Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Эх түүх рүү маань улайран довтолсоор байнаУншсан10,219

Монголчууд өнөөг хүртэл хүн төрөлхтөний түүхийн гол дүр болсон Европын гүрнүүд, Арабын үндэстнүүд, Хятад, Япон, Энэтхэгээс ч илүү агуу бахархамт түүхийн эзэд, хосгүй үндэстэн билээ.

Манай цэнхэр гаригт эртний хүчирхэг түүхийн улбаа, өв соёлоороо бахархан омогшиж дэлхийд гайхуулдаг олон үндэстэн бий. Тэгвэл монголчууд өнөөг хүртэл хүн төрөлхтөний түүхийн гол дүр болсон Европын гүрнүүд, Арабын үндэстнүүд, Хятад, Япон, Энэтхэгээс ч илүү агуу бахархамт түүхийн эзэд, хосгүй үндэстэн билээ. Тэгэвч энэ бахархлыг маань шинэ мянганы эхлэл дээр эргэн тойрны улс үндэстнүүд өөрийн болгон хувьчилж, бүдүүлгээр халдан довтолж байхад бид юу ч болоогүй мэт харсаар сууна.

 

С.Бодровын "Чингис" гарснаас хойш оросууд түүхэн үнэн рүү эрээ цээргүй довтолж бүр сүүлдээ Алтан ордны улс байгаагүй мэтээр өгүүлэл, эрдмийн бүтээлүүд нийтлэх болсон. Мөн монголчуудын байлдан дагуулал гэж хэзээ ч байгаагүй үлгэр домог мэтээр бичиж хойч үедээ ойлгуулж байна. Түүхэндээ монголчуудаас өөр ямар ч үндэстэнд олон зуун жил дарлуулж боолын боол, босгоны шороо болж байгаагүй оросууд одоо төгс төгөлдөр дайнч гүрэн болохын тулд түүхээ хүртэл эргэн засварлахыг хүсдэг болсон нь энэ. Үүнд Украины саваагүй эрдэмтдийн санаандгүй гэхээс санаатай бөгөөд ямар ч монгол хүний уур бухимдал төрүүлэхүйц өгүүллүүд Орос, Украины хэвлэлүүдэд удаа дараа гарч байсныг мөн дурдаж болно.

Тэгвэл наашлаад Казакстанд мөн л адил түүхэн хэмээгдэх элдэв кино, өгүүлэл ном зохиолоор тархи угааж түүнийгээ бүр зарлан тунхаглаж байна. Бодит түүхэнд Зүүнгарын хаант улсын хаад Галдан бошигтоос эхлүүлээд удаа дараа уулгалан довтолж, түрэмгийлж байсан нь одоогийн хөгжил цэцэглэлтэд нь хар толбо болох гээд байгаа тул тэд ийм зүйлийг санаатайгаар хийж эхэлжээ. Ийм зүйл гэдэг нь Чингис хаан бол казакуудын үр удам бөгөөд Их Монгол улс бол казакуудын улс, түрэг гаралтай нүүдэлчин аймгуудын үр дүнд л ийм агуу түүх бий болсон хэмээх гүтгэлгүүд юм.

Чингис нэртэй зоосон мөнгө гаргасан, дээрх худал түүхийг үнэн мэт харагдуулах олон зүйл хийж бүтээж босгож байгаа гэдгийг төсөөлөхөд ч хэцүү. Түүхийн сурвалж бичгүүд, үнэт олдворууд бүхий л зүйлийг үгүйсгэж Чингисийг казак хүн гэх тэд бүр кино хүртэл хийсэн. Халдан довтолсон Зүүнгарын хаант улсын эсрэг баатарлагаар тэмцэж асар их хүчийг багахан хүчээр бутцохин ялан дийлж байгаа тухай өгүүлсэн түүхэн кино бүтээж түүндээ эргүү тэнэг монгол жанждын дүрд монгол жүжигчдийг урьж тоглуулсан байдаг.

Манай жүжигчид ч яахав түүх соёлыг нь яаж ч доромжилж байсан мөнгө л харагдвал гүйж очоод тоглох улс. Харин эрдэмтэд түүхчид, цаашлаад энэ талаар дуугарах, хариуг нь өгөх хууль ёсны эрх бүхий байгууллагууд мэдсэн ч мэдээгүй мэт. Урд хөршийн хувьд хэзээнээс л эргэн тойрны улс үндэстнүүдээ түүх соёлоор нь өөртөө уусгах бусдын түүхийг үгүйсгэж өөрсдийнхөөрөө залруулан бичих бодлоготой улс. Тэднийг хэзээнээс нааш монголчууд мэднэ.

