Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлэвУншсан3,266

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин авлигын хэргээр шоронд хоригдож буй ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин авлигын хэргээр шоронд хоригдож буй ерөнхийлөгч асан Пак Гын Хед өршөөл үзүүлжээ. Энэ талаар Хууль зүйн яамнаас өнөөдөр мэдэгдэв. Дээрх шийдвэрийг түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан хүмүүнлэгийн үүднээс гаргасан байна. Пак Гын Хэ 2019 онд мөрний мэс засалд орсон бөгөөд энэ жил мөр, нурууны архаг өвчний улмаас гурван удаа эмнэлэгт хэвтсэн ажээ.

Бүгд Найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч асан Пак Гын Хэг авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 20 жил хорих ялыг тус улсын дээд шүүх гаргасан. Мөн 2016 онд болсон парламентын сонгуулийн өмнө намынхаа нэр дэвшигчдийг нэр дэвшүүлэх ажилд хууль бусаар оролцсоных нь төлөө дахин 2 жилийн ял оноож, нийт 22 жил хорихоор болсон.

Хамгийн анх 2017 онд ерөнхийлөгч асан Пак Гын Хэ хариуцлага алдсаныхаа төлөө албан тушаалаасаа огцорч шүүхэд татагдсан байдаг. Үүний дараа 2018 оны 7-р сард анхан шатны шүүхээс түүнд авлигын хэргээр 15 жил, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр дахин таван жилийн хорих ял оноож, 21.5 тэрбум воны торгууль ногдуулжээ.

Дараа нь давж заалдах шатны шүүх хорих ялыг 30 жил болгон сунгасан ч шүүхийн шийдвэрийг хэд хэдэн удаа хянан хэлэлцэж, ерөнхийлөгч асан Пак Гын Хэг ялласан зарим зүйл ангийг хассан байна. Ийнхүү дээд шүүх Пак Гын Хэгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул дахин давж заалдах эрхгүй болжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]