Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Власовчууд эх орны төлөө биш амь амьдралынхаа төлөө тулалдсан юмУншсан23,842

Дөрөвдүгээр сард газар гэсэж, Власовын армийн урд нь ажралгүй гатласан газар нь ухрах, нөөц зэвсэг, хүнс татах боломжтой газрууд нь намаг болон хувирчээ.

Тулалдаанд орохын өмнө генерал Власов цэргүүддээ заавар өгч байна

Улаан армийн дэслэгч генерал тэрээр Нижний Новгород хотын Ломакино хэмээх тосгонд төрж, үнэн алдартны шашны сургууль төгсөөд, Хөдөө аж ахуйн их сургуульд суралцаж дүүргэжээ. Япончууд Хятадын умардад 1100 км, Янцы мөрний хөндийд 650 км цөмөрчихсөн, хятадууд тэнгисийн болон агаарын цэргийн флотоо бүхэлд нь, их буу, танкийнхаа тэн хагасыг алдчихаад сvйрлийн ирмэгт тулаад байсан 1937 онд Зөвлөлтөөс залуу хурандаа Власовыг цэргийн зөвлөхөөр явуулжээ. Тэр үеийн орос цэргийн зөвлөхүүд бүгд нууц нэрээр ажилладаг байсан бөгөөд мань эр Волков нэртэй явсан байна.

 

Хурандаагийн үйл ажиллагааг Чан Кайши өндөр үнэлдэг байлаа. 1939 оны эцсээр Власовыг нутаг буцахад нь Чан Кайши түүнд талархал илэрхийлж өгсөн Алтан луугийн одон, алтан цаг зэргийг нь ЗХУ хурааж авсан гэдэг.

1941 онд дэслэгч генерал Власов 37 дугаар армийг командлаж байлаа. Асар өргөн хүрээгээр германчууд Киевыг бүслэхэд тэрээр амжиж гараад, Москвагийн ойролцоо 12 дугаар армийг захиран, амжилттай тулалдсан юм. 1942 онд Сталин бүслэгдсэн Ленинградын ойролцоо «мухардсан» Волховын фронтын Цохилтын хоёрдугаар армийг Власовт даатгажээ. 1942 оны нэгдүгээр сарын 7-нд арми тэргүүн эгнээнд Сталинградын зүг давшиж эхэлжээ. Уг давшилтад 54, 4, 52 дугаар армиуд тогтсон газарт байр эзлэн оролцох ёстой байсан ч дайралтад төлөвлөсний дагуу оролцоогүй юм. Власовын арми хоёрдугаар сар гэхэд Германы фронт руу 74 км гүн цөмөрчээ. Гэвч Зөвлөлтийн армийн штаб тэднийг хүн хүчээр сэлбэх, зэвсэг хэрэгслээр хангах ажлыг хийгээгүй аж.

Дөрөвдүгээр сард газар гэсэж, Власовын армийн урд нь ажралгүй гатласан газар нь ухрах, нөөц зэвсэг, хүнс татах боломжтой газрууд нь намаг болон хувирчээ. Тэдний армид агаараас тусламж үзүүлээгүй бөгөөд сум хэрэглэл хомстож, хоол хүнсээр тасран үхсэн адууны өмхийрсөн туурай зэрэг идэж болох бүхнээр гол зогоож байжээ. Власов нөхцөл байдлыг үнэлэн, ухрах зөвшөөрөл хүсэхэд түүнд татгалзсан хариу өгсөн байдаг. Хэзээний бүслэгдсэн 2 дугаар арми 1942 оны 5 дугаар сарын 14-нд тал бүрээсээ Германы довтолгоонд өртөж эхлэв. Тэнгэрт дандаа Германы онгоцууд байсан хэмээн амьд үлдсэн цэргүүд дурссан байдаг. Ингээд нэгэнт оройтсон хойно дээд коммандлалаас ухрах зөвшөөрөл өгч, бүтэн хоёр сарын турш хэдэнтээ ухрахаар оролдсон ч бүслэлтийг сэтэлж чадаагүй юм.

Арми нь тарж бутарсны дараа тэрээр ой мод, намаг дундуур тэнэсээр 7 дугаар сарын 6-нд Сиверскаягийн орчимд Германы цэрэгт бууж өгсөн аж. Германчууд түүнийг Дорнод прусс дахь Лотзены ойролцоох штабтаа аваачиж, өмнө нь баривчлагдсан хэд хэдэн генерал, бригадын улс төрийн комиссар, Москвагийн нэг дүүргийн намын хорооны дарга асан Г.Н.Жиленков нартай уулзуулжээ. Тэд бүгд өмнө нь Сталины бодлогыг шүүмжлэгчид байсан гэдэг.