Монголчуудын түүхийг бүдгэрүүлэх гэсэн хятадуудын олон зуун жилийн санаархлыг энэ удаад дурдалгүй орхиж Орос, казакуудаас дутуугүй сүүлийн үед эх түүх рүү маань довтолч буй хангүгчүүдийн тухай өгүүлье. Өнгөрсөн онд Солонгосын MBC телевизийн олон ангит "Impress Qi" нэртэй кино бүтээснийг монголчуудын хүртээл болгож бүрэн эхээр нь үзүүлсэн. Хэдийгээр үйл явдал, зохиомж дүрүүдийг зохиомлоор гаргасан гэх боловч Монгол Улсын түүхийг мөн л халдан дарангуйлсан бүтээл болжээ.

Их Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр болон түүний олон хатдын нэг солонгос гаралтай Ки хатны тухай энэ кинонд өгүүлэх ба монголчуудыг ухаан мөхөс, Тогоонтөмөр хааныг хэтэрхий арчаагүй эм хүн мэт сулбагар, аймхай сул дорой байдлаар харуулж, түүний жанжид, түшмэдийг хамгийн болхи мулгуугаар дүрсэлсэн. Эсрэгээр нь Юань гүрнийг ухаан төгөлдөр солонгос хатан л удирдан залж хөгжүүлж байсан хэмээн үзүүлжээ. Уран сайхны бүтээл боловч мөн л түүхийн үнэнг дайрч давшилсан, гутаасан нь харамсмаар. Үүгээр ч зогсохгүй Өмнөд Солонгос өөрийн түүхэн газрын зургийг шинээр зурж эхэлжээ. Өмнөд солонгосчууд бол зүүн Азийн жижигхэн хойгийн хоёр хуваагдсан ард түмний нэг. Харин тэдний шинээр бичиж буй түүхийг уншвал, Солонгосын түүхэн газрын зурагт Өмнөд, Хойд Солонгос төдийгүй Төв Ази, Монгол, умардын ой хөвчит Сибирь хүртэл багтжээ.

Дээрх түүхэн газрын зураг нь одоогоос 100 гаруй жилийн өмнө амьдарч байсан солонгосын үндсэрхэг үзэлтэн Ки Ён со гэгч хүний бичсэн “Хвандангоги” хэмээх номонд үндэслэсэн ажээ. “Хвандангоги” 1911 онд бичигджээ. Хожим, 1979 онд Ли Ю либ гэдэг хүн энэ номыг дахин хэвлүүлсэн байна. Тэр цагаас хойш Өмнөд Солонгост энэ номонд бичигдсэн түүхийг батлах гэсэн олон тооны санаа, ном, өгүүлэл тасралтгүй гарах болжээ. Мөн энд бүх юмыг Солонгосоос үүсэлтэй болгон харуулах хэнээрхэл ч бий. Гэвч хачирхалтай нь, сүүлийн үед өмнөд солонгосчууд “Хвандангоги”-д улам ихээр итгэх болсон гэнэ. Өмнөд Солонгост дээрх агуу эзэнт гүрнүүд оршин байсан эсэхийг батлахаар их хэмжээний хөрөнгө хүч гаргаж, эрдэмтэд нь судалгаа хийж байна. Үүний үр дүн ч аль хэдийн гарч эхэлсэн гэнэ. Солонгосын эрдэмтэд Гожосеон улс оршин тогтнож байсан гэдгийг булш малталтаар баталсан гэдгээ зарласан ба одоо Гожосеон улсын түүх дунд суруулийн сурах бичигт албан ёсоор бичигдэх болжээ.

Шинжлэх ухааны судалгаанаас гадна, үндсэрхэг үзэлт өмнөд солонгосчууд тэдэнд агуу үлгэр, домог байх хэрэгтэй хэмээн үзэж эртний түүхийн өлгий монголчуудын бахархал руу соёлын хүчирхэг зэвсгээр довтолж эхлээд байна.

