Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1921 оны Ардын хувьсгал нь харийн түрэмгийллийг эсэргүүцсэн ардын бүрэн эрхт улсын төлөөх хувьсгал байжээ. Ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодалын байгууллыг халж, Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улсыг тунхаглажээ.

Бунханд байсан шарил Д.Сүхбаатрынх биш байсанУншсан56,339

Би МАХН-ын дэргэдэх Намын түүхийн институтэд ажилладаг байлаа.

Д.Сүхбаатар судлаач, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, түүхч доктор О.Пүрэвийн 2007 онд Зиндаа сонинд, 2011 онд news.mn вэбсайтад нийтлэгдсэн нэгэн ярилцлагыг хүргэж байна.

-Та жанжин Сүхбаатарын талаар хэдийнээс судлах болов?

 

-Би МАХН-ын дэргэдэх Намын түүхийн институтэд ажилладаг байлаа. Тэнд эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүн заавал нэг сэдэв сонгож судлах ёстой боловч зөвхөн дарга нарын зааж өгсөн сэдвийг судалдаг байлаа. Д.Сүхбаатар жанжны намтрыг ч дарга нарын даалгаврын дагуу авч судлах болсон юм. Д.Сүхбаатар жанжин бол Монголчуудын шүтээн болсон хүн л дээ. Тэрбээр 1893 онд төрж, 1923 онд яг 30 насныхаа ой дээр өөд болсон байдаг.

-Монголын түүхийг социализмын үзэл суртлын жилүүдэд нэлээд гуйвуулсан байдаг. Д.Сүхбаатарын түүх ч ялгаагүй худал, үнэн хосолж байв уу ?

-Тэр жилүүдэд Д.Сүхбаатар МАХН-ыг ч байгуулсан, ардын төрийг ч байгуулсан гээд их магтаж байсан. Юм, юмны толгойд явж байдаг, бусад улсынх нь нэр гардаггүй, С.Данзан, Д.Бодоо гээд хамтран зүтгэгчид нь хувьсгалын эсэргүү болсон тийм үе байлаа. Тэгээд судалж үзэхэд бичиг үсгийн хувьд чадвартай, их үнэн үг хэлдэг, тэр үеийн манлайлагч байхаас аргагүй хүн байсан. Сүхбаатарын намтар 3-4 удаа гарсан байдаг ч хоорондоо зөрүүтэй байсан л даа. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн учраас нутаг руу нь ч очиж үзлээ. Нутгийн ард нь ч гэсэн түүнийг магтаж байв.

-Түүнийг Монгол хүн мөн, биш гэж маргацгаадаг. Таны судалснаар ямар гаралтай хүн бэ?

Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нар

-Судалгаагаар Д.Сүхбаатар гэж ямар хүн юм бэ гэдгийг мэдэхийн тулд гарал үүслийг нь судлах ажлаас эхэллээ. Түүний аав цагаан дээлт Дамдин 1890 онд Хүрээнд орж ирсний дараа Д.Сүхбаатар Амгаланбаатарт төрсөн, ард гаралтай ядуу гэр бүлд өссөн хүүхэд. Ядуу ч гэсэн бичиг үсэг, тоо бодлого заалгасан тухайн үедээ л боловсролтой хүн байсан. Архивт байгаа бичиг баримтыг нь үзэхэд их гоё бичигтэй хүн байсан нь харагддаг. Гэтэл сүүлдээ Сүхбаатарын талаар янз бүрийн гуйвуулга их явдаг боллоо. Ялангуяа ардчилал эхэлснээс хойш түүнийг Оросоос ирсэн хиймэл хүн, Орост сургуульд сурч байсан гэдэг байв. Үнэндээ Орост сургуульд сурч байгаагүй ганц хоёр удаа л Эрхүү, Москва руу очсон байдаг юм. Зарим нь халимаг хүн байсан гэнэ. Миний судалснаар орос яавч биш. Гарал нь Сүхбаатар аймгийн хүн ч гэсэн Амгаланбаатарт төрсөн хүн. Тэгээд удам судрыг нь хөөцөлдөөд байсан чинь ӨвөрМонгол гаралтай хүн болоод явчихдаг юм байна. Тэгвэл энэ чинь хятад хүн байх нь уу гэтэл хятад биш, жинхэнэ өвөрМонгол хүн болж таарлаа. Сүхбаатарын 4-5 үеийг нь бид мэддэг байлаа. Түүний эцэг бол Дамдин, Дамдины эцэг бол Төгөө, Төгөөгийн эцэг Элбэг, Элбэгийн эцэг Төгс гэж хүн байжээ.

