Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хаслааУншсан908

Мөн допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасжээ.

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал өчигдөр /2021.12.06/болжээ. Хурлаар давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хасах шийдвэр гаргасан байна. Мөн допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасжээ.

 Хурлын үр дүнд гарсан шийвэрүүд:  

  1. МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав. 
  1. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр тус тус хасав. 
  1. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан 

Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан (2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд)-ыг нэг жилээр (давтан үйлдэл), 

Сумын заан Ё.Гантулга (11-р сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд), 

Сумын заан О.Баяржаргал (11-р сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд) нарын барилдах эрхийг зургаан сараар хаслаа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]