Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Аттила хаанУншсан28,247

Аттила хааныг их эрдэнэсийнх нь хамт нэгэн голын усан дор оршуулжээ. Тэр нууцлаг газар одоо хүртэл тодорхойгүй.

Хүннү бол Монголчуудын өвөг дээдэс бөгөөд зонхилох овог аймаг удирдагчид нь цөм Монгол хүмүүс байсан хэмээн түүхчид санал нэгтэй дэмждэг боловч зарим түүхчид үгүйсгэдэг нь тэдний харьяанд байсан түрэг аймгуудтай холбож үздэгтэй холбоотой юм. Баруун зүг одсон хүннүчүүд баатар гавъяа ихийг байгуулжээ. Гал мэсэн дундуур нүүдэллэн явсаар Ижил хавьд Хүн гүрнээ байгуулан суусан. Дараа нь ахин нүүдэллэж, Дунай мөрний хөндийд суурьшсан юм. Чингэх замдаа түрэг, иран, угор олон хүн ардыг дагуулан уусгажээ.

Герман, Кельт, Франк, Слав, Алан, Лесгин зэрэг одоогийн Европ нарын өвөг овог аймгуудтай дайтаж тэднийг буулган аваад (энэ тухай Нибэлүнгүүдийн дуулал зохиогджээ) улмаар түүхэндээ, дэлхийн ноён гэгдэж хандсан зүгтээ дайлж өрнө дахины соёл иргэншлийн өлгий гэгдэх Бага-Ази, Европ, Африкийн хойд эргийн улс үндэстнийг ирт мэс, исгэрэх сумаар буулган авч хүн ардыг боол болгож асан хожим нь Визант, Ром хэмээн 2 хуваагдсан хүчирхэг гүрнүүдтэй нүүр тулж, өөрсдийг нь байлдан дагуулж, аль алинаар нь алба бариулав.

 

Тэнгэрийн ташуур гэгдсэн агуу байлдан дагуулагч Аттила хаан Европын улс төрд багагүй нэр нөлөөтэй байв. Ордны хуйвалдаанаас болж, Византид цөлөгдсөн, Ромын Хонория гүнж өөрийг нь чөлөөлбөл хатан нь болохоо илэрхийлж асан. Хэрэв Хонория гүнжтэй гэрлэвэл, Ром, Византид ноёрхох боломж нээгдэх байлаа. Энэ асуудлаас болж, Аттила Ромтой эвдрэлцэж, их дайнд мордох аян шалтаг болов. Зарим түүхэнд өгүүлсэнээр хэрэв хүнчүүдийн дунд өвчин гараагүй бол ялах байжээ. Юутай ч урьд дээрх овог аймгууд өөр хоорондын дайсагналаа зогсоон, Хүн нарын эсрэг нэгдэн Атилла хааныг одоогийн Бельгийн зүүн нутагт бут цохисон ажээ. Ромын пап тэргүүтэй төлөөлөгчид ирж хүндлэл үзүүлснээр, найрамдлын гэрээ тогтоогдож асан.

Дунайн хүнчүүд Францын нутагт ч цөмрөн орж байв. Аттила хааныг их эрдэнэсийнх нь хамт нэгэн голын усан дор оршуулжээ. Тэр нууцлаг газар одоо хүртэл тодорхойгүй. Умард хүн нар Ард түмнүүдийн их нүүдлийн эхийг тавьж, Евразийн улс төр, угсаатны дүр зургийг багагүй өөрчилсөн, Ромын дарангуйллыг унагалцаж, олон ард түмнийг чөлөөлсөн авч энэ үеэс өрнө дахинийг мунхруулсан 1000 жилийн шашны ноёрхол буюу дундад зууны эхэлжээ. Юутай ч тэртээ дорно зүгт Сүмбэ нарт цохигдон сарнисан өвөр Хүннү нар 10 000 км-ын алсад өөрсөд нь цохигдон ухарсан садан төрөл гуж ар Хүннү нар өрнө дахинд алдар нэрээ дуурсгаж байгааг мэдсэнгүй.

https://mn.wikipedia.org

Сэтгэгдэл 28ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 11 сар 11. 14:26
Yjin

Гоё бнөө

2020, 12 сар 17. 0:09
Зочин

Монгол хүн биш шүүдээ. Хүн гүрэн Хүннү гүрэн 2оо ялгалдаа.

2021, 9 сар 2. 17:31
Зочин

whaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaat za araichde iim elementary yum mdku l gj bitgii helerei

2021, 4 сар 5. 1:59
Зочин

Атаархуу гадаадууд монгол хэл сураад хор хутгах юм даа

2021, 4 сар 5. 1:56
Зочин

гамин л тэгж суртчилна л даа. зайлаарай

2018, 4 сар 6. 0:12
Дайчин

Худал бичих юмаа олж ядах юм даа.үнэн зүйл үртэс төдий л байнаа..хойшид анхаар

2019, 4 сар 5. 21:44
Зочин

Chi dugai bai huja golog min
Ene chin mongol hunnugiim haan t1 novfahoi chi huja vj bolno ene chin mongol haan yoke

2019, 2 сар 9. 11:30
Зочин

ehleed um unsh chi ter uyees irsen hun bish l bol yu helehee sn bod

2018, 3 сар 31. 22:23
Зочин

МЭ 406 ОНД АТТИЛА ХААН ИЖИЛ МӨРНИЙ АДАГ УРСГАЛ ОРЧИМД ХҮННҮ НАРЫН ОРДОД ТӨРСӨН.

2018, 3 сар 31. 22:21
Зочин

МЭ 406 онд Аттила хаан Ижил мөрний адаг урсгал орчимд Хүннү нарын ордод төрмөн.