-Тэгэхээр Сүхбаатар өвөрМонгол хүн болж таарах нь ээ?

-Энэ ийм учиртай юм. Манайд Дорнод аймгийн хүн байна гээд нэг өвгөн ирээд өврөөсөө миний сонинд, бичсэн өгүүллэгийг гаргаад ирлээ. Tэр сонинд би Сүхбаатарыг Хайсу овгийн хүн гэж бичсэн байсан юм. Тэр өгүүллийн мөрөөр Дорнод аймагт Хайсу биш Хуайса овгийн хүн гээд бөөн маргаан болсон байж. Хуайса гэдэг нь Буриадын эртний овог учраас буриад, хуайса овгийн хүн гэж маргалдахгүй юу. Тэгээд Буриадын сэхээтнүүд Сүхбаатар халх хүн биш, буриад хүн, Оросоос ирсэн гэж маргадаг боллоо. Би ч бууж өгөөгүй юм. Тэгсэн чинь тэр өвгөн “Би бол Дорнод аймгийн Үзэмчин хошууны Хайсу овгийн хүн. Би ӨвөрМонгол гаралтай учраас 1945 онд Монголын харьяат болсон юм” гэж миний Хайсу овгийнх гэдгийг баталж өгсөн юм. Тэгэхээр Сүхбаатар бол өвөрМонгол гаралтай, цэвэр Монгол хүн мөн.

-Удмаараа тэмцэгч, зоригтой хүн байсан гэдэг билүү?

Д.Сүхбаатар Хужирбулангийн цэргийн ангид

-Өвөө нь Элбэг гэж хүн байсан талаар Сүхбаатарын намтарт нь байдаг байхгүй юу. Зарга заальхай хийдэг, зоригтой хүн байсан гэдэг юм. Сүхбаатар аймгийн нутагт 19-тийн хонхор гэдэг газар байдаг юм. Тэнд гүнзгий нүх ухаад, шат тавьж янз бүрийн хэрэгт холбогдсон хүмүүсийг хийчихээд шатаа авч эсгийгээр бүтээчихдэг нэг ёсны шорон шиг юм байж л дээ. Тэр нүхэнд 19 хүнийг хорьсон бөгөөд шороо нь нурж тэдгээр хүмүүс бүгд дарагдаж үхсэн түүхтэй юм билээ. Тэгээд л 19-тийн хонхор гэж нэрлэж. Элбэг ч тэр 19 хүний нэг бөгөөд тэр үед 36 настай байсан юм. Түүнээс хойш Сүхбаатарын удам нутагтаа хэл аманд их ордог, их шүүмжлэгддэг байжээ.

-Аавынхаа үхлээс болоод Дамдин гуай нутгаасаа гарч, Хүрээнд ирсэн хэрэг үү?

-Элбэгийн хүү Дамдин бас л ядуухан эр байж. Овоо баян айлд зарцлагдаж байгаад тэр айлынхаа охинтой дотно болчихгүй юу. Тэгээд суух гэтэл охины гэрийнхэн “Энэ удам муутай хүн, амьдруулахгүй” гэхээр нь Дамдин хүүхнээ аваад Хүрээ рүү оргочихсон байгаа юм. Энэ тухай намтарт нь байдаг л даа. 2-3 хүн дундаа ганц морьтой 700 км явж хүрээнд ирсэн байдаг. Нутгаасаа оргоно гэдэг чинь тэр үед эзэн ноёноосоо урвасантай адил хэрэг байлаа. Тэгэхээр зоригтой л хүн байсан хэрэг. Тэгээд хүрээнд ирснээс хойш гурван жилийн дараа Сүхбаатар төрсөн. Сүхбаатарын нөхөрлөж байсан нөхөд нь ч дандаа сэргэлэн улсууд. Зарим нь хулгай зэлгий гээд янз бүрийн юманд холбогдсон, ял ямба үзэж явсан тийм улсууд байдаг.

-Сүхбаатар, Янжмаа хоёр нэг нутгийн хүмүүс гэдэг байх аа?

