Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ОХУ-ын Ерөнхийлөгчийг дайны гэмт хэрэгтэн гэж нэрлэснээр Америк, Оросын харилцаа улам хурцадлааУншсан3,184

Өчигдөр ОХУ, Украины мөргөлдөөн улам ширүүсэж, байлдааны ажиллагаа үргэлжилсээр байсан бол үүнтэй зэрэгцэн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский АНУ-ын Конгрессын танхимд онлайнаар үг хэллээ.

 History.mn (Tolgoilogch.mn) вебсайтын редакцаас Украинд өрнөж буй байлдааны ажиллагааны талаарх мэдээллийг уншигчдадаа тэнцвэртэй хүргэхийн үүднээс Оросын болон өрнөдийн мэдээллийн агентлагуудын эх сурвалжийг хамтад нь хүргэж байгаа юм. Ингээд сүүлийн үеийн мэдээллүүдийг хүргэе.

Өчигдөр ОХУ, Украины мөргөлдөөн улам ширүүсэж, байлдааны ажиллагаа үргэлжилсээр байсан бол үүнтэй зэрэгцэн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский АНУ-ын Конгрессын танхимд онлайнаар үг хэллээ. Тэрээр өмнө нь Их Британийн парламентад үг хэлж, Британийн парламентчдаас нижигнэсэн алга ташилтаар шагнуулаад амжсан. Конгрессын танхимд ч Зеленьскийн үг, түүний Украины нөхцөл байдлын талаар бэлтгэсэн богино хэмжээний видео зэрэг нь Америкийн сенаторуудын сэтгэлийг хөдөлгөж чадсан. Үргэлжлүүлээд дараа нь Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд үзүүлэх зэвсэг, техникийн тусламжаа нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаа зарласан юм. Энэ шийдвэр гарснаар АНУ-ын Украинд үзүүлсэн тусламжийн нийт хэмжээ 1 тэрбум ам.долларт хүрээд байна. Бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “дайны гэмт хэрэгтэн” хэмээн нэрлэсэн. Нэг сэтгүүлч түүнээс “Ноён Ерөнхийлөгч, өнөөдрийг хүртэл бидний үзэж харсан бүх зүйлийн дараа та Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж нэрлэж чадах уу?” гэж асуужээ. Байден эхлээд “үгүй” гэж хариулсан боловч дараа нь “Намайг тэгж хэлж чадах уу гэж та асуув уу, тийм ээ. Түүнийг би дайны гэмт хэрэгтэн мөн гэж бодож байна” гэж хариултаа өөрчилсөн юм.

Ерөнхийлөгчийнхөө хэлсэн үгийг бага зэрэг залруулж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки “Ерөнхийлөгч Украинд болж буй үйл явдлын зургуудыг үзсэнийхээ дараа албан бусаар зүрх сэтгэлээсээ энэ үгийг хэлсэн” гэж тодруулсан байна. “Дайны гэмт хэрэгтэн” гэж албан ёсоор нэрлэхийн тулд төрийн департамент хуулийн дагуу ажиллаж, тодорхойлох ёстойг тэр бас нэмж хэлжээ.

Гэсэн ч Жо Байдены хэлсэн үгийг Кремль эмзгээр хүлээн авсан юм. Кремлийн хэвлэлийн алба тэр дор нь хариу мэдэгдэл хийж, хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Дэлхий даяар олон зуун мянган хүнийг бөмбөгдсөн улсын төрийн тэргүүн байж боломгүй, уучлах аргагүй үгийг хэллээ гэж бид үзэж байна” хэмээсэн. Байдены хэлсэн үг Вашингтон-Москвагийн хоорондох угаасаа хурцдаад байсан харилцааг улам хурцадмал байдал руу түлхсэн гэж ажиглагчид дүгнэж байна.

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн өчигдөр олон нийтэд хандан телевизээр үг хэлсэн. Чингэхдээ барууныхныг энэ бүх хэрэг явдлын буруутан гэж мэдэгдээд “тавдугаар цуваа” хэмээх нэр томьёог хэрэглэсэн нь улс үндэстнийг хагалан бутаргах дотоодын бүлэглэл Орост байна гэсэн утга агуулсан байв. Тавдугаар цуваа хэмээх ойлголт нь анх өнгөрсөн зуунд Испанийн иргэний дайны үеэр хэрэглэгдэж эхэлсэн юм.

"Ямар ч ард түмэн, ялангуяа Оросын ард түмэн урвагчдаас жинхэнэ эх орончдыг ялгах чадвартай байдаг. Тэднийг аманд орсон ялаа шиг нулимж хаядаг, нийгмээ дотроос нь цэвэрлэх явдал Оросын хүч чадлыг нэмэгдүүлнэ” гэж хэлсэн нь мэдээж хэрэг олны анхаарлыг татаж өнөөдрийн мэдээллийн гол сэдэв болж байна.

Өмнөх мэдээллүүд:

В.Зеленський: Украин НАТО-д элсэх боломжгүй гэдгийг ойлголоо

Д.Песков: ОХУ Хятадаас ямар ч төрлийн тусламж хүсээгүй

Украины талд 52 орны 20 мянган иргэд тулалдахаар элссэн гэв

Сэтгүүлчийн үхэлд ОХУ хариуцлага хүлээхгүй гэв

Украины Ерөнхийлөгч НАТО-гийн орнуудыг дахин уриалав

Украины нутагт ирж буй зэвсэг, техникийн ямар ч цуваанд цохилт өгнө гэлээ

Сирийн сайн дурынхныг бай болохоос хэтрэхгүй шүү хэмээн В.Зеленьский анхааруулав

ОХУ-ын цэргийн ангиуд Киевээс 25 км-ийн зайд ирсэн гэв

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]