Дайны жилүүдэд Оросын олон сая цэрэг олзлогдсон бөгөөд тэдний дотроос Власовын арми хамгийн том нь байлаа. Власов Гитлерээс фельдмаршал цол хүртэн, харьцангуй бие даасан эрхтэйгээр “Большевизмгүй, тусгаар тогтносон Орос Улс”-ыг байгуулахын төлөө тэмцэж, Оросын чөлөөлөх арми (РОА)-ийг удирдан гурван жил тулалдсан юм.

1944 онд Власов дивизээ Германы дээд командлалтай зөвшилцөлгүйгээр Прагийн ойролцоо хуримтлуулжээ. Энэ үед ЭсЭс-ын генерал Штейнер Прагийг Улаан армид найр тавин өгөлгүй устгах гэж байна гэдгийг Власов мэдсэн аж. Ингээд тэрээр цэргүүддээ Прагийн босогчдод туслах тушаал өгсөнөөр гурван жил Вермахтийн тахтай гуталд гишгүүлсэн чехүүдэд сайхан боломж гарсан юм. Ийнхүү германчуудын тооцоолоогүй талаас дайрч Прагийг Улаан арми биш власовчууд чөлөөлжээ.

Түүний дараа Власовын арми эцсийн найдвар болсон Бавари луу Америкийн холбоотны цэргийн зүг ухарч эхэлсэн юм. Гэтэл холбоотнууд тэднийг Зөвлөлтийн армид бууж өгөх ёстой хэмээн шаарджээ. Учир нь энэ талаар Ялтын бага хурлаар хэлэлцэн тохиролцчихсон байлаа. Власовын арми герман цэргийн хувцастайгаа, Германы нутгийн гүн рүү ухарцгаав. Гэвч тэдэнд үхлээс өөр зам байгаагүй юм. Сталин Женевийн гэрээнд гарын үсэг зураагүй тул дайсанд баригдсан болон ухарсан хэнийг ч болов урвасанд тооцож, өчиггүй буудан алах ял эчнээ өгдөг байсны улмаас маш олон орос цэрэг эрсийг энэ орчлон дээр гишгэх газаргүй болгож орхисон билээ.

Тэр үед фронт даяар олзлогдсон, хоцорч үлдсэн цэргүүдийг власовчууд буюу урвагчид хэмээн баривчлан хорьж, буудан хороож байжээ. 1948 онд Монголын нутагт төмөр зам барихаар 150 мянган хоригдол ирж ясаа тавьсны ихэнх нь власовчууд байсан юм. Тэд хүнлэг бус, хатуу ширүүн дэглэм дор ажиллаж байсан бөгөөд амиа хорлох явдал асар их гарчээ.

Генерал Власов, Жиленков нар Германы үзэл суртлын сайд Иозеф Гэббэльстэй уулзалт хийж байна.

Генерал Власовыг 1945 онд америкчууд баривчлахад тэр огт эсэргүүцэл үзүүлээгүй байна. Түүнийг оросууд Любянка шоронд хорьж байгаад 1946 оны 8 дугаар сарын 1-нд 12 хүний хамт олны өмнө дүүжлэн хороожээ. Өдгөө түүний дурсгалын хөшөө Нью-Йоркийн нэгэн оршуулгын газарт бий. Үнэн алдартны сүмийнхэн түүний хороолгосон өдөр болон улаан өндөгний баяраар жилд хоёр удаа очин Генерал Власов болон түүний цэргүүдэд хүндэтгэл үзүүлдэг байна.

Оросын чөлөөлөх армийн цэргүүд. Чех улсын нийслэл Прага хотноо нэр нь үл мэдэгдэх Оросын чөлөөлөх арми (РОА)-ийн 187 дайчдад зориулсан хөшөө байдаг юм

 

Нийтлэлч Энхболдбаатар

Сэтгэгдэл 37ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 2 сар 9. 10:34
Зочин

Йимэрхүү зүйл орчуулж бичихдээ давхар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч бичих хэрэгтэй. Ойлгомжгүй эсвэл шал буруу бичсэн юм байна шүү.