-Тэр хоёр нэг нутгийн, хуучин ч бие биенээ таньдаг байсан. Янжмаа бол Хүрээний айлын хүүхэн л дээ. Гэхдээ бас л Сүхбаатартай адил Сэцэн хан аймгийн хүн бөгөөд мөн л өртөөнөөс зугтаж Хүрээ рүү нүүсэн айл. Эцгийг нь Мэмэндэй, эхийг нь Сэрээнэн гэдэг байж. Сүхбаатар Төмөрт өртөөний улаач байсан. Тэгээд 1910 онд Гачууртын наахна байдаг Хар усан тохойд нутагладаг сарлаг Дэндэв гэж айлын гадаах өвсөн овоохойд Сүхбаатар, Янжмаа хоёр гэр бүл болсон байдаг. Тэр үед Янжмаа 19-тэй, Сүхбаатар түүнээс хоёр дүү, 17-той байсан.

-Сүхбаатар гуай юуны улмаас нас барсан юм бэ? Хордуулсан гэдэг үнэн үү?

Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нар

-Хордуулсан гэж кинонд гардаг нь үнэний ортой. Гэхдээ лам хордуулаагүй, өөр хүн л хордуулсан бололтой байдаг. Дээр үеийн үзэл суртлаас худлаа юм их бий. Ямар ч гэсэн тэр үед хамгийн чийрэг биетэй, одоогоор бол их сайн тамирчин, моринд гарамгай тийм хүн хамгийн түрүүнд, тийм залуудаа үхчихнэ гэдэг ямар нэгэн учиртай байх гэж бодогддог. Оросын цэргийн улсууд хор өгсөн байх гэж би боддог юм. Гэхдээ одоо тэр хорлосон, энэ хорлосон гэж хэлэх үндэс байхгүй. Хамгийн сүүлд бурханч лам Г.Пүрэвбат бунханд байсан шарилыг нь гаргаж шинжилсэн шүү дээ. Тэгэхэд Сүхбаатарын биеийн өндөр нь таарахгүй байсан. Бунханд 1.60 хэдхэн см-ийн өндөртэй шарил байсан.

-Тэгэхээр олон жилийн турш хүмүүс Сүхбаатар жанжин биш, өөр хүний бунханд хүндэтгэл үзүүлдэг байсан гэсэн үг үү. Бунханд өөр шарил хийсэн гэхээр ямар нэг далд санаа байсан юм биш байгаа?

-Сүхбаатар бол яах аргагүй 2 метр орчим өндөртэй хүн байсан. Өндөр гэдгийг нь юугаар нотолж байна вэ гэвэл авахуулсан гэрэл зургуудыг нь харахад зэрэгцээд зогсч байгаа хүмүүсээс бүгдээс нь өндөр байдаг юм. Анх Алтан-Өлгийд оршуулсан байсан юм. Тэгээд 1953 онд авчирч бунхалсан. Тэгэхэд шарил дээр нь Ю.Цэдэнбал дарга тангараг тавьж байсныг би оюутан байхдаа өөрийн нүдээр харж байлаа. Алтан-Өлгийгөөс авчрахдаа буруу хүний шарил авчирсан юм шиг байгаа юм. Тэрнээс шарил нь богино болчихно гэж юу байхав.

-Та Сүхбаатар судлалд хэдэн жил зарцуулав?

Д.Сүхбаатар, М.Янжмаа

-Зөвхөн Сүхбаатарын судалгаагаар намын түүхийн институтэд 23 жил болсон. Одоо ч би Сүхбаатарыг хүндэтгэж явдаг юм. Гэрээр дүүрэн Сүхбаатарын зураг бий. Энэ 23 жилийн хугацаанд Сүхбаатарын талаар олон зүйлийг судалж гаргаж ирсний нэг нь Амгаланд төрснийг нь тогтоосон явдал. Үүнийг бид л анх мэдсэн байхгүй юу. Сүүлд нь бид Амгалан дахь Дарь эхийн сүмийн цаад урд талд, гадуураа холуур хашаатай гэрийн буурь байсныг олсон. Энэ бол төрсөн газар нь. Тэгээд 100 жилийн ойгоор нь “Сүхбаатарын төрсөн газар шороо мөн” гэж Монгол бичгээр боржин чулуун дээр бичсэн хөшөөг буурин дээр нь босгосон.

-Зарим талаар түүний намтар түүхийг бүдгэрүүлж, дарах асуудал байсан болов уу. Түүний тухай судлахад хэцүү асуудал, аюул заналтай хэр тулгарч байв?

