Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросуудын хийсэн Өрнөдийг айлгах 5 цөмийн зэвсэгУншсан23,882

Зэвсэглэлийн сэдвээр мэргэшсэн нийтлэлч Дейв Мажумдар “Оросын цөмийн 5 зэвсгээс Өрнөд эмээх учиртай” гэсэн өгүүлэл бичжээ.

Америкийн улс төр судлалын Никсоны төвөөс эрхлэн гаргадаг “National Interest” сэтгүүлд зэвсэглэлийн сэдвээр мэргэшсэн нийтлэлч Дейв Мажумдар “Оросын цөмийн 5 зэвсгээс Өрнөд эмээх учиртай” (“5 Russian Nuclear “Weapons” of War the West Should Fear”) гэсэн өгүүлэл бичжээ. Энэ ямар зэвсгийн тухай өгүүлж байна вэ?

Зохиогч таван зэвсгийн эхэнд стратегийн зориулалттай усан доогуур шумбагч атомын хөлөг “Борей”-г нэрлэжээ. 16 баллистик пуужин бүхий уг хөлгийг “Оросын цөмийн тогтоон барих хүчний байлдааны боломжийн үндэс” гэж онцолсон байна.

Хоёрдугаарт тэнгист байрлалтай тив алгасAагч Р-30 “Булава-30” хөлгийг дурджээ. Эдгээр зэвсэглэл 11000 км-ийн алслалд онилсон байгаа сөнөөх хүчин чадалтай юм. “Булава” зэвсэглэлдээ 10 цөмийн хошуу бүхий пуужинтай.

 

Зохиогч гуравдугаарт олон зориулалт бүхий усан доогуур шумбагч хөлөг “Ясень”-ыг нэрлэжээ. Энэ хөлгийн зэвсэглэлд хөлөг онгоц эсэргүүцэгч далавчит пуужин багтдаг.

Жагсаалтын дөрөвдүгээрт ОХУ, АНУ-ын Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах гэрээнд ороогүй тактикийн цөмийн зэвсгийг оруулжээ.

Сэтгүүлд “ОХУ-ын стратегийн бус цөмийн зэвсэг ЗХУ-ын үетэй харьцуулахад их биш ч, тус улсын тактикийн цөмийн зэвсэг 2000 орчим нэгжид хүрсэн. Цөмийн байлдааны хошууг “Искандер” зэрэг пуужингийн иж бүрдлээр байнд хүргэх боломжтой” гэж зохиогч тэмдэглэжээ.

Топ-5-ын сүүлийг хөдөлгөөнт болон газар дор байрлалтай, хатуу түлштэй, тив алгасагч баллистик пуужин РС-24 “Ярс” мушгиж байна. Зохиогч баллистик пуужин “Сармат”-ыг жагсаалтад оруулаагүй ч уншигчдад сануулахаа мартсангүй. Тэрээр энэ пуужинг Америкийн АДХ системийг гэтлэх зориулалтаар оросууд бүтээсэн. Уг пуужин одоо байлдааны жижүүрлэлтэд байгаа “Воевода” болон “Сатана”-ын халааг авах ёстой болохыг онцолсон байна. “Сармат”–ын алсын тусгал 11000 км юм.

Дейв Мажумдар мөн сэтгүүлд бичсэн нэгэн нийтлэлдээ Пентагоны эмээх учиртай оросын зарим зэвсэглэлийн талаар хөнджээ. Тухайлбал, олон зориулалт бүхий сөнөөгч “Су-35”, усан доогуур шумбагч “Амур”, үндсэн танк “Т-90С”, хөлөг онгоц эсэргүүцэгч дуунаас хурдан пуужин П-800 “Оникс”, түүн дээр суурилж Орос, Энэтхэгийн хамтран бүтээсэн олон зориулалт бүхий далавчит пуужин “БраМос” зэргийн тухай өгүүлсэн.

Энэ өгүүллийг бичсэн, америкийн зэвсгийн нэртэй мэргэжилтний дүгнэлттэй маргах нь утгагүй хэрэг. Харин ч оросын зэвсгийн үнэлэмжийг өсгөсөн нийтлэл бичсэнийх нь төлөө түүнд талархах учиртай. Ийм сурталчилгаа оросын зэвсгийг дэлхийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байхад зохих хэмжээгээр нөлөөлж байна. Танк Т-90С-ээр жишээ авахад 250 гаруй нэгжийг Энэтхэгт худалдлаа. Түүнээс гадна Оросын лицензээр тус улс дотооддоо энэ танкийг үйлдвэрлэж байгаа. Алжир, Азербайжан, Туркмен, Уганда болон бусад орнууд оросын танкийг авахаар гэрээ хэлэлцээр байгуулсан.

