Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Мэдээллийн дайны хүчУншсан5,930

Олон улс орны эрх ашгийг хөндсөн энэ дайнд барууны улс орнууд оролцох болсон олон шалтаг шалтгаан бий бөгөөд ямар ч байсан энэхүү хорих лагерийн зураг нь НАТО цэргээ оруулсныг зөвтгөх нэг чухал баримт болон үлдсэн нь яах аргагүй үнэн юм.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1992 оны 8-р сарын 12 ны өдөр. Олон улс оронд хэвлэгдэн гардаг нэгэн алдартай сэтгүүлийн энэ өдрийн дугаарын тэргүүн нүүрэн дээрх зураг дэлхий дахиныг шуугиулж эхэллээ. Уг зураг дээр турж эцэж, ядарсан эр өргөст торны цаана зогсож байгаа нь харагдах ба Фикрет Алич хэмээх нэртэй энэ залуу 22 настай, Боснийн лалын шашинтан.

Боснид иргэний дайн эхлээд нэлээд хэдэн сар болж байлаа. Сербүүд нэг талаас, нөгөө талаас Боснийн лалын шашинтнууд нь Хорваттай нийлэн нэг тал болж дайтах ба иргэний дайны үеэр юу болдог билээ тэр болгон л болж байв. Ах дүү, амраг садан, аав ээжээ алуулсан хүмүүс өшөөгөө авна гэж бүр ч хатуу ширүүн аашлах ба үүний дараа нөгөө тал түүнээс илүү зэрлэг авир гарган алж талсаар.

Чухам ийм үед энэ зураг гарч ирсэн билээ.

“Зураг дээрх эр энэ эр нь Боснийн лалын шашинтан, өргөст торны цаана байдаг, турж эцэж хүний нүд халтирмаар болсон ...Нөгөө еврей болон славянуудыг аймаглан устгаж байсан Гитлерийн гэмт үе санагдахгүй байна гэж үү?  Освенцим, Дахау, Бухенвальд...яг адилхан. Бузар муу Сербүүд...” Энэ зургийг үзсэн Европын, Америкийн жирийн нэгэн ард иргэдэд чухам ийм л бодол төрж байсан бололтой.

АНУ болон Европын улсуудын олон хүн ардын дунд энэ дайныг зогсоох ёстой, зовж зүдэрч буй Боснийн лалын шашинтан, Хорватын католик шашинтан нарыг алж хядаж буй муусайн Сербүүд, тэдний удирдагч Мелошевич нарыг шүүх ёстой гэсэн үзэл бодол маш хүчтэй тарж эхэллээ.

Ингээд энэ иргэний дайнд барууны улс орнуудын оролцоо (санхүүгийн болон улс төрийн) улам бүр нэмэгдсээр, 1995 онд НАТО-гийн цэргүүд шууд дайтаж эхэлснээр дайн зогссон билээ.

Олон улс орны эрх ашгийг хөндсөн энэ дайнд барууны улс орнууд оролцох болсон олон шалтаг шалтгаан бий бөгөөд ямар ч байсан энэхүү хорих лагерийн зураг нь НАТО цэргээ оруулсныг зөвтгөх нэг чухал баримт болон үлдсэн нь яах аргагүй үнэн юм.

Дайн дууссаны дараа, 1997 онд Германы сэтгүүлч Томас Дайхман нэгэн шуугиант нийтлэл бичсэн нь өнөөх алдарт зургийн тухай байлаа. Түүний эхнэр нь сэтгүүл үзэж байхдаа энэ фотог удаан харж байснаа “энэ хүн яагаад өргөст торон хашааны гадна байгаа юм бэ?” гэж Томасаас асуусан гэдэг. Цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг хүний хувьд өргөст торыг яаж хийдгийг мэддэг хүн байж.

Томас энэ зургийг авсан гэх Трнополье гэдэг хотод очин, ёстой л Герман хүний зангаар нарийн нягт нямбай ажиглаж, амьтан хүнтэй уулзсаны дараа тэрхүү нийтлэлээ бичсэн байна. Нийтлэлд бичсэнээр бол Фикрит Алич буюу өнөө хатаж эцсэн хүн төмөр торны гадна байсан бөгөөд тэрхүү тор нь ямар нэг хүн амьтан хорих зориулалттай газар биш, янз бүрийн техникийг ил задгай газар хадгалахад зориулсан зүйл төдий байжээ. Харин зураг авсан сэтгүүлч нь өөрөө торны дотор талд байхдаа дөнгөж ирээд байсан Боснийн дүрвэгчдийн зургийг дарсан байв.

