Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ДЭМБ онц байдал зарласнаар дэлхийн улс орнууд Хятадаас тусгаарлагдаж эхэллээУншсан4,719

Коронавирусээс сэргийлэхийн тулд Хятад улсын иргэдэд виз олгох асуудлыг ч зогсоогоод байна.

 Өмнөх цаг үеийн мэдээлэл: Хонконг хилээ хааж, эх газрын Хятадаас зорчигч, жуулчдыг оруулахаа зогсоолоо

ДЭМБ онц байдал зарласнаар Хятадаас дэлхийн улс орнууд тусгаарлагдаж эхэллээ

Өчигдөр орой ДЭМБ-аас короновирусын улмаас олон улсын хэмжээнд онц байдал зарлах шийдвэр гаргасан тухайгаа Женевт хийсэн хэвлэлийн хурлын үеэр зарлалаа. БНХАУ халдварыг тогтоон барьж чадах эсэхээс үл шалтгаалан эрүүл мэндийн систем сул хөгжсөн дэлхийн улс орнуудын эсэргүүцэх чадваргүй байдлаас шалтгаалан ийм шийдвэр гаргасан байна. ДЭМБ-аас гаргасан энэ шийдвэрийг хүлээлгүйгээр ОХУ-ын Засгийн газраас БНХАУ-тай хиллэдэг хилээ хааж, Хятадын жуулчдыг нэвтрүүлэхгүй гэдгээ зарласан ба дэлхийн олон улс орнууд Хятад руу хийх, Хятадаас ирэх нислэгүүдийг түр хугацаагаар цуцлаад байгаа юм.

Тодруулбал, ОХУ-аас Хятадтай хил залгаа оршдог Амар муж, Хабаровскийн хязгаар, Приморийн хязгаар болон Өвөр Байгалын хязгаарын хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаахаар болсон, түүнчлэн Хятадад байгаа иргэдээ эх орондоо буцааж авчрахаар ажиллаж байгаа аж.

Үүн дээр нэмээд ДЭМБ онц байдал зарласнаар БНХАУ дэлхийн бусад орноос тусгаарлагдаж эхэллээ. Хамгийн сүүлийн мэдээллээр Турк, Пакистан улс БНХАУ-тай холбоотой бүх нислэгүүдээ цуцалжээ.

Хятадтай хиллэж байгаа орнуудаас Казахстан улс 29-нөөс эхлэн хил давж буй автобусны хөдөлгөөнийг зогсоосон бол хоёрдугаар сарын 1-нээс суудлын галт тэрэгний маршрутыг зогсоох, мөн хоёрдугаар сарын 3-наас агаарын тээврийг зогсоох шийдвэрийг тус тус гаргажээ. Коронавирусээс сэргийлэхийн тулд Хятад улсын иргэдэд виз олгох асуудлыг ч зогсоогоод байна.

Халдварын тохиолдол богино хугацаанд 20-100 мянгад хүрч магадгүйг судлаачид онцолжээ

Хамгийн сүүлийн нөхцөл байдлаар Ухань хот дахь коронавирусын тохиолдлын нийт тоо 9,820 болж нэмэгдсэн тухай Хятадын Эрүүл мэндийн үндэсний комисс мэдэгдлээ. Нэг хоногийн дотор 2000 давсан коронавирусаар халдварласан өвчтөн нэмэгдэж байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Өдөрт хэдэн мянгаараа нэмэгдээд байвал сар гаруйн дараа байдал маш хүнд болно гэдгийг ч албаныхан мэдээлсэн байна. Харин коронавирусын халдвараар өвчилсөн хүмүүсээс амь насаа алдсан хүний тоо 213-т хүрээд байна. Гурав хоногийн өмнө л энэ тоо дөнгөж 100 давж байсан юм.

Лондон хотын Империал коллежийн судлаачдын тооцоогоор нэгдүгээр сарын 18-ны өдөр Ухань хотод 4000 хүн халдвар авсан байсан бол энэхүү өсөлтийн загвараар хоёрдугаар сарын эхээр энэ тоо дор хаяж 20,000 магадгүй 100,000 хүртэл өсч болзошгүй хэмээн Си Эн Эн уламжилжээ.

 БНХАУ-ын амьсгалын замын тэргүүлэх эмч мэргэжилтнүүдийн нэг, 2003 оны SARS-ийн эсрэг тэмцлийн баатар байсан Жонг Наншань ойрын 10 хоногт энэ тоо дээд цэгтээ хүрнэ, түүнээс цааш буурна гэж найдаж байгаагаа хэлсэн байна.

Гэхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага (ДЭМБ)-аас халдварт вирусын дэгдэлт IV, V сард оргилдоо хүрч VI, VII сард аажмаар буурч магадгүй хэмээн тооцоолоод байгаа билээ.

Өмнөд Солонгос дахь коронавирусын тохиолдол долоод хүрэв

Өмнөд Солонгост коронавирусын батлагдсан тохиолдол долоод хүрлээ хэмээн тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (KCDC) өнөөдөр мэдэгдлээ.

Долоо дахь өвчтөн нь Хятадын зүүн хэсэгт орших Шандун мужийн Чиндао хотоор аялж яваад ирсэн 28 настай Өмнөд Солонгосын иргэн аж. Тэрээр нэгдүгээр сарын 23-нд Инчонд ирсэн ба бага зэрэг ханиалгаж байгаад 28-наас эхлэн огцом халуурч, 29-нд эмнэлэгт хандсан байна.

БНСУ-д коронавирусын халдварын тархац нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус улсын холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ба Солонгост хууль бусаар оршин суугаа болон визийн зөрчилтэй гадаадын иргэн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хандсан тохиолдолд тухайн иргэний оршин суугаа статусын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй хэмээн мэдэгдээд байгаа.

БНСУ-аас гадна Сингапур 13 дахь тохиолдол бүртгэгдсэнийг зарласан бол Хонконг 12, Австрали 9, Япон 14, Тайвань 9, Тайланд 14, АНУ 6, Вьетнам 5, Малайз 7, Франц 6, Макао 7 тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа. Дэлхийн хэмжээнд БНХАУ-аас гадна нийт 22 оронд халдвар тархаад байна. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]