Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Өвөр Монголчуудын тухай бидний зохиосон үлгэрУншсан28,543

Өвөр Монголчууд бол Монгол ёстой, Монгол соёлтой, Монгол хэлтэй, Монгол сэтгэлтэй, Монгол цустай, өөрсдийгөө хятад биш Монгол гэж үздэг 5 сая Монгол хүмүүс.

ХАЛХ МОНГОЛЧУУД бид Өвөр Монголын тухай үнэнийг хэлэхээсээ илүү үлгэр зохиож ярьдаг. Гэхдээ бид мэдлэггүй харанхуй хүмүүс биш. Мэдсээр байж буруу хэлэх худалч, хорон санаат хүмүүс ч биш. Тийм юм бол бид яагаад үлгэр, үнэн хоёрыг ялгаж чадахгүй болов? Үүнд учир бий. Гэхдээ эхлээд үлгэр, үнэн хоёроо ялгаж салгая, дараа нь учрыг тайлбарлая.

Yлгэр: Дэлхий дээр 2.8 сая Монголчууд байна.

Yнэн: 2.8 сая бол Монгол улсын хүн амын тоо. Дэлхий дээр 9–10 сая Монгол байдаг. Монгол хүн болгон Монгол улсын иргэн биш.

Үлгэр: Өвөр Монголчууд бол Эрээн, Хөх Хот, Бээжинд голдуу орчуулга, наймаа хийж амьдардаг, Монголоор хальт мульт ярьдаг хятад хүмүүс.

Үнэн: Монголоор сайн муу ярьдаг хятадууд байдаг л байх. Гэхдээ тэд бол миний ярих гэж байгаа Өвөр Монгол биш. Өвөр Монголчууд бол Монгол ёстой, Монгол соёлтой, Монгол хэлтэй, Монгол сэтгэлтэй, Монгол цустай, өөрсдийгөө хятад биш Монгол гэж үздэг 5 сая Монгол хүмүүс.

Мэдээж Ар Өвөр Монголоос гадна Буриад, Халимаг, Хөх Нуурын "Дээд" Монголчууд, Зүүнгарын (Шинжааны) Монголчууд гээд биднээс дутахгүй Монгол хүмүүс байгаа. Гэхдээ (1) Өвөр Монголыг буруугаар ойлгох нь хамаагүй элбэг учраас, (2) ажлаа хялбарчлахын тулд би энэ өгүүллэгт зөвхөн Өвөр Монголын тухай ярьна. Халх Монголчууд Өвөр Монголыг зөвөөр ойлгосон цагт Халимаг, Буриадыг бас зөвөөр ойлгох биз.

Үлгэр: Өвөр Монгол эрт дээр үед Халх Монголоос салж тасарсан.

Үнэн: 1913 оны 1 дүгээр сарын 23-нд Богд Хаан Өвөр Монголын Шилийн Гол, Улаанцав аймгуудад цэрэг босгох даалгавар өгчээ. Тэгээд 2 дугаар сард Улаанбаатараас урагшаа цэрэг хөдөлсөн байна. Ихэнх цэргүүд нь Халх Монгол, харин цэргийн удирдагч нар нь Өвөр Монгол байв. Харамсалтай нь Оросын амласан тусламж ирэлгүй, 1915 он гэхэд Халх Монголчууд Өвөр Монголыг чөлөөлж чадалгүй цэргээ татжээ.

Ар Өвөр хоёр Монгол салж, Өвөр Монгол хятадад эзлэгдсэн цаг бол саяхан. Энэ бол 20 дугаар зуунд болсон үйл явдал. 20 дугаар зуунд! Манжийн дарлал дор Ар Өвөр Монголчууд бие биенээ адилхан Монгол гэж үздэг нэг ард түмэн байжээ. Магадгүй Халхын Түшээт хан, Өвөр Монголын Ордос хоёр аймаг Ховд, Хөвсгөл хоёр шиг л байсан байх!

Зуун жилийн тэртээ 1911 онд Манж Чин улс мөхсөнөөс хойш хоёр Монгол өөр өөрийн замаар явсан. Тэглээ гээд ор тас салаагүй. Халхын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн хажуугаар хоёр Монголыг нэгтгэх тэмцэл өрнөж байсан бөгөөд Халх Монголчууд бид Богд Хааны зарлигаар Өвөр Монголыг чөлөөлөх гэж цэрэг эрсээ хүртэл явуулж байж. Хэн мэдлээ! Бас Халх Монголчууд их хэлмэгдүүлэлтийн үед олон мянгаараа Өвөр Монголруу дүрвэж гарсан. (Тэдний нэг нь “Халхын сүүлчийн Хутагт” Дилав Хутагт байв.) Ер нь 20 дугаар зууны эхэн дунд үе хүртэл Ар, Өвөр Монгол хоорондоо нягт холбоотой байжээ.

Үлгэр: Өвөр Монгол олон зууны өмнөөс хятадын нэг хэсэг болсон.

Үнэн: Бид Замын-Үүдээс Эрээн хүрэх замдаа хятадад орж ирлээ гэдэг. Гэтэл Өвөр Монголын газар нутаг бол угаасаа "хятад" биш Монгол эцэг өвгөдийн нутаг. Тийм ч учраас газар усны нэр нь Монгол байдаг: Хөх Хот, Баян Нуур, Хөлөн Буйр, Улаан Цав, Улаан Хад, Шилийн Гол, Бугат, Хинган, Тэнгэр Элс, Сайхан Тал, Долоон Нуур. Хятадууд л Монгол нэрийг яргалдаг. Таван толгойн нүүрс очдог хилийн хот Ganqimaodu биш Ганц Мод шүү дээ.

1500-аад оны эхэнд Хубилай Хааны удмын Батмөнх Даян Хаан, Хатан Мандухай Сэцэний хамт Зүүн Монголыг нэгтгэж, улсаа Халх, Урианхай, Цахар, Ордос, Түмэд, Еншөөбү хэмээх зургаан "Түмэн"-д хуваасны ихэнх хэсэг нь одоогийн Өвөр Монголд багтана. Батмөнх, Мандухай хоёр өөрсдөө Халх Монголд биш Цахар Монголд (одоогийн Өвөр Монголын Шилийн гол аймагт) амьдарч байжээ. Монголын Их Хаан зургаан Түмэн Монголын хаан боловч Цахар Түмнийг шууд удирдан Цахарт суудаг байв. Чингис Хааны тамгыг хадгалж үлдсэн Монголын сүүлчийн Их Хаан Цахарын Лигдэн Хутагт, манай Халхын Цогт тайжтай Зүүн Монголыг дахин нэгтгэх гээд чадалгүй Монголчууд хэсэг хэсгээрээ Манжид эзлэгдсэн гашуун түүх бий.

Манж Чин улс мөхсөний дараа Өвөр Монголчууд Японд нэг хэсэг захирагдсан. Мөн Чингисийн удмын Дэмчигдонровын удирдлаган дор өөрийн төр засагтай ч байж үзсэн. Миний өвөөг залуу байхад Өвөр Монголд Монгол хүн эзэн сууж байжээ! Мао Зэдун БНХАУ-ыг байгуулсан буюу 1949 онд л Өвөр Монголын газар шороо хятадын гарт орсон юм.

Үлгэр: Монголын Их Эзэнт Гүрэн мөхөж, Монголчууд хятадаас хөөгдөж гарахад хятадад үлдсэн Монголчууд бол өнөөгийн Өвөр Монголчуудын өвөг дээдэс.

Үнэн: Та энэ хүртэл уншсан бол үүнд итгэхгүй байх. Түүхээ эргэн дурсахад, Монголчууд 1368 он хүртэл хятадыг захирч суугаад, тэр онд хятадаас хөөгдөж гарсан. Энэ бол Зүүн, Баруун Монголчууд хоорондоо дайтаж байсан үе. 1450 оны үед Ойрдын (Баруун Монголын) Эсэн Тайш хятадыг бут цохиход далимд нь Зүүн Монголчууд одоогийн Өвөр Монголын нутгийг дахин эзлэсэн. Ийнхүү цагаан хэрэмнээс хойшхи нутаг Монголын нутаг болсон ажээ.

Үлгэр: Өвөр Монголчууд бол хятадын эрлийз, эсвэл ихэнх нь эрлийз, "хагас Монгол".

Үнэн: Өвөр Монголчуудыг эрлийз гэх нь царайлаг бүсгүй болгоныг янхан гэхтэй адил юм.

Ихэнх тохиолдолд Халх Монголчууд бид ганц ч Өвөр Монгол хүний удам угсааг нь байтугай нэр алдарыг нь мэдэхгүй. Тийм байж бид ямар үндэслэлтэйгээр Өвөр Монголчуудыг эрлийз, "хагас Монгол" гэж хардах болов? Өвөр Монголд ч, Ар Монголд ч цус холилдсон хүмүүс байгаа. Тэглээ гээд хүмүүсийн удам угсааг бүртгээд, "бүрэн Монгол", "хагас Монгол"-оор нь ялгах утгагүй, боломжгүй, ашиг ч үгүй. Эцэсдээ анд нөхөр болох байсан хүнийг гомдоогоод явуулна. Ар Өвөр ямар ч Монгол хүний хувьд "хужаа", "хятад" гэж хэлүүлэх (эсвэл "чи хятад уу" гэж асуулгах) бол хамгийн доод доромжлол шүү.