Томас энүүхэн төдийгөөр зогссонгүй. Фикрит Алич нь тэр үед Боснийн сэрбүүдээс төдийгүй Боснийн лалын шашинтан нараас зугтаж явсан эр байсан ба тэднийг цуглуулсан газар нь хорих лагерь биш дүрвэгчдийн лагерь байжээ гэдгийг тогтоожээ. Энэ лагерийг Сербийн хэдэн буутай цэргүүд хамгаалах ба хажууханд улаан загалмай нийгэмлэгийн жижигхэн салбар хүртэл байсан бололтой. Хамгийн сонирхолтой нь тэрхүү лагерьт цуглуулсан хүмүүсийн хувьд энэ газар нь амьд үлдэх нэг том боломж нь байсан бөгөөд эндээс гарах л юм бол өшөө хорсолдоо автсан Сербүүдэд алуулах юм уу эсвэл лалын шашинтан нарын цэрэгт хүчээр татагдах аюултай байж. Энэ аюулаас хамгаалж байсан  хүмүүс нь харин Сербийн цэргүүд.

Тэгэхээр яаж яваад хүнийг хамгаалж байсан газрыг хорих лагерь болгож олон түмэнд ойлгуулсан хэрэг байж таарах билээ?

Анх энэ зургийг авсан хүмүүс ямар нэг хорих лагерийн тухай яриагүй, бичээгүй боловч Сербүүдийн аймшигт хядлагын тухай, дайнд ядарч зовж байгаа Боснийн лалын шашинтан нарын тухай нийтлэлдээ энэ зургийг оруулсан байна. Сэтгүүлийн бодлого нь Себрүүдийг буруутгах ёстой байсан болохоор тэр. Дараа нь бусад сонин сэтгүүлүүд энэ зургийг дахин дахин хэвлэж тараахдаа улам бүр давсыг нь чангалсаар “Сербүүдийн аймшигт яргаллын тухай зураг” болон хувирсан байжээ.

Одоо Фикрет Алич нь Данид тарган сайхан амьдарч байгаа ба хаяа сэтгүүлчидтэй уулзаж ярилцан өнгөрсөн амьдрал, аймшигт дайны тухай хэн хүнд нь тааруулан ярьж суудаг хүн болсон юм гэнэ лээ.

P.S

Зураг нийтлэгдсэний дараахан Британийн либерал намын тэргүүн Пэдди Эшдаун нь Трнополье хотод очиж байсан бөгөөд энэ хүн нь Сербүүдийг дайны гэмт хэрэгтнүүд гэж үздэгээрээ, дайнд барууны улс орнууд оролцож эмх журам тогтоох ёстой гэдэг үзлээрээ алдартай хүн байсан гэдэг. Гэтэл энэ хүн өнөөх хорих лагерь хэмээн нэрлэгдсэн дүрвэгсдийн лагерьт очиж үзээд “Энд цугласан хүмүүст өөр явах газар үгүй болжээ. Тэдний гэр орныг шатааж, амь насанд нь аюул заналхийлж байна. Мусульманы хэт даврагчид эдгээр эрчүүдийг хүчээр цэрэгт татан партизан болгох гэсэн учраас л тэд аюулгүй газар хайн энд ирцгээсэн юм...” гэж тэр үедээ бичиж байж.

Хуурамч мэдээлэл нэг газар авбал ямар ч баримт нотолгоо түүнийг зогсоож чаддаггүйн бас нэг баталгаа нь энэ түүх бололтой.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 12 сар 12. 1:25
Зочин

Хүнийг сошиалаар яаж намнадаг гэдгийг Женкогоос асуухад болно доо

2021, 12 сар 9. 3:53
Чалчаа халтар гөлөг зүгээр байгаарай

Чи битгий их хуцаад бай Чалчаа Нохой писдааа. Наад өргөст тороор чи писдаагийн хоолойг ороож ална шүү. Их хуцдаг Чалчаа Нохой нэртэй бааас

2021, 12 сар 10. 16:04
Зочин

Энэ нэг юм юу гэж хуцаад байгаа юм бэ. Дайн гэдгийг мэдэхгүй байж

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]