Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ОХУ Украины нутгийн гүнд пуужингийн цохилт өгчээУншсан796

"Оросын эзлэн түрэмгийлэл ийнхүү эхэллээ" гэж мэдэгдэв.

 

Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба тус улсад Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснийг твиттер хуудсаараа мэдэгджээ. Тэрбээр “Путин дөнгөж сая Украиныг эзлэн түрэмгийлэх цогц ажиллагааг эхлүүллээ. Амар амгалан байсан Украины хотууд цохилтод өртөж байна. Энэ бол эзлэн түрэмгийлэх дайн. Украин улс өөрийгөө хамгаалж, ялалт байгуулах болно. Дэлхий дахин Путинийг зогсоож чадна, зогсоох ёстой. Хөдлөх цаг нь боллоо” гэсэн байна.

Түүнчлэн Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко ОХУ тус улсын нийслэл Киев хотод пуужингийн цохилт өглөө. Оросын эзлэн түрэмгийлэл ийнхүү эхэллээ гэж мэдэгдэв. Мөн тэрээр Киев болон Харьковын нисэх онгоцны буудлууд, цэргийн штаб, удирдлагын төвүүд их бууны цохилтод өртөж, хилийн дагуу буудалцаж эхэлсэн талаар мэдээлсэн байна.

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Донбастт цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдсэнээ мэдэгдсэн. Тэрбээр "Донбасс дахь Бүгд Найрамдах Ард улсуудын ард түмэн тусламж хүссэн Орост хандсан. Үүнтэй холбогдуулан тус бүс нутагт цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдсэн. Үүний зорилго нь сүүлийн найман жилийн турш Киевийн дэглэмийн хүчирхийлэл, хоморголон устгалд өртсөн хүмүүсийг хамгаалах явдал юм" гэсэн билээ.

 

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 25. 10:32
зочин

Зэвсэгтэй хүнтэй хэлэлцээ хийснээс гар мухар хүнтэй хэлэлцээ хийх нь амар байдаг гэж. Энэ зарчмаар л Оросууд Украйны нисэх буудлуудын зурвас, цэргийн гол гол обьектуудад цохилт өгч гар мухар болгох тактик хэрэглэж байна даа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]