Угаасаа Өвөр Монголчууд бидний харддаг шиг "эрлийз" биш. Миний сайн таньж мэддэг Өвөр Монголчуудын дунд хятад цустай хүн нэг ч алга. Өвөр Монголын Боржгон овогтнууд нь Чингис Хаанаас улбаалсан ургийн бичигтэй байдаг. (Мэдээж Халх Монголын язгууртнууд мөн л тийм ургийн бичигтэй байх ёстой.) Хятадтай суусан Өвөр Монголчуудын тухай би сонсож байсан. Энэ нь Ар Монголчууд гадаад хүнтэй суудгаас ялгаагүй. Өвөр Монголчууд өөрсдөө хятад хүнтэй суусан нэгнээ зэмлэж, Монгол хүнтэй нь суулгах гэж ятгадаг.

Үлгэр: Өвөр Монголчууд хятадад "ууссан".

Үнэн: Энэ (2011) оны 5 дугаар сарын 10-нд Өвөр Монголын Баруун Үзэмчинд малчин Мэргэн зориг гарган 22 дугуйтай аварга том нүүрс тээвэрлэгч машины замыг хаан зогсчээ. Нутаг бэлчээр, нүүдэлчин амьдралыг нь хар тоосоор будсан нүүрсний машин түүний толгойг бяц дайраад гарсан байна. (Иймэрхүү хэргүүд Ар Өвөр Монголд хэд хэд гарсан.) Энэ хэргийн дараа Зүүн Үзэмчин, Шулуун Хөх, Шилийн Гол, Улаан Хад, Хөх Хот, ер нь Өвөр Монгол даяар бослого гарсан. Хятадад "ууссан" хүмүүс хуяг буутай мянга мянган цэргийн өөдөөс уухай хашхиран боссон уу?

Мэргэний аллага бослогыг дэгдээсэн, гэхдээ бослогын гол шалтгаан байсангүй. Өвөр Монголд сүүлийн хэдэн арван жилд хятад хүмүүс дэндүү олон болж, Монголчууд газар нутаг дээрээ харийн оронд амьдарч байгаа мэт болсон билээ. Монгол хүн газар шороон дээрээ эрх мэдэлгүй болж, жил ирэх тутам Монгол сургуулиуд цөөрч, Монгол хүн малгүй, Монгол мал бэлчээргүй болж байна. Үүнээс болж Өвөр Монголчууд зовж бухимдаж байна гэвэл их мөрнийг алсаас үзээд жижиг горхи байна гэсэнтэй адил болно.

Түм буман хужаа дунд Монголоороо үлдэнэ гэдэг бол маш хүнд тэмцэл. Би өөрөө Лондонд удаан амьдарсан. Харь оронд үр хүүхэддээ Монгол хэл соёлоо өвлүүлэх амаргүй гэдгийг мэднэ. Аав ээж нь гэртээ Монголоор ярьсан ч хүүхдүүд нь Англиар ярьж өсдөг. Зурагт, кино, тоглоом, интернэт, ном, хичээл бүгд англи хэл дээр болохоор арга ч үгүй биз. Өнөөдөр Өвөр Монголын зарим хэсэгт, ялангуяа хот суурин газарт амьдардаг Өвөр Монголчуудын хувьд хятадад уусах бодит аюул тулгараад байна.

Манай Монгол улсыг харийн хүмүүс эзлээд авчихвал бид Монголоороо үлдэхийн төлөө яаж тэмцэх бол? Бид бууж өгөх үү?

Өвөр Монголчууд бууж өгөөгүй. Байдал хэцүү байгаа ч тэд ихэнх тохиолдолд Монголоороо үлдсэн. Өвөр Монгол айлд орвол таныг дээш нь суулгаад сүүтэй цай, хониний чанасан махаар дайлна. (Хятад айлд орвол лав ингэж дайлахгүй.) Би Өвөр Монголчуудын найранд хэд хэдэн удаа очсон. Тэдний найрлах дуулах нь манай Халх Монголынхоос ямар ч ялгаагүй. Архиа ууна, махаа иднэ, бас хүн болгон нэг дуу (заримдаа гурав!) эхлүүлэх хэрэг гарна. Өвөр Монголчууд морин хуур, товшуураа дарна, уртын дуу, хөөмийгөө дуулна. Манай Халх Монголд дуулагддаг ардын дуунууд мэдээж Өвөр Монголд байна. Хамгийн сайхан нь Өвөр Монголчууд худум Монгол бичгээр чөлөөтэй уншиж бичнэ. Өвөр Монгол хүнийг Монгол бичгээр хурдан, цэвэрхэн бичихээр би их атаархдаг.

Тиймээс Өвөр Монголчуудыг "хятадад ууссан" гэх нь том эндүүрэл болохоор барахгүй тэдний тэмцлийн галруу нулимсан хэрэг болно. Хавар болгон хангайд цэцэг дэлгэрдэг шиг Өвөр Монголд үе үеийн багачууд Монгол хэл соёлтойгоо өсөн торнисоор байна. Энэ өдрөөс цааш тоолж баршгүй олон жилийн турш Монгол өв соёл Өвөр Монголд тасрах ёсгүй.

Үлгэр: Өвөр Монголчууд "цэвэр" Монгол хэлээр ярьдаггүй болохоор тэд "цэвэр" Монгол биш.

Нэгдүгээр үнэн: Ямар ч хэл олон аялгатай байдаг. Үүнээс аль нэгийг нь "үндсэн", "цэвэр", "жинхэнэ" аялга гэх бол утгагүй. Цэвэр аялгыг тодорхойлох эрх мэдэл хэнд байна? Англи, Америк, Австрали бүгд Англиар ярьдаг боловч өөрсдийн онцлог аялгатай. Англи, Америк улс дотроо олон аялгатай. Тэр ч бүү хэл зөвхөн Лондон хотод гэхэд л cockney, chav, posh гээд олон аялгууд байдаг (Youtube-ээр "English accents" гэж хайгаад сонсож болно). Хэнийх нь аялга "цэвэр" болж таарч байна? Энэ асуултанд олигтой хариулт олдохгүй. Учир нь асуулт өөрөө утгагүй.

Тодруулж хэлэхэд аялгууд үг үсгийн дуудлагаас гадна үгийн утга, сонголтоороо ялгардаг. Хэдэн жишээ дурьдая:

Орчуулга Америк Англи
хөл бөмбөг soccer football
өмд pants trousers
жорлон restroom loo
хэрүүл argument row

Олон аялга байдаг нь хэл үргэлж хувьсан өөрчлөгдөж байдагтай холбоотой. Нэг аялга заримдаа газар газар өөр замаар хөгжиж, энэ аялгаас модны мөчир шиг олон аялгууд салаалж гарч ирдэг. Үүнээс үзвэл Ар Өвөр Монголын олон аялгууд цагтаа нэг аялга байжээ.

Хэлний өөрчлөлтийг зогсоох ямар ч аргагүй. Тиймээс ч "цэвэр" аялга гэж ярих бол утгагүй. Цэвэр Монгол аялгыг тодорхойллоо гэж бодъё. Тэгвэл тэр аялга хэдэн жилийн дараа хөгжөөд өөр болчихно, эсвэл салаад олон болчихно. Тодорхойлсон цэвэр аялга маань үгүй боллоо гэсэн үг.

Хоёрдугаар үнэн: Ер нь одоо болтол Үзэмчин, Цахар, Халх аялгууд хоорондоо их адилхан байдаг. Ойрд Монголын (Торгууд, Өөлд, Дөрвөд гэх мэт) аялгууд бол харин Халх, Цахар аялгаас илүү ондоо. Миний эмээ Ховдын Эрдэнэбүрэн сумын Өөлд хүн л дээ (би ¼ Өөлд, ¾ Халх). Эмээгийн ээж (хөгшин эмээ) хамаатны хүмүүстэй ярихаар би зарим үгийг нь ойлгодоггүй байсан. Маргааш гэхийг "мангадар", ингээд гэхийг "ийгээд" гэнэ. Өвөр Монголын зүүн аймгуудын (Харчин, Хорчин) аялгууд бас Халх, Цахар аялгаас нилээд өөр байдаг. Зарим үг хэллэгийг нь бид амархан ойлгохгүй. Гэхдээ гол нь Өвөр Монголын Үзэмчин, Цахар аялгууд манай Халх аялгатай их адилхан. Харьцангуй саяхан болтол Халх, Цахар аялгууд ялгахын аргагуй нэг аялга байжээ гэсэн үг.
Сонирхуулж хэлэхэд ихэнхдээ манай Халх аялга эртний Монгол хэлээс салж хөгжсөн байдаг. Эртний Монгол хэлэнд "з, ц" гэсэн авиа дуудлага байгаагүй. Монгол бичигт з/ж, ц/ч-г ялгадаггүй нь ийм учиртай. 19 дүгээр зууны эхэнд байж магадгүй, Халх Монголчууд бидний өвөг дээдэс "чэрэг, чэчэг, жургаан жуу, чай ууя" гэж ярьдаг байсан гэсэн үг. Ихэнх Өвөр Монголчууд одоо болтол ингэж ярьдаг шүү дээ. Гэхдээ Халх аялга Үзэмчин, Цахар аялгуудаас муу гэсэн үг биш, өөр л болохоос илүү дутуу юмгүй.

Гуравдугаар үнэн: Өвөр Монголын зарим аялгууд эртний Монгол хэлтэй илүү адилхан байх бас нэгэн шалтгаан бий. Энэ нь бичиг үсэгтэй холбоотой. Хүүхэд аав ээж, орчин тойрноосоо хэл аялгыг сурдаг бол том болсных нь дараа бичиг үсэг аялгад нь нөлөөлж эхлэдэг.