Сэтгэгдэл 43ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 4 сар 6. 22:22
ард

улсын түүхийг өөрчилж бичнэ гэдэг ургаж байгаа модны үндэсийг таслаж өөр газар суулгаж байгаатай ижил дараа нь энэ модыг бии тарьсан юм гэж тайлбарлана шүү дээ энэ тал дээр анхааралтай хандах хэрэгтэй нөгөө эрдэмтэд хаана байна яагаад дуугарахгүй байна одоо дэлхий биднийг таньдаг болсон шүү дээ

2017, 10 сар 29. 4:51
Зочин

Юм бүгдэд тархины тураалтай ханддаг бид түүхэндээ бас л тэгж хандалгүй яахавдээ чааваас. Маш олон түүхчидтэй дандаа ямар ч эх үүсвэргүй цээжний пангаар худал сагсуурсан хийрхсэн байдлаар баахан үлгэр домог бичнэ. Түүх чинь бас л бусад ШУ-ы адил баримт нотолгоо шаардана шүү дээ. Түүнээс бус зүгээр л нэг хошгирсон таахалзсан сагсуу үлгэрээс бүрдэхгүй. Ертөнцөд тэнэгээ бүр янз бүрээр өдөр бүр бүү илрүүлж шившиг болоод байгаач. Гуйя.

2017, 7 сар 3. 2:02
Зочин

bidnii erdemden,sudlaach uran beteelch gej nerleed bgaa humuus maani ooriin uls, ovog deedsiinhee tuuhiig meddeggui tuunee busdad medegdhiig husdgui esvel er yzguuriin mongol humuus bish bolood tegdiin boluu oirhon ueiin ulsiinhaa tuuhees ali l hariig n todoor tomoor yrih hiihees bish ylan diilj mandan badarch yvsan tuhai setgeld uldeh gants ch zuil alga l bn sh dee haadiin haan ih ezen chingsiin tuhai monh tengeriim hucin dor geh surjin nertei darjin kino l gehed hariinhaniig duuriaj ovog deedsee hargis hatuu baisan gej unemshuulehiin tuld chiluugenii heliig ogtolj baih ooriin ulsiin es zanshil ov soeloo ch buren medej setgej chadahgui duuriagaad baidag busdiin soeloo ch oilgoj setgej chaddaggui ooh ch bish bulchirhai ch bish erdemten mergen,sudlaach uran buteelchideer duurchihsen shuu dee jinhene mongol ahuig meddeg mongol hunii tolgoigoor setgedeg hun baigaa gej uu

2017, 7 сар 23. 19:23
Зочин

Manjiin darlal bidniig shaal oor undesten bolgood bid onoodor ali ni unen ali hudal bolohiig meddeggui jinhene utgaaraa oid toorson sa.... shig bolchood suuj bgaa! Manai nutag deerees garch bgaa huuchnii ed olgiin zuils huvtsas hunar edelhuunees uul ni ahuigaa iimerhuu yum bsan yum bna geed mergejiltenguud ni dugneed helchihej bolmoor sanagddag getel end bas l neg nuuts bgaa bololtoi nudend uzegdej haragdahaar museid il tavij todorhoi unen dugneltiig ni hiin olon tumnii hurteel bolgoson yum bhgui l bgaa.

2017, 2 сар 12. 4:32
Зочин

Manaihan neg yumiig mash jijgeer bodood baidag. IH EZEN CHINGES maani zovhon bidnii onoodriin mongoliinh bish barag l delhiin haan baisan. Ter uyeiinh ni gazriin zurgiig ni har! Onoodriin ali ali ulsiig udirdaj bsan bna ter buh ulsiin irged manai haan gej heleh erhtei tegeh ch estoi! Bidnii ar mongol tuunii aguu tom ulsiin zovhon jijghen neg heseg l shuu dee! Onoodriin oros hyatad solongos kazakstan kirgizstan uzbek afganistan pakistan azerbaijan tsaashlaad turk siri ungar polish deeguuree ergeed ukrain hen hen ch bilee bugd l tuunii ezelj zahirsan uls! Ter l buh ulsuudiin haan! Manai mongol bol zovhon tuunii torson orshson gazar bas mongol neriig hadgalj uldsen uls gedgeeree l ontslogtoi.
Tiimees manai haan gej helj bgaa hun burt uurlah bol unendee ineedtei hereg.

