Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зөнч Ванга 2018 оныг хэрхэн зөгнөв?Уншсан32,373

Ванга эмээгийн таалал төгсөхөөсөө хэдхэн жилийн өмнө бидний амьдран буй цаг үе буюу XXI зуунд юу болохыг тун ч айхтар зөгнөн хэлсэн юм.

 

Хамгийн алдартай зөнч гэвэл дэлхийн түүхэнд хоёр хүний нэр л маш тодоор бичигдэж үлдсэн ажгуу. Нэг нь мэдээж хэрэг Нострадамус бол нөгөөх нь Болгарын зөнч Ванга эмээ. Тэрээр амьд ахуй цагтаа ирээдүйг зөгнөсөн маш олон зөгнөлүүдийг үлдээснээс гадна олон хүний ирээдүйг хэлжөгсөн гэдэг. Түүн дээр нацист Германы удирдагч Адольф Гитлер хүртэл хоёр удаа зочилж, хамгийн сүүлийн уулзалтаас тун чиг баргар царайтай гарч байсан түүхийг хүмүүс сайн мэддэг. “Зөвлөлт Холбоот улс уруу дайрах хэрэггүй. Тэгвэл ялагдана” гэж зөвлөж байсан Ванга эмээ Адольф Гитлертэй уулзсан сүүлийн уулзалтад түүнд дэлхийн II дайнд ялагдаж, амь эрсдэнэ гэдгийг хэлсэн гэж судлаачид үздэг. Түүнчлэн Ванга эмээ дээр Болгарын хаан III Борис зочилж Адольф Гитлертэй түншлэх гэж буйгаа дуулгаж зөвлөгөө авахад нутаг нэгт хаандаа “А.Гитлертэй нэгдэх хэрэггүй. Хэрвээ Болгар Улс Германы холбоотон болж дайнд оролцвол ялагдана” гэж хэлж байж. Харамсалтай нь III Борис хаан түүний захиасаас зөрж, Германы холбоотон болсноос 1943 онд 50 насандаа амь үрэгджээ.

Энэ мэтээр Японы Фукушимагийн гамшиг, Индонезийн Суматра арлын газар хөдлөлт, туйлын мөс, нарны идэвхжил гээд Ванга эмээгийн алдартай зөгнөлүүдийг дурдаад дуусахгүй. Түүнчлэн Ванга эмээ “1999 юм уу 2000 оны наймдугаар сард “Курск” усанд автана. Түүний араас бүх нийтээрээ харамсан гашуудах болно” гэж хэлж байсан бөгөөд далайн түвшнээс дээш харьцангуй өндөрт оршдог “Курск” хотыг усанд автана гэдэгт тэр бүр хүмүүс итгэхгүй байв. Харин түүний хэлснээс яг 20 жилийн дараа буюу 2000 оны наймдугаар сарын 12-нд Оросын цөмийн шумбагч “Курск” хөлөг живж олон арван хүн амь үрэгдсэн юм.

Ванга эмээгийн таалал төгсөхөөсөө хэдхэн жилийн өмнө бидний амьдран буй цаг үе буюу XXI зуунд юу болохыг тун ч айхтар зөгнөн хэлсэн юм. 2004 оны олон зуун мянган хүний амийг авсан цунами, газар хөдлөлт, 2001 оны есдүгээр сарын 11-нд ихэр цамхагууд халдлагад өртсөнийг яг л хэлсэн. Харин 2010 онд дэлхийн гуравдугаар дайн эхэлж энэ нь Ислам болон Загалмайтны шашинтнуудын хооронд өрнөнө гэсэн зөгнөлийг хүмүүс 2010 онд эхэлсэн Арабын Хавар хувьсгалыг хэлсэн гэж үздэг. Мөн 2016 онд муслимууд химийн зэвсэг хэрэглэн Европыг эзлэж, 2016 оны сүүл гэхэд хүн ам нь эрс цөөрч Европ эзгүйрнэ гэжээ. Исламын шашинтнууд Европыг эзлээгүй ч энэ тивийн алдартай, томоохон хотуудад жихадистууд цуврал алан хядах ажиллагааг явуулсаар байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Европыг зорих жуулчид эрс цөөрч, исламын цагаачид Европыг дүүргээд байгаа. Хуучин оршин суугчид нь зэвсэглэсэн цагдаа нар, өндөр хамгаалалтын дор айдас хүйдэст автан амьдарч байгааг бид мэдэх юм.

Тэгвэл 2018 оныг  Ванга эмээ хэрхэн зөгнөв?

Тэрээр 2018 оныг Хятад дэлхийн шинэ хүчирхэг гүрэн болно. Хөгжиж буй орнуудад мөлжигчдөөсөө хариугаа авч, үйл ажиллагааг нь эргүүлнэ гэж хоёр зөгнөл л хэлсэн байдаг аж. Үнэхээр Хятад улс дэлхийн цагдаа АНУ-тай эн зэрэгцэхүйц нүсэр том эдийн засагтай болсон, саяхан Сирид Исламын улс бүлэглэлийн эсрэг дайнд оролцож эхэлсэн зэргээр гадаад бодлогоо улам л идэвхжүүлсээр байгаа. Эндээс харахад дэлхийн тавцанд нөлөө, байр сууриа улам бэхжүүлсээр, лавшруулсаар байгаа Хятад улс 2018 онд Америкийг ямар нэг байдлаар ардаа орхих бололтой. Магадгүй дэлхийн шинэ цагдаагийн дүрд идэвхтэй тоглож, хуучин цагдааг "тэтгэвэрт" гаргахад нь түлхэх ч юм билүү хэн мэдлээ. Тэгэхээр дэлхийн хэт их гүрний бөөрөнд байгаа монголчууд, Монгол Улсын удирдагчид улам л илүү ухаан зарж, өмнөд  хөрштэйгөө хэт нялуурч худалдагдахгүй, илт дайсагнаж гай даллахгүй байх ёстой болно.