3 сар 10. 8:52
Зоч

Чи тэгээд өөрөө бичихгүй яасан юм пи здаа минь. Чадахгүй байж бичсэн хүнийг элдэвээр хэлдэг муу банди

5 сар 11. 13:49
Зочинхар

Чи үхдэл биш үү

2017, 8 сар 4. 17:39
Зочин

Урваагүй бол эх орноо хамгаалж дайсанд бууж өгөөгүй гэдэг цэвэрхэн нэр үлдэх байлаа. Урвагчид түүхэнд урвагчаараа л үлдэнэ.

2017, 5 сар 10. 8:49
Зочин

Энэ сурвалжлагчийг дvvжилмээр юм. Урвагчийг баатар болгож бичдэг хэний даалгавар вэ

2017, 6 сар 26. 18:22
Зочин

Власовсууд өөрийнхөө төлөө тулалдсан бол үхэх ёстой нь зөв Тэр өөрийнхөө төлөө биш эх орныхоо төлөө байлдаж байсан юс Иймээс Сталины зөв Тийм хэцүү үед амиа хоохойлогч нарт оногдуулах шийтгэл ийм л байх ёстой

2016, 12 сар 30. 23:42
Зочин

Яасан ч их юм мэдлэг улсав. Болсон болоогүй "ухаалаг" коммент бичиж байхаар өөрсдөө энд биччихэж бай л даа

2016, 9 сар 29. 7:18
Зочин

томилсон байна. Генерал Власовыг мөн Волховын фронтыг орлогчоор давхар томилсон. Власов томилогдож очоод 2-р армиа бүслэлтээс гаргаж чадалгүй бут цохиулаад өөрөө олзлогдсон.

2016, 9 сар 29. 7:16
Зочин

Генерал Власовын тухай оросын militera.lib.ru сайт дээр сүүлийн үеийн хэдэн ном бий. Номоос уншихад Власов нь 1941 онд дайны эхэн үед Украйнд буюу Баруун-өмнөд фронтын нэг корпусыг командалж байгаад Киев хүртэл ухарсан. Киевийн хамгаалалтын үед арми командлагч болж дэвшээд бүслэлтэнд орсон. Бүслэлтэнд арми нь бут цохигдоод, Власов эмч хүүхэнтэй хоюулаа гарсан. Түүний дараа Власовыг Москвагийн хамгаалалтын төсгсөлийн үед 20-р армийн командлагчаар томилсон бөгөөд 20-р армийг сөрөг давшилтын бэлтгэл хийхэд оролцох боломж үгүй байсан харин штабын дарга Сандалов гол ажлыг хийсэн гэж бичсэн байна билээ. Харин 20- арми нь Москвагийн дэргэд болсон давшилтанд гол үүргүүдийн нэгийг гүйцэтгэсэн гэжээ. Үүний дараа Ленинградын бүслэлтийг сэтлэх зорилго бүхий давшилтын ажиллагааг эхлүүлэн түүнд Цохилтын 2-р арми гол чиглэлд давшилтанд орсон бөгөөд үүний эсрэг Крымээс ирсэн генерал Манштейны 11-р арми сөрөг цохилт өгч улмаар 2-р армийг хагас бүслэлтэнд оруулсан байна. Энд оросын тагнуул Манштейны арми Ленинградыг эзлэх зорилгоор нууцаар татаж хүч хуралдуулсаныг мэдээгүй нь цохилтын 2-р армийн давшилтыг бүтэлгүй болгох гол нөхцөл болсон байна. Цохилтын 2-р армийн давшилтыг генерал Власов удирдааагүй юм билээ. харин 2-р арми хагас бүслэгдсэн үед Москвагийн дэргэдээс 20-р армиас татаж хүнд байдалд орсон 2-р армийг аврах ажилллагааг удирдуулахаар Власовыг цохилтын 2-р армийн командлагчаар

2016, 9 сар 2. 21:26
Зочин

Stalinii taktikiin aldaa, hamt davshih baisan armiiudiin uragshgui ajillagaanaas bolj ug armi suirsen gedeg yum.Ene hun Stalinaas l urvasan baih

2016, 8 сар 31. 14:14
ЗОЧИН

өнөө цагт хойд солонгосоос өмнөдөд эсвэл японд болох уу

2016, 8 сар 25. 19:47
Зочин

araasaa yamarch hangamj sum heregselgui bolood arga buya olon zaluusiin amiig avrahgej buuj ugsun gedeg yum,yumnii uchriig ololgui eldver dvgneh heregguilde