2016, 10 сар 20. 16:50
Зочин

Эрхэм уран бүтээлчид жижигхэн шальдир бульдир, заваан кино хийж байсны оронд Монголын мандан бадарч явсан үеийн түүхэн олон ангит кинонуудыг хийж дэлхий дахинд сурталчилаач эээээ.............., Ийм Аугаа түүхтэй улс байж..... ээ чааваас гэж..

2016, 8 сар 29. 18:19
Зочин

manai arheologi bolon tuuuhiin sudalgaanii bag dorvitoi niitleluudiig gargah heregtei bh

2017, 1 сар 17. 21:23
Urainhai

МОНГОЛ УЛСИЙНХАА НУТГААС ОЛДСОН ЭРТНИЙ 14-р ЗУУНААС ӨМНӨХ ОЛДВОРУУДЫГ АНХААРАЛТАЙ СОНИРХДОГ БОЛЛОО,ХАЧИРХАЛТАЙ НЬ ТЭР ҮЕИЙН ХЭЭ УГАЛЗ,ХУВЬЦАС,БҮРГЭД ШОНХРИЙН АН,ялангуяаЭМЭЭЛ ХӨГЖИМ ОВОГ УДМЫН ХЭЛХЭЭНЫ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БУЙ ЗЭРЭГ НЬ МОНГОЛЫН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ КАЗАХУУДЫН АХУЙ СОЁЛТОЙ ТУНЧИГ АДИЛ БНА,БИДНИЙ ЖИНХЭНЭ МОНГОЛ СОЁЛ ХЭМЭЭН БАХАРХДАГ НӨГӨӨ АЛДАРТАЙ ДАРИГАНГА ХИЙЦИЙН МӨНГӨН ЭДЛЭЛ,ОДООГИЙН БОСОО ЭМЭЭЛ,БОСОО ЗАХТАЙ ДЭЭЛ ХАНТААЗ,ХӨӨРӨГ ДААЛЯН,ШАНЗ ХУУЧИР гх мэтийн ХӨГЖМҮҮД,АРСЛАН Ч ЮУМ ШИГ БЭЭЖИН ХАВ Ч ГЭМЭЭР ШАВАР БАРИМЛУУД.МӨН ТӨРИЙН ДАЛБААНД ЗАЛАРЧ БУЙ ЗАГАС( үнэндээ хятадийн ИН-ЯН гээч билэгдэл юм)бас ЛАНЗ ЕВЭН ХЭЭНҮҮД 14-15Р ЗУУНААС ӨМНӨХ АРХИОЛОГИЙНбаримт ОЛДВОРТ ОГТ БАЙДАГҮЙ НЬ УРМИЙГ МИНЬ ИХ ХУГаЛААД БНА,ТҮҮХИЙН ЯВЦАД МАНАЙ СОЁЛ ХУВИССАН БАЙЖ БОЛОХ Ч АНХДАГЧ ХЭЛБЭРЭЭ ТАНИХАА БАЙТЛАА ХЯТАД,МАНЖИЙН СОЁЛИЙГ ЯЛГАХ ТЭНХЭЭГҮЙ БОЛТЛОО ӨӨРИЙМШҮҮЛСЭН НЬ ,БИДНИЙГ ХЯТАД МАНЖУУД ГЕНИЙН БОЛОН СОЁЛИЙН НӨЛӨӨНДӨӨ ХЭТЭРХИЙ ОРУУЛЖДЭЭ ГЭСН ГУНИГТАЙ ДҮГНЭЛТЭНД ХҮРЭЭД БНА

2017, 2 сар 12. 4:19
Зочин

Manjid dagaar orsnoos bolj soyoloo martahaa baig hamag irgedee hyaduulj sonoj ugui boloh shahsan shte! Azaar huvisgal garch hoorhii orosuud tuslaagui bol onoodor BNHyatad Uls iin ovor mongoliin neg heseg albanii hel maani hyatad l bh bailaa. Tuuhiin unen barimtiig hen ch uguisgej chadahgui

2016, 8 сар 23. 4:53
zzz

ynen shyy, manaihan gadniihan yu hiij , bichij baigaag er ni guited meddeggui um shig, ene asuudliig tagnuuliinhanch gesen medej baih estoi shdee,,,,olon ulsiin baidal oorchlogdoj busad ornuud tyyhiig guivuulj baigaa,,,neg oguulber baisanch olj medsen baih estoi,,Mongol chimeegui baigaad baihaar gaihaj l bailaa,,,zarimdaa evgui um heldeg lumdaa, gadniihan,