-Аюул занал ч юу байх вэ. Хамгийн гол нь зарим нь оросоос гаралтай буриад, зарим нь халимаг гаралтай гээд маргалдана, хэрэлдэнэ. Гэрийнхээ гадаа салхинд гараад суухаар зарим нэг архичин намайг зодох гэж, бүр алах гэж оролддог байсан. Түүх бол үнэнээрээ л байх ёстой. Үнэнээрээ явбал ялдаг жам бий. Түүх бол үнэний төлөө тэмцсэн шинжлэх ухаан.

Сэтгэгдэл 68ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 18. 12:22
Зочин

өвөрмонгол гэдэг нь ортой

8 сар 13. 12:51
Зочин

2 м орчим өндөр гэдэг худлаа хүмүүстэй хамт байгаа зургийг нь харахад 1.80 орчим л харагддаг.

8 сар 17. 13:46
Зочин

партизануудын дурсаснаар 190 гаран см өндөртөй байх магадлалтай өвөр монголд дайтаж явахад сүхбаатар мөн халхийн гэндэн баатар 2 суухад толгой нь ханы эрсээр татаж байсан гэж дурсасан байдаг

8 сар 13. 0:39
Зочин

Тэр алтан овооноос 53 онд талбай руу шилжүүлэхэд ажиллаж байсан буурай Сүхбаатрынх мөн эсэхэд их эргэлзсээн жижиг хүний шарил байсан гэж ярьж байсныг санаж байна. Ер нь тэгээд ач гуч нь амьд байхад гений шинжилгээ хийгээл болно ш дээ. Юм хөгжөөд байхад

8 сар 11. 16:04
Ард

Энэ их сэжигтэй сэднв. Ердөө 2 жил цэргийн сайд хийсэн хүн. Яагаад ингэж их мадах болов. Ерөнртй сайд ч болоогүй .дээр нь ер туршлага байхгүй.

4 сар 5. 10:58
Үнэн хаана байна

Үнэн хаана байна.
Сүхбаатарыг муулсан монгол хүнд сүйрэл ирнэ. Ленинг муулаад оросууд задарсан гэдгийг бүү март, мартвал сөнөнө

8 сар 11. 8:43
Зочин

Баабар амьд яваад байх юм муулсан хэвээрэй

2018, 5 сар 20. 1:21
Tsetsee

Sukhbaatar 185 cm undurtei baisan!Ene krimiin il bolgoson materialuudad bdg!

2017, 12 сар 8. 22:17
Jan hai shi buyu navchaa

Haya n dundad irgen hun atlaa eh ornoosoo urvaj hairaan shan ersiig honoov odoo eh nutagruu n shariliig n zooh heregtei uniig bi sonsood mongol ulsiin temtsel avaaas dundad irgen ulsiin irgenii dain ajuu

2018, 2 сар 6. 4:32
БИЕ ХҮН

ИНЭЭЖ БАЙГААД ХАНИАХ БАЙЛГҮЙ... ХАНИАЖ БАЙГААД МАЖИЙХ БАЙЛГҮЙ... ИХ САНАЖ БАЙГААД ЭРЛЭГ РҮҮГЭЭ ЯВЧИХАВ ДУНДАДЫНХААН, АЙН. ПОХАХА.

2017, 9 сар 6. 2:39
Buriad

Dornodiin Tsagaan -Ovoo sumiin buriad hun baisan.

2017, 7 сар 19. 19:58
post.guest

Өндөр нь ч өндөр л хүн байсан шиг байдаг. Гэхдээ 2м орчим гэдэг нь юу л бол. Чойбалсантай авахуулсан зураг энэ тэрээс нь харахад их үсрээд 175 - 180 байсан байх.
Дагнаж судалсан хүн гэхэд маш муу мэдээлэлтэй байна да

2017, 2 сар 11. 11:47
Зочин

Сүхбаатар жанжин жинхэнэ баатар зоригт сэргэлэн цовоо Монгол хүн байсан гэдэг нь ойлгомжтой. Тийм учраас байдал бишдэж байгааг мэдээд Элбэгдорж Ренчиногийн нүүрэн дээр үхсэн хүн болж хуураад Герман эмчийн оролцоотой Герман руу гарч хожим хойно нас нөгчсөн гэсэн таамаглал байдгийг сонссон уу, судалсан уу

2018, 2 сар 4. 14:12
Зочин

zohiolch natsagdorj shhig uu haha

2017, 1 сар 4. 14:03
Зочunshigchин

janjin jboljanjin shuu dee yunuh ni uvurmongol baihav ene zunug uvgun zunusun blee ter Zurhnii holengee bichij baisnaa guiteheee bsan