“National Interest” сэтгүүлд тэмдэглэснээр Оросын “Т-90” танкийн тактик-техникийн үзүүлэлт Өрнөдийн “Leopard 2”, “M1M2 Abrams” танкуудтай ойролцоо хэрнээ тэдгээрээс харьцангуй хямд болохыг онцолсон байна. Зохиогч оросын танкийн галын удирдлагын орчин үеийн систем, ажиглалтын төхөөрөмж, холбоо, навигацын хэрэгсэл хамгаалалтын үр бүтээлтэй системтэй болохыг онцолжээ. Америкийн танкийн экипаж 105 мм-ийн их буу гараар цэнэглэгддэг, оросын танкийн экипаж 3 хүнтэй бол америкийнх 4 хүнээс бүрддэг гэсэн ялгааг өгүүлэлдээ дурдсан байна.

Түүнээс гадна танк аль ч армийн галын цохилтын үндсэн хүч болох тухай зохиогч дуугүй өнгөрчээ. Танкийн тактик-техникийн үндсэн үзүүлэлтүүдэд ордог хурд, хамгаалалт, галын хүч, саадыг давах чанар зэргийг харьцуулсан бол оросын танкийн рейтинг тодорхой харагдах байлаа. Дашрамд дурдахад, өнгөрсөн жил зохиогдсон “Танкийн биатлон” олон улсын тэмцээнд герман болон америкчууд олон улсын хоригоор шалтаглаад оролцоогүй. Уул нь хоригоос өмнө өөрийн танк, экипажийг илгээнэ гэж амалж байжээ.

Байлдааны талбарт яваа танкийн экипажид дэмжлэг чухал. Учир нь байлдааны талбарыг бүрэн ажиглах боломж танкийн дарга, наводчик, механик жолоочид хязгаарлагдмал. Иймд тэдэнд нэмэлт “чих”, “нүд” хэрэгтэй. Аюул хаанаас ч ирж болзошгүй. Нисдэг тэрэгнээс пуужин харваж, замд мина тавьж, эсрэг талын цэрэг гинжин дор гранат тэслэж, чулууны араас гранатомётоор буудна гээд танк дайтагч талуудын хувьд хамгийн түрүүнд устгахыг эрмэлздэг онцгой бай. Энэ бүх эмзэг талуудыг арилгаж, орчин үеийн хэрэгцээ шаардлагуудыг тусгасан шинэ танк “Армата”-ыг оросын зэвсгийн мэргэжилтнүүд зохион бүтээж байна. Одоогоор энэ төслийг нууцлаж байгаа ч хүчтэй хөдөлгүүртэй, экипажийн хуягласан хамгаалалт өндөр, харааны тооцоолох иж бүрдэлтэй, бүхээгийн мэдээлэл-удирдлагын систем гээд байлдааны талбарт хэрэгцээтэй бүхнээр тоноглогдсон танк “дуншиж” эхэлсэн нь тодорхой байна. Шинэ танк бусад танкуудтай нэгдсэн сүлжээнд холбогдоод зогсохгүй, нисэгчгүй нисдэг аппарат, артиллерийн өөрөө явагч суурь, агаарын халхлалт, дэмжлэгүүдтэй харилцан ажилладаг, олон зориулалт бүхий байлдааны машин болно гэж мэргэжилтнүүд төсөөлж байгаа.

Сэтгэгдэл 31ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 4 сар 4. 13:43
Зочин

Орос точигнууд Оросыг өмөөрөөд үхэхээ шахах юм даа

2017, 12 сар 15. 19:05
Зочин

Hujaa shees yundaa booj uheh geed bga yu urashaagaa zailchihaach hen hendee amar

2016, 12 сар 24. 2:14
Shinjeech

tsereg tehnikiin medleggu humuusd har yariaagaar tailbarlaad helhed america oros baildhad(zuvhun hoorondoo shu) 10:4 haritsaatai oros gusuulnaa. orosiin buh tengisiin huchin archigdana gants 2 shumbagch uldej magad , tsumiin bumbgiin huvid bol ali ali ihenh gazar nutgaa suitguulne. orosiin syberia bol uldene, harin orosiin tsereg tehnik bol undsende duusna. oros america iin tsumiin hoshuunii haritsaa chin 2 dahin iluu shdee america ni.