2016, 8 сар 22. 15:10
Зочин

Солонгосын төрийн хүндэт харуулууд нь нь манайхан сүүлийн үед хийгээд байгаа ээтэн хоншоортой гутал өмсдөг болчихсон бна лээ

2016, 8 сар 22. 12:15
Монголын төлөө

Солонгосуудыг сайн дарамтлах хэрэгтэй залуусаа. Худлаа инээж байгаад дараа нь давардаг, хүний гараар могой бариулж өөрсдөө ард нь үлддэг, Монголыг Монголоор нь багалзуурдуулах бодлого барьдаг, харийн шашинд оруулж Монголчуудыг боол болгож байгаа, Монголчуудыг жоохон бэлэг сэлтээр, хахуулиар хуурч хэргээ бүтээдэг Солонгосуудыг дарамтаж бөхөлзүүлэхгүй бол хирээс хэтэрлээ. Солонгшосуудыг зодоцгоо , дээрэмдэцгээ, дарамталж шалан дээгүүр мөлхүүл. Сайн санаатай Солонгос хүн нэг ч байхгүй шүү

2016, 8 сар 15. 20:08
Зочин

Мүүнийхэнийг соёл боловсролын салбараас зайлуулах хэрэгтэй. Монголын түүх, алдар цуут хаад, жанжид, цэргүүдийн тухай түүхийн хичээлд түлхүү оруулж өгөх хэрэгтэй бна. Монгол хүн бусдаас илүү ухаа.тай, илүү хүчтэй гэж зааж сургах хэрэгтэй. Тэгэж байж хүүхэд багачууд маань эх оронч үзэл санаатай болж хүмүүжинэ

2016, 8 сар 23. 4:50
zzz

yu ter ***** gadnii munhruulagch ovgonii mooniihen arai odoo boltol bolosroliin salbart baigaa um bish bizdee,,,,yamar shivsgig ve,,, eh ornii ner gutaasan bygdiig zailuulachee

2016, 8 сар 15. 16:36
Зочин

ази тивдбиднээс өөр үйлдвэр шинжлэх ухаан хөнгөөгүй орон бараг байхгүй боллоо Вьетнам тайланд бирм гээд л ямарч гэсэн мотоциклээ хийгээд уначихдаг эмээ үйлдвэрлээд уучихдаг байх юм Иймд тэр тийм ийм гэж хуцаж суухын оронд үйлдвэрлэх хүчээ хөгжүүлж өөрсдөө боловсорч байхыг бодохгүй юу даа

2016, 8 сар 15. 15:05
zochin

putin orosiin tuuhiig yg boditoor zaaj surgah heregtei gj uureg ugsun gj sonsson yum bn

2016, 8 сар 14. 19:44
Иргэн

Манайханд хэдэн үхэж өгдөггүй гуйлагчин шиг амьдралтай хэдэн коммунистууд бий. Тэд Ороод очиж үзээ ч үгүй байж, Орос бол агуу коммунизм Путин мандтугай гэж их хуцалдана даа. Тэд нарыг одоо байгаа тэр Путинийх нь Оросод аваачаад нэг сар болгоход намайг Янжмаа гэдэг гээд л гөлөг болсон байна даа.

2016, 5 сар 25. 8:35
Вв

Назарбаев шинокийн мөрөөдөл яг биелж харагдаач, хөх инээд хүргэх хошин юмнууд хийсээрл кккк...

2016, 5 сар 24. 9:52
зочин

Хуучны соёлын яам ямар нэгэн уран бүтээлд шүүлтүүр хийдэг байсан нь одоо бодоод байхад зөв байжээ. Үүнтэй нэг адил Монголын ирээдүй болсон хүүхэд залуучууд, ард иргэдэд Монгол үндэстний түүх, ёс заншил, өв уламжлал, оюун санааны үнэт зүйлсийг үгүйсгэсэн, гуйвуулсан ямар нэгэн урлаг уран сайхны бүтээлүүдийг үзүүлэхгүй байх, хориглох арга хэмжээг бодлогоор авч хэрэгжүүлэх шаардлагатай. Ялангуяа ийм төрлийн зүйлсийг үзүүлээд байгаа телевизийн сувгуудын эздүүдэд Монголоо гэх сэтгэл байна уу? Ухамсар байна уу? Мөнгө л олж байвал болоо гэж тэнэгтэж байдгаа болих хэрэгтэй. Телевиз бүрт энэ чиглэлээр хяналт тавьдаг, шалгаж шүүдэг нэг албан тушаалтан ажиллуулах хэрэгтэй.