2018, 3 сар 4. 10:16
Зочин

2 өөр хүн яриад байна даа

2016, 12 сар 23. 22:58
Зочин

2 метр өндөр гэдэг нь юу л бол. 2 метр өндөр хүний гэрэл зураг шал өөр харагдана. 1метр 75 хэтрэхгүй болуу. Ийм хүн 20 зууны эхэн үенийн монголчууд дотор харьцангуй өндөр харагдана

2017, 7 сар 19. 18:42
Зочин

muzeid baida deeleer n bodvol ih ondor baihaargui ee. 1953 ond Altan-Olgiigoos avchrahdaa sanaataigaar esvel anduurch oor huni sharil avchrsan n unenii huvitai baih, bur hiimel shudtei, namhan hunii sharil baisan baidag.

2016, 12 сар 22. 21:00
болд

тийм байлгүй дээ...түүнээс бүх цэргийн жанжин хатгаа ч билүү?хордлого ч билүү?богдын лам хордуулсан гээд янз бүрийн юм ярьдаг,бичдэг,кино хийдэг байлаа...нам гэдэг мөн ч тамтай байгууллага юмаа,нэг ч үнэн юм байхгүй...яаж ч будаад цус нь,аллага нь арилдаггүй юм байна...

2016, 12 сар 26. 15:00
Зочин

харин тийм яавч шальдар булдар өвчнөөр өөд болхооргүй бие хаатай хүн баймаар юм

2016, 12 сар 22. 21:00
болд

тийм байлгүй дээ...түүнээс бүх цэргийн жанжин хатгаа ч билүү?хордлого ч билүү?богдын лам хордуулсан гээд янз бүрийн юм ярьдаг,бичдэг,кино хийдэг байлаа...нам гэдэг мөн ч тамтай байгууллага юмаа,нэг ч үнэн юм байхгүй...яаж ч будаад цус нь,аллага нь арилдаггүй юм байна...

2016, 12 сар 22. 12:51
Зочин

lam nar neeree tuuhiig uurtuu erguuleh gej bishgui xudal shaah yma.

2016, 12 сар 22. 12:42
Зочин

30 настай чийрэг залуу үхнэ гэж байхгүй. Сайхан хүн байсан. Юу ч мэдэхгүй ч хорлогдсон гэж боддог. Тэр үеийн хүн гэхэд их цовоо сэргэлэн дайчин шудрага хүн байсан гэж итгэдэг. МУ-ын аль сайн сайхан эцэг өвгөдүүд үгүй болдог. Магадгүй гадаад улс нөлөөлсөныг хэн ч бүрэн нотлож чадаагүй л юм байна л даа. Хайран хүн. Ач охин нь одоо насны нар хэвийсэн ч ээж аавыгаа дууриайсан их царайлаг нүдэнд дулаахан хадагтай байдаг. Үр удам нь сайхан л улсууд байгаа байх . Бидний Монголчууд Ю. Цэдэнбалаас дутахааргүйгээр хүндэлж дурсах нь зүйн хэрэг гэж бодож байна. Хайран хүн...

2017, 12 сар 5. 21:28
ЗочинГанболд

Үнэхээр жанжин байснаас гадна богд хаантай шатар тоглож байсан сураг байдаг энэ үнэн бол ухаантай л залуу байж.30 нас гэдэг эр хүний ид сайхан нас шүү.
Ёст бэйсийн хошуу гэдэг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төв хамрагддаг гэдэг буриад,өвөр монголын аль нь ч ойрхон байх аргагүй хол нутагдаа...Намайг Урайнд сур ч байхад 2 гурзин оюутан эзэн Чингис хааныг минь гүрж хүн гээд үнэнээсээ дайраад байхаар нь аргаа барахдаа * танай улсыг байлдан эзэлсэн хойно танай хаан байсан нь үнэн *гэж байж билээ.

2017, 12 сар 5. 15:22
Зочин

tiim shuu odoo ued iim eh oronch humuun oldohgui

2017, 2 сар 17. 14:45
Зочин

Дэижиж байна. Бидний өнөөгийн тусгаар тогтнол, улс орны хойч үеийн төлөө байсан Сүхбаатарыг Монголчууд хүндэлж хүндэтгэж байх ёстой. Хувьсгал хийхэд энэ хүний оруулсан хувь нэмэр маш их.