Жишээгээр тайлбарлая. Монгол хэлэнд "в" гэсэн авиа дуудлага байдаггүй ч бид "в" үсгийг хэрэглэдэг. Та "аав, хавар, ховор" гээд хэлээд үзээрэй. Уншихгүйгээр, зүгээр хэлдгээрээ л хэлээд үз. Бараг л "аау, хауар, хоуор" гэнэ. Одоо зарим хүмүүсийн уншихыг (ялангуяа дуулахыг) сонсоорой. Тэд заримдаа в-г тодоор дууддаг. Гадны үсэг бидний хэл аялгад нөлөөлж байна гэсэн үг. Угаасаа кирил бичигт манай хэлэнд ямар ч хэрэггүй "я, е, ё, ю, ь, ъ, ы" зэрэг үсэг байдаг. Монгол хэлийг кирил үсэг эвдэж байна гэхээс өөр аргагүй.

Харин Монгол бичгээр бичдэг Өвөр Монголчуудад ийм асуудал байхгүй. Бидний эцэг өвгөд Монгол бичгээр олон зуун жил (бараг мянган жил) бичсэн болохоор энэ бичиг манай хэлэнд гайхалтай сайн тохирсон байдаг. Кирил үсгийг Монгол хэлэнд тааруулах гэж толгой эргэм олон дүрэм зохиосон бол Монгол бичигт хялбархан хэдхэн л дүрэм байна.

"Монгол бичгээр бичвэл манай улс хөгжихгүй, Монгол бичиг хуучин, хоцрогдсон” гээд хүмүүс олон асуудлыг тавьдаг. Энэ бүгдийг няцаая гэвэл сэдвээсээ дэндүү хазайсан болно. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Монгол бичгээр аав гэхийг "абу", уул гэхийг "агула" гэх мэтээр бичдэг болохоор сурахад хэцүү гэж зарим хүмүүс гомдоллодог. Гэтэл дэлхийн хаана ч очсон бичгийн хэл ярианы хэлээс зөрж байдаг. Энэ бол бас л хэл хувьсан өөрчлөгдөж байдагтай холбоотой. Бидний эцэг өвгөд цагтаа (Чингис Хаанаас өмнө байж магадгүй) үнэхээр л "абу, агула" гэж ярьдаг байснаа олон зууны турш ярианы хэл өөрчлөгдөж, "аау, уул" гэж хэлэх болсон. Харин бичгийн хэлэнд "абу, агула" хэвээр үлджээ. Англи хэлэнд ялгаагүй. Knife гэж бичээд "кэ-ний-фэ" биш "нааяф" гэж уншдаг. (Энэ жишээг Berkeley-гийн нэг багшаас сонссон.) One гэж бичээд үү-нэ биш "уана", Greenwich гэж бичээд Грийнвич биш "Гриниж", Birmingham гэж бичээд Бермингхам биш "Бээмин-ам" гэж уншина. Англи хэлийг бичдэг шиг нь уншдаггүй гэдгийг анхлан сурч байгаа хүн болгон мэддэг.

Тиймээс, Монгол хэлэнд гайхалтай сайн тохирсныг нь эс тооцвол, Монгол бичиг дэлхийн бусад бичгээс ямар ч ялгаагүй юм. "Нааяф"-ыг "кэ-ний-фэ" гэж бичлээ гэж хүмүүс гомдоллохгүй байхад бид яагаад Монгол бичгээ өөрөөр үздэг билээ? Нэгдүгээр ангийн хүүхэд "үү-нэ" гэж бичээд "уана" гэж уншиж чадаж байгаа юм бол "агула" гэж бичээд "уул" гэж уншиж чадна. Бид кирил үсэгт дэндүү дасчихаж. Монгол бичгээр уншиж бичиж дадсан ямар ч Монгол хүний хувьд, ялангуяа нэгдүгээр ангиасаа Монгол бичиг үзсэн хүүхдүүдийн хувьд Монгол үсэг нь кирил үсгээс амархан байна уу гэхээс биш хэцүү байхгүй.

Монгол бичгийг устгаж үгүй хийхийг оролдсон хүмүүс "уйгаржин", "хуучин" гэж өвгөд дээдсийн минь бичгийг доромжилж, нэр хүндийг нь унагаахыг оролдсон нь амжилтанд хүрч, өнөөдөр Монголчууд бид харийн бичгийг магтаж, өөрийн бичгээ танихгүй явж байна. Энэ ямар харамсалтай вэ! Бидний магтах дуртай Латин цагаан толгойтой Англи бичиг бас л хуучин бичиг. Хуучин байлаа гээд бичиг олон зуун жилийн их өв соёлыг хуримтлуулна уу л гэхээс муудаж элэгдэнэ гэж үгүй.

Өнөөдөр Арабууд Английг эзэлчихээд, Англичуудад Араб үсгээ хүчээр тулгавал яах уу? Англичууд Араб үсгээр бичээд эхлэвэл олон зуун жил 26 латин үсгээр бичсэн их өв соёл нь үгүй болох биш үү? Шекспирийн зохиолуудыг Араб үсгээр галиглаж бичээд унших бол төсөөлхийн аргагүй утгагүй, тэнэг юм. Гэтэл яг ийм явдал манай Монголд болсон.

Үлгэр: Төв Халх бол "жинхэнэ" Монгол. Бусад ястнууд бол Халхууд шиг "жинхэнэ цэвэр" Монгол биш.

Үнэн: Олон аялгын аль нэгийг "цэвэр" гэх нь утгагүй байдаг шиг олон Монгол ястны аль нэгийг "цэвэр Монгол" гэх бол утгагүй юм. Бид бүгд л дээлтэй, гэртэй, эсгийтэй, уурагатай Монголчууд. Тэртээ зуунд мориныхоо туурайгаар хятад хүний хүзүүг хуга гишгэж, сумныхаа зэвээр орос хүний зүрхийг цоо харвасан хүч тэнхээтэй, сүр жавхаатай Монгол баатрыг мэдэх үү? Ар Өвөр ялгаагүй бид тэр хүний үр сад. Халх Монголчууд бидэнд өөрсдийгөө бусдаасаа “илүү” Монгол гэх ямар эрх байна? Нэг эцэг эхийн хоёр хүүг ялгаж болох уу?

Ийм нэгэн үлгэр бий: "Эзэн Чингисийн үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар нутаглаж байсан Монголчууд бол зөвхөн Халх Монголчуудын өвөг дээдэс. Тиймээс Халх Монголчууд бол Монгол орны 'төв' хэсгээс гаралтай Монголын 'гол цөм' ястан" гэж.

Үнэндээ: Нэгд, Өвөр Монголчуудын өвөг дээдэс ч мөн адил Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар Эзэн Чингисийн үед нутаглаж байсан. Дээр хэлсэнчлэн 1450 оны үед Монголчууд одоогийн Өвөр Монголын нутагт сууршиж, цагаан хэрмээс Байгаль нуур хүртэлх нутаг Монголынх болсон юм. Ар Өвөр Монгол салсан цаг бол саяхан.

Хоёрт, Монголчууд Манжийн дарлалд орохоос өмнө, ер нь бараг тусгаар тогтоносон шинэ Монгол улс байгуулагдах хүртэл, Монголын төв Халх Монголд биш Цахар Монголд байсан. Халх Монголчууд бид үүнд итгэж чадахгүй байлаа гээд үнэн түүх өөрчлөгдөхгүй. Цахар бол Монголын Их Хаадын аймаг. "Халх" гэсэн энэ нэр Батмөнх Даян Хааны үед, Зургаан Түмэн Монголын нэг нь болж түүхийн хуудсанд анх бичигдсэн. Батмөнх, Мандухай хоёрын хөвгүүдээс Барсболд нь хаан ширээгээ залгамжилж Цахартаа үлдээд, дүү Гэрсэнз Жалайр нь Халх Монголын хаан болсон түүхтэй. Барсболдоос хойш Лигдэн Хаан хүртэл Цахарын хаад Чингис Хааныг залгамжилсан.

Ар Өвөр Монголчууд нэг гарал үүсэлтэй нэг ард түмэн байсан юм бол хэзээнээс эхлээд Халх Монголчууд бид өөрсдийгөө илүү "цэвэр" Монгол гэж үзэж эхлэсэн юм бэ? Товчхон хариулахад, бид тусгаар улс байгуулсныхаа дараа л өөрсдийгөө Монголын "төв" гэж үзэж эхлэсэн. Энэ өгүүллэгт няцаахыг оролдсон үлгэр болгоныг бид 20 дугаар зуунд зохиосон. Харин ямар учраас зохиов?

ЭРТ ЦАГТхаана ч очсон эрдэмтэд хавтгай дэлхийг нар тойрч эргэдэг гэж үздэг байжээ. Гэхдээ эртний хүмүүс орчин үеийн хүмүүсээс илүү тэнэг байсан уу? Мэдээж үгүй. Тэд буруу ойлголттой л байсан.

Бид яг л эртний эрдэмтэд шиг байгаа юм. Буруу ойлголттой. Буруу ойлголтоо өөртөө болон бусдад зөвтгөхийн тулд элдэв янзын үлгэр зохиодог. Энэ бол хүн төрөлхтний зан чанар. Хэн ч буруу байхыг хүсдэггүй. Хэн ч үзэл бодлоо хамгаалдаг. Хамгаалахын тулд байж болох бүх тайлбар шалтгааныг гаргаж ирдэг.

БУРУУ ОЙЛГОЛТхэзээ яаж үүссэн тухай ярья. Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдсаны дараа Ар Өвөр Монголыг хоёр хил зааглаж эхэлсэн. Нэг нь мэдээж шороо, чулуун дээр зурагддаг засаг захиргааны хил. Нөгөөх нь үзэл бодлын хил. Газар нутгийн хилээс илүү үзэл бодлын хил хоёр Монголыг салгасан юм. Үзэл бодлын хил л бидэнд Буруу ойлголтыг өгсөн.

