООРОНДОО ДАЙТААД МАНЖИД ДАГААР ОРСОН ГЭНЭ ҮҮ? ХАХАХА ХЭДЭН ЗУУНЫ УРД ХОЙДОХЫГ НЭГ ЦАГ ҮЕД НИЙЛҮҮЛЭЭД ХАЯЧИХЛАА. ААТАЙ ЭР ЮМ. ИЙМ Л НОХОЙ ШИНШИХГҮЙ ЮМ ЯРЬЖ БАЙГАА ЮМАНД ОДОН ӨГСӨН ГЭВ ҮҮ?

1 сар 4. 21:05
Зочин

Яг ч эрүүл хүн бишээ. Ёстойл хэдэн зууныг хольж хутгана даа. Үнэхээр мэдлэг нимгэн хүн. Тэнэг болохоороо л хэдэн доллар аваад л ингэж тэнэгтэж байгаан түүхчид нь нам байгаа биз дээ. Ичих булчирхай нь ажиллаад. Молорэрдэнэ гичий энэ энэ нохойноос хэдэн тѳгрѳг авсан байх. Харин Баабарыг Молорэрдэнэтэй харьцуулахгүй шүү. Баабарын нүүдэл суудал маш сайн ном. Молорэрдэнэ гичийд юу бна. юуч бхгүй чадахгүй

2018, 12 сар 10. 18:11
Зочин

за даа казак гэж шинэ үндэстэн оршин тогтонох гээд л агуу түүхээс хуваалцаж өөрийн болгох гэж л нотлоод харин бид тэднийг дэмжих хэрэггүй

2018, 12 сар 10. 19:37
Зочинбат

Казахын Ерөнхийлөгч Назарбаев саяхан дэлхийн нүүдэлчдийн хурлын үеээр Чингис хаан казак хүн байсан гэсэн үлгэр ярихаа одоо боль гэсэн шүү! Овоо шударга хүн юм.

2018, 12 сар 10. 17:11
Зочин

😂

2018, 12 сар 10. 18:40
Батын Бэрх

Tүүхийнхээ бүх цаг үеийн туршид бусдын дарлал дор оршиж дөнгөж 92 оноос тусгаар тогтнож улс болж байгаа хасагуудад ямар нэг баатарлаг түүх зохиох зайлшгүй шаардлага бий

2018, 12 сар 10. 19:46
tsog

tuuh yarival hasag gej uls baihgui shuu mongoliin hariat gulugnuud

2018, 12 сар 11. 9:01
Зочин

энэ хасагууд нээрээ хүн муутай новшнууд шүү бүх юм нь дээр харагдах юм даач чааваас даа баатар болж тоголмоор санагдсын байх даа

2018, 12 сар 11. 16:12
Зочин

Чингис хааныг хасагт сахалт гэж ярьдаг байсан үе хэзээ билээ хө санаж явахад илүүдэхгүй

2018, 12 сар 11. 18:33
Зочин

шаа

2018, 12 сар 12. 9:35
Зочин

Ataarxuu mulguu yum g erdemten gechjee.Mongol bol munxiin Mongol,ix ezen Chingis xaan bol zuwxun mongol.:

2018, 12 сар 13. 22:36
Booeo

ENE HUN UNEHEER YUUCH MEDDEGUI HUN. TER UED MANJUUD CHIN BISH ALTAN ULS NERTEI BAISAN
. CHINGIS 1215 OND BEEJING EZLEHED HYATADIIG MANJUUD EZEGNEJ BAISAN SEDGIIGCH MEDDEGUI MAL. HASGUUD OORSNOO UNDESNII BAHARHALTAI BOLOH GEHEER TUUHEND NI GYALTAIH YUUCH BAIHGUI ULS TEGEEDL BUURAI BOLOHOOR NI MONGOLCHUUDAAS BULAAHAAR SHIIDEE BIZ. NAZARBAYV NILEED MONGO OGOO BIZ. HARAHADCH ERUUL HUN BISH BILEE. SHUUDL BIDEND UNDESNII BAHARHAL HEREGTEI GEJ YARIDAG HUN BILEE..MOLORERDENE METIIN LALARUUD MONGO AVAAD DEMJIHEER BOLSON SURAGTAI

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]