Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросын иргэдийн хамгийн таагүй ханддаг Зөвлөлтийн үеийн хүн Михаил ГорбачёвУншсан10,218

ЗХУ задран унасны 30 жилийн ойг тохиолдуулаад ОХУ нэгэн сонирхолтой санал асуулгыг иргэдийнхээ дунд явуулсан тухай Russia Today сайтад мэдээлжээ.

ЗХУ задран унасны 30 жилийн ойг тохиолдуулаад ОХУ нэгэн сонирхолтой санал асуулгыг иргэдийнхээ дунд явуулсан тухай Russia Today сайтад мэдээлжээ. Оросын төрийн өмчит WCIOM төв буюу олон нийтийн санаа бодлыг тандан судлах төвөөс судалгааг явуулсан бөгөөд ЗХУ-ын үед алдартай байсан удирдагчид, олны танил эрхмүүдээс хамгийн их хайр хүндлэл хүлээсэн болон хамгийн их үзэн ядагддаг хүмүүсийг тодруулсан байна.

Нас насны Оросын иргэдийн оролцсон энэ санал асуулгын дүнгээс Михаил Горбачёвыг Зөвлөлтийн үеийн хүмүүсээс хамгийн ихээр үзэн яддаг ба Юрий Гагариныг хамгийн ихээр хайрлан хүндэлдэг хүн болохыг харуулжээ. Оросын ард түмэн ерөнхийлөгч асан Михаил Горбачёвыг удирдагч Иосиф Сталинаас ч илүү үзэн яддаг ба Сталин өөрөө энэ үзүүлэлтээр хоёрт оржээ. Судалгаанд хамрагдагсдын ​​20 хувь нь Горбачёвыг бусдаас түрүүнд нэрлэсэн бол байна. Горбачёв 1985-1991 онд ЗСБНХУ-ыг задран унатал удирдаж байсан бөгөөд 20-р зууны түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэж тооцогддог. Гэсэн хэдий ч тэрээр барууны ертөнцөд эерэг нэр хүндтэй байдаг ч Орост бол түүнийг өөрөөр үздэг нь энэ судалгаагаар харагдаж байна. Түүнийг ЗХУ-ын дараах эдийн засгийн хямрал, мөн энэ хямралаас шалтгаантай хүмүүсийн амьжиргааны түвшин эрс буурч, Москвагийн үүрэг роль дэлхийн тавцанд эрс унасан зэрэгт буруутгадаг.

Горбачёвын ард 11 хувийн "үзэн ядалт" авсан хүн бол Иосиф Сталин. Түүний араас Лаврентий Берия, Сталины залгамжлагч Никита Хрущев нар жагсчээ. 1924 оноос 1953 онд нас барах хүртлээ улс орныг удирдаж байсан И.Сталин 25-аас доош насныханд (19%) тийм ч их таалагддаггүй нь харагдаж байна. Сонирхолтой нь Сталин таагүй жагсаалтад хоёрт орсон бол эсрэгээрээ хайрлан хүндэлдэг Зөвлөлтийн үеийн хүмүүсийн жагсаалтад гуравт жагсчээ. Энэ нь Дэлхийн 2-р дайнд Зөвлөлт Холбоот Улсыг ялалтад хүргэсэн генералиссимус асан орчин үеийн Оросын иргэдийн дотор дайны үеийн удирдагч, эх орны баатрын хувиар хайрлагддаг бол өөр нэг хэсгийнх нь хувьд тэрээр дарангуйлагч, хэлмэгдүүлэгч хэмээгддэг болохыг баталж байгаа юм.

Сансарт ниссэн анхны хүн, сансрын нисгэгч Юрий Гагарин орчин үеийн Оросын иргэдийн хувьд Зөвлөлтийн үеийн хамгийн хайртай хүн болохыг түүнд санал өгсөн 41 хувь гэрчилнэ. Гагарины ард маршал Георгий Жуков 22 хувийн санал авчээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]