Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн контентийг ивээн тэтгэгч, мэдлэгийг дээдлэгч Петровис групп

Эцэг Чингисийн нэрийг баригч арабыг хэрхсэн тухайУншсан5,133

Судрын чуулган бол Монгол эзэнт гүрний хаадын түүх төдийгүй тухайн цаг үеийн дэлхийн түүхийг хойч үедээ хүлээлгэж өгч чадсан гайхамшигтай бүтээл юм.

Судрын чуулган бол Монгол эзэнт гүрний хаадын түүх төдийгүй тухайн цаг үеийн дэлхийн түүхийг хойч үедээ хүлээлгэж өгч чадсан гайхамшигтай бүтээл юм. Энэхүү оюун ухааны гайхамшигт эрдэнэсийн санг үе үеийн олон эрдэмтэн, судлаачид, академичид тал бүрээр нь судлан зэрэг цол хамгаалан, зохиол бүтээлдээ ашиглаж ирснийг дурдах нь илүүц бизээ. Ингээд манай сайтын зүгээс Рашид ад дины "Судрын чуулган"-аас Өгөдэй хааны засаглалын цаг үед хаантай холбогдон болж байсан үйл явдлуудыг дурдсан бяцхан өгүүллүүдийг сонгон авч цувралаар хүргэж байгаа билээ. Таалан болгооно уу.

Зураач Б.Содномдаржаа. 2015 он.

Нэгэн өгүүлэл

Дээд төрөлт хаанд лалын ариун сүсгийг тоодоггүй нэгэн араб ирж сөгдөв. “Би зүүдэндээ Чингис хааныг харлаа. Тэрбээр "Лалын сүсэгтэн нарыг ахиу хөнөөтүгэй. Тэд бол их маанаг хүмүүс гэж миний хөвүүнд хэл” гэж айлдлаа хэмээжээ. Хоромхон зуур бодсоноо Өгөдэй хаан асууруун “Тэр чамд өөрөө хэлэв үү. Хэлимчи /хэлмэрчээр/ хэлэв үү?” гэв. Араб эр “Өөрийнхөө амаар айлдсан" гэв. Хаан асууруун “Чи Монгол хэл мэддэг юм уу?” гэтэл нөгөөх нь “Үгүй” гэв. Тэгэхэд хаан айлдсан нь: “Чи худал хэлж байгаад эргэлзэх юм алга. Учир нь миний эцэг Монгол хэлээс өөр ямар ч хэл мэддэггүй гэдгийг би баттай мэдэж байна” гэв. Түүнийг хороо гэж айлдав.

 

Нэгэн өгүүлэл

Хятадаас жүжигчид ирсэн байна. Тэд гайхмаар соньхон зүйлүүд үзүүлсний дотор янз бүрийн угсаатныг дүрсэлсэн дүрүүд байв. Далимд нь тэд нэг буурал сахалтай, толгой дээрээ тоорцог тавьсан өвгөнийг морины сүүлнээс уян чирэн гарч ирлээ. Өгөдэй хаан асууруун “Энэ чинь юуг дүрсэлж байгаа юм бэ?” гэхэд “Лалын сүсэгтнүүдийг манай цэргүүд ингэж хотоос гаргадаг юм” гэж хариулав. Өгөдэй хаан зарлиг болгон Багдад, Бухараас ачиж ирдэг өөрөөсөө гэрэл цацруулдаг чулуунуудаар бүрхүүлсэн эрдэнэс сувд гэх мэт зүйлс болон энэ оронд байдаг бусад эрдэнэсийг сангаас гаргаж мөн араб морьд болон түүнчлэн хятад барааг ч авчир гэж тушаав.

Тэдний авч ирүүлэн зэрэгцүүлэн өрөөд жүжигчдэд харуулав. Эдгээр бараа хоорондоо зүйрлэшгүй их ялгаатай байв. Тэгээд хаан айлдсан нь “Ховор тохиолддог, ядуухан лалын сүсэгтэн тажик гэхэд л түүний зааврыг даган гүйцэтгэж байдаг хэд хэдэн хятад боолгүй байна гэж үгүй. Гэтэл хятадын ихэс ноёдын нэгэнд ч олзолсон лалын сүсэгтэн боол байдаггүй билээ. Энэ байдал бол бүх үед байсан, угсаатан түмэн бүрийн сайн тал сайн чанарыг мэддэг бурхны хэт мэргэн болохыг харуулж байгаа баталгаа юм. Энэ нь лалын сүсэгтний амийг дөчин алтан зоосоор, хятадынхыг нэг илжгээр дүйцүүлэн торгож байхаар тогтоосон Чингис хааны Их яс-засаг хуультай гарцаагүй дүйж байна. Ийм яруу тод баталгаа нь угтаа бэлэн байсаар атал лалын сүсэгтнийг ингэж доромжилсон байдлаар гаргаж яаж болох билээ? Ийм муу хэрэг гаргасны төлөө та бүхнийг цээрлүүлэх хэрэгтэй болов, би та нарыг энэ удаа өршөөе. Биднээс тонилтугай, хойшид ийм юм бүү хийтүгэй” гэв.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 30. 7:55
Зочин

arab bishee,tureg hun irj heldeg yum.tegehed Ih Haan minii etseg chamtai turegeer yarij bna uu? gehed nuguu tureg tiim gej helehed n Minii etseg tureg hel medehgui,mongoloor l yaridag baisan geed tsaazaar avuuldag

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]