2018, 2 сар 14. 17:05
би

тэгээд амиа аварсаны дараа буцаад эх орныхоо эсрэг байлдсан хүн таныхар бол баатар юм бнааа

2016, 8 сар 25. 13:35
zochin

eh oron ard tumeneese urbasan bol uhehl ystoi

2016, 8 сар 25. 13:33
zochin

eh oron ard tumen ymagt 1rt baih ystoi.....tuunees bish uls tur uzel bodol ard tumnii esreg bh ysgui

2016, 8 сар 25. 13:25
За Родину За Сталину

эх орноосоо урвасан хүнд ямар ч үнэт зүйл гэж байхгүй. Власов бууж өгөлгүй цэрэг эрийн ёсоор эцсийн сумаа өөртөө зориулсан бол нэр цэвэр баатар эрийн ёоор дуурсагдах байсан

2016, 8 сар 25. 12:41
Зочин

энхболдбаатараа хэрэв германы нацистууд власовчуудтай хамт ЗХУ-г дийлж газрын хөрснөөөс арчсан бол тусгаар тогтносон монгол улс гэж байх уу , ядаж үүнийг бодож наадхаа бичмээр юм даа , эх орныхоо төлөө алиан амиа зориулсан нэр нь тодроогүй жирийн орос цэргийн дурсгалыг власовчууд шиг урвагчдтай жишнэ гэдэг чамайг ямар адгийн тэнэг гэдгийг чинь түмэнд таниулж байна даа , муу хүний адаг урвагч минь ха ха

2016, 8 сар 25. 19:43
deerh mald

mongold tsollogdoj volosoviin armi hentiin tsenhermandal sumand irj ajillaj baisan bolhoor tanin medehgui zorilgoor bichsen bailgui,chamshig mal bol oilgohguilde

2016, 8 сар 26. 10:33
малаас дор малд чи сайн бод

эх орны дайн эхэлсэнээр монгол улсын хувь заяа хутганы ирэн дээр ирсэн иймээс л дайны эхний өдрөөс хүн ард маань байгаа бүхнээ фронтод зориулж ялалтыг ойртуулсан , дайнд ЗХУ ялсанаар 3-н улсын хэлэлцээгээр монгол улсыг одоогийн байгаа хилээр нь Хятад зөвшөөрөхгүй бол японы эсрэг дайнд орохгүй гэсэн аргагүйн эрхэнд Хятад Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн үүнээс өмнө дэлхий яг төвд шиг монголыг хятадын хэсэг гэж үздэг байсан , хэрэв власов ялсан бол япон дорно зүгээс маршаар орж ирэн коммунистуудас өшөө авах нэрэн доор бүх сэхээтэн багш эмч зэрэгийг бүгдийг хэлмэгдүүлж монгол манжго улсын колони болох байлаа , дараа нь юм сайнаар эргэлээ гэхэд бид сайндаа Хятад улсын хэсэг болохнь дамжиггүй бид 3 сая биш З00 мянга орчим эх нутагтаа цөөнх болж төрийн бичиг хэрэг нь хятад байх байсан , власовчууд бол эх орныхоо төлөө сая саяаар амиа өгсөн орос залуусын сүүдэр нь байсан , хэрэв власовчууд баатрууд бол эх орнчид нь хэн юм бэ , ямар төр засаг байхаас үл хамааран үхэх сэхэээ үзэн байж дэлхийг нацизмаас аварсан бус уу , фашизм ялсан бол орос ч монгол ч гэж улс байхгүй байх байсан , фашизм бүх үндэстэн арьстангаар нь хүйс тэмтрэх зорилго агуулж байгаагүй гэж үү Энхболдбаатар чи бол арай л дэндүү өвөг дээдсийнхээ эх орны тусгаар тогтнолын гавьяаг доромжилж байгаа бус уу, энэ тусгаар тогтнолын ачаар чи ингэж бурж суугаа биш үү САЙН БОД

2017, 12 сар 17. 18:17
Ззоригочин

ынэн шүү одоо цагт чинь аль муу шоронгийн хоригдолыг хыртэл магтан дуулдаг алиагаа алдсан малнууд олширч бгаа цаг...урвагчид баатар болох энүүхэнд л дээ

2017, 5 сар 9. 18:05
Зочин

яг зөв.Дэмжиж байна

2017, 1 сар 29. 19:34
Одко

Власовын армийн яасан ийсэн тухай ярьж байхад юун тусгаар тогтнол, фашистууд ялсан бол нтр яриад унаваа. хахаха нөгөө загасыг бөөстэй гэж ярьдаг шиг ганц мэддэг сэдэв рүүгээ оруулаад байхын.