Би социализм, капитализм гэх мэт нийгэм эдийн засгийн үзэл бодлын тухай биш Үндэсний үзлийн тухай ярьж байна. Энэ үг хоёр утгатай. Нэгд, бид эх оронч хүнийг үндэсний үзэлтэн гэдэг. (Англиар patriotism.) Хоёрт, Үндэсний үзэл бол аливаа үндэстний өөрийгөө бусдаас ялгаж тодорхойлох үзэл юм. (Англиар nationalism.) Хар арьстай Солонгос хүн байж болох уу? Англи хэлээр ярьдаггүй, эсвэл Их Британи улсын иргэн бус Англи хүн байж болох уу? Ер нь ямар хүнийг Солонгос, ямар хүнийг Англи гэж тодорхойлох вэ? Энэ асуултанд тухайн үндэстний өгөх хариулт бол тэдний Үндэсний үзэл юм.

Үндэсний үзэл аливаа ард түмний ертөнцийг харах үзэл болж, тэдний бодлыг нэг өнгөөр будаж, тэдний харааг нэг зүгт чиглүүлж чаддаг.

Хялбарчилж ярьвал хоёр төрлийн Үндэсний үзэл байна. Нэг нь ethnic nationalism буюу угсаатан төвтэй үндэсний үзэл. Нөгөөх нь civic nationalism буюу иргэн төвтэй үндэсний үзэл. Угсаатан төвтэй үндэсний үзлээр бол нэг гаралтай, нэг цустай, нэг хэлтэй, нэг соёлтой хэсэг бүлэг хүмүүсийг "манай үндэстэн", "манай угсаатан" гэдэг. Гэхдээ эдгээр хүмүүс нэг улсын иргэд байх шаардлагагүй. Жишээ нь Еврэй хүмүүс Израйлиас эхлээд Европ, Америкт олон саяараа амьдардаг. Хэдийгээр тэд нэг улсын иргэд биш ч бие биенийгээ Еврэй гэж хүлээн зөвшөөрдөг.

Иргэн төвтэй үзлээр бол өөртэйгөө адилхан иргэний үнэмлэх (пасспорт) өвөртөлсөн хүнийг л "манай хүн" гэж тодорхойлно. Тэр хүн өөр гаралтай, өөр цустай, өөр өнгийн арьстай байх хамаагүй. Хамгийн тодорхой жишээ бол АНУ-ын Үндэсний үзэл. Америкт олон үндэстнүүд байдаг: Англи (Бритни Спирс), Итали (Франк Синатра), Ирланд (Жон Ф. Кеннеди), Еврэй (Боб Дилан), Африк (Майкл Жексон). Америк хүмүүс ихэнхдээ цус холилдсон байдаг. Дуучин Мадоннагийн аав нь Итали, ээж нь Канадын Франц хүн байхад ерөнхийлөгч Обамагийн аав нь Луо (Африкийн нэг үндэстэн), ээж нь Англи, Герман, Ирланд, Велш гаралтай хүн байсан байна. Гэхдээ энэ хүмүүс бүгдээрээ Америкчууд гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө.

Харин манай Монгол улсын Үндэсний үзэл бол угсаатан ч төвтэй, иргэн ч төвтэй (цөөн хэдэн хүмүүсийн үзлийг эс тооцвол). Өөрөөр хэлбэл энэ хоёр үзлийн нэгдэл болно.

Ямар хүнийг Монгол хүн гэдэг бэ? Ямар ч байсан Шотланд юм уу Япон хүн Монгол байж таарахгүй. Монголд амьдраад, Монгол хэл сураад, Монгол улсын иргэн болсон Шотланд хүн Монгол уу? Тийм гэж хэлэх хүн олон гарахгүй байх. Тиймээс бидний Үндэсний үзэл угсаатан төвтэй.

Бас иргэн төвтэй. Иргэн төвтэй биш байсан бол бид Өвөр Монголчуудыг адилхан Монгол гэж үзээд надад энэ өгүүллэгийг бичих хэрэг гарахгүй байх байсан.

Иргэн төвтэй үзлийн тухай ярья л даа. Угсаатан төвтэй үзэлд тухайн үндэстний цус, хэл соёл, гарал үүсэл чухал байдаг бол иргэн төвтэй үзэлд улс чухал байдаг. Төрсөн цагаас л бид Монгол гэсэн энэ нэрийг Монгол улстай холбож, Монгол улсаар хязгаарлаж ойлгодог. "Монгол" гэж юу вэ? Бидний хариут: орос хятадын дунд оршдог одоогийн Монгол улс. Ямар хүнийг Монгол хүн гэдэг вэ? Тэр Монгол улсаас гаралтай, Монгол улсын иргэн хүнийг. Энэ үзлээр бол Өвөр Монгол, Халимаг, "Оросын Буриад" бидэнд ямар ч хамаагүй.

Гэхдээ Монгол улсын иргэний үнэмлэхтэй Өвөр Монгол хүнийг бид Монгол гэж үзэх үү? Үгүй л болов уу. Хэдийгээр тэр Монгол улсын иргэн, Монгол угсааны хүн боловч Монгол улсаас гаралтай биш юм. Ээж аав, эмээ өвөө нь Монгол улсаас гаралтай биш. Бидэнтэй адилхан нийслэлийн 10-н жилийн сургуульд сурч, найз охиндоо Хүлээлтийг дуулж өгч, Орос кино үзэж өсөөгүй. Өөрөөр хэлбэл манай улсын соёлыг шингээж өсөөгүй.

Аливаа үндэстний соёлыг "ардын" соёл урлаг гэдэг. Тэгвэл аливаа улсын соёлыг "поп" соёл гэе.

Манай Монгол улсын "поп" соёлд юу багтах вэ? Норовбанзад, Жавхлан, Харанга, Хурд, Lemons, Camerton, Гурван охин, эдгээр хүмүүсийн дуулдаг дуунууд, Боролдойн цаг, Цагийн хүрд, Юндэн Нансалмаа, Зэрэг нэмэхийн өмнө, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь, Цаг агаарын мэдээгээр явдаг дуу, 10-н жилийн сургуулиуд, Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж (болон олны танил бусад хүмүүс), Тэрэлж, Зайсан толгой, Сүхбаатарын талбай, Модны хоёр, Яармаг, Зуун айл, хуучин Бамбарууш кафе, Улсын цирк, Чойном Явуухулангийн яруу найраг. За тэгээд нийслэл салад, Дунайски салад, Урбаник, Маги, хуйцай, пүнтүүзтэй хуурга, гуляш, тефтель. Тэр ч бүү хэл Халтар царайт, Ошин (олон ангит кинонууд), АББА, Смоки, Москвагийн бороо, Эрхүүгийн вагоны буудал, Ну Погади, Подмосковные вечера, квас, зивир. Энэ бүхэн манай поп соёлд багтана.

Өвөр Монголчууд ардын соёл урлагаа (Монгол бичиг, Хөхөө Намжилийг) мэддэг ч Монгол улсын поп соёлыг (Кирил бичиг, Ну Погадиг) тэр болгон мэдэхгүй. Тэглээ гээд Өвөр Монголчууд Монгол биш гэж үү?

Миний хэлэх гэсэн санаа бол их энгийн: Кирил үсэг, Ну Погадиг мэдэх мэдэхгүй нь Монгол хүн байхтай ямар ч хамаагүй байх ёстой. (Ну Погади чинь Орос шүү дээ!) Өвөр Монголчууд Монгол улсын соёлыг шингээж өсөөгүй ч тэд Монгол хүмүүс. Биднээс арай өөр замыг туулж, замдаа арай өөр голыг гаталж, гатлахдаа арай өөр чулуун дээр л бүдэрсэн хүмүүс.

Бид яагаад Өвөр Монголын тухай үлгэр зохиодог вэ? Та одоо хариултыг нь мэднэ. Манай Монгол улс байгуулагдахад улсын шинэ Үндэсний үзэл гарч ирсэн. Энэ үзлээр зөвхөн Монгол улсын Монголчууд л "Монгол" болсон юм. Колумбус Атлантын далайг гатлаад л Ази байгаа гэсэн шиг бид Монгол улс дотор л Монгол байгаа гээд, үүнийгээ зөвтгөхийн тулд элдэв төрлийн үлгэр зохиосон юм.

ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ ер нь хэнд хэрэгтэй вэ? Энэ асуултанд хариулах хэрэгтэй. Үндэсний үзэл аливаа ард түмнийг нэгтгэдэг. Хэсэг хүмүүсийг хооронд нь эвтэй болгодог л гэсэн үг. 17 дугаар зуунд Монголын талд Үндэсний үзэл байсан бол Монголын олон аймгууд хоорондоо эвтэй сууж, бид Манж нохдын хоол нь биш хорлогч нь болох байсан биз! Тэр үеийн Монгол ноёд Монголын төлөө биш өөр өөрсдийнхөө төлөө л хөдөлж байж. Үүнийг Монгол ноёдын хувиа хичээсэн өөдгүй зангаар тайлбарлаж болно. Эсвэл тэр үед үнэхээр Монгол Үндэсний үзэл байгаагүй гэдгээр тайлбарлаж болно. Би хоёрдох тайлбарт нь илүү итгэж байна.

Одоо бол мэдээж 17 биш 21 дүгээр зуун. Гэхдээ эв найрамдал бидэнд цэвэр агаар, цэнгэг ус шиг хэрэгтэй хэвээр. Үндэсний үзэл байхад бие биенээ урах дөхдөг хүмүүс, үндэсний үзэлгүй бол юу болох вэ? Ялангуяа манай Монгол хэл соёл уналтад орсон Даяарчлалын эрин үед Үндэсний үзэлгүй бол бид дэлхийд уусах биз. Ер нь уусъя гэж бодож байгаа юм бол өөрсдийгөө Монгол гэж дуудаад ямар хэрэг байна!