2016, 12 сар 22. 10:52
Зочин

23 жил судлаад ердөө л энэ үү? Тэгээд бас 2 метр өндөртэй байсан энэ тэр гээд сайхан шааж байнаа. Зурагаас харахад жанжины өвдөг нурууны өндөрийг эхнэрийхтэй нь харьцуулаад харвал тийм өндөр харагдахгүй байнаа. Эхнэр бол үсрээл 165см харагдаж байна

2017, 2 сар 17. 14:47
Зочин

Энэ өдөөн хатгагч Монголын түүхийг гуйвуулсныг дэмжиж байдаг Хятадын эрлийз байх. Сүхбаатар чамд ямар гай тарьсан юм бэ.

2016, 12 сар 28. 12:15
Зочин

Тэнэг мал вэ. Тгд мэдэмгий гэж яав.

2016, 12 сар 22. 21:02
болд

гоймон баатар гэж монголчууд ярьдаг байсан гэхээр намхан байж таарахгүй л болов уу...

2017, 3 сар 9. 19:41
Зочин

Тэр үед гоймон гэж юм байгаачгүй.Сүүлд л үзэл суртлын үед хүчээр гоймон болгосон гэхчинэ билээ.Гуа мин гэдэг.

2016, 12 сар 22. 21:02
болд

гоймон баатар гэж монголчууд ярьдаг байсан гэхээр намхан байж таарахгүй л болов уу...

2016, 12 сар 22. 11:29
Зочин

Чиний дүгнэлт ердөөл энэ үү? Ичмээр барам бэ чи

2017, 12 сар 5. 21:35
Зочин Ганболд

Барам минь чи нутгийн минь нөхөр юмаадаа. Муу аав минь уурлахаараа хэлдэг ганц үг нь /барам/байж билээ.Аавминь бодогдчихлоо.

2016, 12 сар 22. 9:25
ц

Сууж байгаа нь Чойбалсангаас нээх өндөргүй бна, 1,70 м өндөртэй байсан байх,

2016, 10 сар 16. 11:41
Зочин

Sukhbaatar bol Estiin downii xun mon Tsesenxaan aimgiin Est beis Dorjzawiin xoshuunii xariyat xun gej temdeglegdsen bdag.Est Beis Dorjzaw unagan nutagt ni urj nutgiin ard olontoi urij uulzuulsan bdag zuun xayzgaariig ergej yawxad ni. Odoo ter uulzsan gazar ni Sukhbaatar aimgiin Sukhbaatar sumiin nutag Nalaix gedeg gazar Dursgaliin baganiig ni bosgotson bdagaa. Yax argagui xalx xun.

2016, 12 сар 21. 19:00
Зочин

ter uneen bi suhbaatar sumiin unagan huuhed olon huuch sonsoj bsan buuraluudaasaa

2016, 9 сар 28. 21:56
Зочин

2 м ч арай юу вэ. зургуудаас харахад 1,8 м л байсан юм шиг байна

2016, 12 сар 22. 17:55
Зочин

1 миатр 99 ханзааных

2016, 9 сар 22. 21:24
Зочин

Dornodiin tsagaan ovoo sumand Baatriin Namsrai gej undur nuruutai saihan hun baisan ter hunii eejiig shunuur hutulguu moritoi ergej irdeg bsan gej yaridag bsan

2016, 9 сар 22. 21:21
Зочин

Za saikhan zalj bnaa sukhbaatar dornod aimgiin tsagaan ovoo sumiin garaltai buriaduudiig helmegduulj baisan bolohoor heldeggui baisan ter sumiihan yaridag shte tsagaan ovoo sum suhbaaatar aimagtai deer ued zalgaa baisan

2016, 9 сар 22. 16:23
Color

Zuv. Yuch medehgui baij muu helne, unshihgui baij hudlaa medemhiireed, yostoi hujaagaar hudlaa uvduj, hooson huursun mahan tolgoinuud. Ta nariig ter hujaa nar chin ashiglaad bna. Ehleed unsh ...

2016, 9 сар 22. 14:39
Зочин

zugeer unshichhaj boldoguin bhda ovor mongoloos garaltai bhaar yadgiin ovor mongolchuud bugd hyatad uu teheer ovor mongoloos torson mohgol baatruud zondoo l bdg damdinsuren togtoh taij geh met ene muulaad medemhiireed bga humuus ni chaddag yum bol oorsodoo sudlaad nom zohiol bich l de chadahgui bj muu atsnuud

2016, 9 сар 21. 19:06
Зочин

Солиорцийн удахгүй хятад байсан юм гэх юм байна

2016, 9 сар 21. 19:04
Зочин

За за одоо бүр Өвөрмонголынх болгоод бичиж байна. Санаатай бодлого барьж байгаа юм байна.

