Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Б.Дорж генерал: Би баярласандаа тэсч чадалгүй цөмийг нь тэврэн авч үнслээУншсан12,073

Байтагийн тулалдааны дайчин, Улсын баатар Жамбаа, Хөдөлмөрийн баатар Жамьян, ахмад дайчин Хожной бид нар Хужиртын заставын хуучин буурь дээр очих гэхэд хилчид хөрш улсын нутаг гээд биднийг явуулаагүй юм.

Жарантайн Авхиа хэмээх манай улсын цэрэг, хуулийн байгууллагын түүх намтартай салшгүй холбоотой нэгэн буурал байв. Тэрбээр УЦСЕГ-ын дарга, БНМАУ-ын Ерөнхий прокурор, БХЯ-ны сайдын албыг хашсан тэр эрхэм Хязгаарын ба Дотоодын цэрэгт алба хааж байхдаа хошууч генерал Б.Доржийн удирдлага дор түүхт баруун хилийн тулгаралтад оролцож явсан юм. Ингээд Ж.Авхиа гуайн болон армийн генерал Б.Дорж гуайн дурдатгалаас History.mn хүргэж байна.

Эхний хэсэг:  "Баруун хилийн байдал маш хүнд, маргааш явж газар дээр нь удирдаж зохицуул"


Б.Дорж генерал: Би баярласандаа тэсч чадалгүй цөмийг нь тэврэн авч үнслээ

1978 онд Ардын хувьсгалын 57 жилийн ойн цэргийн парадын үеэр БХЯ-ны сайд, Армийн генерал Б.Дорж ЗХЖШ-ийн 1-р орлогч сайд бөгөөд Улаанбаатар гарнизоны дарга, хошууч генерал Г.Махбариадаас рапорт авч байна.

...Үнэхээр ч бидний таамаглсан ёсоор дайсан Улиастайн застав руу довтоллоо. Зун цагийн илчит нар уулсын цаагуур улайран далд орж Уушгийн усны толгодод сүүдэр буух үеэр баруунаас цагаан тоос босохыг ажиглан ширтсээр байтал морьтой хүн маш яаруу давхин ирж яваа нь илт болов. Би Ж.Авхиадаа Улиастайн застав руу буцахдаа бэлдэхийг мэдэгдэн, айсуй яваа хүнийг хүлээв. Тэр ч тун удсангүй давхин ирж, надад нэгэн бичиг гардуулав. Түүнийг уншвал “Дайсны 500 зэвсэгт этгээд харуулын өндөрт байрлаж буй Е.Бямбаа ахлагчтай манаа руу довтолж байна. Манай талаас зургаан хүн э р с д э ж, хоёр хүн ш а р х а д л а а. Дайсан олон учир яаралтай тусламж хэрэгтэй байна. Би энэ мэдээг нөхөр Бямбаагаас аваад өөрөө тийшээ явлаа. Отрядын дарга хошууч Зонров” гэсэн байлаа. Энэ мэдээг хүлээн авмагц Уушгийн булаг дээр байрлаж байсан ардын цэргийн батальоны дарга хошууч Д.Цэрэнжавт "Улиастайн застав руу довтолж байгаа дайсныг цохь” гэсэн тушаал өгөөд, бүгдээр Улиастайн застав дээр хүрэлцэн ирэхэд дайсны тухай ямар нэг шинэ мэдээгүй, харин харуулын өндөрлөгийн зүгт буун дуу тасралтгүй нижигнэж байв.

Хошууч Д.Цэрэнжавын удирдсан батальоноос ирсэн нэг суманг байлдаанд оруулах тушаал өгч хөдөлгөөд, нэг салааны даргыг хоёр цэргийн хамт Ш.Зонров, Ё.Бямбаа нартай холбоо барьж байдлыг тодруулахаар явуулав. Холбоочноос ирүүлэх мэдээг хүлээх зуур ар талынхнаа ашиглаж заставыг хориглолтод оруулж, дайсны довтолгоонд цохилт өгөх хэсгийг зохион байгуулж байтал бүтэн хоёр цаг хагас болоход тулалдааны талбараас ямар ч мэдээ ирсэнгүй. Нэрийг нь мартжээ, нэг казах цэргийг бас холбоочноор явуулж дайсны бүслэлтээс ухран гарах үүрэг ч өглөө.

