Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүү чинь хаана явна вэ, ард түмээн!Уншсан64,998

Өглөө яаран босч ажил руугаа явахаас эхлэн цаг мөч бүхэн нь журам горимд орсон энэ цаг үед орхигдсон хүн болгоныг санаж чадахгүйг уучилж болох мэт санагдавч үнэндээ тийм биш юм аа.

Социализмаас капитализм руу шилжих хэцүү мөртлөө нэн сонирхолтой цаг үед амьдрах хувь тавилантай байж дээ, бид. Энэ өвлийн зуд турханд монголчууд маань Хөдөөгийн малчиддаа сэтгэлийн дэм өгье өө гэж тусламжийн аян зохион байгуулж байгаа нь туйлын зөв хэрэг. Монгол хүн хэзээний мал амьтай, нүүдэлчин удамтай.

Энэ сэтгэл нь л манай эрхэм дээдсүүдийг нутаг руу нь залж ядарч зутарсан малчдад сэтгэл санаа, эд материалын тусламж хүргэж яваа болов уу. Бас ирээдүйн сонгуулийн сурталчилгаа биз ээ. Гэхдээ хүн хүндээ туслана гэдэг сайн хэрэг, сайхан үйлс. Малчин биш жүжигчин, уран бүтээлч нэгэн бээр, тууний гэргий нарын тухай энэ агшинд бодогдож тэр сайхан авьяаслаг жүжигчид энэ цагийн өнгөнд дундуур сэтгэгдэлтэй яваа болов уу даа хэмээн бодлоо.

Эргэн дурсахад... XX зууны наяад онуудад УБДС-ийн кино драмын ангийг Х.Хайнзан, зөвлөх багш А.Гончаров нарын удирдлага дор одоогийн олноо танигдаж хайрлагдсан жүжигчин Адилбиш агсан, найруулагч УГЗ Гомбосүрэн, драмын театрын жүжигчин гавьяат С.Сарантуяа СУИС-ийн драм ангийн багш СГЗ Н.Ганхуяг, Баян-Өлгий аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга УГЗ С.Өсөрхан, Увс аймгийн Театрын дарга, найруулагч Амарсайхан, Завханы театрын найруулагч Бямбажав ... гээд олон шижигнэсэн залуус төгсөж байв даа. Тэднийхээ дундаас тухайн цагт тавьж байсан хатуу шаардлагыг даван туулж “Говийн зэрэглээ” кинонд сумын сургуулийн залуухан захирал багшийн гол дүрийг бүтээсэн Г.Эрдэнэтогтох, мөн түүний гэргий авьяаслаг жүжигчин Долгорсүрэн нар маань хаана явж байдаг юм бол доо.

Тэд гал халуун залуу зандан цагтаа хоёргүй сэтгэлээр драм, киноны урлагт зүтгэж олон сайхан дүр бүтээж тэр үеийнхний ярьдгаар “ведущий” жүжигчид болсон байв даа. Драмын театрынхан түүнийг “Эрдэнэ засгийн унага” гэх. Тэрээр дипломын ажил болох Х.Хайнзангийн орчуулгаа, А.Гончаровын найруулгаар Губаревийн “Ид шидтэн” жүжгээрээ драмын их тайзнаа анх гарсан бөлгөө. Дараахан нь театрын ерөнхий найруулагч Бирваагийн Мөнхдөрж шинэчлэн найруулан, Драмын театрын бригадын тоглолтын гол жүжгүүдийн нэг болсон байлаа. Драмын театрын тайзнаа зохиолч Ч.Чимидийн “Арын албаныхан”, Д.Мягмарын “Найрын ширээний ууц”, наяад оны залуусын хайрын дуулал болсон зохиолч Дожоодоржийн “Унаган хайр” жүжгийн хоер гол дүрд туйлын амжилттай тоглож билээ. Цаашлан оросын сонгодог Москвагийн Уран сайхны Их театрын суурь жүжиг болсон А.Чеховын “Интоорын цэцэрлэг”, Балдорж агсны цаг үеийн өөрчлөлтийг анхлан мэдэрсэн “Сандрал”, үе үеийнхний хит мюзикл болсон Ш.Амарсайхан, Р.Мөнхсайхан нарын найруулсан С. Михалковын “Бардам туулай”, Монголын сонгодог зохиолч Сэнгийн Эрдэнийн “Зэрэглээ”, С.Жаргалсайханы “Халуун газар”, Б.Брехтийн “Галилейн амьдрал”, шинэ үеийн драмын урлагийг үндэслэгч Д.Намдагийн “Ээдрээ”, Ц.Балдоржийн “Сандрал” зэрэг олон жүжигт бахархам сайхан тоглож урамтай явсан нь саяхан шүү дээ. Өөрсдөө бие дааж кино бутээж , тоглолт хийсэн ч байх.