Харин ямар Үндэсний үзэл манай Монголд тохирох вэ? Ямар ч байсан одоогийнх шиг ийм хязгаарлагдмал үзэл бидэнд таарахгүй. Бид цөөхнөө (2.8 сая) гайхаж өөрсдийгөө өрөвдөх дуртай. Гэтэл биднээс гадна 6-7 сая цэвэр Монгол угсааны хүмүүс байгааг хардаг ч үгүй, харахыг ч хүсдэггүй. Мах цусны Монгол хүн байхад Монгол биш гэж хэлэх бол утгагүй. Монгол хүн бол Монгол хүн, үүнийг бидний толгой доторх үзэл өөрчлөхгүй. Тиймээс Үндэсний үзлээ бодит байдалтай нийцүүлж, угсаатан төвтэй болгох нь зөв.

Иргэн төвтэй үзэл бол хүмүүнлэг чанартай, бас сайн талуудтай. Гэхдээ Монгол биш Америк мэтийн олон үндэстэн цугласан улсад илүү зохино. Мянга түмэн гадаад хүмүүсийг улсдаа шингээхийг л хүсээгүй юм бол бид иргэн төвтэй үзлээр юугаа хийхэв? Ази тивийн атмаан нүүдэлчин Монгол үндэстэнг хүн ард, хэл соёлтой нь авч үлдэх бол бидний тэргүүн зорилго байх ёстой. Энэ зорилгод дэм болохыг нь авъя, саад болохыг нь зайлуулъя.

ӨВӨР МОНГОЛЧУУДбиднийг ахан дүүсээ гэдэг. Бид тэднийг хужаа гэдэг. Бид л хошин шогийг бодит амьдралаас ялгаж чадахгүй Өвөр Монголын хэл аялгыг шоолж, хэлдэггүй үгийг нь хэлдэг болгож ярьдаг. Гэсэн ч тэд биднийг сайн явахад баярлана, муу явахад зовно.

Би энэ өгүүллэгээр ердөө ганцхөн зүйлийг л уриалах гэсэн юм: Монгол хүн Монгол хүндээ элэгтэй байя.

Монгол хүн Монгол хүндээ элэгтэй байя. Гэхдээ "Монгол хүн"-ийг тодорхойлохдоо Буриад Монгол, Халимаг Монгол, Зүүнгарын Монгол, Дээд Монгол, Өвөр Монголыг оруулъя.

Үүнээс илүүг би хүсээгүй. Тав гаруй сая Өвөр Монголчуудыг Монгол улсад авчиръя гээгүй. Өвөр Монголчууд Монголд ирвэл би баярлана. Гэхдээ Өвөр Монгол найзуудын минь хэлдгээр: Өвөр Монголчууд хятадад эзлэгдсэн ч газар нутгаа орхиод явахыг тэр болгон хүсэхгүй.

Бас Ар Өвөр Монголыг нэгтгэж нэг улс болгоё ч гэж би хэлээгүй. Зүгээр л тэгж мөрөөддөг юм.

АР МОНГОЛюм бол яагаад Өвөр Монголыг хамгаалах болов гэх мэтээр хүмүүс миний тухай асуух нь лавтай. Тийм болохоор өөрийнхөө тухай бичье гэж бодлоо. Гэхдээ өөрийгөө чухалчлах гэсэн юм биш. Та энэ хэсгийг орхиж болно шүү дээ.

Лондонгийн Их Сургуулийн харьяа Ази Африк Судлалын Сургууль гэж байдаг. Англи нэр нь School of Oriental and African Studies буюу SOAS. Би энэ сургуульд сурч байгаагүй, гэхдээ номын санд нь Лондонд байх чөлөөт цагийнхаа ихэнхийг өнгөрөөсөн. Нутгаа санасан хүн л тэгж чадах байх. Учир нь номын сангийн 3 дугаар давхарт бүтэн эгнээ Монголтой холбоотой номнууд байдаг. Кирилээр, Монгол бичгээр бичсэн номнуудаас гадна англи орос хэлээр Монголын тухай бичсэн номнууд байна. Нууц Товчоо, Алтан Тобчи, Болор Эрхи, Монголын уран зохиолын түүврүүд, Монголч эрдэмтэн Owen Lattimore-ын номнууд гээд тэнд Монголд ховор олддог номнууд хүртэл байдаг.

Тэр дунд Урадын Булаг гэдэг хүний Nationalism and Hybridity in Mongolia гэдэг ном байсан. Энэ номыг би дуустал нь уншаагүй л дээ. Зөвхөн өмнөх үгийг нь л уншсан. 4, 5-хан хуудас. Тэр өмнөх үгээс юу олж мэдсэн юм бэ гэвэл: Булаг гуай Өвөр Монгол хүн. 90-ээд оны эхэнд бөөн баяр болсоор Монголд ирсэн. Учир нь Булаг гуай өөрийгөө Хятад биш Монгол гэж үздэг. Өвөр Монголчууд бүгдээрээ өөрсдийгөө Монгол гэж үздэг. Өвөр Монголчууд нутаг дээрээ цөөнх болж, газар шороон дээрээ харийн нутагт байгаа юм шиг болсон. Тиймээс Монгол улсруу харах болж, Монголд очиж үзэхийг мөрөөдөж, Монгол хүн газар шороондоо эзэн суудаг гэж Монголыг диваажин шиг сэтгэдэг болсон. Харин Булаг гуайг Монголд ирэхэд түүнээс асуусан нь: "Чи эрлийз үү? Чи хужаа юу?"

Үнэндээ би ч саяхан болтол Өвөр Монголын тухай боддоггүй жирийн нэгэн Халх хүн байлаа. Хүний амьдрал сонин юм. Лондон хотод байхдаа би Монголд байхаасаа илүү Монголынхоо тухай судалж сонирхжээ. Тэгээд миний олж мэдсэн зүйлсийн нэг нь "Өвөр Монгол чинь Монгол юм байна" гэсэн энэ нээлт байсан юм. Та ч мөн энэ нээлтийг хийсэн байх гэдэгт найдаж байна. Тийм бол найздаа дамжуулж хэлээрэй.

Улаанбаатар хот, 2011 он

Баатархүү

http://baatarbichig.blogspot.com

Сэтгэгдэл 61ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 29. 0:59
Зочинбаяраа

элэг нэгтгэн түмэн минь

8 сар 20. 23:30
Зочин

Эх орондоо байж энэ бүх зүйлийг мэддэггүй бидэнд монгол гэх нэрнээс өөр юу ч алга даа

8 сар 20. 23:34
Зочин

Энэ өгүүллэгийг бичсэн хүнд би талархал илэрхийлмээр байна

5 сар 27. 23:03
Зочин

ТҮҮХ СӨХВӨЛ МЭДЭЭЖ МОНГОЛ УДМЫНХАН, ГЭХДЭЭ ТЭД ЧИНЬ ӨНӨӨДӨР ӨӨР УЛСЫН ИРГЭН. ТЭР УЛСЫНХАА ТӨЛӨӨ Л АМЬДРАНА. ЖООХОН ӨНӨӨДРӨӨР СЭТГЬЕ. ХЭДИЙ БОЛТОЛ ЧИНГИСИЙН БАЙЛДАН ДАГУУЛАЛ ЯРИХ ВЭ? ТИЙМ УТГААР ЯРЬВАЛ ТЭР ҮЕИЙН АРАБУУД, ХЯТДУУД Ч БИДНИЙ ДУНД БАЙГАА. ӨНӨӨДӨР БАЙГАА БАЙГАА ХИЛ ХЯЗГААРААРАА Л ТУСГААРЛАГДАНА. ИЙМЭРХҮҮ ҮЗЭЛ ОРЧИН ҮЕД ХАРИН Ч УЛСАА ХУВААЛГАХ АЮУЛТАЙ ШҮҮ!!! ОРОС ХЯТАД АГАА НАРАА ЮУ ХИЙЖ БАЙГААГ НЬ ХАРЖ Л БАЙГАА БАЙЛГҮЙ.

5 сар 2. 10:31
чука

за, яахав . аливаа юм олон талтай. саяхан" манай бэрүүд " гэсэн МҮОТВ -ээр гарсан нэвтрүүлэгт буриад эмэгтэй нь халхаар огт ярихгүй оросоор л яриад байна лээ. гэтэл япон, казак, АНУ эмэгтэй нар нь монголоор ярьж байх юм даа. өөр нэг жишээ нь Хөх хотод очоод вокзал дээрх өвөрмонгол нэртэй хүмүүсээс нь дөлж ганцаар хот руу явахад нуль хужаа нар, нэг ч монгол хэл мэдэх хүн тааралдсангүй ээ , хөөрхий. харин монголоо гэсэн хүмүүс нь бүр шахагдаад худал ярьсан хүнд хилийн торонд шахаад буучихсан , хөөрхийлөлтэй байсан даа

2 сар 27. 21:19
ai……

bi 5 mongol en 1 tug tai morooddg. getl ta nar obor mongol i hujaaa l gen . bas l taranshan ni haltar in cetgech tai !bas l taigan cetggui tai . yamar jolibin emiin ocuuhn dotor tai be?ovug en ch medeh ugei . tuuh en ch medeh ugei . baiyjah en ch medeh ugei . oros aav chin darihi cin ugaagaad ……

2 сар 27. 20:47
zub buhn deildg ugei!

bi uuhan . ongnuudin mongol . mini ergen toorin tsum mongol. gajarin ner tsum mongol . zarim malchid neg nasan daan nigch hidad ug heldg ugei . bidn ne tsagaan idgeen hih meregjil . bidn ne naiir horim sai tob mongolin yos zang tai . bidn ne end mongol obog tai . erten ne jinghn tsahar . ta nar in muu ug er bid Hvja boleh ugei ! hen bidn i darlaj bidn d muu sana oborlebl hen yisen dahin yal niguul en amsah boln .