Гэвч холбоочин бас л хэл сураггүй. Нөхөд минь яаж байгаа бол гэхээс байж суух газар үл олдно. Ингээд засвавт байж тэсэлгүй миний бие Ж.Авхиа болон бусад хэдэн хүнээ авч шөнийн 01 цагийн үед тулгаралт болж байгаа газар руу хөдөллөө. Нөхөр Ш.Зонров, Ё.Бямбаа нарын байгаа газарт нэлээд ойртож явтал тэд маань миний сүүлд явуулсан холбоочноос мэдээ авч бүслэлтийг сэтлэн гарч яваатай тааралдлаа. Тэднийг харахад үнэхээр өрөвдмөөр байв. Олон цагийн турш хүч их давуутай дайсантай чөлөө завгүй тулалдсанаас ихэд ядарсан байлаа. Тэд тавхан морин дээрээ ш а р х а д с а н найман хүнээ сундлахыг нь сундалж, дүүрэхийг нь дүүрч, хүнд, хөнгөн пулемётоо үүрсээр асга чулуу ихтэй газраар мөлхөхдөө мөлхөж, чирэх газар чирсээр явж ийнхүү бидэнтэй уулзсан юм. Би баярласандаа тэсч чадалгүй цөмийг нь тэврэн авч үнслээ. Завхан аймгийн Завханмандал сумын цэрэг Түмэн-Аюушийн Чойжилжав найм ш а р х д с а н боловч ёо гэж ганц ч дуугарахгүй генералдаа ёслохыг оролдож, ө в ч н ө ө шүд зуун тэсвэрлэж байгаа царай нь өнөө ч нүдэнд илхэн.

Энэ тулалдаанд тасгийн дарга Ц.Түвдэндорж, Д.Очирбат, пулемётын наводчик Э.Хишигбаяр, Д.Гомбо нар онцгой сайн байлдсаны дотор туслах наводчик Д.Гомбо пулемётныхаа мэргэн галаар дайсны довтолгоог няцааж, нөхдөө бүслэлтээс гаргахад онцгой үүрэг гүйцэтгэсэн байлаа. Лавтай батлагдсан мэдээгээр, энэ тулалдаанд гоминданы 200 цэрэг, Османы 300 дээрэмчин оролцсон бөгөөд тэд манай цэргийг Байтаг уулын орчмоос бүрмөсөн хөөн зайлуулж, Уушгийн ус, Харгайтын ус хүртэл ухраах зорилготой байсан боловч маш их хохирол амсаж санасандаа хүрч чадаагүй юм. Дайсан манай нэмэгдэл хүч ирж явааг мэдмэгц сандран х ү ү р э э  ч авч чадалгүй зугтан зайлав.

БХЯ-ны сайд, Армийн генерал Б.Дорж гуай, БНМАУ-ын Баатар Лодонгийн Дандар, БНМАУ-ын Баатар Дүгэрийн Нянтайсүрэн  нарын хамтаар

Ж.Авхиа: Гардан тулалдаанд орвол П-1 гранатаа л шиднэ дээ

Бид бүслэлтээс гарч ирсэн нөхөдтэйгээ уулзсаны дараа цагийн байдлыг дүгнэж үзээд яаралтай Уушгийн заставыг очиж бэхжүүлэх хэрэгтэй, араар дайсан довтлох нь гарцаагүй хэмээн үзээд яаравчлан ирж заставын дэргэд командын байраа эзлэв. Яг л бидний тооцсоноор болж дайсны цэргүүд довтолж манай эхний харуулуудыг ухраан, ухарсан цэргүүдийг мөрдөн хөөж, Уушгийн заставын урд өндрийг эзлэв. Б.Дорж генералын командын байрнаас дайсны ойртон ирж байгаа зүгт 150 метрт толгойн сэргийлэхээр гарсан жолооч Лувсанбаатар нэг цэргийн хамт бидэн дээр ирж "Дайсан маш ойрхон ирлээ” хэмээн хашгирав. Тахтай морьтой дайснууд уул хадан дундуур давхилдаж, "Урд талын өндөрлөгийг эзлэв" гэж мэдээлэв. Удсан ч үгүй маш ширүүн буудалцаан эхлэж, бидний толгой дээгүүр сумнууд нисч эхлэхэд Б.Дорж гуай арав үсэрдэг самозарядны винтовныхаа замгийг арчиж, “Байлдааны ажиллагаа эхэллээ" гээд буудалцаж гарав. Би ч бас орос винтовоороо дайсантай буудалцаж байв. Хэрвээ байдал улам хурцдаж, гардан тулалдаанд орвол П-1 гранатаа л шиднэ дээ гэсэн бодол надад төрж байв. Удалгүй үүр гэгээрч, дайсны цэргүүд хүмүүсийнхээ ц о г ц с ы г авч буцаж зугтсан билээ.