2017, 7 сар 18. 2:28
post.guest

shaagarai oros hamaagui iluu tsumiin zevsegtei

2016, 12 сар 24. 2:21
Shinjeech

america dalain plot delhiid noyolj bn carrier gehed 9 bn , 1 carrieriig dagaaad hamgaalagch hulug ongotsnuud , shumbagch , agaariin oron zaid radart ongots geel dagaldaj yavna oor deeree 100 garan ongots achina yadjiihad tsumiiin hudulguurtei/ aa gtel manai orosd sayhan admiral kuznezov geed anhniih ni dizel hodolguurtei carrier ni ashiglaltad orson, shumbagch ni gol naidvar bolj bgaada. shumbagchaar hot ezelddgu bolhoor odoo yaahude heheh

2018, 3 сар 22. 19:28
Зочин

Yoo bur eleg hushluu yg uuriinhuu oloj medesneer bichtsiimaadaa ein kk orsod tsohilt ugnu gedeg bol uneheer ymarch oyun ohaantai hunii hiih ajil bish shu yadag 2 usa hamgaalagch hulguudtei genee yg ymar sestemeer hamgaaltsiin patreot .taad ijes eswel lazer geed ali ni be kk orsiin orchin ueiin tsohiltiin sestem ene buhniig vhin dawaad garna shu de harin orsiin tsumiin huchiig togtooh barag l bolomjguig bugd l medej bgaashde

2018, 3 сар 22. 19:24
Зочин

Sain bnuu chinii com iig unshaad bur eleg hushihnee boliochee ingej hunii doog tohuu boloh ymar heregtein be amerkiin 11 teewerlegch bugd 800 orchim ongotsoo teewerleed yg orsod duhuud irej chadhuu ugui yu bur esergeerei ene orsod iluuch ashigfai baih magadlaltai bga shde

2016, 10 сар 21. 14:43
бат

Худлаа худлаа наад Америкууд чинь дээхнэ үед Зөвлөлтийн аюул гэдгээр ард түмнээ айлгаж зэвсэглэлээр хөөцөлдөж байсан.Одоо сурсан зангаараа Оросын аюул гэгчээр ард түмнээ айлгаж зэвсэглэлдээ асар их мөнгө зарж шинчилэж байгаа юм.Тэрнд нь манай малууд хажууд нь хөөрөөд л.

2016, 10 сар 18. 12:39
жирийн иргэн

Оросууд яах ч аргагүй дайны зовлон үзсэн улс, тиймдээ ч зэвсэглэлээ ингэж сайжруулдаг биз дээ.Үнэхээр аугаа баатарлаг эх оронч, дайнч хүмүүс бол Орос мөн.Тиймээс тэднийг өдөх, өгдөөх нь тэнэг хэрэг.АНУ ол үнэхээр тэнэг удирдлагатай улс.Тэдний хөлд ард түмэн нь үрэгдэнэ ш дээ.Тэд Оросыг өдөх, хориг тавихаа болих ёстой.Ийм зэвсэглэлтэй улс нэг л дайнд орвол яах юм. Юу үлдэх юм.АНУ яаж ч чадахгүй ш дээ.Тиймээс Путин шиг ухаалаг удирдагч нар л хэрэгтэй байна.Энэ үнэнийг бичдэг зоригтой, шудрага эрдэмтэн юм.

2016, 10 сар 18. 12:24
Зочин

Ali deer uyeiin yumiig uhsend ni dahij tavidiin uur hiih yum alguu

2016, 9 сар 14. 21:14
ӨВӨГ ДЭЭДСЭЭ БУРХАН МЭТ ХҮНДЭЛЬЕ!

ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙГ МОНГОЛООС ҮҮДЭЛТЭЙ ГЭДГИЙН ХҮҮХДҮҮД ТА НАР МЭДЭХ ҮҮ? ГАЛТ ТЭРГИЙГ ТЭМЭЭН ЖИНГИЙН ЦУВААНААС САНАА АВЧ ЗОХИОН БҮТЭЭСЭН ГЭДГИЙГ МАНАЙХАН МЭДЭХҮҮ?

6 сар 10. 22:39
Том ах

Миний хүү тогооноосоо гарч сэтгэ. Бүх юмыг Монгол гэхээ боль, тухайн үед дэлхийн аль ч оронд ложистик байж л байсан. Бид тэмээн жингийн ыуваа яг монголынх уу гэдгээ ч мэддэггүй. Яг үнэндээ эх хцвь нь монголоор бичигдсэн Монголын Нууц Товчоо хүртэл байхгүй байгаа шд, Хятад хувиас нь орчуулсан гэдгийг хүн бүр мэддэггүй

2016, 10 сар 18. 12:23
Зочин

FACEBOOK BAS MONGOLOOS UUDELTEI YU. KEBAB BAS MONGOLOOS UUDELTEI. COCA COLAG MONGOLCHUUD 13R ZUUND UUJ BSIIN GEECH NERTEIGEER NI

2018, 2 сар 7. 16:13
Зочинсайн

Хүүхдүүд coca cola, Facebook, iPhone, Nike энэ тэрээс цааш сэтгэхгүй юмаа.