2 сар 27. 18:51
yajguurtan en alsan yaltai ta nar

hiyagt in gere. yalta in gere yun d Mongol i salgab?1.oshiye en abah. 2.hojim in odor ashig oloh . 3.tahij mandah es aiigsn. mongol ig udardaj .hutsrheg bolgej deildeg ni altan urug in hun . dalain garch hoyor !!!getel en hoyor in ali ni ch tgei . ta mar buh yajguurtan en ugei higsn .hun ne oyuun sana . zorig jureh ni ugei bol … ter hedn avrag buhin .ter heden boo. abilgaaach ulas torchid obog ugei Mongol ig abarj deiilnu?

2017, 11 сар 13. 19:10
Зочин

XX zuund bidnii tarhiig MAHN OROS ah hoyor niilj ugaagaad barag l seigetsiin gajigtai bolgochihson yum daa. Mongolchuudiigaa mongol bish gene,eh ornoosoo ilvv Orosod hairtai.

2017, 9 сар 15. 10:02
ЗочинБи

бол англи америк япон солонгостой яадаг юм гэх.Бүр бахархах янзтай гээч.Манайх Япон хүргэнтэй гэж ирээд

2017, 9 сар 15. 9:59
ЗочинБи

Ар , өвөр Монголын тухай ярьж бичдэг олон судлаач эрдэмтэн мэргэд байдаг .Уншаад байвал эргэлцээтэй ч бий, үнэмшимээр зүйл ч бий.Өмнөх олон зуун жилийн туршид өөрчлөгдөж хувьсаж цус холилдсоор өнөөг хүрсэн үндэстэн ястан, хувь заяаны эрхээр алсран амьдарч байгаа элэг цус нэгт Монголчуудынхаа хэл яриа, соёл , өв уламжлал, ёс заншилыг бүрэн бүтнээр нь авч явсангүй энэ тэр гэж шүүмжлэх нь илүүц биз ээ. Энэ их өөрчлөлт хувьсалд маш олон хүчин зүйл нөлөөлсөн гэдгийг эрх биш ойлгох учиртай. Одоо үед нэг ийм төөрөгдөл их элбэг тохиолддог. Манай нутагт найр хуримыг хийхдээ ийм ёсыг баридаггүй, нүүдэл хийхдээ ингэддэггүй, мал муулж хоол төөхөөрөхдөө ийм зүйл хийдэггүй гэх зэргээр үл ойлгогдом зүйл ярих нь элбэг тохиолддог. Энэ бүхнийг ажваас Монголчууд олон овог аймгаас бүрддэг учраас өөр өөрийн баримталдаг дэг ёс , зан заншилтай байжээ, хэл ярианы аялгуу ч одоогийн бидний яриад байгаа шиг өөр байсан байх. Гэхдээ бидэнд ёс зашилаа, өв уламжлалаа,бичиг соёлоо хамгаалж хадгалж явах маш их хариуцлага байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй юм. Ар, Өвөр Монголчуудын хэл яриа , аялга, үгсийн сангийн талаар мэргэжлийн хүн үнэлэлт дэгнэл өгөх байх. Өнөөгийн байдлаар өвөрлөгчид маань хэл яриандаа Хятад аялгуу, үг яриаг түлхүү ашиглаж байгаа бол, манай Ар монголчууд бол энэ тал дээр Өвөрлөгчдөөс долоон дор. Эхлээд Орос хэл мэддэг хүн сайхан гэж хэл яриандаа түмэн янзын орос болон гадаад үг оруулсан. Одоо англи, солонгос гээд явж өгсөн дөө, бүр учир нь олдохоо байсан. Сандарч агадаад уулга алдахдаа, уурлахдаа, баярлаж сэтгэл хөдлөхдөө бүр тод томруун гадаад үг яриаг ашиглаж байна. За тэгээд гэдээд улс оронд төрж өсөөд тэндээ цэцэрлэг сургуульд сурч байгаа балчирууд эх монгол хэлээ бүр мэдэхгүй. Үнэхээр харамсмаар .Үүнд томчууд бид буруутай. Бид хүний хүүхдийг хэлэлтгүй өөрсдөө ингэж өөрчлөгөж байна. Хэл яриаг дүүрчээ засья, ёс заншлаа сэргээе, хичээе. Нэг том аюул бий.Бид эль эрт хятад, англи , америк, япон солонгостой эрийзжээд эхэлчихсэн. Бүр дургүй хүрмээр нь Хятад л биш

2017, 9 сар 4. 14:20
Зсанчирочин

энэ Монголчуудын хуваагдал хятад оросын оролцоо байсан гэж юу л бол энэ цэвэр бидний их хааны өстөн Түвдүүдийн шарын шашинаа төв халх хүнийг өргөмжилж хооронд нь хагаралдуулж дайтуулсан Манжуудын гол тактик болсоноос хойд нутгаа оросод өвөр нутгаа хятадад орхиогүй зөвхөн бие биенийн дайсагнуулсанаас тасарсан тэгээд ч яагаад хаанаас түвд лам Монголд хамаарах болсоныг тусгаар тогносон улс болгож түүх болгосоныг ямарч түүх баримт байхгүй зөвхөн шарын шашин л номхон дөлгөөн байлгаж монголыг үлдээсэн болсон юм шиг тайлбар аман мунхаруулга л энэ шашинд мунхарсаны нөлөөгөөр мөхөх алдсан улс болгосоныг хэдэн зоригт эрс дарагдашгүй баатарлаг тэмцэгч цус нь сэрж агуу хувьсгалын сэмхийгээр манайд боломж гарсан БНМАУ болсон ер нь эх түүх удам судраараа өвөр монгол гэж нэр томьёо яаж гарсан нь ойлгомжтой хэзээ ч хойд буриад болон ойн хүмүүс хиргиз хүмүүсийг хойд монгол гэдэггүй биз дээ монголыг маан ар монгол болгож нэрлэсэн нь хятадад ашигтайгаар шийдэгдэх түвдүүдийг өөрт нэгтгэж авахаас л харагдаж эхэлсэн нь төөрөгдөлийн эх түүх судлаачдын зохиол төдийхөнөөр аман яриа хэдэн гэгээнтэн хутагт хувиалгаадаар тайлбарлагдагаас улам холддог

2016, 11 сар 30. 15:12
Зочин би

Аливаа үндэстэнд сайн хүмүүсч бий муу хүмүүсч байгаа.Манай улсад ч ялгаагүй.Монгол цустай ястай л бол хэнээс ч гарсан бай хаана ч төрсөн бай тэр хүн яалт үгүй монгол хүн гэж бодож байна.Тэр хүн сайн сайхан зүйл хийдэг мундаг хүн байсан ч монгол,муу муухай зүйл хийдэг бүр алуурчин тонуулчин байсан ч монгол л хүн.Яахин монгол хүнээс л төрсөн нь үнэн л юм чинь . Хувь заяаны эрхээр одоо өөр улсын газрын зурагт орсон нутаг оронд аж төрж байгаа гарал үүсэл нэгт монголчуудаа тэр энэ гэж буруу зөрүү хэлж, бодож өөрийгөө болон тэднийгээ эвгүй байдалд оруулж байхаа больсон нь дээр байхаа. Өөриигөө л доош нь хийхиин нэмэр. Ямар мах цус, гарал үүслийг нь өөрчил чадах биш.Тэр болоод түүний дараагийн үр удам нь бүгд л хүссэн эс хүссэн ч л монгол л байх юм чинь.Түүний оронд үнэнийг хүлээн зөвшөөрөөд ая эвийг нь олоод нэмэр болох зүйл хийж чадахгүй бол буруу зүйл хйилгүй,хэлэхгүй шиг байвал зүгээр байхаа.Орос Хятад хоёрийг өмөөрөөд тэднийг зөвтгөөд байгаа хүмүүсд хэлэхэд та бидний энэ нөхдийн колони болж 200+100 нийт300 жил болоход бидний цусанд суусан тэдэнд зуйрч өөрсдийнхнээ ховлож амь гарч байсан рефлекс/дадал/ илэрч байгаа гээд бодоход гэмгүй шүү.Бидэнд энэ дадал бүр цусанд шингэсэн байгаа. Бас нэг зүйл хэлэхэд бид аав ээж ах дүү үр хүүхдийг маань хэн нэгэн доромжлоход,дээрэлхэхэд яадаг билээдээ .

2016, 11 сар 29. 13:39
яах аргагүй хужаа

ӨВӨР МОНГОЛУУД ХЭЗЭЭЧ БИДНИЙГ АХ ДҮҮГЭЭ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГААГҮЙ, ЭРЭЭНД ОЧИХОД ИЛҮҮ МӨНГӨ НЭХЭЭД МАНАЙ НУТГААС ЗАЙЛ ГЭЖ ХӨӨДӨГ. ТЭД НАР ХЯТАД БИЧИГ ҮСЭГТЭЙ ХЯТАДААР ЯРЬДАГ САНАА НЬ ХҮРТЭЛ ХУЖАА БҮХ ЮМ НЬ ХЯТАДЖСАН ӨӨР УЛС ШҮҮ ДЭЭ!!!!!