2016, 5 сар 24. 2:17
Зочин

gadaadiinhan ataarhaad booj uheh n l dee mongolchuudad !mongoliin tuuh bol davtagdashgui aguu tuuh yum shuu!

2016, 5 сар 23. 22:32
zochin

Bas neg anhaarah asuudal manai setgyylchid chiglel chigleleer mergejih shaardlagatai baina, yamarch medee baihgui , busad ornuud ooriinh ornii tuhai bichsen, tv-eer garsan bolgoniig dygnej zegnej ooriinhoo tv-eer , medeelliin heregseleer tailbarlahii ni tailbarlaj, hariu ogohiin temzej baina shdee,,
manaihan bolohoor gadnii joohon hyyhdyydiin (od-uud ) geed baidag demii balai umnuudiin tuhai l bichih um. Muu nertei jirinovski hyrtel neg talk show deer ukrainiig mongoliig gazriig buzaaj go gej baihiig chiheeree sonsoj , nydeeree uzsen…..

2016, 5 сар 23. 22:21
zochin

Tiin shyy, gehdee Mongoliin tyyhchid buruutai,,,odoo oir oirhon tyyhee tanilzuulj yaridag bolson,,,ulsiin tyyh gedeg utgaar shyy….!!!
Manaid yaj baina deel omsdog hymyys l ih bolson oor yuch medehgui.
Deeliig odor dutam omsood baih bas tiim onz bish,,,,tyyhen onzlog yed l omsoh heregtei shdee.
Tegeed ch mongolchuud uragshaa bish , uharch hardag gej yariad baina gadniihan.

2016, 5 сар 23. 16:02
зочин

Тэгээд Монголын түүхийг баримттай нь уран сайхны хэлбэрээр олон бүтээл гаргаач дээ. Одоо юу л байна янз бүрийн кино их гарч байгаа биз дээ. Энэ үеийнхэн түүхээ баллуулах гээгүй л юм бол юм хийх л хэрэгтэй дээ. Хөгшчүүлээ ажил хөдөлмөр хийлгэхгүй, ялгаварлан гадуурхдаг Ардчиллынханд гавъяа юу байна?

2016, 5 сар 23. 15:53
Tavdirguitnaa gej iim l ayultai.

Ta narsolgosiig neg ugshiltai hoh tolbotoi geed 1990-n onoos hoish neg heseg hutsaa bizdee. Hohi. Inguuleh l gej soliortsgoosn baij..Horshoo muulj, unen hudal ali ni boloh ni medegdehgui ongorson uuh tuuhiig bosgaj hii hooson hardaj muuchlan holiin Yapon, solongosiig barga l ah duugee gee bizdee. Yapond tsunami gegch bolohod hiituud ni mongol ail bur neg yapon ovgon,emgen, huuhed avch asrah uhaanii yum yarij bichij hiirhej, soliorson bizdee. Nariin yarival bid chini oorsodiinhoo eh etsgiig ter bur sain asarch chaddag biluu? Ur huuhdee gudamd gargachihaad transheniihan geed bur ner tomieo hurtel garsan ni hatuu unen sh dee Iim baij Yapon ovoo, emee ,huuhediig ail bur avch asrah yum geh ni uneheer bodloggui, uhaan muutai humuusiin heleh ug, hiih ajil bizdee

2016, 5 сар 23. 15:01
Tula Z.

tuuhiin buh barimorosiin garaar ustaz hjtadiin arhivt uldez uldsen zaahan dursgalaan elbegdorziin garaar sonov tiimuu igui yu minii bodol shuu

2016, 5 сар 23. 14:35
Зочин

solongoschuud uyiin ued l bool l bsan ene l tednii baharhah tuuh

2016, 5 сар 23. 14:08
Зочин

монгол жүжигчид хасар жагаа , аглуу энэ тэр Казакстаны овт мэхэнд хууртан тоглосон кино байсан. Казакууд өнгөн дээрээ хоёр орны урлагийн хамтын ажиллагаа энэ тэр гэж хэдэн цаас өгөөд л түүгээр нь манай хэдэн жүжигчид шоудаад өнгөрсөн биз.
Яс юман дээрээ казакууд наад хэдэн тэнэгүүдээ амбаардаад явуул гэсэн байлгүй дээ.