2016, 12 сар 5. 22:11
Зочин

adidas bas yum shig bnlee

2016, 9 сар 14. 21:09
ӨВӨГ ДЭЭДСЭЭ БУРХАН МЭТ ХҮНДЭЛЬЕ!

Дэлхийн түүхэнд дэлхийн бүх ард түмэн ямар нэгэн байдлаар холбоотой. Түүхийн гол дүр нь монголчууд байсан юм. Америк тивийн уугуул оршин суугч хүртэл монголоос гарвалтай гэлцдэг. Дэлхийн өнөөгийн глобалчлал буюу даяарчлалыг монголчууд түгээн дэлгэрүүлсэн. Ромын эзэнт гүрэн мөхсний дараа Европ тив Азиас дор, зэрлэг бүдүүлэг байсан гэдэг. Өнөөгийн харилцаа холбоо, худалдаа наймаа, торгоны их зам, цаасан мөнгө зэргийг бидний өвөг дээдэс бий болгосон юм. Энэ түүхийг манай өнөөгийн залуучууд мэддэг болов уу?

6 сар 10. 22:40
Том ах

Монгол хаанаас гарсан юм бэ?

2016, 9 сар 7. 20:47
batjargai

Orosoos urnud ainaa.diilehch vgvi

2016, 9 сар 1. 19:32
Зочин

Орос пуужинт зэвсэглэлээр дэлх йд ноёлдог.

2016, 9 сар 1. 16:08
gal

delhiin tuuhend orosuudiig Mongolchuud l yalj bailaa...

2016, 9 сар 1. 13:54
Зочин

орос улсыг ямар ч гүрэн дийлэхгүй шүү дээ. Хар л даа Удахгүй АНУ болон Европийн улсууд хямарч хоригоо цуцлах нь тодорхой шүү дээ. Харин хоригийг тавьсанаараа эдгээр улсууд хямарч Орос улс өөрөө Европ, АНУ-гүйгээр хөгжинө гэдгээ харуулж байгаа нь гайхамшиг шүү дээ. Орос улс мандтугай

6 сар 11. 19:58
Зочин

Ишш хөөрхий яана даа энэ оркуудийг Зүгээр л ямар ч боловсрол, мэдлэггүй хав харанхуй нүхнүүд хорвоог яаж барнадаа Орос хятад шүтсэн хөмөрсөн тогооноос холдож үзээгүй бандааш өмссөн малнууд Уб -г ч улс орноо ч орон гэрээ охид бүсгзйчүүдийг ч бузарлаж дууслаа

2016, 9 сар 1. 13:45
Зочин

АГАА НАР МУНДАГ ШҮҮ ДЭЭ. ЯМАР Ч БАЙСАН ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭНД ДАЙНД ЯЛАГАДЖ ҮЗЭЭГҮЙ АРД ТҮМЭН

2016, 9 сар 1. 16:05
zochin

moskvag hen shtaasnig meddgui *****

2016, 9 сар 1. 19:36
Зочин

Ямарч байсан чиний удам угсаа шатаагаагүй. Харин хөх толбот б дний удам бол шатаасан. Харин одоо бол өөр. Орос ах нар Монголын хүчирхэг хамгааалагч юм.

2016, 9 сар 1. 14:35
Зочин

Шаагаарай чиний л агаа юм байгаа биз. Эрлийз зулбасга минь

2016, 9 сар 1. 19:34
Зочин

Оросыг муулж байнаа гэдэг чинь өөрөө л Монголын тусгаар тогтнолд хорсож явдаг эрлийз хурлийз байнаа гэсэн үг. Монголын ах, агаа бол яах аргагүй Орос . Орос үгүй бол, хүчгүй болбол Монгол байхгүйтэй адил.

2016, 10 сар 18. 12:48
Зочин

Haha ah agaa chih shig yu gutsaad bgan, nerteigeer n ubaa geech haha

2016, 9 сар 1. 15:55
Зочин

ӨМХИЙ ХЭХЭ ӨМДБААТАР ЭНД БАС Л ХЭРҮҮЛ ХИЙЖ ЯВАХ ЮМ ДА

2016, 9 сар 15. 21:13
Зочин

Eh surbalj bhgvi yamarch notolgoogvi tvvhchid ih boljee zaluus nom unshij uhamsar suuh heregtei

6 сар 10. 22:41
Том ах

Яг тийм эх сурвалжгүй мэдээлэл

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]