2016, 9 сар 21. 14:11
mgl

Yanjmaagiin hajuud suuj baigaa ni undur hun bish bna. Yumiig sain sudlaj unen zuvuur ni gargaj baimaar yum.

2016, 9 сар 20. 21:57
Зочин

Suhbaatar 2metr ehner ni 195 cm baisan bhnee

2016, 9 сар 20. 9:40
Зочин

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, undesnii baatariig n gutaaj bxad dagaj darvalzaad bx yum gavyag guicex xun bgaa bil uu? ? tuux tuuxeeree l uldene baatar gedeg n margashgui

2016, 9 сар 20. 6:46
Зочин

Орос сургагч ньТуулын бургасанд цавчиж алсан гэдэг.5 замын байлдаанд гавьяа байгуулсан тул Зоригтбаатар цол шагнагдсан байдаг.Алагдаж хэлмэгдсэн хvмvvс дотроос хамгийн нэр цэвэр байсан учраас л улаан Оросууд тvvнийг тодруулж гаргасан юм биш vv?

2017, 2 сар 7. 9:52
Зочин

сүхбаатар орсоос ирсэн буриад нь үнэн. түүнээс биш хэдийдээ орос хэл сурхав дэ.түүхийг нь хархад багадаа консулын дэнжийн орос хүүхдтэй тоглсоор орос хэл сурсан, угийн морин, сэлэмд гарамгай хүн байсан гэсэн байдаг. үнэндээ бол орост байхдаа хасаг цэрэгч юму эсвл цэргийн сургууль орост эзэмшсн хүн.ардын намын ажлаар хойшоо явхдаа төмөр гэж нэртэй буриад хүн болж зүсээ хувиргаж явсн гэдэг. угаасаа буриад юм чн амархан байсан байхлда

2016, 9 сар 20. 6:33
Зочин

сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа.

2016, 9 сар 19. 19:59
Зочин

23 жил судлаад ердөөсөө энэ үү, Улсаас сул цалинжиж байсан хүн байна даа. Намын даалгаварыг ёс төртэй гүйцэтгэжээ.

2016, 9 сар 19. 18:36
hahahahahah

chinges evrop hvn bolson ugaasaa vil hereg ni evrpopiiin unuudriin bvh sain vilstei taarch bgaaa .; mongol hvn gej ugaaasaaa hulgaich zayatai amia bodson ataarhuu . deeremchid gedeg ni chingesiin viltei zurj bgaaa yum ..; svhbaatar bol ugaasaaa hujaaa .; damdiniig ulaagaaa hiiheer yvsan araar ynjmaa geech jungaatai nuhtsuj damdin hujaa hvv tejeej bgaa talaar tvvhend temdeglegdsen baidag ; tsedenbal iig me enhboldiin aavtai hamaatan baij magadgvi . tiimdeech me enhboldiin avv geh jungaa mongold vldej chadsan geh yria gaduur tarhah boljeee ... hjahahahahahahahah vnen yum algoooooo

2016, 9 сар 19. 16:50
ard

yun oros garaltai buriad ve? buriad chini mongol shyy dee!!!!!!

2016, 9 сар 19. 16:34
Зочин

СУДАЛГАА ГЭХ ЮУ БАЙХАВ СОНССОН ДУУЛСНАА Л МЭДЭМХИЙРЧ ЧАЛЧИЖ БАЙХГҮЙ ЕҮ,ТЭР ШАРИЛЫГ САЯХАН АЛТАН ӨЛГИЙРҮҮ БУЦААЖ ЗӨӨСӨН ШҮҮ ДЭ,ТҮҮНИЙГ ХИЙСЭН ХҮМҮҮС ОДОО АМЬД СЭРҮҮН БАЙГАА ,,,СУДЛААЧ ӨВӨӨ БУДИЛААД БАЙГАА БОЛОЛТОЙ.

