Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх захиалгынхаа дагуу бичигдэж байнаУншсан2,100

Манжийн дарлалаас гарсан шиг, ардын хувьсгал мандуулсан шиг, ардчилсан хувьсгал хийсэн шиг МАНАН-гийн дарлалаас заавал гарах ёстой байсныг олон жилийн хойно түүх болон үлдсэн үед нь бид ойлгож л таараа.

Нэг пост уншлаа. "МАНАН дэглэмийн эсрэг тэмцэгч эдгээр МОНГОЛЧУУД мөн 5 залуу гишүүд байгаагүй бол МОНГОЛ улс МӨХӨЛ РҮҮГЭЭ ГЭРЛИЙН ХУРДААР ХАРАВСАН Ш ДЭЭ. ЦАГ АА ОЛЖ,ЗОРИГ ГАРГАЖ УДИРДАЖ МАНЛАЙЛЖ ДУУГАРЛАА Ш ДЭЭ" гэсэн талархлын үгс байв.

 

Бодохуй дор үнэхээр энэ бол түүхэн цаг үе, өнөөдөр Монголын ард түмний хувь заяаны захиалгын дагуу түүхэн үйл явдлууд Монголд маань өрнөж байна.

Манж, хятадын дарлалд мөхөж сөнөхөд ойрхон байсан Монголчууд 1911 онд түрхрэн босч, зоригт олон Монголчуудын манлайлал дор дэлхийн газрын зургаас арчигдаад удсан байсан хөх Монголоо тусгаарлан тунхагласан. Энэ түүхийг бид зуу илүү жилийн хойно бахархан дурсаж, ярьж бичиж байна.

 1921 онд арваадхан жилийн өмнө СЭРСЭН Монголоо дахин газрын зургаас арчуулалгүй зоригт Монгол хөвгүүд улсаа аваад л үлдсэн. Хэлмэгдүүлэлтийн бараан мананд автаж олон Монголынхоо амийг үрсэн ч урд, хойно байгаа тасарсан Монголчуудынхаа сэтгэлийн голомт болж туурга тусгаар Монгол улс дэлхийн дансанд үлдсэн. Энэ түүхийг бид бас л өнөө цагт ухаарал, сургамж тоочин дурдсаар байдаг.

 1990 онд бас л түүх бичигдсэн. Өөрчлөлт шинэчлэлийн шуурганд долгилсон Монголчууд хэнээр ч толгойгоо мэдүүлдэггүй ардчилсан Монгол Улс болсон. Том түүх. Энэ түүхийг бид С.Зориг агсантайгаа хамт дурссаар байдаг. Харин өнөөдөр дээр дурдсан түүхэн цаг үеүдтэй тэнцүү хэмжээнд үнэлэгдэх түүхийг Монголчууд яах аргагүй энэ таван гишүүнтэйгээ хамт бичиж байна.

Баялгаа цөлмүүлж, утаандаа хордож дотоодын олон шимэгчдийнхээ дарлалд уруудан доройтож яваа Монгол дахиад л СЭРЛЭЭ.

 Манжийн дарлалаас гарсан шиг, ардын хувьсгал мандуулсан шиг, ардчилсан хувьсгал хийсэн шиг МАНАН-гийн дарлалаас заавал гарах ёстой байсныг олон жилийн хойно түүх болон үлдсэн үед нь бид ойлгож л таараа.

Түүхийн захиалга гэж энэ. Ийм цаг үед л дахин ашиглах гэж ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг Л.Болдыг Монголчууд улстөрд ган болд мэт ширээж, бизнесийн ертөнцөөс салгаж төрийн хар хүн болгож, Ардчилсан нам хуйгаараа арчигдсан сонгуульд хүртэл шороодуулалгүй авч ирсэн байж. Ийм үед л ашиглах гэж Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарын залуусыг ард түмэн төрдөө гаргаж ирж. Ийм үед л хэрэглэх гэж тэмцэгч Ж.Батзанданг О.Магнайгаас нь салгаж Монголчууд төрдөө авч үлджээ. МАНАН Монголын төрийг, түмэнтэй нь зайдалж байхын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг худалдан авч, олон Монголын тархийг угааж тэмцлийн удирдагчдыг харлуулах гэж хөлсний бичээчдийг үй зайгүй ажилуулж байгаа нь ч бас л түүх юм. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгал аль алинд нь саад бэрхшээл, дийлдэшгүй сөрөг хүч байсан нь бас л түүх болж. Түүх ард түмний захиалгаар бичигдсээр л байна.  

Г.Ванчиг

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 19. 11:17
үнэн хаана байна

МАНАН л гэх юм.
Яг юуг хэлээд байгаа вэ гэвэл:
№1. Төрийн эрхэнд гарсан хэн боловч түүнээсээ салахгүй байхыг үхэн хатан эрмэлздэг. Элбэгдорж үүнийг л хийхийг оролдсон. Гэвч үүндээ хийж болохгүй буруу үйлдээл сонгосонд л тэр үйлийн үрээ заалшгүй эдлэх болчихоод байна. Түүндээ олон хүнийг татан оролцуулсан нь тэдэнд гай болчихлоо.
№2. Буруу үйлдэл хэзээ нэгэн цагт буруу нь илрэхээрээ сүйрэлд хүргэнэ. Ялангуяа улс төрд бол амиараа төлөхөд хүргэнэ.
ИЙМД БУШУУХАН УУЧЛАЛТ ГУЙЖ ӨӨРИЙН БУРУУГ ХҮЛЭЭХЭЭС ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ. Гэтэл тэр гүрийсээр л байна. Аврал ирэхгүй дээ.

1 сар 24. 1:09
Ганаа

Паа лаа лаа. Хуучин Монгол шинэ Монгол болов. Хуучин хүү шинэ хүү болов гэж ирээд бөгс долоохымаа ха ха

1 сар 27. 17:01
Зочин

Estoi zahialgad bichleg gej uuniig l helh baih doo. Shireesen bold bol mataajLuvsanvandangiin huu Bold bish ee. Ter bol toriin nuureer huur hiij jujiglesen biznes hun bolno. Oyun-Erdene,Nyambaatar nar uls tor bol nyalh huuhed dongoj bie l haga dutuu zasaj yavaa gehuu dee huuhduud erh medel ,ed horongiin ereld hataj yaaj amar hyalbar argaar oloh ve gesen judaggui homhoi huuhduud sh dee G.Vaachig guai tand ovoo hediid ogchihson bololtoi amaa olohgui magtah sanaatai Hoorhii doo.Ene 5-iig hen be gedgiig ard tumen meddeg bolson. Ene 5-iig magtaj gej togs shig goej garch ireed hohoo shig dongodood ch nemergui ee

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]