Ер нь Османыхан шөнийн цагаар байлдах дуртай, өөрсдийнхөө цэргийн х ү ү р и й г орхидоггүй байв. Манай цэргүүдийн дотор хөл гараа х у г а б у у д у у л с а н, хүнд ш а р х а д с а н цэргүүд олон байв. Тэдний дотор 1943 оны зун Улаанхуаранд шинэ цэргийн каринтин дээр хамт байсан, миний сайн таних Хөвсгөл аймгийн Э.Хишигбаяр байсан юм. Тэр зүүн чихээ ц о о  б у у д у у л с а н  байв. Хоёроос гурав хоног дайсны бүслэлтэд байсан, ш а р х т а й цэргүүд маш их өлссөн байсан бөгөөд чанасан мах эрүүл гараараа шувт татан бараг бүхлээр нь идэж байв. Бид нар Улиастайн голоос зулзаган бургас сэлмээр цавчиж аваад ачааны машин дээр дэвсэж, цэргүүдээ хэвтүүлж, Уушгийн булаг дээр байрлаж байсан эмнэлгийн салбарт хүргэж өгсөн юм. Маргааш нь генерал Б.Дорж Булган суманд байрлаж байсан нисэх онгоцны эскадрильд тушаал өгч Байтагийн өвөр талын өндөрлөгүүдийг эзлэн бүгж байгаа гоминданы цэргүүдийг бөмбөгдүүлэхэд тэр хавийн бүх уул, толгод, шороо тоос, утаа манан болж, дайснууд бөмбөгдөлтийн үед асга хаданд хоргодон тун чадамгай эсэргүүцэж байв. Манай зарим онгоцнуудад ч сум туссан мэдээ ирсэн боловч, ямар ч хохирол гараагүй юм. Тэр үед гоминданы цэргүүдийг америкийн сургагч, мэргэжилтнүүд сургадаг байсан гэсэн тагнуулын мэдээ ирж байсан билээ.

Хужиртын голын эхэнд манай нутаг усыг эзлэн түрэмгийлж эзэмшиж байсан дайсны цэргийн ахлагчид “Та нар манай улсын нутаг дэвсгэрээс нэн даруй зайлж яв. Хэрэв энэ шаардлагыг биелүүлэхгүй бол та нарыг нутаг уснаасаа хүчээр хөөн зайлуулна" гэсэн агуулгатай тулган шаардах бичиг төлөвлөж явуулахыг генерал надад үүрэг болгосныг би гүйцэтгээд түүнд үзүүлэхэд “болно" гэв. Уг бичгийг хилийн цэрэгт туслах группийн гишүүн Ховд аймгийн Булган сумын Б.Бадам, Б.Чулуудай нар цагаан дарцаг барьж дайсны ахлагчид аваачиж өгөв.

Олон улсын дүрэм журмаар бол дайн тулааны үед цагаан дарцаг барьж очиж байгаа элч төлөөлөгчийн эрх чөлөөнд халдахгүй байх ёстой байтал Б.Бадамыг барьж хүлээд Чулуудайг хамгийн том даргаа авч ир гээд буцаажээ. Тэд хоёр хоногийн дараа Бадамыг харгис хэрцгий аргаар х ө н ө ө ж э э. Төр, засаг Б.Бадамын эх оронч баатарлаг үйл ажиллагааг өндрөөр үнэлж түүнд БНМАУ-ын Баатар цолоор нэхэн шагнасан нь үеийн үед үүрд мөнхрөн үлджээ. Удалгүй бид дайсныг бутцохин зайлуулсан юм.

1948 оны долдугаар сарын 5-ны өдөр Бүдүүн харгайтын голын арын байц өндөрлөг дээр манай хилчид хяналтын үүрэг гүйцэтгэж байхад гоминданы хорь шахам морьтой цэрэг 300-500 метр ойртон ирж тагнаж туршиж байгаад буцжээ. Гурав хоногийн дараа 7-р сарын 8-нд дайсны хүнд, хөнгөн пулемёт, миномётаар зэвсэглэсэн 100 шахам цэргүүд дахин Яргайтын голыг уруудаж ойртож дөхөж ирээд манай хилчдийн эзэлж байсан байц өндрүүдийг бүслэх зорилгоор орчны толгод, хад асгыг эзлэн авч пулемёт, миномёт, винтовоор ширүүн гал нээсэн. Амьд хүч зэвсэг техникээрээ арав гаруй дахин илүү дайсантай хүч тэнцвэргүй тулаанд манай хилчин Гиваан, Тэгшээ, Даваадорж, Баян, Архад, Дандархайдав нар өндөрлөгийн оройг эзэлж нэг ч алхам ухарахгүйгээр тэмцэж дайсанд хохирол үзүүлж, хүчний давууд автагдан дайсанд олзлогдох болоход өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо сөөм газрыг дайсанд өгөхгүйн тул байлдсаар сүүлчийнхээ гранатыг дэлбэлж өөрсдийн а м ь  н а с а а өгчээ. Энэ тулгаралтад манай зургаан цэрэг а м ь насаа алдсан. Төр, засаг, эх орон, ард түмэн хилчин Гиваан, Тэгшээ, Даваадорж нарын мөнхийн гавьяаг өндрөөр үнэлжээ. Энэ тулгаралтад оролцсон зарим хүмүүсийн байлдааны ажиллагаа, түүний учир шалтгаан, нөхцөл байдлын талаар задлан шинжилгээ хийж дүгнэлт өгөхийг манай хилийн цэргийн эрдэм шинжигээний байгууллага, түүхчид хийнэ биз ээ.