5 сар 12. 10:09
Зочин

Орос эрсүүдээр хатгуулж байгаад бэлгэвч нь цоороод төрөгдсөн янхануудын зулзагануудаа. Тонил. ертөнцийн бохир хүн төрлөхтний гутамшиг. Янхагы үүр бэлгийн өвчний үүр. Ичиж сур

3 сар 7. 14:22
Зочинзочиг

чи эхнэрээсээ ѳндѳр юман дээр гараагүй.үнснээсээ цааш алхаагүй хүн бнаа. чи хятад газар очвол ѳвѳрмонгол хэн ч шууд туслана. харин ѳвѳрмонгол монголд ирэхэд манайхан шууд услана. энэ үнэн. армонголынханы тухай ѳвѳрлѳгч сайн мэддэг болсон. тиймээс зайгаа авсан. .энэ ѳвѳрмонголд хоргүй харин армонголд хохиролтой... энэ бүгд манайханы жалгын үзэл түүхийн мэдлэггүйтэй холбоотой. бид ѳвѳрмонголын түүхийг мэдэх ёстой.бид хамгийн буриадыг рихгүй ѳвѳрдѳгчдийгяриад бна.улануде д очоод буриадтай ярь нѳхѳрлѳх гээ.чиний ѳѳдѳѳс салаавч.. аль нь орос хятад болсон бнаа

2018, 8 сар 8. 19:13
Зочин

Shaagaad baigaarai umhii pizda min. Ovor mongol ar mongoliin hoorond muu ug helj baugaa hun bol mongol hun bish, chi bol oros hiatadiin tagnuul turshuul ahan duusiig tusgaarlah muu sanaa aguulsan buunii nohoi bna.

2017, 9 сар 4. 8:31
post.guest

Зөв зөв. Чиний нүүдээр тийм л байна. Яагаад гэвэл өвөрмонголд чиний очсон газар зөвхөн наймааны гудамжнууд. Нөгөө таарсан хэд нь чамайг ч бас "үмхий халхчуул хогийн малнууд, мөнгөнөөс өөр юм хардаггүй" гэж нэгэндээ ярьж суугаа. Яагаад гэвэл чам шиг нийгмийн шаарнууд яг таарсан хүрээнийхээ хүмүүстэй л учирдаг юм. Тэрийгээ тэгээд шууд тэр чигээр нь дүгнэдэг.

2018, 1 сар 7. 14:17
Зочин

Чи тэгээд дээд зиндааны хүн болоод дээд зиндааныхандаа бичиж байгаа нь энэ үү хогын хужаагын доодхыг долоосон новш

5 сар 12. 3:20
Зочин

Зиндаа гэдэг нь монгол үг үү

5 сар 29. 14:12
Тангуд

Зиндаа гэж Төвд үг байх аа.

2018, 5 сар 3. 13:59
Зочин

за даа өвөр монгол 50,000 хятад хүүхэд өргүүлсэн зарим тоогоор 100 000 -250,000 гэх ч бий тэр хүүхдүүд монгол айлд өсч том болоод монгол хэлтэй монгол шиг сэтгэдэг болж монголчуудтай суусан энгээд хэвлиид нь хятад үрээ суулгасан одоо өвөр монголд монголоор ярьдаг 200-300 мянган хүн л байна гэж 1 өвөр монгол эрдэмтэн уйлан дугарч байсан шиг санаж байна өвөр монгол нэртэй болохоос тэр чигтээ хятад болсон улсдаа за монголоор ярьдаг хэсэг гэвэл алшаа 80% баяннуур 30-50% шилийн гол 50% УлаанЦав 10-15% ордос 50% хөлөнБуйр 40% хаянган жирм архорчин бол бараг 1-3%

5 сар 12. 3:23
Зочин

Эхээ нухсан хулгайчын шээс. Орсын шээс

3 сар 7. 14:07
Зочинзочиг

нарантуул дээр очоод үнэ ярь яг л эрээний наймаачин. тэгвэл нарантуулынхан хужаа болно уу. ар ѳвѳрмонголчуудын тухай бодохын тулд мэдлэг боловсрол чухал.. 90 онд ѳвѳрмонголчууд армонголын тухай ямар гоё сэтгэлтэй бсан одоо бол ѳѳр бодолтой ар монголынхан биднийг дээрэлхэх бас дээрэмпэх бодолтой хужаа гэдэг.биднийг нэг монголигэхгүй хүмүүс " бид хятадуудад доромжлогдоогүй бж армонголын оросжсон тѳвд нэртнгүүдэд дээрэлхүүлнэ гэж бх уу гэх болсон. энэ биднээс болсон бид буруутай мулгуугаас болсноос ѳвѳрлѳгчдѳѳс болоогүй бхаа

2016, 11 сар 30. 15:19
Зочин би

Та ч гэсэн огт танихгүй хүн д дандаа л туслаад байдаггүй л байх. Бас нэг зүйл хэлэхэд халх монгол гэж өөрсдийгөө боддог хүмүүсийн нэг сул тал бол хүмүүстэй нээлттэй харилцаж шууд сайхан харилцаа үүсгэж чаддаггүй юм байна гэж би боддог юм.нэрэлхээд байгаа юмуу, ихэрхээд байгаа юмуу,айгаад байгаа юмуу бүү мэд.Би л лав тэгээд байдаг. Харин энэ баруун аймгийнхний ихэнх нь хэлэх үгээ шиид хэлдэг,санаагаа илэрхийлэх чадвар сайн юм шигээ

2017, 9 сар 4. 8:29
post.guest

Зөв шүү. Жаргаад ирэхээр тэнэгрэдэг гай. Үнэн жишээ бол халхчуул байна. Жаргал н дэндээд эргэн тойрноо гоочлоод.

2016, 10 сар 6. 8:14
Зочин

Iim saikhan niitlel gargasan tanai khamt olond mash ikh bayarlala tsaashid iim niitlel ikh bicheere amjilt

2016, 10 сар 4. 13:45
Udka

Bi uvurmongolchuudiig uzen yaddag. 2 heleer yaridag novshnuud shd. Esvel bi l tiim muuhai humuustei uulzsan yum bolovuu? Hun zodoj deerelhej huniig daramtalj mungu avch gemgui negniig zodohiig ch harch yavsan. Bugd mgloor yariaad dairdag yum bnlee. Yahav emee uvuu nar bol uneher uvurmongol. Uvurmgongol emee uvuug haraad duu alddag ch zaluu ueiin uvurmongolchuudiig lav huleej avch chadahguiee.

5 сар 12. 3:37
Үнэн

Өвөр монголчууд халх монголд очхоор халхчууд тэгээд яалаа гэж? Цангасан цагт ганц аяга усаар тусалж байсан уу ? Харин мөнгийг нь дээрэмдэх гээд адгийн муу ухаанаа шавхаж гүйцсэн биз. өмхий орсын боовоор эхийгээ шаалгаж амьдарсан малуудаа. . .

2017, 9 сар 4. 8:32
post.guest

Зөв шүү хөгшөөн. Чи бол зөвхөн наймааны гудамж, Эрээнээс өөр тийшээ алхаж үзээгүй хүн болохоор наймаачидтай нь л таарна шүү дээ. Энэ бол чиний хувь тавьсан. Өөрийн чинь бодол санаа, амьдрал чинь бүрхэг болохоор чи бүх юмыг хар талаас нь л харна шүү дээ.

2017, 1 сар 24. 12:34
Зочин

бүхэл бүтэн тусгаар монгол улсын хүн байж орос англи хэлийг холиод ярьдаг биш билүү, Босоо монгол бичгээ хэвтүүлчгээд юун ичих нүүр вэ ! түүнийгээ яагаад боддоггүй вэ? Хятадууд монгол хэл сураад Эрээнд буюу бусад боомтод очиж худалдаа хийж байна, яриангүй бас өвөрмонголчууд байна, тэгэхдээ хятад нь тоогоороо илүү. Хятад хүн Цэвэр хятад орноос Эрээнд ирээд монгол улсын хүүхнүүдтэй гэрлэж байгаа явдал зөндөө . Бид үүнийг хараад харамсаж зовно ! Энэ чинь бид Хятдын бүрэн эрхшээлд ороод хүртэл юу юугаа авч үлдэх гээд чармайж, монголоороо бахархаж, монголоороо үлдэх гээд байтал та нарын дундаас хятадтай гэрэлдэг хүн яахаараа байгаад байдаг вэ? Жинхэнэ муу хятад ХУЖАА нараа чи хужаа гэж хэл л дээ ! Хятад хүн монгол улсын нутагт монгол хүнийг алж хороож байна, тэгэхэд юу хийж чадав ? Төрийн толгойд суусан хэдэн муу ходоод нь цадахгүй бялдууч нөхөр өдөржингөө хятдын бөгс долоогоод, хэдэн сайхан ордоо тал засахад бэлгэнд барьсангүй гэж хэлж чадах уу ! Би нэг өвөр монгол хүний хувьд, монгол хүний хувьд нэг үг хэлье. Цагаан хэрмийн ард, улаан хэрэм буй, тэр нь Өвөрмонгол юм.

2018, 5 сар 3. 14:04
Зочин

аан овоо том дугарч байна бичиг минь хэвтээ ч хэл хил 2 минь босоо шүү өвөр монголдоо очоод чи босоо бичигээ мэддэг хүн хэр олонг хүмүүсээсээ асуу зүүн 3 аймаг дээр улаан цав ордос гээд үздээ за гайгүй уншдаг гэвэл алшаа баяннуур шилийн гол 3 байх шив дээ

5 сар 12. 3:43
Үнэн

Баяннуурын хуурмаг монголоор тархиа угаалгасан писда байна чи

2016, 10 сар 4. 13:40
Udka

Ehneesee l uvurmongol haanaas garaad irsniig oilgosongui . Oilgohgui yum chin yaaj mgl gej huleej avahiin. Deer n ereenii uvurmongolchuudiig haraarai hun bish . Aimar.

