Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ковидын эсрэг дэлхийн анхны эмийг ОХУ-д бүртгэлээУншсан823

Бүртгэлийн гэрчилгээний дагуу эмийг 18-60 насны өвчтөнд хэрэглэхийг зөвшөөрөх юм байна

ОХУ-ын Эрүүл мэндийн яам шинэ коронавирусын халдварыг эмчлэхэд зориулагдсан иммуноглобулин буюу эсрэг биет хэрэглэхийг зөвшөөрөв. Ингэснээр "КОВИД-глобулин" нэртэй энэ эм нь КОВИД-19-ийн эсрэг хэрэглэгдэх дэлхийн анхны бүртгэгдсэн эм болжээ. Эмийг өвчтэй байсан москвачуудын ц у с н ы сийвэн дээр үндэслэн бүтээсэн бөгөөд эмийн туршилт, хэрэглээнд зориулж 2.5 тонн биоматериал хандиваар цугласан байна.

Судалгааны явцад энэ эм нь ямар нэг гаж нөлөө байхгүй, вирусыг саармагжуулах чадвар өндөр болохыг баталжээ. Хэдийгээр эмийг бүртгэлд авсан ч Москвагийн эмнэлгүүдэд сайн дурын үндсэн дээр явагдах клиникийн туршилтын II ба III үе шатууд дууссаны дараа өвчний дунд, хүнд хэлбэрийн эмчилгээнд хэрэглэнэ гэж одоогоор төлөвлөж байгаа аж.

“Бид дэлхийн хамгийн анхны ковидын эсрэг эмийг танилцуулж байна. Энэ нь урьдчилан сэргийлэх зориулалттай биш, харин коронавирусын халдварыг эмчлэхэд зориулагдсан гэдгийг би онцлон тэмдэглэж байна. Шинэ эмийг хэрэглэж эхэлснээр COVID-19-ийн эсрэг тэмцэлд ихээхэн нөлөө үзүүлэх болно. Чухамдаа манай улс коронавирусын эсрэг идэвхгүй (иммуноглобулин) ба идэвхитэй (вакцин) дархлаажуулалтын хоёр хэлбэрийг хоёуланг нь ашиглах боломжтой дэлхийн анхны улсуудын нэг болж байна" хэмээн эмийн туршилт, үйлдвэрлэлийг хариуцах Ростек корпорацийн гүйцэтгэх захирал Сергей Чемезов хэлжээ.

Эмийн гол онцлог нь эсрэг биет агуулсан цусны сийвэн дээр суурилсан явдал юм.

Бүртгэлийн гэрчилгээний дагуу эмийг 18-60 насны өвчтөнд хэрэглэхийг зөвшөөрөх юм байна.

“Өвөрмөц эмийг бүтээх зорилгоор бид коронавирус тусаад эдгэрсэн сайн дурын хандивлагчдын 2.5 тонн биоплазмыг Ростек корпорацид хандивласан. Москвагийн эмч нарын ачаар плазмын шинж чанар, чадварын талаар асар их хэмжээний мэдлэг олж авсан бөгөөд энэ мэдлэгээ коронавирусыг эмчлэхэд ашиглаж чадлаа. Ковид-глобулины судалгааны хоёр, гуравдугаар үе шатыг нийслэлийн эмнэлгүүдэд эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдийн оролцоотойгоор хийх болсон нь энэ юм.

Тиймээс дэлхийн хамгийн анхны бүртгэгдсэн иммуноглобулины бэлдмэлийг ашиглах боломжтой анхны нийслэл болж байна хэмээн Москва хотын захирагчийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Анастасия Ракова сэтгүүлчдэд мэдээлжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]