Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чикен наггетс Америкийг байлдан дагуулсан ньУншсан1,124

Хэдэн арван жилийн туршид түргэн хоолны сүлжээ ресторан, хүнсний дэлгүүрийн хөлдөөгчинд заавал ч үгүй байсаар ирсэн энэ амтат бүтээгдэхүүн Америкчуудын оройн хоолны ширээ, хүүхэд багачуудын хоолны цэсэнд үргэлж байгаад байгаагүй юм. Гэртээ өөрсдийн жороороо шарж иддэг болох хүртэл дайны цаг үе, лабораторын туршилт, өөрсчлөгдөн хувьсах хоолны стандартыг даван гарсан байдаг.

Бэлтгэсэн Б.Нямдолгор

McDonald’s сүлжээ ресторан McNuggets-ийг анх түргэн хоолны хэрэглээнд оруулахаас өмнө Корнеллийн их сургуулийн нэгэн эрдэмтэн хөлдөөж шарахад амархан, аманд багтам хэмжээтэй тахианы махыг гаргаж иржээ.

Зав зай багатай үедээ идээд л подхийчихдэг уургаар баялаг, олон тоо ширхгээр нь хурдан хугацаанд ядах юмгүй үйлдвэрлэж болдог Америкийн хамгийн чухал хоол хүнсний нэг бол яахын аргагүй чикен наггетс байдаг билээ. Хэдэн арван жилийн туршид түргэн хоолны сүлжээ ресторан, хүнсний дэлгүүрийн хөлдөөгчид заавал ч үгүй байсаар ирсэн энэ амтат бүтээгдэхүүн америкчуудын оройн хоолны ширээ, хүүхэд багачуудын хоолны цэсэнд үргэлж байгаад байгаагүй юм. Гэртээ өөрсдийн жороороо шарж иддэг болох хүртэл дайны цаг үе, лабораторийн туршилт, өөрчлөгдөн хувьсах хоолны стандартыг даван гарсан байдаг.

Дэлхийн хоёрдугаар дайны үед тахианы мах ховордов

Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ цэргүүдийн хүнсний хэрэглээнд амт чанар сайтай мах хэрэглэх болсноос айл өрхүүдэд үхрийн махны хомсдол үүссэний дараа тахианы мах уургийн үндсэн эх сурвалж болжээ. “Тахианы мах: Америкчуудын дуртай хоол хүнсэнд гарсан аюултай өөрчлөлт” номын зохиогч, антропологич Стийв Стрипплер “Асар их хэмжээний тахианы махны эрэлт бий болсон нь бизнес эрхлэгчдийг тахианы махыг илүү хямдаар борлуулах хөшүүрэг болсон. Дэлхийн хоёрдугаар дайн тахианы махыг илүү өргөн цар хүрээтэйгээр орчин үежүүлж, түгээн дэлгэрүүлж, аж үйлдвэржүүлэхэд түлхэц болсон” хэмээн бичсэн байдаг. Дайны сүүл рүү цэргийнхэн тахианы мах түлхүү хэрэглэх болжээ. “1945 оны хавар АНУ-ын фронтод тулалдаж буй цэргийн хоол хүнсийг хариуцах газраас шувуу үржүүлэх үндсэн бүсэд тооцогддог байсан Делмарвагийн хойгийг бараг 100 хувь ашиглаж байв. Ингэж явсаар дайн дуусахад шувууны махны эрэлт буурав. Үхрийн мах өмнөх шигээ хомс байхаа больсон ч тахианы махны хэмжээ асуудал болов. Тухайн үед тахиаг бүтнээр нь зардаг байв. Тахианы мах нь тэр үеийн америкийн өрхүүдийн хувьд хэтэрхий жижигхэн, тэгсэн мөртлөө ганц хүнд хэтэрхий их порцтой болж байв. Ажиллах хүчин болж эхэлсэн эмэгтэйчүүдийн хувьд бүтэн тахиаг шарж бэлтгэнэ гэдэг цаг хугацаа их авсан ажил байсан юм. Америкчуудын тахианд дурлах “сэтгэл”-ийг ахин сэргээх цоо шинэ зүйл яг энэ үед бий болсон юм.

