Дэлхийн II дайнд хойд хөршийн хувьд Холбоотон гүрнүүдээс дутахгүй чухал холбоотон улс нь Монгол байлаа. Дайны жилүүдэд Монголын ард түмний үзүүлсэн асар их тусламж Оросын ард түмэнд аймшигт дайныг ялалтаар дуусгахад юугаар ч орлуулашгүй дэмжлэг байлаа. Монголчууд гагцхүү чин үнэн сэтгэлийн угаас фронтод өнгөтэй өөдтэйгөө бэлэглэж, ашиг хонжоо хийгээд хариу нэхээгүй тусламж үзүүлж байсан нь Берлин хүрэх замд нь явгалаагүй Монгол морьд, "Хувьсгалт Монгол" танкийн бригад, "Монгол ард" нисэх эскадрилээс харагдана. Зөвхөн бэлгээр ч биш, сэтгэлийн дэм, үзэл санаа, урам зоригийн халуун илчээрээ тусалж байлаа. Дайн Монголчуудын элэг зүрхэнд нэгэн адил болж өнгөрсөн бөгөөд ЗХУ руу фашистууд халдсаныг Монголчууд эх орон руугаа халдсантай адил хүлээн авсан юм.
Тийм ч учраас энэ дайн социалисм, фашизм ч юм уу, нийгэм журам, империализмдаа гол нь биш, Монголчуудын хувьд зүгээр л хүмүүс хүмүүсийнхээ төлөө шаналан зовсон, тийм ариун дайн байсан юм. Үүгээр ч зогсолгүй хөх толбот Монголчуудын нэгэн хэсэг болсон халимаг, татар, буриадууд дэлхийн II дайнд орос цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж Берлин хүрч ялалтын тугийг мандуулсан билээ. Зөвхөн нэг жишээ дурдахад л 190 мянга орчим татар Монголчууд энэ дайнд амиа өргөсөн нь ЗХУ-ын үндэстнүүдийн дунд эхний тавд орох том тоо аж. Мөн олон буриад Монголчууд ЗХУ-ын баатар цолыг хүртсэний дунд кинонд хүртэл мөнхөрсөн алдарт мэргэн буудагч Василий Зайцеваас илүү олон дайсныг хөнөөж, илүү их гавьяа байгуулсан Жамбал Тулаев, Радна Аюшеев, Цэрэндаш Доржиев, Бат Дамчаев нарыг нэрлэж болох аж. Нэг үгээр хэлбэл Берлин хүртэлх хүнд ширүүн замыг хөл толбот Монголчууд давжаа биетэй Монгол морьдынхоо хамтаар туулж ялалтыг авчралцсан ажгуу.
ЗХУ-ын баатар, алдарт мэргэн буудагч Жамбал Тулаев
ЗХУ-ын баатар алдарт мэргэн буудагч Радна Аюшеев
Радна Аюшеев бол Хойд тэнгисийн флотын 63-р дивизийн байлдагч байлаа
Цэрэндаш Доржиев
Маршал Чойбалсан нэртэй хуягт
Сайхан нийтлэл уншчихаад л дараа нь доорхи сэтгэгдэлүүдийг нь уншихаар бараг огиудас төрмөөр юмнууд. Мэдэхгүй зүйлийхээ тухай битгий Баабар шиг солиорцгоож байлдаа манайхаан. "ТЭГСЭН ЮМ, ИНГЭСЭН ЮМ" гээд л... тэр үед нь өөрөө байсан юм шиг ... худлаа үнэнийг мэдэхгүй ганц 1 юм энд тэндээс олж харчихаад л.
Sanal 1 ba
harin tiimee hoich ued baharhah yum bhgui bolson bololtoi durakuud
Bidnii obog deedes baharahmaar vm delhiin haana ch eh ornihoo neriig dyyrsgasaar baih vmdaa
yag unen
шааж өгөх юм аа нээрээ муу монгол бол *****, сайн гадаад бол монгол болчихдог нээрээ ядаж хүний нэр алдарыг бие дээрээ наахгүй амьдраачаа сда
ГЕРМАНЫ ТАЛД ТАТАРУУД ХАЛИМАГУУД БАС ТУЛАЛДАЖ БАЙЛАА.
бас фашистуудын талд оросын дарангуйлалын эсрэг байлдаж байсан монгол гаралтай олон цэрэг туркмений легионд алба хааж байлаа.
германчууд гайхаж байгаа бололтой хэхэ
busdiin umnuus tulaldaj baigaad uhne gedeg yutai haramsaltai ternii orond tusgaar uls bolohiin tuluu esvel mongol ulsad negdehiin tuluu tulaldsan bol
Тува нар ч бас Герман цэргүүдийн эрлэг байсан гэдэг. Тэд үхэн үхтлээ тулалддаг. Олзлогддоггүй. Орос цэрэг сүүлчийн ганц сумаа өөртөө зориулдаг бол. Тува эрс зэвсэггүй болвол улаан гараараа үзэлцэж байгаад үхдэг эрс байсан гэсэн.
Сөнөөгч онгоцны нисгэгч Д.Эрдэнэ очир гэж хүн байсан тэр хүний тухай мэдээлэл байхгүй юм болов уу
орос цэрэг ноормын спиртээ хэтрүүлж уугаад босож буудуулж байхад буриад монгол цэрэг тохируулж хэрэглээд оновчтой тулалддаг байсан гэдэг
buriad huvuud