5 сар 12. 3:47
Үнэн

Улаанбаатарын халхчууд хүн гэж үү ? Блдож байгаад яриж үз тархи чинь битүүрээгүй бол

2017, 4 сар 7. 21:47
Монгол

Чи ойлгохгүй . Ухаан чинь ч хүрэхгүй

2017, 9 сар 4. 8:33
post.guest

хэхэ гоё хэллээ дээ.

2017, 1 сар 24. 12:44
Зочин

Чи эрээнийг сайн таньсан байна. Хятдууд өмнө орноос эрээнд ирж монгол хэл сураад та нартай наймаа хийж байна. Эрээн бол хятад улсын умард орны хамгийн том боомт. Үүнд өт хорхой нар дутаж болох уу

2016, 9 сар 30. 20:49
Зочин

Neg vnen bol bid tedniigee gazar nutagtai ni hamt ergvvlen avch chadahgvi.Hvn ard ni eh nutagtaa ergen ergeh bolomjiig saijruulah,ene tendgvi ar uvur,halh durvuduur ni yalgavarlaj bichdeg ,yaridag hvmvvstei hariutslaga tootsoj ehelmeer bna.Ard tvmniihee dund surtal uhuulga hiih,gadnaas mergejilten heregtei bol wuny umnu mongolchuud dundaasaa erelhiileh ,heregtei ajillah hvchiig ch tednees haih,niigmiin daatgal,tatvar tetgevert hamragdah nuhtslvvdiig saijruulah.Iim tom nutag 10 sayuulaa ch bagtana.Gehdee ehleed ene hahuuli,byalduuchlalaas tur zasgaa salgaj aviya

2017, 9 сар 4. 8:34
post.guest

Чи чадахгүй. Яагаад гэвэл чин дүнхүү халх, эрхийн тэнэг. Монголчууд дундаа эрхийн тэнэг бүлэг гэж байдаг бол тэд нар нь дуучин, айрагчин халхчуул. Буриадчуул, баруун аймаг, өвөрмонголчуул та нарыг харахаар ичиж бөгс нь улайдаг юм. Өөрсдөө илүүлчихгүй байхаа л хичээ. Эхлээд чи өөрөө бидэнд үлгэр жишээ болсон цагт эргүүлж авахаа мөрөөд. Өөрсдөө охидоо хужаажуулчихгүй байхаа л бод за.

2016, 9 сар 30. 20:26
Зочин

яг үнэндээ цахар бол монголын төр толгой халх бол зүгээр нэг цахар монголын төрөөс томилсон аймаг төдий юм шүүдээ жинхэнэ алтан ураг монголын төр халх биш цахар өвөрмонголчууд байсан

2018, 5 сар 3. 14:09
Зочин

шаадаг цахарууд адуучин байсан сайн мэднэ харин лигдэнгийн үед жоохон манжийн эсрэг тулалдсан нь үнэн халж гэдэг чинь ямар олон овог аймагаас бүрдэгийг мэдэх үү хужаагийн шээсээ

5 сар 12. 3:59
Үнэн

Орсын шээсээ. Түүхээ мэд. Их хэлмэгдэлийн үед 400 мянган хүн амтай монголын чинь 100мянган эрсүүдийг орос өвөө чинь бариж алсан. Үлдсэн хэдэн эмсүүд нь урт том орос боов хөхөөд амьд үлдсэн . архи ууж согтоод дутуу шааж төрсөн Өмхий шээс нь чи биз. Өөрийгөө монгол гэж санаж байна уу

5 сар 29. 14:22
Үнэн гэгч бүдүүлэг этгээдэд.

Тэдгээр хүмүүсийн цус, нулимс дэмий урсаагүйг тусгаар тогтносон улстай, алтан соёмбот далбаатай яваа юм шүү. Гүрж Сталин биш хэн нэг Иван ЗСБНХУ-г толгойлж байсан бол бид Монголстан болчихсон тууж явах байсан биз. Түүхийг шүүх хэн ч билээ дээ.

2016, 9 сар 30. 18:43
mongol

Haana torj osson eroosoo hamaagui mongol hyn bol mongol l hyn,,,,Mongolchuud delhiigeer dyyren baina,,,,Helnii huvid medeej ayulguu zaaval baina ,,,nutag nutgaasaa shaltgaalaad,,,,,Bid busad mongolchuudaa mongol gej zovshoorohgui um bol hen tedniig mongol geh ve ,,,Bid bygdeeree mongolchuud,,,,hamgiin gol ni tyyhee bitgii uguisgeerei hoich yedee tyyhee sain helj ogch baisan ni zugeer shyy ezeg ehchyyd,,,,

2017, 6 сар 27. 21:29
Зочинрлрлр

Цахар бол язгуурын Монголчууд юм шүү

2016, 9 сар 27. 20:36
Зочин

чи эхлээд дөрвөдийг муулахаа боль ер нь монгол болох хэцүү

2016, 9 сар 27. 13:26
Батмаа

Маш сайхан бичсэн байна. Маш их баярлалаа. Амжилт хүсье

2016, 9 сар 27. 11:58
Хожуу ойлгож дээ. Өнөөгийн залууст сургаалтай юм.

МоАХ

2016, 9 сар 26. 23:09
Hishigjargal.D

Saihan zvil bichsen bn.Demjij bas talarhaj bn.Amjilt hvsii vvniig mongol hvn bvr unshaasai

2016, 9 сар 26. 15:10
Зочин

uneheer saihan sedev hunduj ee ugiin tenegeeree yavsaar tenegeeree duusah hun tsuungui bii harin uldsen ni bugd enehuu uneng uhaaraasai Hun buhen engiin uyed iimerhuu asuudliig huleej avah chadvargui baidag Harin unuugiin iim hurtsadmal uyed tedgeer humuus iim zuil unshaad uhaarah baih gej itgej baina

2016, 9 сар 26. 13:22
Зочин

estoi zuv sedeveer zuv zuitei zuil bichsen sanagdalaa. bi bas uvurmongolchuudiig hujaa nar l gej boddog bailaa. odoo bol ugui. uvurmongoliin Hangai geed undesnii hemneleer togoldog hardrock hamtlag baina Delhiid Mongoliig uneheer surtchilaj yavaa zaluus Bid Mongolchuud gej l yuridag heldeg.... Mongol deelee umsuud l yamarch ylsiin taizan deer togoldog.... Gehed manai haranga Hurdiinhan yadag bilee

2016, 9 сар 25. 21:51
Зочин

дүүг минь харийн хүн нүдэн дээр минь зодож байна.

2016, 9 сар 25. 21:48
Зочин

соёлын хувьсгалын үeд устгачихсан даа бараг

2018, 5 сар 3. 14:11
Зочин

хаха яаг үнэн өвөр монгол гэж одоо байхгүй болсон

2016, 9 сар 25. 13:37
Зочин

hujaa hujaa ysnii hujaa nar

2017, 9 сар 4. 8:36
post.guest

Эрээнээс өөр газар очиж үз чингисийн угсаатан минь. Өөрсдөө хужаажихгүй байхаа л хичээ.

5 сар 12. 4:05
Үнэн

Чи үнэхээр олиггүй зүрхгүй. Орсын шээсүүдийг Чингисийн угсаа гэнэ үү

2016, 9 сар 24. 21:15
Инженер

Үнэн л юм бичсэн байна. Манай улсын одоо байгаа сумын харьяалалтай засаг захиргаа нь Манжийн вассалын үеэс 6 дахин тархай бутархай гэдэг. Оросууд олон юман дээр манайд тусалсан ч бас л олон зүйл дээр биднийг хорлосон байдгийг хүн бүр л мэдэх байлгүй дээ. Нэгдмэл бус бутархай давамгай нэгжтэй болсноос үүдэн жалга довны үзэл гаарсан. Мэдээж Хятадууд бол тувт хоролмаадсаар байгаад таарсан нь үнэн билээ. Мөн Даян хаан, Мандухай хатан хоёр цахарт насан эцэстлээ (Мандухай хатан нь кинон дээр гаддаг шиг үхээгүй) агуу их зориг, ариун хайрын биелэл болон амьдарч улсаа удирдаж байсан нь үнэн юм шүү. Батмөнх Даян хаан одоогийн Өмнөговь аймагт төрсөн байдаг. Тэр үед ямар Өмнөговь аймаг гэж байсан биш. Тэр хэсгийн нутаг нэлэнхүйдээ цахар нутаг байсан гэдэг. Харин крилл бичгийг уйгаржин бичигээр солих гэдэг бол үлгэрийн далай болох биз. Солих гэж хэд үзээд барсангүй шүү дээ. Эцэст нь баахан бичгийн хэв нь муу, юу ч ойлгогдохгүй залуучууд одоо бараг 3 үе (нэг оныг нэг үе гэж үзэв) байна. Анх төрөхдөө л крилл бичигт шилжсэний дараа төрсөн хүмүүс хэдэн арван үеэрээ БНМАУ-д амьдарч байна. Би ч адилхан. Дунд сургуульд байхдаа 2 жил энэ бичгийг үзсэн. Миний хамгийн муу сурдаг хичээл байж билээ. Одоо ч дунд сургуулийн хүүхдүүдийн хамгийн дургүй хичээл хэвээр байна. Хүүхдүүдээсээ асуугаад үзээрэй. Харин Монгол туурагтнууд нэгдэх нь зөв өө зөв хамгийн зөв. Цаг хугацааны л асуудал байгаа даа.

2016, 9 сар 24. 19:03
Зочин

Европод цагаачилж байгаа монгол улсын иргэд ихэнх нь шилийн гол аймгийнх гэдэг юм билээ. амьдрах эрх авахын тулд!!!

2016, 10 сар 7. 17:38
bi

tenegtsen bulguu chi

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]