Гэхдээ Драмын хүн гэдэг чинь Драмын урлагийн уран бутээлч байх. Өглөө яаран босч ажил руугаа явахаас эхлэн цаг мөч бүхэн нь журам горимд орсон энэ цаг үед орхигдсон хүн болгоныг санаж чадахгүйг уучилж болох мэт санагдавч үнэндээ тийм биш юм аа. Энэ амьдрал ганцхан, хүн болгоны амьдрал нэгэн хэмээр явж байдаг шүү дээ. Монголын эр зориг болсон нэрт найрагч О.Дашбалбарын

Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ!

Алив сайхнаа бусдаас битгий харамла!

Хэрэггүй үгсийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул!

Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх! гэсэн энэ нандин мөрүүдийг цээжиндээ санаж явмаар, сэхээтнүүд минь.

Урлагийн хоосон чанар гэж буй тэр нь гун ухаантан Бердявын хэлснээр «Мы защищали аристократизм духовной культуры, аристократизм мысли, защищали то, что представлялось бесполезным и ненужным (...) Отрицание духовного аристократизма, отрицание сложности мысли, бескорыстного созерцания и творческой проблематики есть большевизм…» Н.Бердяев (1925 )

Өнөөдөр Монголын нийгэм алдар нэр, мөнгө төгрөгт хэтэрхий шунаж, өнөөдрийн өнгөтөй, хүчтэй болгонийг долдой мэт даган баясаж, алдар нэртэй болгон бух юмыг бүтээсэн юм шиг долигонож бялдуучлаж байсан хахир цаг үеийнхээ алдаа завхралыг улам гашуунаар улам эмгэнэлтэйгээр давтах зураг харагдаж байна. Энд эмгэнэл оршиж буй. Үүнийгээ сэхээрээгүй цагт хүнлэг ёс, сайхан сэтгэл, оюун ухаан, элбэрэл энэрэл ОГТ ОРГУЙ болж, Урлагийн туйлын зорилго арилсан дотортой хүн дүртэй манкуртуудын гарт үрэгдэж алга болно. Эхнээсээ аваад алга болж байгаагийн гишүүн гэрч болж байгаа биз дээ, бид.

Эрэг нурж эр алдана гэж бид хэлдэг. Мартагдаж яваа жүжигчин Эрдэнэтогтох, Долгорсүрэн нарын маань “зуд” хурдан дуусч их урлагтаа хурдан эргэж ороосой доо. Энэ бодлого, тэр ухаан гэхээсээ илүү хүний чанар л дутаж байгаа шүү дээ. Мал мэнд байх нь туйлын чухал. Эрдэнэт хүмүүний бие сүнсийг олсон эрдэнэт засгийн хүмүүн малаас ч, алтнаас ч үнэтэй бус уу. Яагаа вэ, тэр гээд хэлэхэд хоолой зангирч хожимдсон байх үе бидэнд олон байх. Цөвүүн цаг дахин Монголын нийгэмд ирж байна даа. Дэндүү богино шүү дээ энэ замбативийн амьдрал хүмүүс ээ.

Хайнзангийн Жамбалжамц

Сэтгэгдэл 8ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 12 сар 11. 13:24
Зочин

Энэ хоёр энх тунх эх орондоо байгаа

2019, 12 сар 9. 16:06
Зочин

баярллаа энэ сайхан урлагийн бахархалуудаа эргэн дурсаж байгаад

2019, 12 сар 9. 20:04
Aya Зочин

Ene 2 mundag jujuigchid eh orondoo ergej ireesei altan taizan deeree Dahin garaasai bidend uguilegdej bn

2019, 12 сар 11. 0:57
Зочин

odoo haana baidag yum bol

2019, 12 сар 17. 1:52
Зочин

3-н ѳндѳрийн 1 билүү 2-р байранд л амьдардаг биз дээ 13-р хороололд

2019, 12 сар 10. 7:00
Зочин

тийм шүү

2019, 12 сар 14. 23:23
Зочин

Erj surbaljil

2019, 12 сар 17. 8:30
Зочинцолмон

саихан хос саин жүжигчид юм шүү

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]