Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Комбат" буюу Улаан армийн хамгийн алдартай гэрэл зургийн нэгийн түүхУншсан7,851

Гэрэл зургийн эзэн бол улс төрийн удирдагч Алексей Гордеевич Еременко хэмээгч.

Цэргүүдээ уриалан дуудаж давшилтад орж байгаа энэ цэргийн зураг Дэлхийн II дайны үеийн Улаан армийн хамгийн алдартай суртал ухуулгын зургийн нэг билээ. Дайны төгсгөлд Германы Рейхстаг дээр улаан туг мандуулж байгаа зөвлөлтийн цэргүүдийн зурагтай эн дүйцэхүйц зураг ч гэж хэлж болох.

Гэрэл зургийн эзэн бол улс төрийн удирдагч Алексей Гордеевич Еременко хэмээгч. Тэрээр цэргүүдээ давшилтад уриалан босгоход гэрэл зурагчин энэ зургийг дарж амжсан бөгөөд харамсалтай нь энэ зургийг авхуулснаасаа хойш хэдхэн мөчийн дараа дайсныхаа шуурган галд өртөн амь үрэгдсэн гэдэг.

Энэ явдал 1941 оны долдугаар сарын 12-нд Украины Луганскийн ойролцоо Славяносербскийн районд Лугань болон Лозовая голын хооронд буудлагын 4-р дивизийн 220 дугаар хорооны давшилтын үеэр болжээ. Гэрэл зурагчин нь болох Зөвлөлтийн дайны сэтгүүлч, алдартай гэрэл зурагчин Макс Алперт давшилтын үеийн хэд хэдэн кадр дарж амжсан ч сумны хэлтэрхий аппаратыг нь гэмтээж орхижээ. Зурагчин нэлээн хожуу хальсаа угаагаад үзтэл  зураг тодоос тод гарсан байсан бөгөөд дуранд нь өртөөд төд удалгүй нас нөгчсөн цэргийн нэрийг мэдэж амжаагүйн улмаас “Комбат” гэсэн нэр өгчээ. "Командир батальон" буюу батальон командлагч Зөвлөлтийн зэвсэгт хүчний товчлолоор нэрлэсэн зураг хожим дэлхий дахинаа алдаршсан түүхтэй.

Дайн дууссанаас 23 жилийн дараа буюу 1965 оны 5-р сард Еременкогийн эхнэр, хүүхэд "Нацист Германыг ялсны 20 жилийн ой"-д зориулж хэвлэгдсэн “Правда”-гийн тусгай дугаарын нүүрэнд хэвлэгдсэн зургийг олж харснаар цэргийн талаархи мэдээлэл анх удаа тодорхой болж эхэлсэн байна.

Алексей Гордеевич Еременко нь 1906 онд төрсөн нэгэн байжээ. Гэрэл зураг гэгч ямар агуу болох нь эндээс харагдана. Энэ мэтээр гэрэл зурагт мөнхөрч үлдээгүй хэдэн сая баатар эрчүүдийн гавьяа нэр нь тодролгүй түүхийн шаргал хуудаст чимээгүйхэн уусдаг. Тэгвэл залуухан батальон захирагч энэ зургийн ачаар гэр бүлийнхэнтэйгээ эргэн "уулзаад" зогсохгүй, түүхэнд мөнхөрсөн юм.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 28. 12:39
Зочин

ямар модон орчуулга вэ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]