2018, 11 сар 16. 16:07
Зочин

Ter agluuan hyatad tsustai

2016, 5 сар 23. 13:58
дэндэр

аргагүй шүү дээ.төрийн томчуул нь эх түүхээ уландаа гишгэж улсаа худалдаж суухад харийнхан бол.....

2016, 5 сар 23. 13:34
Бар

Бат хааны цэргүүд кипчак, оросоор кайсакуудын хүүхнүүдтэй сууснаас 16-р зуунд Казахууд /С3 галагрупп давамгайлсан/ бүрэлдэн тогтсон юм. Эх дээрээ өссөн хүүхдүүд эхийнхээ хэлээр ярих мэдээж. Энэ түүхийг зөв тайлбарлах нь Казах, Монголын түүхчидын нэн тэргүүний үүрэг бөгөөд Монголын түүхчид Түрэг, Турк 2 -ын ялгааг ч мэдэхгүй бидний түүхийг бусниулж байгааг яаралтай зогсоох шаардлагатай.

2016, 5 сар 23. 13:18
Зочин

Tuuhiin erdemted masn muu bna, neg l cnimeegui tsarailsan nohod baih um, duugardaggui um uu. tuuhee sani gargah hungui bol sain tuuhcnidtei edgeer oron tuuhiig cnin zohiono snuud ee

2016, 5 сар 23. 13:05
Зочин

энэ маш зөв асуудал хөндсөн шүү үүнийг төрийн хэмжээнд авч үзэх болсон манай холбогдох эрдэмтэн мэргэд болон салбарын түшмэд арга хэмжээ авах хэрэгтэй шүү ӨВӨГ ДЭЭДСЭЭ дорд хэлүүлээд суудаг улс мханайхаас өөр байхгүй л байх шүү

2016, 5 сар 23. 12:54
GAL

yag uneniig bichiv...muusain hasag, solongoschuud ch hurtel yu ve!!!!!!

2016, 5 сар 23. 12:52
Зочин

ҮҮНД БИД ӨӨРСДӨӨ МАШ ИХ БУРУУТАЙ. ӨӨРСӨДДӨӨ ТААЛАГДАХ ГЭЖ ӨӨДГҮЙ ЯВСАН ТҮҮХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ ШИНЭЭР БИЧДЭГ БОЛСОН МААНЬ ХЭН Ч МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ЗОХИОЖ БОЛОХ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ДЭЛХИЙД ОЙЛГУУЛСАН. ОДОО ХЭЗЭЭ УЛС БАЙСАН НЬ МЭДЭГДЭХГҮЙ КАЗАКУУД ХҮРТЭЛ МАНАЙ ТҮҮХИЙГ ЗОХИОЖ БАЙНА.

2016, 5 сар 23. 12:52
mongolhvv

kazakuud vnen mongoliin tvvhiig guibuulj bna, ted eli monku uls gech tvvh zohioj kazakuud l monhiin uls eil monku ulsiig baiguulj baisan mongolchuud bol manj tungus nar geed l tvvh zohioj bna.. ted nar mongoor zodoj hudalaa kino hiij bnaa. dandaa mongolchuud doosh hiij bna. kazakuud dandaa zvvngariin haant ulsiig ylsan gej bichij bna, ted oros heltei bolohoor orosoor oros heltei sait deer ih bichij bna..harin orosuud l vneniig heldegee..

2016, 5 сар 23. 12:47
Зочин

Үүнийг бичсэн нөхөр нилээн эргүү юмаа! Наад зах нь казак ба казах хоёрын ялгааг ойлгох хэрэгтэй! Казакстан гээд л тэнэгтээд байх юм. Казахстан шүү дээ! Казахстаны казахууд чинь монголоор хасагууд шүү дээ! Казак гэдэг чинь өөр ойлголт юм. Жаахан юм унш л даа, тэнэг минь!