2016, 9 сар 19. 16:07
Зочин

ЗӨНӨГ ӨВГӨН ЮУ ГЭЖ ХУЦААД БАЙГАА ЮМ БОЛ. ЧОЙБАЛСАН, ЯНЖМАА НАРААС НЭГ ИХ ӨНДӨРГҮЙ Л БАЙГАА БИЗДЭЭ, ӨӨР ХҮНИЙ ШАРИЛ Ч ГЭХ ШИГ, ӨВӨРМОНГОЛ Ч ГЭХ ШИГ, ТЭНЭМЭЛ ӨВӨРМОНГОЛООС ХАЛЬТ ХУЛЬТ ЮМ СОНССОНОО СУДАЛГАА ГЭЖ ХУЦАЖ Ч БАЙХ ШИГ. ЦЭВЭР МОНГОЛ ХҮН БАЙСАН, ЮУН ХАЙСУ ОВОГ ВЭ, НЭГ ИХ МЭДЭГЧ БОЛОХ ГЭЭД ЭНЭ ЗӨНӨГ ӨВГӨН ОДОО ҮХСЭН ҮҮ ҮХЭЭГҮЙ ХОРВОО БУЗАРЛААД ХУДАЛ ХУЦАЖ ЯВАА ЮУ

2018, 1 сар 21. 11:21
Монгол

Хүүеэ чи чинь одоо ямар сүртэй хэрэлддэг юм бэ. Зүгээр сэтгэгдлээ бичиж болдоггүй юмуу. Хуц, солиор гээд л явж өгөх юмаа. Чамайг тоох хүн энд байхгүй ккк. Дэлгэцний ард ямар хөгийн юм сууж байдаг болоо 😀

2017, 1 сар 2. 11:44
Зочин

uvurmongol geheer hujaa yu.ulsiihaa dunduur hil hyazgaar tatsanaara hujaaagaar duuduulah u.minii uvuu ch bas uvurmongoliin alshaa hoshuunii khun.namaig hujaa gevel harin arisiig chini honshoort chini zuune shu.

2016, 9 сар 19. 16:09
Зочин

Зөв шүү бид бүгд л монгол хүн гэдгийг нь мэднэ дээ бас ***** болгох нь үү

2016, 9 сар 19. 16:05
1

53 онд өөр хүний шарил андуурч авч ирээд тэр чигээрээ Сүхбаатарынх гэсэн ойлголттой үлдчихсэн байх гэсэн үү, үгүй байхаа. Хордуулсан юм бол хордуулсан улс нь хожим хойно яс, үлдэгдэлээс нь ч хорны шинжилгээ авч болно гэдэг утгаар нь хордож үхээгүй хүний цогцосыг булаад үлдээсэн байхоо.

8 сар 18. 17:01
Зочин

Magadlaltai tailbar bn

2016, 9 сар 19. 15:55
Зочин

ЭЛБЭГДОРЖООС Л АСУУЧИХААЧ. ТЭР ЧИНЬ СҮХБААТАР БАЙТУГАЙ 800 ЖИЛИЙН ӨМНӨ ТӨРСӨН ХҮНИЙ ТӨРСӨН ӨДӨР, ЭХ БАРЬЖ АВСАН ХҮН ГЭЭД БҮГДИЙГ НЬ ХЭЛЭЭД ӨГНӨ. ЯГ ТӨРСӨН ӨДӨР САРААР НЬ ШҮҮ. ТЭГЭЭД ТЭР ӨДРӨӨР НЬ АМРАЛТЫН ӨДӨР БОЛГОНО ГОЁ, ГОЁ

2016, 9 сар 20. 6:33
Зочин

ха ха алах юм аа

2016, 9 сар 19. 19:30
Зочин

yag zow ha ha

2016, 9 сар 19. 16:28
Зочин

Мэдрэл муутай пизда вэ чи

2016, 11 сар 22. 12:15
Т.Эрдэнэбат

за сайн муу, үнэн зөв аль нь ч бай Д.Сүхбаатар бол цэргийн гарамгай жанжин, эх оронч хүн байсан нь олон баримтаар нотлогддог. Тийм учраас Монголын төрд зүтгэж явсан нэг эх оронч хүүгээ үгүйсгэх нь зүйд нийцэхгүй,

8 сар 14. 8:51
Зочин зочин

Сүх жанжин өөрийн нэсэн хүүхэдгүй, Янжмааг дагаж ирсэн Галсан гэдэг хүүтэй байсан ,Галсангийн ганц охин нь Наран гэж эмэгтэй байдаг, тэр Нарангаас нь гарсан хүүхдүүд Сүхжаргалмаа юм гэж ярьцгаадаг юм билээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]