Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Европын зүрх рүү онилов, Цахилгаан цахилах мэт довтолгоонууд (4, 5-р бүлэг)Уншсан5,791

Монгол цэргийн довтолгоонд хамгийн түрүүнд өртсөн булгар, мордав, хазар зэрэг Ижил хавийн ард түмэн алс дорноос ирж буй аюул, айдсыг тээн оросын ванлигуудын нутгуудаар дүрвэн нэвт гарч баруунд одов.

 Түүхэн сэдэвт олон гайхалтай нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуайн "Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь" хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.


 

4-р бүлэг.
Европын зүрх рүү онилов

 

Монгол цэргийн довтолгоонд хамгийн түрүүнд өртсөн булгар, мордав, хазар зэрэг Ижил хавийн ард түмэн алс дорноос ирж буй аюул, айдсыг тээн оросын ванлигуудын нутгуудаар дүрвэн нэвт гарч баруунд одов. Тэдний араас тарж бутарсан кумануудын үлдэгдлүүд цувлаа. Куманы хаан Котян амьд үлдсэн 40 мянган албатынхаа хамт Карпатыг давж, Мажарт очиж, IV Бела хаанаас орогнол хүсэн, хариуд нь шашин шүтлэгээ сольж, католик болохоор болов. Шашин шүтлэг солино гэдэг нь тухайн үед төдийгүй өнөө ч амьдрах орон зайгаа асар их үнээр арилжиж буй хэрэг, аргаа баран мухардсаны илрэл билээ.

Төд удалгүй тэдний араас айж сандарсан оросууд, Черниговын ван Михаил, Галицийн ван Даниил Романович тэргүүтэй газар нутгаа алдсан оросын вангууд амь хоохойлох газар хайн мөн цувжээ.

Кумануудыг цохиулсан тухай эхний сураг сонсонгуут Ромын пап IX Григорий чухам юу болж буйг тандуулахаар унгар лам Юлианыг зүүн зүгт илгээв. Ламтан Ижилийн Булгар хүртэл явж “Монголчууд Ромыг байлдан дагуулахаар айсуй” гэсэн тун ч түгшүүрт мэдээ тээсээр буцаж ирэв. Матью Парис хэмээх англи санваартан дүрвэгсдээс сонссон мэдээлэлдээ тулгуурлан монголчуудын тухай дэлгэрэнгүй тэмдэглэл бичиж үлдээсний дотор “...Адгуусын төрөлт тэднийг хүн гэхээс амьтад гэвэл зохино. Цус ууж улангасан, хүний хүүрийг нохой мэт урж тасчин иддэг” гэсэн мөрүүд байжээ. Эндээс харахад дүрвэгсэд чухам юу ярьж, ямар цуу тарааж явсан нь тодорхой.

Ийнхүү хүний махан хүнстэй, хүрэл чулуун зүрхтэй, айх цуцахыг мэддэггүй, арслан барс шиг догшин, аюумшигт хүчтэй монголчууд наран шингэх хязгаар хүртэл дайлахаар ирж буй тухай хачир нь хэтэрсэн элдвийн цуу Европоор нэг тархжээ.

 

***

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 5 сар 17. 12:56
Нэгдсэн Монгол

Монголчуудаас өөр хэн ийм зүйл хийж чадахын хэн ч чадахгүй. Хэн 2хон түмэн цэргээр бүхэл эзлэж чадах вэ? Монголчууд зөвхөн Монголчууд л ийм гайхамшгийг бүтээж чадна

2018, 5 сар 21. 15:53
МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ГАВЬЯА

АНЧИН, НҮҮДЭЛЧИН АХУЙ, БАЙГАЛЬ ЦАГ УУРТАЙГАА ЗОХИЦОН АМЬДАРДАГ ТУРШЛАГА, УЛАМЖЛАЛ НЬ ТУХАЙН ҮЕИЙН СУУРИН ХАЙРЦГАНЫ ХААНЧЛАЛЫН ЭРИН ҮЕИЙГ ХАЛЖ ӨНӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ТҮВШИНД ХҮРТЛЭХ ЭХ СУУРИЙГ ТАВЬСАН НЬ ГАРЦААГҮЙ ҮНЭН БИЛЭЭ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]