2016, 5 сар 23. 12:39
bbbb

evrop aidastai oros hyatad solongos mongoliin erhsheeld kazakhstan suraggui b.san

2016, 5 сар 23. 12:38
Зочин

БОСГО ТОТГО ГЭДЭГ КИНОНД НЭГ КАЗАХ ТОГЛООГҮЙ. УГ НЬ МОНГОЛД ЦАГААЧ КАЗАХУУД ТӨВЛӨРСӨН НЭГ АЙМАГ БАЙДАГ, БҮР МОНГОЛ УЛСААС ГАВЪЯА ШАГНАЛ ХҮРТСЭН ОЛОН КАЗАХ ЖҮЖИГЧИД БИЙ. ГЭТЭЛ МАНАЙ МӨНГӨНИЙ БООЛ БОЛСОН ШОГ ЖҮЖИГЧИД ЮУНД Ч ХАМААГҮЙ ТОГЛОХ ЮМ. ТҮҮХЭЭ МЭДДЭГГҮЙ БОЛ МЭДДЭГЭЭС НЬ АСУУЦГАА.

2016, 5 сар 23. 12:31
uka

монголчууд бид түүхээ мэдэхгүй энэ киног үзсэн Монголчууд хүртэл үнэхээр ийм байсан юм байна гэж итгэж байгаа. Манайх гадны гэсэн юм болгоныг хэтэрхий их шүтэж байна. саяхан гадаа сууж байтал кимчи гээрээрй гээд нэгнийхээ зургийг авч байх юм. Хүүхдийн цэцэрлэгийн төгсөлтийн баяраар солонгос үндэсний хувцас өмсгөөд зураг авхуулж байх юм. Залуучууд нь Солонгосчуудыг дуурайж Монгол ч биш Англи ч биш хэлээр ярьж Монголоо муулж юм болгоныг үгүйсгэж гадаад гарч үзээгүй байж тэнд л сайхан юм шиг сэтгэцгээх юм. Гэтэл бид Монголдоо л эрхээ эдэлж Монголдоо л аз жаргалтай байж чадна гадаадад гараад бид хэн юм бэ хэн ч биш юу юум бэ юу ч биш Монголоо дээдлэнэ гэдэг худлаа Чингисийн үр удам гэж цээжээ дэлдэх бишээ яг одоо ухаантай амьдарч улс эх орныхоо төлөө чаддаг зүйлээ хиймээр байна.

2016, 12 сар 1. 14:14
Зочин

Яг үнэн гадаадад очихоор зүгээр тэжээгээд мөнгөөр туйлуулаад байна гэж боддог бололтой. Залуучуудаа өөрийн гэртэй байх хийчнээн өөрийнхөөрөө дураараа асуудалууд тодорхой байдаг билээдээ.Харин танихгүй айлд орохоор яадаг билээдээ.Бодох хэрэгтэй шүү.

2016, 5 сар 23. 12:31
КИНО

Манай кино найруулагч гэх шинэ үеийн салбадайнууд цаг үрсэн хуулбар драмууд, инээд хүргэхгүй марзгансан кинонцор хийж байхаар эдгээр улсуудын киноны хариу болгож солонгосыг дайлаар дайлж чичрүүлж чацга туулгаж байсан түүхийг нь сануулж өгөх тийм жинхэнэ түүхэн кино хийх чадалтай найруулаг алга уу. "БҮХ УРЛАГИЙН ДОТРООС ХАМГИЙН ЧУХАЛ НЬ КИНО"

2016, 5 сар 23. 12:26
Зочин

солонгос ,хятадуудын энэ мэт түүх гуйвуулгыг манай төр зүгээр хараад суулгүй эсэргүйцлээ илэрхийлж, арбитрийн шүүхэд өгөх хэрэгтээ. Хэн дуртай нь аливаа улсын түүхийг гуйвуулж улсын эрх ашиг нэр хүндэд халдах ёсгүй.

2016, 5 сар 23. 12:24
Зочин

Harin tiimee. erdemted ni hurtel kazakstand ochood Chinges ni kazak geh ni holgui yum helchiheed hureed ireh.Nogoo ooriigoo orgomjlogch jonon ni bas hariin hund batlamj ogoh, haa hamaagui turkuud ni bidniig oorsdiin heseg met bichih. Bid ch archaagui yumaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]