2018, 1 сар 18. 15:12
Хүн гүрэн

Хүннүчүүд бол Монголчуудын дээд өвөг. Каталаны өндөрлөгт болсон тулаанд Хүннүчүүд ялагдаагүй л дээ стратегийн ухралт хийсэн гэж түүхчид үздэг. Энэ тулаанд Ромчууд Хүннүчүүд аль нь ч ялаагүй 2 тал хоёулаа асар их хохирол амссан. 2 талаас нэг ч цэрэг олзлогдоогүй гэж бодохоор ямаршуу ширүүн тулаан болсон нь ойлгомжтой. Энэ тулааны дараа Европчууд анх удаа Хүннүчүүдийн ар нурууг харсан л гэж ярьдаг. Нэг ёсондоо ухрахыг нь. Тэрнээс биш ялсан юм бол биш. Тэгсэн энд яагаад бүр бут цохиулсан гэж худлаа бичээд байгаа юм.

2017, 3 сар 8. 21:12
Зочин

Хүннү монгол биш . Атилла монголоос 6000 км ын цаана төрсөн хэзээ ч монголын энэ нутагт ирж байгаагүй . Тэр үeд монголчууд якутад цагаан шонхороор ан хийгээд гадаад далайн эрэг дээр байж байсан . Харин үүнээс хойш хэдэн зууны дараа монголчууд бөртэ чоно гэдэг хүнээр толгойлуулан монголын энэ нутагт иржээ . Хүннү болох гэж түмний шившиг болж байхаар . Өнөөдөртөө анхаарч амьдаръя . Ингэж эргүүлээд байвал мөд хятад болно шүү

2020, 12 сар 17. 0:09
Зочин

Үнэн. Монгол хүн биш

2020, 4 сар 8. 18:25
Зочин

ХҮн битигээ сур түүхээ шинээр эх сурвалжтай нь тулгаж үз ээ Хүн нар одоогийн монгол хэлээр ярьж байсан Яахаараа биш болдог билээ

2019, 6 сар 15. 0:49
Зочин

хүннү ч ателл хаааныг ч монголчууд гэж дэлхий хүлээн зѳвшѳѳрдѳг ..хүннү тасарч нүүдлэлээд баруун тийш дунай орчимоор очиж суурьшсан.. торгууд ч бас баруун тийш нүүсэн. татаар ба торгуудыг бас монголчууд биш бсан гэж хэдэн оны үед хэлэх бодол

той бна

2018, 9 сар 5. 19:24
Зочин

mal mini chi tvvxee unshaach

2018, 1 сар 18. 15:24
Хүннү

Монголчуудын шууд өвөг дээдэс бол Их Нирунчууд энэ бол баталгаатай. Харин Нирунчууд бол Хүннү Сянби хоёрын нэгдэл юм. Хүннү Сянби 2лаа Монголчуудын дээд өвөг мөн эрдэмтэд баталсан. Хаанаас юу уншсныг чинь мэдэхгүй ч Шударга эрдэмтдийн судалгаа шинжилгээ ном зохиолыг сайн унш. Юу ч мэдэхгүй байж өөрсдийнхөө угсаа гарвалыг үгүйсгэж явахын

2018, 9 сар 5. 19:25
Зочин

tvvxee unshdaggvi iim malnuudad myanga xeleed xereggvi oorsdiinxooroo l bodood xetgeed yavdag xvmvvs

2017, 10 сар 17. 12:46
Зочин

Атилла энд төрөөгүй нь тодорхой шүү дээ. Тэр нүүдэллэж очсон шинэ газар төрсөн нь ойлгомжтой. Хэн ч тэрийг Монголд тэрсэн гээгүй л дээ. Хүннү хүн мөн үү гэвэр харин мөн. Тэр нь Монголоос нүүж европд очсон үү очсон. тэгээд л гүйцээ.

2018, 1 сар 19. 17:18
Зочин

Түүх болон судлаачид тогтоочихсон байхад бүдүүлэг харанхуйгаа гайхуулчих юм даа.Европын зэрлэгүүд болох Гот болон Аланчууд энэ үед нэгдэж хэллэг сунжирч одооны Католончууд болсон.Францад хүннү тосгон, Унгар, итали, бусад евродын оронд байгаа хүннүчүүдийн ярианд бидний монгол үгс байна.Мөн газар орны нэрс хүртэл байхад бүү мэдэмхийрч байл даа.Эх түүхээ мэдэхгүй бол ойд төрсөн сармагчин лугаа адил гэж өвгөд минь үнэн хэлсэн шүү хө

2016, 10 сар 18. 17:20
Зочин

хааныг оршуулах зан үйл нь чингис хааныг хүртэл түүний дараа дараагийн хаадуудад хүртэл хадгалагдсан гэхээр үнэхээр сонирхолтой шүү

2016, 10 сар 18. 16:51
Зочин

Нутаг дэвсгэрийн хэмжэнээс илүү яажшуухан амь зууж байгааг нь хараад гутардаг байх даа гэж боддог юм.

2017, 1 сар 26. 11:58
Зочин

өчүүхэн хүн бол чи юм, хөөрхий

2016, 9 сар 14. 20:45
Шатрын хүү

Өвөг дээдсийн маань сүнс өнөөгийн Монголын дүр төрхийг хараад гутардаг байх даа. Одоо 1,56 саяхан км кв нутаг дэвсгэртэй.

2017, 6 сар 18. 17:28
Их Монгол Улс

Алдаж болсных эргүүлээд авч болох байхаа мөнхөд ийм дорой байхгүй заавал эргэж хүчирхэгжинэ

2019, 5 сар 2. 20:50
Их монгол улс

tegeh baihaa

2016, 9 сар 14. 20:41
Шатрын хүү

Ямар агуу түүх вэ?

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]