2016, 8 сар 25. 11:41
Монгол хүн

Зүй ёсны цээрлэл үзүүлжээ, эх орноосоо урвагчдад зөвхөн үхэл хэмээх шагнал олгогдох ёстой. Энхболдбаатар гэдэг этгээд байдаг нь үнэн бол хэнийг юу руу турхираад байгааг асуух л хэрэгтэй

2016, 8 сар 25. 13:03
Иргэн

УРВАГЧДАД ШИИТГЭЛ ОНООЖ ХОРООХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ.АВТОР ТА УХААНТАЙ ЮМ БИЧМЭЭР ЮМ. АГУУ ОРОС ГҮРНИИ ХЭРЭГТ ТА ХОЛЫН ХОЛ ДУТ. НАЙРАМДАЛТ ХАРЬЦААНД БҮҮ СЭВ СУУЛГА ТАНД ТЭГЭХ ЭРХ БАЙХГҮЙ МУЛГУУ СЭТГҮҮЛЧИИН ОРОНЦОГ

2016, 8 сар 25. 11:24
Зочин

УРВАГЧИДЫГ АЛДАРШУУЛЖ ЭХ ОРОНЧДЫГ ГУТААХ АНУУУС, ХЯТАДЫН БОДЛОГО ЯВАГДААД БАЙНА. ҮҮНДЭЭ ТАРХИ НЬ УГААГДСАН ТҮҮХЧ НЭРТЭЙ БУУНЫ НОХДЫГ АШИГЛАХ БОЛЛОО.

2016, 8 сар 25. 11:17
Зочин

ЯМАР САНААТАЙ ИЙМ ЛЛРЫН БИЧЭЭД БАЙГАА МУУ ЛЛР ВЭ ЧИ

2018, 6 сар 7. 14:08
Зочин

хараалаа болих уу

2016, 8 сар 25. 11:13
Зочин

urvagch bol urvagch xool ugsund n guij ochdog nohoinoos ch dor

2016, 8 сар 25. 11:08
Зочин

урвагч бэлтгэх сэтгэл зүйл дайралт. Энхболдбаатарынхаар бол ХЯтадын талд орж монголынхоо армийн эсрэг тулаадах хүн гарч ирвэл зөвөө гээд бид алуулаж байх юм байналдаа хэрэв дайн болбол ЭНХБОЛДБААТАРААР олон цэргийн өмнө туг тахих юм шүү

2016, 5 сар 11. 13:47
Зочин

tuuhchid odoo yankuudad zoriulj tuuh bicheed l baigaa shuudee shine uussen uls shineer l bugdiig budah gej uziishdee ene hoholuud yankuud hsig solioroo l baigaa bizdee mongolchuud ukraind tulbur tul gee l

2016, 5 сар 8. 10:52
Зочин

ta nar yugaa medej bgan .neeeh tuuhch nar tegeegui ingeegui .gj ireed l

2016, 5 сар 5. 22:58
Зочин

тагнуулчыг өршөөж болно урвагчидад өршөөл байхгүй. үндэс угсаатайн эх нэгтийхээ амийг хөнөөж байгаа бол ямарч өршөөл бах ёсгүй Энхболдбаатар жил бүр үүнийгээ нийтлэхээ болих хэрэгтэй.

2016, 5 сар 5. 16:03
Зочин

маш маргаантай сэдэв. Гэхдээ Власовчууд Польшийг чөлөөлөхөд ямар чүүрэг гүйцэтгээгүй. Яагаад гэхээр Германчууд власовын армийг хэзээ ч зэвсэглэж байгаагүй. 1945 он гартал Германчууд тэдэнд ямар ч итгэл өгөөгүй. энэ үнэн байхгүй юу

2016, 5 сар 5. 13:42
Зочин

МАРГААНТАЙ СЭДЭВ

2016, 5 сар 5. 9:02
Зочин

урвагчид өөр зам байхгүй

2016, 5 сар 5. 8:38
Зочин

jinhene unen tuukh bna

2016, 5 сар 4. 16:05
Зочин

ямар ч төр засаг бсн эх ороноосоо урваж болохгү

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]