Биднийг Уушгийн застав дээр байхад хотод яаралтай ир гэсэн маршал Чойбалсан, Цэдэнбал даргын гарын үсэгтэй бичиг ирсэн тул Б.Дорж генерал сүүлийн хэд хоногийн байлдааны ажиллагааны дүнг гаргаад, отрядын дарга Ш.Зонров болон бусад удирдах хүмүүст анхаарах зүйлүүдийн талаар үүрэг даалгавар өгөөд 7 сарын 9-ний өглөө Улаанбаатар хот орохоор машинаар гарав. Би машин дотор замд унтдаг учир Б.Дорж гуай торгуудуудаас авсан хамрын шар тамхиа миний хамарт хийгээд ер унтуулаагүй билээ. Бид нар Бодончийн отряд, Говь-Алтай аймгийг дайрч өдөржин шөнөжин яваад Улаанбаатарт ирж буусан билээ.

Хязгаарын ба дотоодын цэргийн удирдах газрын дарга генерал Б.Дорж баруун хилийн байлдааны ажиллагааг удирдах засгийн газрын даалгаврыг амжилттай биелүүлж, түүний гавьяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж 60 насны ойг нь тохиолдуулан Монгол Улсын Баатар цолоор шагнасан ба түүний хөшөө дурсгалыг Үенчийн отрядад бостосон юм.

Байтагийн байлдааны 50 жилийн ойг 1997 онд тэмдэглэхэд Батлан хамгаалах яам, Хилийн цэргийн удирдах газар, уг байлдаанд оролцсон ахмад дайчид а м ь ү р  э г д с э н  хүмүүсийн хөшөө дурсгалд хүндэтгэл үзүүлсэн билээ. Байлдаан болж байсан үетэй харьцуулан бодоход Байтаг уулын ноён сарьдагууд юу ч болоогүй юм шиг дүнхийж, Улиастай, Хужирт, Бүдүүн, Нарийн харгайтын голууд мяралзан урсаж, ургамал, цэцэг ногоо дэлгэрч байлаа. Нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд манай улсын хилийн дотор байсан байлдаан, тулгаралтын үед олон удаа алдаж авч байсан Хужиртын заставын хуучин буурь дээгүүр хилийн шугам гарчээ. Дайсны их давуу хүчтэй тулгарч манай найман хилчин а м ь  ү р э г д с э н тухайн үеийн нөхцөл байдлаас болоод оршуулж чадаагүй зөвхөн ёслоод орхисон тэр газар нутаг зэргэлдээ улсын нутагт орсон байна гэж тэр тулгаралтад биеэрээ орсон ахмад дайчин Хожной харамсан ярьж байлаа.

Байтагийн тулалдааны дайчин, Улсын баатар Жамбаа, Хөдөлмөрийн баатар Жамьян, ахмад дайчин Хожной бид нар Хужиртын заставын хуучин буурь дээр очих гэхэд хилчид хөрш улсын нутаг гээд биднийг явуулаагүй юм. 1947 оны байлдааны үед манай улсын хилийн гүнд байж, хилчид маань сөөм газрын төлөө халуун а м ь, бүлээн ц у с а а хайрлахгүйгээр тэмцэж хамгаалан бүрэн бүтэн байлгаж байсан энэ газар нутаг яахаараа хөршийнх болдог билээ гэж ахмад дайчид гайхан ярьж байлаа. Энэ талаар манай түүхчид, судлаачид их зүйлийг хийх биз дээ.

Ж.Авхиа "Хос морьтой Холын замд" номоос

Батын Дорж “Эх орны төлөө цохилох зүрх”номоос

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]