Тэгвэл нөгөө зөгнөл нь Монгол мэтийн хөгжиж буй орнууд мөлжигчдөөсөө хариугаа авна гэсэн утгатай.

Хөгжиж байгаа орнуудыг мөлжигчдийг хоёр ангилж болно. Дотоодын, гадаадын. Хэрвээ энэ зөгнөл  магадгүй Монголд  хамаарвал монголчууд 2018 оныг дотоод, гадаадын мөлжигчдөөсөө хариугаа авч байдлыг өөрчлөх цаг ирнэ гэж ойлгож болох нь.

1950 онд Ванга дэлхийн дулаарал, 2004 оны цунамиг зөгнөсөн 

1989 онд тэр 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлага, ихэр цамхаг нурахыг зөв таасан

1980 онд тэр Оросын Курск цөмийн шумбагч онгоц 2000 онд живэхийг зөгнөж хэлсэн   

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Африк гаралтай Америк хүн болно хэмээн зөгнөсөн нь биеллээ олж Барак Обама сонгогдсон. Харин Ванга түүнийг АНУ-ын сүүлчийн ерөнхийлөгч болно гэсэн нь одоогоор ойлгогдоогүй байна.

2016 онд  муслимууд Европыг эзлэн хүн амыг нь системтэй устгаснаар тус тив эзгүйрнэ

2018  онд Хятад улс албан ёсоор дэлхийн хамгийн том гүрэн болно   

2023 онд дэлхийн тойрог замд өөрчлөлт гарна   

2025 онд Европын хүн ам бараг устаж байхгүй болно
    2028 онд хүн төрөлхтөн Сугар гаригт хүрнэ
    2033 онд дэлхийн мөс хайлж далайн усны түвшин дээд хэмжээнд хүрнэ
    2043 онд Европыг Исламын халифат болгох явц дуусч Ром хотыг нийслэлээрээ зарлана. Исламын хууль дор дэлхийн эдийн засаг хөгжинө
    2066 онд Америк шинэ цаг уурын зэвсэгтэй болж Ромыг буцаан авч Загалмайтны шашныг сэргээхийг оролдоно

2076 онд дэлхий дахинд Коммунизм дэлгэрнэ
    2084 онд байгаль дэлхий эргэн сэргэнэ
    2100 онд хүний бүтээсэн хиймэл нар дэлхийн бөмбөрцгийн сүүдэртэй талыг гийгүүлнэ
    2130 онд харь гаригийнхны тусламжтайгаар хүмүүс усан дор амьдардаг болно
    2170 онд Дэлхийг хамарсан ган гачиг болно
    2187 онд хоёр том галт уулын дэлбэрэлтийг хүмүүс зогсоож чадна
    2201 онд Наран дээрх цөмийн урвал саарснаар агаарын хэм буурна
    2262 онд гаригууд тойрог замаа алгуурхан өөрчилнө. Ангараг гаригт сүүлт од аюул учруулна
    2354 онд хиймэл наран дээр осол гарч ган гачиг болно
    2480 онд хоёр хиймэл нар мөргөлдөж дэлхийг харанхуй бүрхэнэ
    3005 онд Ангарагт дэгдсэн дайнаас болж тус гаригийн нарыг тойрох замд өөрчлөлт гарна
    3010 онд Сүүлт од сарыг мөргөнө. Үүнээс болж дэлхийг тойрсон чулуулаг, үнснээс тогтох цагираг бий болно
    3787 онд Дэлхий дээр амьд амьтан үлдэхгүй. Гэвч хүн төрөлхтөн өөр одны системд шилжих чадвартай болсон байна.

Г.Ванчиг

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 2 сар 8. 3:42
Зочин

vr hvvhedtei boloh hereg alag ganzaaraa yavj bgaal duusmaar yum bna

2018, 2 сар 1. 13:20
Зочин;

OROSTOI NIILMEER BAINA.

2018, 10 сар 5. 18:10
Зочин

Uhej dad or

2018, 6 сар 29. 23:12
Зочин

etoi estoi hytadtai hezee ch ugui

2018, 6 сар 13. 23:06
Каратэ Түмбэ

Эргүү муу пзда вэ аливаа улс орон өөрийн гнсэн тусгаар тогтнолтой бвал yduu bsanch shan az jargaltai bdag ym malaaaaa

2018, 2 сар 9. 20:09
Зочин

zlaach sda chine

2018, 2 сар 5. 13:56
Зочин

Tegeed zailaach lalaraa

2018, 10 сар 21. 10:40
Зочин

Хахахаа ёооо

2018, 1 сар 8. 17:48
Зочин

Нэг олигтой юм байнуу. Дандаа муу муухай зүйлс зөгнөх юмаа. Муу ёрлоод

2018, 2 сар 6. 14:18
ЗочинСайн

Муу ёролсон биш байгааг нь үр дүнг нь хэлсэн байна. Хүмүүс ийм бузар гэм нүгэлдээ захирагдсаар байвал муу зүйлс болсоор байх болно.

2018, 1 сар 17. 23:36
Зочин

hudlaa shaagaad

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]