Роберт К.Бэйкер чикен наггетсийг бүтээв

Чикен наггетс нь бусад хоол хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэгэн адилаар хэн яаж зохион бүтээсэн нь маргаантай байдаг ч 1963 онд Корнеллийн их сургуулийн лабораторид хөдөө аж ахуйн эрдэмтэн Роберт К.Бэйкер зохион бүтээсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь түгээмэл байдаг юм. Чикен наггетс түүний зохион бүтээсэн цацагт хяруулын хиам, тахианы хот дог зэрэг АНУ-ын шувууны аж ахуйг үлэмж ихээр тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан олон арван бүтээгдэхүүнийх нь ердөө л нэг нь ажээ. Бейкер шарж, хөлдөөж болдог, олон тоо ширхгээр үйлдвэрлэн хол замд тээвэрлэх боломжтой тийм бүтээгдэхүүнийг бий болгож чадсан ч чикен наггетсаа патентжуулалгүйгээр оронд нь жороо нэгд нэгэнгүй тайлбарласан захиаг хэдэн зуун компани руу илгээсэн байдаг. 

Мах ховордов

1977 оноос Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч шувууны мах гэх мэт өөр тос багатай уураглаг хүнс идэж байхыг уриалах болсноор америкчууд үхрийн мах, сүү, масло зэрэг өөх тос ихтэй хүнсийг сонгон хэрэглэхээс татгалзах болов. Хлостерин ихтэй, зүрх судасны өвчний үндэс суурь болдог, наслалт богиносгодог гэсэн шалтгаануудаас болоод үхрийн махны хэрэглээ ихээхэн буурсан байдаг. Энэ үед л тахианы мах үхрийн махыг орлох сонголт болж дэлгүүрийн лангуун дээр өрөгдөх болсон юм. Америкийн түргэн хоолны сүлжээ рестораны нэрийн хуудас болсон гамбургийн захиалга ч багасч ирэв. Энэ үе бол “шинэ од” төрөн гарах хувьсгалын тохироо бүрдсэн үе байсан юм.

Чикен наггетс хэзээ “мэндэлсэн” бэ? 

McDonald’s 1981 оноос эхлэн тодорхой зах зээлүүдэд McNuggets-аа борлуулж эхэлсэн юм. Тус компанийн эзэн Рэй Крок үхрийн махыг орлох, америкчуудын амтны таашаалд нийцэх шинэ цэс гаргахаар хатуу шийдсэн байлаа. Ингээд эцэст нь “бараг л Франц шарсан төмс шиг нарийхан хэмжээтэй тахианы ясгүй мах”-ыг гаргахаар болсон байдаг юм.

Ингээд зорилгодоо хүрэхийн тулд Хатан хаан Хоёрдугаар Элизабетийн хоолыг хийж явсан ахлах тогооч Рене Арендыг хөлсөлжээ. Арендын санаачлан гаргаж ирсэн соусанд дүрж ирдэг тахианы цээж мах оффист сууж ажилладаг цагаан захтнууд таалагдсан боловч асар өргөн хүрээтэйгээр үйлдвэрлэх боломжгүй байв. Үүний дараа хөлдөөсөн гамбургергийг бүтээсэн Keystone Foods компанийг хөлслөн тахианы махыг жижиглэх үйл явцыг автоматжуулахыг даалгасанаас гадна хөлдөөсөн загасаараа алдартай Gorton’s компаниар шарсан тахиандаа зуурмаг хийлгүүлэхээр захиалга өгчээ. McDonald’s-ийг 1983 онд Chicken McNuggets-аа үндэсний хэмжээнд танилцуулах тэр үед л чикен наггетанд татагдах хүмүүсийн “дон” дээд цэгтээ хүрчээ. Зурагтын сувгуудаар уртаас урт дараалалд оочерлосон хүмүүс, ямар ч тахианы махгүй болсон дэлгүүр хоршоог хэргээр харуулдаг байлаа. 2018 онд McDonald’s Сичуан соусыг цөөн тоогоор үйлдвэрлэн гаргасан ба бүх соусыг зарагдаж дуусах үед хэрэглэгчид бослого дэгдээж байсан юм. 

Чикен наггетс фермийн аж ахуйг нэгмөсөн өөрчлөв

1965 онд Америкийн дундаж амьдралтай нэг иргэн 16.6 кг тахиаг нэг жилд иддэг байсан бол 2020 онд энэ тоо бараг 3 дахин нэмэгдэж 44.1 кг-д хүрээд байна. Түргэн хоолны салбар дахь тахианы махны эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдснээр шувууны фермүүдийг хөдөө аж ахуйн томоохон компаниуд булаацалдан авч, шинээр байгуулж эхэлсэн аж.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]